| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/1085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1388 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Тогтох, хохирогч Б.**********, шүүгдэгч Э.**********, түүний өмгөөлөгч М.Чинзориг, нарийн бичгийн дарга Б.Аминаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********** овогт **********ын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410042160304 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.********** нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “**********” ХХК-нд борлуулалтын маркетингийн ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус компани баригдаж буй Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “**********” хотхоны төсөл дээр 474 байрны В1 давхарт байрлах 74 тоот дугаартай 13.6 м2 хэмжээтэй агуулахыг зарна гэж хохирогчид танилцуулж хохирогчийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг бий болгож хохирогч Б.**********аас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 9,720,000 төгрөг нийт 19,720,000 төгрөг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч Б.**********: “...2020 онд **********ресиденс хотхонд орон сууц худалдан авахаар **********тай танилцаж байсан. Тэгээд тэндээ агуулахтай болохоор болж 2024 онд **********тай холбогдсон, агуулах асуухад болно, бүтнэ гээд мөнгө авсан, би гэр бүлийн хамт АНУ руу явсан бөгөөд эргэж ирээд агуулахаа авах гэсэн өөр хүний агуулах болж таараад компани руу орж агуулахын түлхүүрээ авья гэхэд боломжгүй болоод асуудал үүссэн. Э.**********тай хэд хэдэн удаа уулзсан, сүүлдээ олдохоо байсан, сураг чимээгүй болсон. Агуулахын төлбөр мөнгөө бүгдийг нь авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Э.**********: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 онд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “**********ресиденс” хотхоны 476 дугаар байрны 55 тоот орон сууц худалдан авч одоог хүртэл амьдарч байгаа юм. Тухайн үед байрыг худалдан авахад “**********” ХХК-н менежер Э.**********тай 959хххх1 дугаарын утсаар холбогдож одоо амьдарч байгаа байрыг худалдан авч танилцаж байсан. Тэгээд нөхөр 2024 оны 01 дүгээр сарын эхээр ярилцаад амьдарч байгаа байрныхаа В1 давхарт агуулахын байр байвал худалдан авахаар шийдсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би **********гийг утсаар холбогдоод агуулахын байр байгаа эсэх талаар асуухад В2 дугаар давхарт буугаад ирээ, нэг байр бол байгаа, танд үзүүлье гэхээр нь нөхрийн хамт В2 давхарт очиход ********** ганцаараа байсан, 106 тоот агуулахыг танд үзүүлэх гэсэн чинь түлхүүрийг нь олохгүй байна гээд утсаар яриад байсан. Танд зарах гэж байгаа 106 тоот агуулахыг хүн аваад явчихсан байна, би түлхүүрийг аваад ир гээд хэлье, түлхүүр ирэхээр нь танд хэлье та буугаад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ ороод байж байсан удалгүй нэг орчим цагийн дараа ********** утсаар яриад эгчээ түлхүүр нь ирчихлээ гээд нөхөр бид хоёр хамт очсон. ********** түлхүүрээр хаалгыг онгойлгоход дотор айлын хуучин тавилга байхаар нь би хүний эд зүйл байгаа юм биш үү гэж асуухад ********** энэ агуулахыг хүн худалдаж авах гээд эд зүйлээ хийсэн байгаа юм. Энэ агуулахыг худалдан авах гэж байгаад больчихсон, үнийг нь асуухад ********** хэлэхдээ 21,000,000 төгрөг, хэрэв намайг худалдан авах гэж байна гэвэл 19,720,000 төгрөгөөр надад өгнө гэхээр нь би худалдан авах гэж байгаа юм захиралд танилцуулаад та хоёр 19,720,000 төгрөгөөр зараад нэрийг нь шилжүүлээд өгье, захиралтай ярилцаад танд хариу мэдэгдье гэж хэлсэн. Нөхөр бид хоёр гэртээ ороод байж байсан чинь удалгүй ********** утсаар яриад би захиралтай утсаар яриад тохирчихлоо урьдчилгаа 10,000,000 төгрөгийг миний Хаан банкны 575хххх535 дугаарын данс өгсөн. Би нөхрийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны 141хххх919 дугаарын дансыг ашигладаг байсан одоог хүртэл ашиглаж байгаа. Энэ данснаас интернэт банк ашиглаж гэрээсээ 5,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн. ...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...АНУ руу нисэх гэж онгоцны буудал дээр байхад ********** яриад гэрчилгээ чинь гарах гээд байна үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхээр нь дүү С.********** рүү утсаар яриад чи надад өгөх ёстой мөнгөнөөс 9,720,000 төгрөгийг ********** гэх хүний данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Үүний дагуу дүү мөнгийг шилжүүлсэн. Дансны хуулга болон чатаар харилцсан баримтын хуулбарыг гаргаж өгье. АНУ-с 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирсэн, тухайн үед цагаан сар болж байсан бөгөөд цагаан сарын дараа би **********гийн утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь борлуулалтын алба руу нь ороод агуулахын түлхүүрээ авья гээд нэг ажилтанд хэлэхэд юун түлхүүр билээ гэхээр нь би 106 тоотыг би худалдан авахаар **********тай тохироод түүний данс руу шилжүүлсэн гэж хэлсэн чинь энэ агуулах чинь ********** гэдэг хүний нэр дээр байдаг агуулах, хүн нь төлбөрөө 100% төлөөд авсан агуулах гээд ********** гэдэг хүний 99хххх27 дугаарыг өгөөд ********** өнөөдөр ажилдаа ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ********** гэх хүнтэй утсаар холбогдоход энэ миний агуулах байгаа юм гэхээр нь би болсон асуудлыг хэлсэн чинь би агуулахаа зарах гэж байсан, ********** утсаар холбогдоод таны агуулахыг хүнд үзүүлье гээд надаас түлхүүр авч байсан. Гэхдээ ********** бусдад худалдан борлуулсан гэж хэлээгүй, мөн надад нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд **********гийн утас холбогдохгүй байхаар нь 2024 оны 03 дугаар сард борлуулалтын албан дээр нь очиход ...**********г ажлаас нь халчихсан ...зурвас бичихээр уучлаарай эгч ээ удахгүй мөнгийг чинь өгнө гээд хариу бичиж байгаад одоо болтол утсаа авахгүй байгаа юм...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,
Гэрч Р.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 01 дүгээр сарын эхээр эд зүйл хадгалах хэрэгтэй болоод өөрийн амьдарч байгаа байрны В1 давхарт агуулах байвал худалдан авахаар эхнэртэй ярилцаад эхнэр түүнийг хөөцөлдөхөөр болсон. Тэгсэн эхнэр удалгүй би байрны борлуулагч хүнтэй холбогдлоо В2 давхарт бууж ирээд агуулах үзчих гэхээр нь эхнэрийн хамт буугаад очиход манай байрны борлуулагч залуу байсан, агуулахын түлхүүр одоогоор байхгүй байна гэхээр нь эхнэр бид хоёр буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байхад эхнэр ********** утсаар ярилаа түлхүүр нь ирсэн гэж байна гэхээр нь эхнэр бид хоёр хамт буугаад очсон. Тэгээд агуулахыг үзэхэд ********** нь 13,6 м2 талбайтай 106 тоот гэж хэлсэн. Эхнэр **********тай л яриад байсан бөгөөд байрыг үзээд болохоор юм байна гэж хэлсэн. ...Эхнэр гэртээ ороод байж байхад агуулахын урьдчилгаа мөнгө шилжүүл гээд байна гээд миний нэр дээр байдаг Голомт банкны эхнэрийн ашигладаг данснаас 10 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ...Цагаан сарын үеэр Монгол Улсад ирээд агуулах ашиглах гэсэн боловч залилуулсан юм шиг байна гээд эхнэр яриад байсан. Би өөрөө ажилтай болохоор агуулахын асуудалд оролцоогүй, мөн шилжүүлсэн мөнгө нь ч гэсэн миний мөнгө биш эхнэрийн мөнгө байгаа юм...” /хавтас хэргийн 13 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**********г ажлаас халсны дараа ********** гэх эмэгтэй 106 тоот агуулахыг авсан гээд ирсэн. Тэгэхээр нь энэ агуулах ********** гэх хүний албан ёсны өмч, энэ хүн худалдаж авсан ********** ажлаас халагдсан гэдгийг хэлсэн. ...74 тоот нь 1,3 м2 хэмжээтэй жижигхэн агуулах, ********** гэх хүний асуусан 106 тоот нь бол 13,6 м2 хэмжээтэй агуулах байгаа юм. Тэгэхээр ********** нь ********** гэх хүнд 106 тоот агуулахыг үзүүлж зарах гэж байгаа гэж худал хэлсэн гэж бодож байна...” /хавтас хэргийн 110 дахь тал/ гэсэн,
Гэрч Н.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********** нь “Улз буянт” ХХК-д борлуулагчаар ажилладаг учир би танина, сэргэлэн залуу. ...Би 106 тоот агуулахыг 14 орчим сая төгрөгөөр авч байсан, мөнгөний хэрэг гараад энэ агуулахаа 2024 оны 01 дүгээр сарын эхээр борлуулалтын албаны ажилчдад хэлсэн. Тухайн үед ********** ажиллаж байсан бөгөөд та агуулахаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 13,800,000 төгрөгөөр зарна, чи зараад өгвөл 5 хувь урамшуулал өгнө шүү гэж хэлсэн. ...********** над руу утсаар яриад таны агуулахыг хүн авахаар боллоо та яаралтай гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр гаргачихвал хүн худалдаж авах гээд байна гэсэн, ...2 сар орчмын даруу борлуулагч Янжмаа надтай холбогдоод та агуулахаа зарчихсан уу, танай агуулахыг авсан хүн гээд эмэгтэй хүн яваад байна гэхээр нь холбогдоход ********** миний мөнгийг авсан, таны мөнгийг өгсөн үү гэхэд нэг ч төгрөг аваагүй гэж хэлсэн...” /хавтас хэргийн 112 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээж байна, ********** эгчид 2,000,000 төгрөг өгсөн. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд хохирлыг бүрэн барагдуулна. ...Ажлаас халагдах болоод өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” /хавтас хэргийн 104-105 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Г.**********ын Голомт банк дахь дансны хуулга /хавтас хэргийн 18 дахь тал/,
- С.**********ийн Хаан банк дахь дансны хуулга /хавтас хэргийн 20 дахь тал/,
- Э.**********гийн Хаан банк дахь дансны хуулга /хавтас хэргийн 52-57 дахь тал/,
- “**********” ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай захирлын тушаалын хуулбар /хавтас хэргийн 82 дахь тал/,
- “**********” ХХК болон Э.********** нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалын хуулбар /хавтас хэргийн 84-88 дахь тал/,
- Шүүгдэгч Э.**********гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 47 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 50 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 59-81 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 117 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтас хэргийн 124-136 дахь тал/, Хаан банк дахь дансны хуулга /хавтас хэргийн 137-146 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.********** нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “**********” ХХК-нд борлуулалтын маркетингийн ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус компани баригдаж буй Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “**********” хотхоны төсөл дээр 474 байрны В1 давхарт байрлах Н.**********ын өмчлөлийн 106 тоот дугаартай 13.6 м2 хэмжээтэй агуулахыг 19,720,000 төгрөгөөр зарна гэж хохирогчид танилцуулж хохирогчийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг бий болгож хохирогч Б.**********аас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 9,720,000 төгрөг нийт 19,720,000 төгрөг шилжүүлэн авсан боловч мөнгийг Н.**********ад өгөлгүйгээр өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.**********ы: “...2020 онд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “**********ресиденс” хотхоны 476 дугаар байрны 55 тоот орон сууц худалдан авч одоог хүртэл амьдарч байгаа. Тухайн үед байрыг худалдан авахад “**********” ХХК-ийн менежер **********ын **********тай 95хххх11 дугаарын утсаар холбогдож одоо амьдарч байгаа байрыг худалдан авч танилцаж байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2024 оны 01 дүгээр сарын эхээр ярилцаад амьдарч байгаа байрныхаа В давхарт агуулахын байр байвал худалдаж авахаар шийдээд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би **********гийн утсаар холбогдоод агуулахын байр байгаа эсэх талаар асуухад та В2 дугаар давхарт буугаад ирээч үзүүлье гэхээр нь нөхрийн хамт В2 давхарт очиход ********** ганцаараа байсан бөгөөд 106 тоот агуулахыг танд үзүүлэх гэсэн чинь түлхүүрийг нь олохгүй байна гээд утсаар яриад байсан, танд зарах гэж байгаа 106 тоот агуулахыг хүн аваад явчихсан байна, би түлхүүрийг аваад ир гээд хэлье, түлхүүр ирэхээр нь танд хэлье, та буугаад ирээрэй гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ ороод байж байсан удалгүй нэг цаг орчмын дараа ********** утсаар яриад эгчээ түлхүүр нь ирчихлээ гэхээр нь нөхөр бид хоёр хамт очсон. ********** түлхүүрээр хаалгыг онгойлгоход дотор айлын хуучин тавилга байхаар нь би хүний эд зүйл байгаа юм биш үү гэж асуухад ********** энэ агуулахыг хүн худалдаж авах гээд эд зүйлээ хийсэн байгаа юм. Энэ агуулахыг худалдан авах гэж байгаад больчихсон, үнийг нь асуухад ********** хэлэхдээ 21,000,000 төгрөг, хэрэв намайг худалдан авах гэж байна гэвэл 19,720,000 төгрөгөөр өгнө, тэгэхээр би худалдан авах гэж байгаа юм захиралд танилцуулаад та хоёр 19,720,000 төгрөгөөр зараад нэрийг нь шилжүүлээд өгье, захиралтай ярилцаад танд хариу мэдэгдье гэж хэлсэн. Нөхөр бид хоёр гэртээ ороод байж байсан чинь удалгүй ********** утсаар яриад би захиралтай утсаар яриад тохирчихлоо урьдчилгаа 10,000,000 төгрөгийг миний Хаан банкны 575хххх535 дугаарын данс өгсөн юм. Би нөхрийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны 141хххх919 дугаарын дансыг ашигладаг байсан одоог хүртэл ашигладаг. Энэ данснаас интернэт банк ашиглаад гэрээсээ 5,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн. ...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...АНУ руу нисэх гэж онгоцны буудал дээр байхад ********** яриад гэрчилгээ чинь гарах гээд байна үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхээр нь дүү С.********** рүү утсаар яриад чи надад өгөх ёстой мөнгөнөөс 9,720,000 төгрөгийг ********** гэх хүний данс руу шилжүүлчих гэж хэлсний дагуу дүү мөнгийг шилжүүлсэн. Дансны хуулга болон чатаар харилцсан баримтын хуулбарыг гаргаж өгье. ...Цагаан сарын дараа би **********гийн утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь борлуулалтын алба руу ороод агуулахын түлхүүрээ авья гээд нэг ажилтанд хэлэхэд юун түлхүүр билээ гэхээр нь би 106 тоотыг би худалдан авахаар **********тай тохироод түүний данс руу мөнгөө шилжүүлсэн гэхэд энэ агуулах чинь ********** гэдэг хүний нэр дээр байдаг агуулах, хүн нь төлбөрөө 100% төлөөд авсан агуулах гээд ********** гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Мөн ********** өнөөдөр ажилдаа ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ********** гэх хүнтэй утсаар холбогдоход энэ миний агуулах байгаа юм гэхээр нь би болсон асуудлыг хэлсэн чинь би агуулахаа зарах гэж байсан, ********** утсаар холбогдоод таны агуулахыг хүнд үзүүлье гээд надаас түлхүүр авч байсан. Гэхдээ ********** бусдад худалдан борлуулсан гэж хэлээгүй, мөн надад нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд **********гийн утас холбогдохгүй байхаар нь 2024 оны 03 дугаар сард борлуулалтын албан дээр очиход ...**********г ажлаас нь халчихсан ...мессеж бичихээр уучлаарай эгч ээ удахгүй мөнгийг чинь өгнө гээд мессеж бичиж байгаад одоо болтол утсаа авахгүй байгаа юм...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,
Гэрч Р.**********ын: “...2024 оны 01 дүгээр сарын эхээр эд зүйл хадгалах хэрэгтэй болоод өөрийн амьдарч байгаа байрны В1 давхарт агуулах байвал худалдан авахаар эхнэртэй ярилцаад эхнэр хөөцөлдөхөөр болсон. Тэгсэн эхнэр удалгүй би байрны борлуулагч хүнтэй холбогдлоо В2 давхарт бууж ирээд агуулах үзчих гэхээр нь эхнэрийн хамт буугаад очиход манай байрны борлуулагч залуу агуулахын түлхүүр одоогоор байхгүй байна гэхээр нь эхнэр бид хоёр буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байхад эхнэр ********** утсаар ярилаа түлхүүр нь ирсэн гэж байна гэхээр нь эхнэр бид хоёр хамт буугаад очсон. Тэгээд агуулахыг үзэхэд ********** нь 13,6 м2 талбайтай 106 тоот гэж хэлсэн. Эхнэр **********тай л яриад байсан бөгөөд байрыг үзээд болохоор юм байна гэж хэлсэн. ...Гэртээ ороод байж байхад эхнэр агуулахын урьдчилгаа мөнгө шилжүүл гээд байна гээд миний нэр байдаг Голомт банкны эхнэрийн ашигладаг данснаас 10 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ....Цагаан сарын үеэр Монгол Улсад ирээд агуулах ашиглах гэсэн боловч залилуулсан юм шиг байна гээд эхнэр яриад байсан. Би өөрөө ажилтай болохоор агуулахын асуудалд оролцоогүй, мөн шилжүүлсэн мөнгө нь ч гэсэн миний мөнгө биш эхнэрийн мөнгө байгаа юм...” /хавтас хэргийн 13 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.**********гийн: “...**********г ажлаас халсны дараа ********** гэх эмэгтэй 106 тоот агуулахыг авсан гээд ирсэн. Тэгэхээр нь энэ агуулах бол ********** гэх хүний албан ёсны өмч, энэ хүн худалдаж авсан, ********** ажлаас халагдсан гэдгийг хэлсэн. ...74 тоот нь 1,3 м2 хэмжээтэй жижигхэн агуулах, ********** гэх хүний асуусан 106 тоот нь бол 13,6 м2 хэмжээтэй агуулах байгаа юм. Тэгэхээр ********** нь ********** гэх хүнд 106 тоот агуулахыг үзүүлж зарах гэж байгаа гэж худал хэлсэн байх гэж бодож байна...” /хавтас хэргийн 110 дахь тал/ гэсэн,
Гэрч Н.**********ын: “...********** нь “Улз буянт” ХХК-д борлуулагчаар ажилладаг учир би танина, сэргэлэн залуу. ...Би 106 тоот агуулахыг 14 орчим сая төгрөгөөр авч байсан бөгөөд мөнгөний хэрэг гараад энэ агуулахаа 2024 оны 01 дүгээр сарын эхээр борлуулалтын албаны ажилчдад хэлсэн. Тухайн үед ********** ажиллаж байсан бөгөөд та агуулахаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 13,800,000 төгрөгөөр зарна, чи зараад өгвөл 5 хувь урамшуулал өгнө шүү гэж хэлсэн. ...********** над руу утсаар яриад таны агуулахыг хүн авахаар боллоо та яаралтай гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр гаргачихвал хүн худалдаж авах гээд байна гэсэн ...2 сар орчмын даруу борлуулагч Янжмаа надтай холбогдоод та агуулахаа зарчихсан уу танай агуулахыг авсан хүн гээд эмэгтэй хүн яваад байна гэсэн ...дугаараар нь холбогдоход ********** миний мөнгийг авсан, таны мөнгийг өгсөн үү гэхэд нэг ч төгрөг аваагүй гэж хэлсэн...” /хавтас хэргийн 112 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.**********гийн: “...Би гэм буруугаа хүлээж байна, ********** эгчид 2,000,000 төгрөг өгсөн. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд хохирлыг бүрэн барагдуулна. ...Ажлаас халагдах болоод өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” /хавтас хэргийн 104-105 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/, Г.**********, С.**********, Э.********** нарын Хаан, Голомт банк дахь дансны хуулга /хавтас хэргийн 18, 20, 52-57 дахь тал/, “**********” ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай захирлын тушаалын хуулбар /хавтас хэргийн 82 дахь тал/, “**********” ХХК болон Э.********** нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалын хуулбар /хавтас хэргийн 84-88 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Э.********** нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээр Н.**********ын өмчлөлийн 13,800,000 төгрөгөөр худалдахаар төлөвлөж байсан 106 тоот агуулахыг 19,720,000 төгрөгөөр худалдана гэж хохирогч Б.**********ыг хуурч, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаа гэж 10,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ гарах гэж байна гэж 9,720,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг тусгасан. Шүүгдэгч Э.********** нь “**********” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа түүний эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж агуулах худалдан авахаар хандсан хохирогч Б.**********ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлж авсан үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.**********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Э.********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жил, 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.**********ы эд хөрөнгөд 19,720,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,000,000 төгрөг, шүүхийн шатанд 17,720,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2410042160304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.**********д шийтгэсэн 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жил, 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********** нь хохирогч Б.**********д 19,720,000 /арван есөн сая долоон зуун хорь/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 2410042160304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР