| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/1008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1234 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 24.3.1., 24.3.3., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч С.*******, шүүгдэгч *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***********, тэдний өмгөөлөгч Ж.Батзоригт, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** ХХК-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302007720060 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.1 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан лабортарын оношлуур үйлдвэрлэл, худалдаа, Шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалт, чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, *******гийн байранд байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “***********” ХХК /РД: *******/.
1.2 Монгол улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 68 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “***********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, *******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ мэргэшүүлэх сургалтын уйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ******* гудамжны ******* (нийтийн орон сууц) оффисын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөлгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан,
Шүүгдэгч *******ын ******* нь өөрийн Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ мэргэшүүлэх сургалтын уйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-аар дамжуулан Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ******* гудамжны ******* (нийтийн орон сууц) оффисын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөлгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “AgNO3” гасэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч С.*******: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчээр татагдсан. Би олон улсын аудитын нэрийн өмнөөс өөрийгөө гэм буруугүй гэдгээ тайлбарламаар байна. Би хэргийн явцад прокурор шүүгч, цагдаагийн юу гэж хэлсэн тэр бүхнийг дагаж явсан. Миний хүүхдийг энэ хэрэгт татсан шалтгааныг ойлгоогүй. **** компанийн хувьд би энэ хэргийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн. Энэ хэрэгт Б.*********** оролцоогүй. Энэ хэрэгт оношлуур эсвэл химийн бодис гэдгийг ялгаж өгөөгүй учир намайг энд шүүгдэгч болгосон гэж үзэж байна. 60 мл-ээс 100 мл хүртэлх бүх бодисыг хураан авч явсан байсан. 103-561 грамм хүртэл бодисыг Мал эмнэлгийн судалгаанд ашиглаж байсан. Тухайн хэргийг анх шалгахад бодисыг хурааж авсан. Оношлуур болон химийн цэвэр бодисыг ялгаж өгөөгүй. Энэ бодисууд нь Засгийн газраас баталсан Монгол улсад ашиглаж болохгүй хортой бодис байхгүй. Тухайн хурааж авсан зүйлс нь бодис биш байсан учир идэвхээ алдсан. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хэмжилт хийсэн бодис нь тухайн хэргийн газар гэх байранд байгаа. 2022 онд орон сууцны доор ийм зүйл болж байна гэсний үндсэн дээр арга хэмжээ авхуулж байсан. Тухайн зөрчлийн хэрэг гарснаас хойш тухайн байранд ямар ч химийн бодисын ажил хийгдээгүй. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаад даалгавар биелүүлж байтал бидний бодисуудыг авч явсан байсан. Тухайн 3 бодисыг шүүх эмнэлэг хортой гэж дүгнэлт гаргасан. Яллагдагчийг хуулийн этгээдээр болон хувь хүнээр зэрэг татсаныг ойлгоогүй. Нэг мэдэхэд л яллагдагч болсон. Би хүнсний аюулгүй байдлын талаар 30 жил явсан би профессор хүртлээ явчхаад өнөөдөр энд шүүгдэгч болоод зогсож байгааг гайхаж байна. Би Монгол улсын зөвлөх аудитор хүн. 3 бодисын гол зүйлийг ойлгоогүй хэр нь намайг яллаж байгааг ойлгохгүй байна. Би ковидын үед мөрдөн байцаагчид өргөдөл гаргаж, энэ химийн бодис шүү гэж тайлбарлаж байсан. Би зөвшөөрлийн асуудлын талаар 2021 оноос хойш явж байсан. Зөвшөөрлөө авч чадаагүй нь нотлох баримт болж байгааг ойлгохгүй байна. Би ажлын байрны зөвшөөрлөө авах гэж маш удаа явж, зөвшөөрлөө авсан. Би төрдөө итгэдэг. Алдаа хийсэн, алдааны учир шалтгааны зөв бурууг нь ялгадаг учир итгэдэг. Би төрийн өмнө ийм байдалд орсондоо харамсаж яагаад ийм байдалд орсноо тайлбарлаж чадаагүйдээ мөн харамсаж байна..” гэв.
Шүүгдэгч “***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***********: “...Миний бие энэ зүйлчилсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн цаг хугацаанд өөр ажил хийж байсан ба би “***********” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй хувьцаа эзэмшдэггүй. Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг төлөөлөх албан бичиг авч ир гэсэн би дараа нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны үеэр нөхцөл байдлыг ойлгосон. Надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Гэрч Т.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байранд 2014 оноос эхлэн амьдарч байна. Манай оршин суугчдын дундын фейсбүүк группт нэг давхарт хана цоолох гэж байна гэсэн постын дагуу ...тухайн үйл ажиллагааг өөрийн биеэр харахаар тухайн аж ахуйн нэгжийн байранд ороход ахимаг насны эмэгтэй хүн хүлээж аваад нураасан ханыг үзүүлсэн, байрны урд талын цонх байсан хэсгийг сэтлээд хаалга гаргаж шууд гадагшаа гаргах зориулалттай болгосон байсан ба түүний эсрэг талд лабораторын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй шилэн хаалга бүхий нэг өрөө байсан тухайн өрөөнд орох гэхэд манай лабораторийн хэсэг тул оруулах боломжгүй гэж хэлээд оруулаагүй хаалга нь шилэн болохоор шууд харагдаж байгаа хэсэгт шилэн бортоготой шингэн зүйлүүд байсан /химийн хортой бодис байж магадгүй/...” /1 дэх хавтас хэргийн 49 дэх тал/ гэсэн,
Гэрч С.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “***********” ХХК нь спирт, хүхэр, хүчлийн зэс, хурган чихний хүчил, фуксин, генциоволет, люголын уусмал /кристаль иод, калийн иод/, борнтимал, розолийн хүчил, натрын хлорид, ус төрөгчийн хэт исэл /перкес/ фенолфталейн, карболын хүчил, бензидин гэх нэршилтэй бодисуудыг ашиглаж үйлдвэрлэл хийдэг. Эдгээр бодисоос Монгол Улсын химийн хортой гэсэн ангилалд нь бензидин гэх нэртэй бодис багтдаг. Бензидин гэх бодисыг тусгай зөвшөөрлөөр ашиглаж хэрэглэдэг юм. Бусад бодис нь Монгол Улсын химийн хортой, аюултай бодисын ангилал жагсаалтад байдаггүй. Дээрх бодисуудыг ашиглаж мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний мах, сүүний тест үйлдвэрлэдэг. Тус хоёр тестийг 21 аймаг сумдын мал эмнэлгийн салбар нэгжүүд нийслэл, дүүргийн хүнсний зах, худалдааны төвүүдийн мал эмнэлгийн лабораториуд махны үйлдвэрийн бүх лабораторит махны ариун цэвэр, шинэлэг байдал, үхсэн, өвчтэй малын махыг илрүүлэх зорилгоор ашиглаж байна. Харин сүүний тестээр сүүний хольцыг тогтоох чиглэлээр ашигладаг. Энэ хоёр тест нь улсын баталсан стандарттай, зохиогчийн эрхтэй, патенттай, малын эм, бэлдмэлийн сорилт баталгаажуулалтын улсын лабортарид жил бүр баталгаажуулж хэрэглэдэг. Тухайн үед манай молекул биологийн хөргөгчөөс гарсан 4 ширхэг бодисуудыг би ашиглаж хэрэглэдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай “***********” ХХК нь мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн **** компани тул тухайн байгууллагын лабораторийг ашигладаг. Тэр 4 ширхэг бодисыг мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээнд ДНХ ялгахад ашигладаг бодис юм. Би тэр 4 ширхэг бодистой харьцдаггүй...” /1 дэх хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**** “***********” ХХК 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр микробиологийн шинжилгээнд ашигладаг нэг удаагийн ариун 4 нэр төрлийн 252 ширхэг хэрэгсэл сав, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр микробиологийн шинжилгээнд ашигладаг 11 нэр төрлийн тэжээлт орчин /тэжээлт орчин гэдэг маань бактерийн өсөлтийг дэмжих зориулалттай бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүний нэгдэл, махны уураг, сүүний уураг гэх мэт/, нэг удаагийн ариун хэрэгсэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маханд антибиотикийн идэвхт бүтээгдэхүүний тодорхойлдог түргэвчилсэн тест, түүнд ашигладаг багаж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр лабораторын нэг удаагийн хоёр нэр төрлийн ариун хэрэгсэл 203 ширхэг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 1 нэр төрлийн тэжээлт орчин 1705 ширхэг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 2 нэр төрлийн тэжээлт орчин маханд антибиотикийн үлдэгдэл тодорхойлдог түргэвчилсэн тест нийт 403 ширхэг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл 661 ширхэг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 нэр төрлийн тэжээлт орчин, 2 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл нийт 1503 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “***********” гэдэг нэрээр 1 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 1 нэр төрлийн тэжээлт орчин нийт 7 ширхэг бүтээгдэхүүн худалдан авсан байна...” /1 дэх хавтас хэргийн 72-73 дахь тал/ гэсэн,
Гэрч О.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сард Хөдөө аж ахуйн их сургуулиас Линолын хүчин худалдан авахаар хүсэлт ирүүлсний үндсэн дээр манай компани 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тухайн линолын хүчлийг Отгондэмбэрэл гэх хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн хүн Хөдөө аж ахуйн их сургуулийн багшаар ажилладаг. Тухайн бодисын төлбөрийг “***********” ХХК-иас шилжүүлэн манай компанийн дансанд орж ирсэн. ...Манай компанийн нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй компанид химийн хорт болон аюултай бодисыг худалдан борлуулдаг. Харин **** “***********” ХХК-г хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа эхлэлийн компани гэхээр нь зөвшөөрөлтэй гэж найдаад зарчихсан байх. **** “***********” ХХК-ийн бичиг баримыг шалгаагүйгээс болж ийм асуудал болсон байна. Хуулиараа манайх тусгай зөвшөөрөл зөвшөөрөлтэй компанид бодис зарах эрхтэй байдаг...” /1 дэх хавтас хэргийн 93-94, 120-121 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Химийн хортой аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар хариуцаж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохион байгуулж тус газраас тусгай зөвшөөрөл олгодог. ...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 54/А/136/А/215 Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журмын 5.1.6 дугаар зүйлд судалгаа шинжилгээний зориулалтаар 1 килограммм эсвэл 1 литрийн бага хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хориглосон хязгаарласан химийн бодисыг ашиглахад химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн дүгнэлт хамаарахгүй гэсэн биш тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болно гэсэн зүйл байхгүй. ...K2CrO4, AgNO3, AgNO3, 0.1N NaoH, 0.1N NaOH гэх нэршилтэй бодисууд нь химийн хортой болон аюултай бодисын жагсаалтад ордог, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай...” /1 дэх хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн,
Гэрч Т.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С.******* нь *******гийн хүнсний аюулгүй байдлын эрүүл ахуйн лабораторт 2004 оноос хойш эрдэм шинжилгээний ажилтнаар ороход уг лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан ба уг мэргэжлээрээ доктор цолтой хүн байгаа 2017 онд тэтгэвэртээ гарсан. ...Мөнгөний нитрат бодисыг манай лаборатори нь тухайн үедээ зөвшөөрөлтэй компаниас эрдэм шинжилгээний төслийн хүрээнд авч байсан санагдаж байна. Яг хэн нь очиж авсныг санахгүй байна. Миний хувьд хувиараа бодис аваад *******д өгсөн асуудал байхгүй. Эрдэм шинжилгээний ажилд зарцуулагдсан мөнгөний нитрат бодисоос үлдсэнийг нь ******* авсан байх...” /1 дэх хавтас хэргийн 124-125 дахь тал/ гэсэн,
Шинжээч Г.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЭкоЦА Г-536 Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч А.Баасанхүү гэж хаягласан цаасан хайрцагтай 15 ширхэг дээжийг хүлээн авч шинжилгээнд ирүүлсэн дээжүүдэд Стандарт ажлын заавар //CHEM-13, CHEM-17, PH-7/-н дагуу физик, химийн шинжилгээг хийсэн. K2CrO4, AgNO3, AgNO3, 0.1N NaoH, 0.1N NaOH гэх нэршилтэй 5 ширхэг бодисуудын агуулгыг тодорхойлсон. Үлдсэн бодисын HEC, БРОМТИМОЛ, 1% ФЕНОЛТАЛЕЙНЫ СПИРТЭН УУСМАЛ, ЛЮГОЛИЙН УУСМАЛ, SDS Electrophoresis purity reagent, ...” 1М Tris-HCL /pH6.8/, Betaine, TWEEN20, БЕНЗИДИН Метилийн хөхийн сдиртийн ханасан уусмал гэх нэршилтэй 10 ширхэг бодисуудын найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 142-144 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн өгсөн мэдүүлэгтээ: “.... K2CrO4 нэршилтэй хром хүчлийн кали гэх бодисыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Цэцүүх трейд” ХХК-иас 500 граммыг худалдан авсан. Энэ худалдан авсан бодисоо 2018 оноос хойш зарцуулаад 120 грамм үлдсэн. Тэр үлдэгдэл бодис нь *******гийн 124 тоот өрөөнд хадгалагдаж байгаа. AgNO3 гэх нэршилтэй бодисыг *******гээс Олдмол ба хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгаа гэх нэртэй төслийн ажилд зарцуулахаар тус хүрээлэнгийн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтайн Т.****ээс 2021 оны 01 дүгээр сарынд 0.1И нормал уусал 100 миллилитрыг фиксанол хэлбэрээр авч үйл ажиллагаандаа ашиглан зарцуулж дууссан. 0.1N NaOH гэх нэршилтэй бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Грийн химистри ХХК-иас 500 граммыг худалдан авсан. Энэ худалдан авсан бодисоо 2021 оноос зарцуулаад 280 грамм үлдсэн. Тэр үлдэгдэл бодис нь *******гийн 124 тоот өрөөнд хадгалагдаж байгаа. K2CrO4, AgNO3, AgNO3, 0.1N NaoH, 0.1N NaOH гэх нэршилтэй бодисуудыг мах, сүүний магадлан шинжилгээний цомог хийхэд ашигладаг. K2CrO4, AgNO3, гэх нэршилтэй бодисуудаар сүү, айрагт цус хольсон эсэхийг мөн бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлоход хэрэглэдэг. 0.1N NaOH нормал уусмалаар мах, сүүний магадлан шинжилгээнд титрлэгч уусмалаар хэрэглэдэг. ...Манай компани оффис сургалтын төвдөө мах үйлдвэрлэгч, экспортлогч компаниудад сургалт зөвлөгөө үзүүлдэг. Харин лабораторид компаниудын малын мах сүүг шинжлэх, мах сүүний магадлан шинжилгээний оношлуур үйлдвэрлэдэг юм. Лабораторийн дээрх ажилд 60 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. Манай компани анх үүсгэн байгуулагдаад *******гийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2021 онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ******* 02 тоотод нүүж орж үйл ажиллагаа явуулсан. ...2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо сургалтын зориулалтаар ашиглах гээд лабораторийн байрнаас 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг авчирсан ба сургалтдаа ашигласан. Тэгээд ашиглачхаад буцаагаад лабоаторид аваачиж амжаагүй оффис, сургалтын байрандаа байлгаж байхад Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирж хураан авсан байдаг. ...Шинжилгээнд ашигладаг дусал тест болон сургалтын байранд авчирч хичээл орсон. Шинжилгээнд ашигладаг дусал тестээр мах, сүүний ч**** байдлыг шалгаж шинжилгээний хариу гаргахад ашигладаг юм. ...Манай компани тухайн 3 ширхэг савтай бодисуудыг мах сүүний магадлан шинжилгээний оношлуур хийхэд түүхий эд болгон ашигладаг юм. Тухайн 3 савтай бодис эх хувиараа байсан ямар нэгэн бодистой хольж шингэлээгүй. ...Натрийн гидроксид бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Грийн химистри химийн бодис худалдаалдаг компаниас худалдан авсан. Хрос хүчлийн кали бодисыг “Цэцүүх трэйд” химийн бодис худалдаалдаг компаниас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан. Мөнгөний нитрат бодисыг *******гээс Олдмол ба хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгаа төслийн хүрээнд зун олж авсан...” /1 дэх хавтас хэргийн 111-112 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 102-103 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүгдэгч “***********” ХХК-ийн төлөөлөгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...төрсөн ээж *******гийн хамт “***********” ХХК-г 2016 оны 06 дугаар сард үүсгэн байгуулсан. Манай “***********” ХХК нь анх инновацын тухай хуулиар Хөдөө аж ахуйн сургуулийн дэргэдэх *******г түшиглэн орчин нөхцөл, тоног төхөөрөмжөөр хангагдан шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн компани юм. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаад 2021 онд Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* 02 тоотод нүүж орж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Манай компани нь оффис сургалтын төвдөө мах үйлдвэрлэгч, экспортлогч компаниудад сургалт зөвлөгөө үзүүлдэг. Харин лабораторид компаниудын малын мах, сүүг шинжлэх, мах сүүний магадлан шинжилгээний оношлуур үйлдвэрлэдэг юм. Лабораторийн дээрх ажилд 60 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. 2022 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас манай компанид шалгалт орж химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй мөн химийн бодис ашиглаж байгаа лаборатори нь орон сууцны байрны байранд байж болохгүй гээд торгуулийн арга хэмжээ авч манай лабораторийн байрыг лацдаж үлдээсэн. Үүний дагуу манай компани лабораторийн байраа мал эмнэлгийн байр руу нүүлгэн шилжүүлсэн. Үүнээс хойш химийн бодис ашигладаг лаборатори нь тусдаа сургалт, оффис тусдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Манай компанийн оффис сургалтын төв нь Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо, ******* 02 тоотод байрладаг ба үндсэн 5, гэрээт 4 ажилтантай махны үйлдвэрлэлд зөвлөх үйлчилгээ, сургалт лабораторийн үйлчилгээ үзүүлдэг. Харин лабораторийн байр нь мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 124 тоотод тусдаа байдаг. Болсон асуудлын хувьд гэвэл 2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо сургалтын зориулалтаар ашиглах гээд лабораторийн байранд байсан нунтаг бодисоос найруулж тестер бодис болгон 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг сургалтын байранд авчирч сургалтдаа ашигласан. Тэгээд ашиглачхаад буцаагаад лабораторид аваачиж амжаагүй оффис, сургалтын байрандаа байлгаж байхад Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирж хураан авсан байдаг. Уг хураан авсан бодиснуудаас 5 савтай бодисоос давхардсан 3 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис илэрсэн. Тухайн калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат бодисууд нь химийн хортой бодис нь мөн тул ямар нэгэн байдлаар маргахгүй. ...Лабораторийн байранд нунтаг бодис ашиглан шинжилгээний оношлуур хийж сургалтын төвдөө ашигладаг. Шинжилгээний оношлуур нь шингэн бодис байгаа юм. Сургалтын төв дээр аваачиж хураалгасан бодиснууд байгаа юм. Одоо нэлээн бага хэмжээтэй 3-4 нэр төрлийн бодис үлдсэн байх, үлдсэнийг ашиглаад дуусчихсан. Сургалтын төвд аваачсан бодиснууд нь хугацаа нь дууссан үлдэгдэл бодиснууд байсан. ...Тухайн 3 ширхэг савтай бодисуудыг мах сүүний магадлан шинжилгээний оношлуур хийхэд түүхий эд болгон ашигладаг. Тухайн 3 савтай бодис нь эх хувиараа байсан ба ямар нэгэн бодистой хольж, шингэлээгүй бодисууд юм. Тухайн хуурай бодисуудыг маш бага хэмжээгээр буюу 0,1 хувиар 0,5 хувиар нэрсэн усанд хольж хэрэглэсэн тул удаан хэрэглэдэг. Эдгээр гурван бодисоос маш бага хэмжээгээр буюу 0,1 0,5 0,1 нормал авч уусмал бодис болгон мах сүүний оношлуурын тестер болгоод сургалтад ашиглах гээд сургалтын байранд аваачсан байж байгаад хураалгасан. ...Химийн хорт аюултай бодис ашигласан асуудал дээр маргахгүй. ...Эрх бүхий байгууллагаас химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаанд хөөцөлдөөд бүх бичиг баримтуудыг бүрдүүлсэн боловч ажлын байрны дүгнэлтийг авч чадахгүйгээс болж химийн хорт болон аюутай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч чадаагүй. Ажлын байрны дүгнэлтийг өгөх эрх бүхий байгууллага одоо Монгол Улсад байхгүй байна...” /2 дахь хавтас хэргийн 83-84, 86-88 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №5657 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. 4 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн бодис нь тухайн савны нэршилтэй тохирч байгаа 5 бодис байна. Үүнд:
K2CrO4 гэж хаягалсан улаан өнгийн тагтай хуванцар савтай шар өнгийн шингэж дээжийн нягт нь ρ=1.073 г/мл, хүчтэй шүлт, хүчтэй хүчлийн агууламж илрээгүй бөгөөд калийн ион /К-/, хромат ион /CrO4-2/ илэрсэн тул калийн хромат /K2CrO4/ гэж тодорхойлов.
AgNO3 гэх шошготой улаан өнгийн тагтай хуванцар савтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=0.899 г/мл хүчтэй шүлт, хүчтэй хүчлийн агууламж илрээгүй бөгөөд мөнгөн ион /Ag-/, нитратын ион /NO3/ илэрсэн тул AgNO3 гэж тодорхойлов.
AgNO3 гэх шошготой ягаан өнгийн тагтай хуванцар савтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=0.919 г/мл хүчтэй шүлт, хүчтэй хүчлийн агууламж илрээгүй бөгөөд мөнгөн ион /Ag-/, нитратын ион /NO3/ илэрсэн тул AgNO3 гэж тодорхойлов.
0.1N NaoH гэх шошготой ягаан өнгийн тагтай хуванцар саванд өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=1.002 г/мл, хүчтэй шүлт илэрсэн бөгөөд натри ион /NA-/, илэрсэн тул натрийн гидроксид /NaoH/ гэж тодорхойлов.
0.1N NaoH гэх шошготой улаан өнгийн тагтай хуванцар саванд өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=0,921 г/мл, хүчтэй шүлт илэрсэн бөгөөд натри ион /NA-/ илэрсэн тул натрийн гидроксид /NaOH/ гэж тодорхойлов.
Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын 520 дугаар заалтад калийн хромат K2CrO4, 158 дугаар жагсаалтад натрийн гидроксид /NaOH/, 601 дугаар жагсаалтад мөнгөний нитрат /AgNO3/ гэх бодисууд хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 131-137 дахь тал/ гэсэн,
Мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №1392 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. K2CrO4 500g гэсэн шошготой хуванцар савтай шар өнгийн бодис нь калийн хромат K2CrO4, Sodium hydroxide 500g гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодис нь натрийн гидроксид /NaoH/, “AgNO3” гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодис нь мөнгөний нитрат AgNO3 байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 520 дугаар жагсаалтад калийн хромат K2CrO4, 601 дүгээр жагсаалтад мөнгөний нитрат AgNO3, 158 дугаар жагсаалтад натрийн гидроксид /NaOH/ багтсан байна.
7. K2CrO4 500g гэсэн шошготой хуванцар савтай шар өнгийн бодисын хуванцар савтай үеийн жин 448,7 грамм, Sodium hydroxide 500g гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодисын хуванцар савтай үеийн жин 561,9 грамм AgNO3 гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодисын хуванцар савтай үеийн жин 103,3 гр байна.
4.5.6 Эдгээр асуулт шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй...” /2 дахь хавтас хэргийн 126-127 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 4 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 8-23 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 110-117 дахь тал/,
- “***********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 24 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 45-46 дахь тал/,
- Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт / 1 дэх хавтас хэргийн 114-117 дахь тал/,
- Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07/28 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 168 дахь тал/,
- “***********” ХХК-йн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 152-153 дахь тал/,
- “***********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 174-180 дахь тал/
- “***********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 180-181 дэх тал/,
- “***********” ХХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /1 дэх хавтас хэргийн 195-205 дахь тал/,
- Байгаль орчин аялал жуулчлалын яамын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11/6563 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 31 дэх тал/,
- “***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 78 дахь тал/,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд,
- Шүүгдэгч Ж.*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 151 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 154 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 162 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК нь Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ******* гудамжны ******* (нийтийн орон сууц) оффисын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөлгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), "AgNO3" гасэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр,
Шүүгдэгч С.******* нь өөрийн захирлаар ажилладаг Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн нэрийн өмнөөс Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ******* гудамжны ******* (нийтийн орон сууц) оффисын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөлгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь гэрч Т.****ын: “...Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байранд 2014 оноос эхлэн амьдарч байна. Манай оршин суугчдын дундын фейсбүүк группт нэг давхарт хана цоолох гэж байна гэсэн постын дагуу ...тухайн үйл ажиллагааг өөрийн биеэр харахаар тухайн аж ахуйн нэгжийн байранд ороход ахимаг насны эмэгтэй хүн хүлээж аваад нураасан ханыг үзүүлсэн, байрны урд талын цонх байсан хэсгийг сэтлээд хаалга гаргаж шууд гадагшаа гаргах зориулалттай болгосон байсан ба түүний эсрэг талд лабораторийн үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй шилэн хаалга бүхий нэг өрөө байсан тухайн өрөөнд орох гэхэд манай лабораторийн хэсэг тул оруулах боломжгүй гэж хэлээд оруулаагүй хаалга нь шилэн болохоор шууд харагдаж байгаа хэсэгт шилэн бортоготой шингэн зүйлүүд байсан /химийн хортой бодис байж магадгүй/...” /1 дэх хавтас хэргийн 49 дэх тал/ гэсэн,
Гэрч С.****ийн: “...Манай “***********” ХХК нь спирт, хүхэр, хүчлийн зэс, хурган чихний хүчил, фуксин, генциоволет, люголийн уусмал /кристаль иод, калийн иод/, борнтимал, розолын хүчил, натрын хлорид, ус төрөгчийн хэт исэл /перкес/ фенолфталейн, карболын хүчил, бензидин гэх нэршилтэй бодисуудыг ашиглаж үйлдвэрлэл хийдэг. Эдгээр бодисоос Монгол Улсын химийн хортой гэсэн ангилалд нь бензидин гэх нэртэй бодис багтдаг. Бензидин гэх бодисыг тусгай зөвшөөрлөөр ашиглаж хэрэглэдэг юм. Бусад бодис нь Монгол Улсын химийн хортой, аюултай бодисын ангилал жагсаалтад байдаггүй. Дээрх бодисуудыг ашиглаж мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний мах, сүүний тест үйлдвэрлэдэг. Тус хоёр тестийг 21 аймаг сумдын мал эмнэлгийн салбар нэгжүүд нийслэл, дүүргийн хүнсний зах, худалдааны төвүүдийн мал эмнэлгийн лабораториуд махны үйлдвэрийн бүх лабораторид махны ариун цэвэр, шинэлэг байдал, үхсэн, өвчтэй малын махыг илрүүлэх зорилгоор ашиглаж байна. Харин сүүний тестээр сүүний хольцыг тогтоох чиглэлээр ашигладаг. Энэ хоёр тест нь улсын баталсан стандарттай, зохиогчийн эрхтэй, патенттай, малын эм, бэлдмэлийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид жил бүр баталгаажуулж хэрэглэдэг. Тухайн үед манай молекул биологийн хөргөгчөөс гарсан 4 ширхэг бодисуудыг би ашиглаж хэрэглэдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай “***********” ХХК нь мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн **** компани тул тухайн байгууллагын лабораторийг ашигладаг. Тэр 4 ширхэг бодисыг мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээнд ДНХ ялгахад ашигладаг бодис юм. Би тэр 4 ширхэг бодистой харьцдаггүй...” /1 дэх хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.****ын: “...“**** ***********” ХХК 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр микробиологийн шинжилгээнд ашигладаг нэг удаагийн ариун 4 нэр төрлийн 252 ширхэг хэрэгсэл сав, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр микробиологийн шинжилгээнд ашигладаг 11 нэр төрлийн тэжээлт орчин /тэжээлт орчин гэдэг маань бактерийн өсөлтийг дэмжих зориулалттай бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүний нэгдэл, махны уураг, сүүний уураг гэх мэт/, нэг удаагийн ариун хэрэгсэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маханд антибиотикийн идэвхт бүтээгдэхүүний тодорхойлдог түргэвчилсэн тест, түүнд ашигладаг багаж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр лабораторийн нэг удаагийн хоёр нэр төрлийн ариун хэрэгсэл 203 ширхэг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 1 нэр төрлийн тэжээлт орчин 1705 ширхэг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 2 нэр төрлийн тэжээлт орчин маханд антибиотикийн үлдэгдэл тодорхойлдог түргэвчилсэн тест нийт 403 ширхэг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл 661 ширхэг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 нэр төрлийн тэжээлт орчин, 2 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл нийт 1503 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “***********” гэдэг нэрээр 1 нэр төрлийн лабораторийн нэг удаагийн хэрэгсэл, 1 нэр төрлийн тэжээлт орчин нийт 7 ширхэг бүтээгдэхүүн худалдан авсан байна...” /1 дэх хавтас хэргийн 72-73 дахь тал/ гэсэн,
Гэрч О.************гийн: “...2023 оны 01 дүгээр сард Хөдөө аж ахуйн их сургуулиас линолын хүчин худалдан авахаар хүсэлт ирүүлсний үндсэн дээр манай компани 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тухайн линолын хүчлийг Отгондэмбэрэл гэх хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн хүн Хөдөө аж ахуйн их сургуулийн багшаар ажилладаг. Тухайн бодисын төлбөрийг “***********” ХХК-иас шилжүүлэн манай компанийн дансанд орж ирсэн. ...Манай компани химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй компанид химийн хорт болон аюултай бодисыг худалдан борлуулдаг...” /1 дэх хавтас хэргийн 93-94, 120-121 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.****гийн: “...Химийн хортой болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар хариуцаж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохион байгуулж тус газраас тусгай зөвшөөрөл олгодог. ...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 54/А/136/А/215 Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журмын 5.1.6 дугаар зүйлд судалгаа шинжилгээний зориулалтаар 1 килограммм эсвэл 1 литрийн бага хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хориглосон хязгаарласан химийн бодисыг ашиглахад химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн дүгнэлт хамаарахгүй гэсэн биш тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болно гэсэн зүйл байхгүй. ...K2CrO4, AgNO3, AgNO3, 0.1N NaoH, 0.1N NaOH гэх нэршилтэй бодисууд нь химийн хортой болон аюултай бодисын жагсаалтад ордог, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай...” /1 дэх хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн,
Гэрч Т.****ийн: “...С.******* нь *******гийн хүнсний аюулгүй байдлын эрүүл ахуйн лабораторт 2004 оноос хойш эрдэм шинжилгээний ажилтнаар ороход уг лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан ба уг мэргэжлээрээ доктор цолтой хүн байгаа 2017 онд тэтгэвэртээ гарсан. ...Мөнгөний нитрат бодисыг манай лаборатори нь тухайн үедээ зөвшөөрөлтэй компаниас эрдэм шинжилгээний төслийн хүрээнд авч байсан санагдаж байна. Яг хэн нь очиж авсныг санахгүй байна. Миний хувьд хувиараа бодис аваад *******д өгсөн асуудал байхгүй. Эрдэм шинжилгээний ажилд зарцуулагдсан мөнгөний нитрат бодисоос үлдсэнийг нь ******* авсан байх...” /1 дэх хавтас хэргийн 124-125 дахь тал/ гэсэн,
Шинжээч Г.************ын: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЭкоЦА Г-536 Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч А.Баасанхүү гэж хаягласан цаасан хайрцагтай 15 ширхэг дээжийг хүлээн авч шинжилгээнд ирүүлсэн дээжүүдэд стандарт ажлын заавар //CHEM-13, CHEM-17, PH-7/-н дагуу физик, химийн шинжилгээг хийсэн. K2CrO4, AgNO3, AgNO3, 0.1N NaoH, 0.1N NaOH гэх нэршилтэй 5 ширхэг бодисуудын агуулгыг тодорхойлсон. Үлдсэн бодисын HEC, БРОМТИМОЛ, 1% ФЕНОЛТАЛЕЙНЫ СПИРТЭН УУСМАЛ, ЛЮГОЛИЙН УУСМАЛ, SDS Electrophoresis purity reagent,...” 1М Tris-HCL /pH6.8/, Betaine, TWEEN20, БЕНЗИДИН Метилийн хөхийн спиртийн ханасан уусмал гэх нэршилтэй 10 ширхэг бодисуудын найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 142-144 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч С.*******гийн: “.... K2CrO4 нэршилтэй хром хүчлийн кали гэх бодисыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Цэцүүх трейд” ХХК-иас 500 граммыг худалдан авсан. Энэ худалдан авсан бодисоо 2018 оноос хойш зарцуулаад 120 грамм үлдсэн. Тэр үлдэгдэл бодис нь *******гийн 124 тоот өрөөнд хадгалагдаж байгаа. AgNO3 гэх нэршилтэй бодисыг *******гээс Олдмол ба хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгаа гэх нэртэй төслийн ажилд зарцуулахаар тус хүрээлэнгийн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтайн Т.****ээс 2021 оны 01 дүгээр сарынд 0.1И нормаль уусал 100 миллилитрыг фиксанол хэлбэрээр авч үйл ажиллагаандаа ашиглан зарцуулж дууссан. 0.1N NaOH гэх нэршилтэй бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Грийн химистри ХХК-иас 500 граммыг худалдан авсан. Энэ худалдан авсан бодисоо 2021 оноос зарцуулаад 280 грамм үлдсэн. Тэр үлдэгдэл бодис нь *******гийн 124 тоот өрөөнд хадгалагдаж байгаа. K2CrO4, AgNO3, AgNO3, 0.1N NaoH, 0.1N NaOH гэх нэршилтэй бодисуудыг мах, сүүний магадлан шинжилгээний цомог хийхэд ашигладаг. K2CrO4, AgNO3, гэх нэршилтэй бодисуудаар сүү, айрагт цус хольсон эсэхийг мөн бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлоход хэрэглэдэг. 0.1N NaOH нормаль уусмалаар мах, сүүний магадлан шинжилгээнд титрлэгч уусмалаар хэрэглэдэг. ...Манай компани оффис сургалтын төвдөө мах үйлдвэрлэгч, экспортлогч компаниудад сургалт зөвлөгөө үзүүлдэг. Харин лабораторид компаниудын малын мах сүүг шинжлэх, мах сүүний магадлан шинжилгээний оношлуур үйлдвэрлэдэг юм. Лабораторийн дээрх ажилд 60 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. Манай компани анх үүсгэн байгуулагдаад *******гийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2021 онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ******* 02 тоотод нүүж орж үйл ажиллагаа явуулсан. ...2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо сургалтын зориулалтаар ашиглах гээд лабораторийн байрнаас 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг авчирсан ба сургалтдаа ашигласан. Тэгээд ашиглачхаад буцаагаад лабораторид аваачиж амжаагүй оффис, сургалтын байрандаа байлгаж байхад Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирж хураан авсан байдаг. ...Шинжилгээнд ашигладаг дусал тест болон сургалтын байранд авчирч хичээл орсон. Шинжилгээнд ашигладаг дусал тестээр мах, сүүний ч**** байдлыг шалгаж шинжилгээний хариу гаргахад ашигладаг юм. ...Манай компани тухайн 3 ширхэг савтай бодисуудыг мах сүүний магадлан шинжилгээний оношлуур хийхэд түүхий эд болгон ашигладаг юм. Тухайн 3 савтай бодис эх хувиараа байсан ямар нэгэн бодистой хольж шингэлээгүй. ...Натрийн гидроксид бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Грийн химистри химийн бодис худалдаалдаг компаниас худалдан авсан. Хрос хүчлийн кали бодисыг “Цэцүүх трэйд” химийн бодис худалдаалдаг компаниас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан. Мөнгөний нитрат бодисыг *******гээс Олдмол ба хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгаа төслийн хүрээнд зун олж авсан...” /1 дэх хавтас хэргийн 111-112 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 102-103 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүгдэгч “***********” ХХК-ийн төлөөлөгч Б.***********ын: “...Миний төрсөн ээж *******гийн хамт “***********” ХХК-г 2016 оны 06 дугаар сард үүсгэн байгуулсан. “***********” ХХК нь анх инновацын тухай хуулиар Хөдөө аж ахуйн сургуулийн дэргэдэх *******г түшиглэн орчин нөхцөл, тоног төхөөрөмжөөр хангагдан шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн компани юм. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаад 2021 онд Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* 02 тоотод нүүж орж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Манай компани нь оффис сургалтын төвдөө мах үйлдвэрлэгч, экспортлогч компаниудад сургалт зөвлөгөө үзүүлдэг. Харин лабораторид компаниудын малын мах, сүүг шинжлэх, мах сүүний магадлан шинжилгээний оношлуур үйлдвэрлэдэг юм. Лабораторийн дээрх ажилд 60 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. 2022 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас манай компанид шалгалт орж химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй мөн химийн бодис ашиглаж байгаа лаборатори нь орон сууцны байрны байранд байж болохгүй гээд торгуулийн арга хэмжээ авч манай лабораторийн байрыг лацдаж үлдээсэн. Үүний дагуу манай компани лабораторийн байраа мал эмнэлгийн байр руу нүүлгэн шилжүүлсэн. Үүнээс хойш химийн бодис ашигладаг лаборатори нь тусдаа сургалт, оффис тусдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Манай компанийн оффис сургалтын төв нь Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо, ******* 02 тоотод байрладаг ба үндсэн 5, гэрээт 4 ажилтантай махны үйлдвэрлэлд зөвлөх үйлчилгээ, сургалт лабораторийн үйлчилгээ үзүүлдэг. Харин лабораторийн байр нь мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 124 тоотод тусдаа байдаг. Болсон асуудлын хувьд гэвэл 2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо сургалтын зориулалтаар ашиглах гээд лабораторийн байранд байсан нунтаг бодисоос найруулж тестер бодис болгон 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг сургалтын байранд авчирч сургалтдаа ашигласан. Тэгээд ашиглачхаад буцаагаад лабораторид аваачиж амжаагүй оффис, сургалтын байрандаа байлгаж байхад Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирж хураан авсан байдаг. Уг хураан авсан бодиснуудаас 5 савтай бодисоос давхардсан 3 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис илэрсэн. Тухайн калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат бодисууд нь химийн хортой бодис нь мөн тул ямар нэгэн байдлаар маргахгүй. ...Лабораторийн байранд нунтаг бодис ашиглан шинжилгээний оношлуур хийж сургалтын төвдөө ашигладаг. Шинжилгээний оношлуур нь шингэн бодис байгаа юм. Сургалтын төв дээр аваачиж хураалгасан бодисууд байгаа юм. Одоо нэлээн бага хэмжээтэй 3-4 нэр төрлийн бодис үлдсэн байх, үлдсэнийг ашиглаад дуусчихсан. Сургалтын төвд аваачсан бодисууд нь хугацаа нь дууссан үлдэгдэл бодиснууд байсан. ...тухайн 3 ширхэг савтай бодисуудыг мах сүний магадлан шинжилгээний оношлуур хийхэд түүхий эд болгон ашигладаг. Тухайн 3 савтай бодис нь эх хувиараа байсан ба ямар нэгэн бодистой хольж, шингэлээгүй бодисууд юм. Тухайн хуурай бодисуудыг маш бага хэмжээгээр буюу 0,1 хувиар 0,5 хувиар нэрсэн усанд хольж хэрэглэсэн тул удаан хэрэглэдэг. Эдгээр гурван бодисоос маш бага хэмжээгээр буюу 0,1 0,5 0,1 нормал авч уусмал бодис болгон мах сүүний оношлуурын тестер болгоод сургалтад ашиглах гээд сургалтын байранд аваачсан байж байгаад хураалгасан. ...Химийн хорт аюултай бодис ашигласан асуудал дээр маргахгүй. ...эрх бүхий байгууллагаас химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаанд хөөцөлдөөд бүх бичиг баримтуудыг бүрдүүлсэн боловч ажлын байрны дүгнэлтийг авч чадахгүйгээс болж химийн хорт болон аюутай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч чадаагүй. Ажлын байрны дүгнэлтийг өгөх эрх бүхий байгууллага одоо Монгол Улсад байхгүй байна...” /2 дахь хавтас хэргийн 83-84, 86-88 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны №5657 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн бодис нь тухайн савны нэршилтэй тохирч байгаа 5 бодис байна. Үүнд:
K2CrO4 гэж хаягласан улаан өнгийн тагтай хуванцар савтай шар өнгийн шингэж дээжийн нягт нь ρ=1.073 г/мл, хүчтэй шүлт, хүчтэй хүчлийн агууламж илрээгүй бөгөөд калийн ион /К-/, хромат ион /CrO4-2/ илэрсэн тул калийн хромат /K2CrO4/ гэж тодорхойлов.
AgNO3 гэх шошготой улаан өнгийн тагтай хуванцар савтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=0.899 г/мл хүчтэй шүлт, хүчтэй хүчлийн агууламж илрээгүй бөгөөд мөнгөн ион /Ag-/, нитратын ион /NO3/ илэрсэн тул AgNO3 гэж тодорхойлов.
AgNO3 гэх шошготой ягөөн өнгийн тагтай хуванцар савтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=0.919 г/мл хүчтэй шүлт, хүчтэй хүчлийн агууламж илрээгүй бөгөөд мөнгөн ион /Ag-/, нитратын ион /NO3/ илэрсэн тул AgNO3 гэж тодорхойлов.
0.1N NaoH гэх шошготой ягаан өнгийн тагтай хуванцар саванд өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=1.002 г/мл, хүчтэй шүлт илэрсэн бөгөөд натри ион /NA-/, илэрсэн тул натрийн гидроксид /NaoH/ гэж тодорхойлов.
0.1N NaoH гэх шошготой улаан өнгийн тагтай хуванцар саванд өнгөгүй шингэн дээжийн нягт нь ρ=0,921 г/мл, хүчтэй шүлт илэрсэн бөгөөд натри ион /NA-/ илэрсэн тул натрийн гидроксид /NaOH/ гэж тодорхойлов.
Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын 520 дугаар заалтад калийн хромат K2CrO4, 158 дугаар жагсаалтад натрийн гидроксид /NaOH/, 601 дугаар жагсаалтад мөнгөний нитрат /AgNO3/ гэх бодисууд хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 131-137 дахь тал/ гэсэн,
Мөн газрын 2024 оны №1392 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. K2CrO4 500g гэсэн шошготой хуванцар савтай шар өнгийн бодис нь калийн хромат K2CrO4, Sodium hydroxide 500g гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодис нь натрийн гидроксид /NaoH/, “AgNO3” гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодис нь мөнгөний нитрат AgNO3 байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 520 дугаар жагсаалтад калийн хромат K2CrO4, 601 дүгээр жагсаалтад мөнгөний нитрат AgNO3, 158 дугаар жагсаалтад натрийн гидроксид /NaOH/ багтсан байна.
7. K2CrO4 500g гэсэн шошготой хуванцар савтай шар өнгийн бодисын хуванцар савтай үеийн жин 448,7 грамм, Sodium hydroxide 500g гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодисын хуванцар савтай үеийн жин 561,9 грамм AgNO3 гэсэн шошготой хуванцар савтай цагаан өнгийн бодисын хуванцар савтай үеийн жин 103,3 гр байна.
4.5.6 Эдгээр асуулт шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй...” /2 дахь хавтас хэргийн 126-127 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 4 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 8-23 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 110-117 дахь тал/, “***********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 24 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 45-46 дахь тал/, химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт /1 дэх хавтас хэргийн 114-117 дахь тал/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07/28 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 168 дахь тал/, “***********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 174-180 дахь тал/, “***********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 180-181 дэх тал/, “***********” ХХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /1 дэх хавтас хэргийн 195-205 дахь тал/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11/6563 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 31 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/-тэй эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно...” гэж,
2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно...” гэж,
8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно...” гэж
| 1.14.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах | Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
Химийн хортой болон аюултай байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно...” гэж тус тус заажээ.
Зөвшөөрлийн тухай хууль болон Химийн хортой болон аюултай байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсад химийн хорт болон аюултай бодисыг ашиглах үйл ажиллагаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар заасан байх бөгөөд шүүгдэгч “***********” ХХК болон шүүгдэгч С.******* нь Төрийн захиргааны төв байгууллагаас “химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл” аваагүй атлаа 2018 оноос эхлэн 2024 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг сургалтад болон оношлуур хийхэд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, ...хадгалсан...” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч “***********” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, шүүгдэгч С.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно…” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оноос эхлэн 2024 он хүртэлх хугацаанд ашигласан, хадгалсныг тухайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч “***********” ХХК, шүүгдэгч С.******* нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шалтгаан нөхцөл, хувийн болон насны байдлыг харгалзан шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял заавал хэрэглэхээр заасан бөгөөд шүүгдэгч “***********” ХХК-ийн хувьд химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл авахаар холбогдох төрийн болон бусад байгууллагад 2021 оноос хойш хандаж байсан ч тухайн зөвшөөрлийн холбогдох байгууллагаас цаг тухайд нь олгоогүй, энэ цаг хугацаанд химийн хорт болон аюултай бодисыг саармагжуулсан хэлбэрээр судалгаа шинжилгээний чиглэлээр ашиглаж байсан зэргийг харгалзан шүүгдэгч “***********” ХХК-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар лабораторийн оношлуур үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 23,000 /хорин гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2302007720060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, калийн хромат K2CrO4 500g хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисууд /Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.*******, шүүгдэгч “***********” ХХК-ийн төлөөлөгч Б.***********, тэдний өмгөөлөгчийн зүгээс дээрх химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл авахаар 2021 оноос хойш хөөцөлдөж байсан боловч авч чадаагүй, ...тухайн бодисыг саармагжуулсан учир хүнд ямар ч хоргүй, ...судалгаа шинжилгээний чиглэлээр ашигласан бол тухайн бодисыг хууль бусаар хэрэглэсэн гэж үзэхгүй гэж заасан. ...Химийн бодисын тухай хуульд заасны дагуу тухай бодисыг зориулалтын дагуу хадгалсан. ...Тиймээс уг хэргийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү...” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь химийн хорт болон аюултай бодис ашиглах үйл ажиллагаа нь хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах бөгөөд шүүгдэгч С.*******, шүүгдэгч “***********” ХХК нь тухайн бодисыг 2018 оноос эхлэн ямар нэгэн тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаандаа ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Зөвшөөрлийн тухай хуульд хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, ...тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/-тэй эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно...” гэж заасан. Энэ нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах үйл ажиллагааг эрхлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрлийг авсны дараа тухайн үйл ажиллагааг явуулах эрхтэй болохыг ойлгох бөгөөд харин зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашиглах, ашиглаж байх хугацаанд зөвшөөрлийг авах тухай ойлголт биш. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.*******, “***********” ХХК нь химийн хорт, аюултай бодисыг химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас авсны дараа тухайн бодисыг олж авах, хадгалах, оношлуур үйлдвэрлэл болон сургалтад ашиглах гэх мэтээр хэрэглэх эрхтэй болохоос биш тухайн бодисуудыг 2018 оноос эхлэн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж, хэрэглэж байх хугацаандаа зохих зөвшөөрлийг авахаар төрийн захиргааны төв байгууллагад хандсан нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй. Иймд шүүгдэгч, тэдний өмгөөлөгчөөс гаргасан цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр,
Шүүгдэгч “***********” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч “***********” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар лабораторийн оношлуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 23,000 /хорин гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2302007720060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калийн хромат (K2CrO4), 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH), 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (AgNO3), 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, калийн хромат K2CrO4 500g хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат (K2CrO4), “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат (AgNO3) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисууд /Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн 2302007720060 дугаартай хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР