| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00287/И |
| Дугаар | 104/ШШ2020/00344 |
| Огноо | 2020-08-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 104/ШШ2020/00344
|
2020 оны 08 сарын 11 өдөр |
Дугаар 4/ШШ2020/00*******44 |
Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч Л.Нарангэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо,******* дүгээр байр ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:ЧЖ*******508056*******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо,******* дугаар гудамж 6 тоотод оршин суух овогт /РД:УД9618*******6/-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр миний нөхөр болох 68-20 УБА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрэн дээр явж байхад нь 29-*******5 УНК улсын дугаартай, Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан бөгөөд нь миний авто машиныг зүүн хойд талаас нь мөргөж гэмтэл учруулсан. Тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ын буруутай үйлдлийн улмаас 6 *******86 000 төгрөгийн хохирол учирсан. Тус дүүргийн Цагдаагийн хэлтэс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, ад 0 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. хохирол 6 *******86 000 төгрөгөөс ******* 500 000 төгрөгийг төлсөн. Зам тээврийн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд гар кардан, богино тросс хойд дагуу гар хагас голын сальнек хөндлөн гар, гишгүүр булан, гишгүүр тахийж зурагдсан, обудь зурагдаж, түгжээ хугарсан, зүүн хойд талын хаалга зурагдаж хонхойж, зүүн хойд талын крыло цөмөрч, хойд буфер хоёр талдаа хонхойж зурагдсан. Хойд чулак гулзайсан ба эд ангиудыг шинээр солих, кузов засвар, будгийн ажил хийлгэх шаардлагатай болсон бөгөөд би өөрийн зардлаар засвар үйлчилгээг хийлгэсэн. Иймд хариуцагч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд ХХК-ийн үнэлгээний төлбөр ******* 000 төгрөг, ХХК-иас сэлбэг худалдаж авсан төлбөр 4 8 000 төгрөг, ХХК-ийн ажлын хөлс *******80 000 төгрөг, чулак худалдаж авсан төлбөр 2 400 000 төгрөг, вьетнам засварын үйлчилгээний хөлс 550 000 төгрөг, нийт 8 450 000 төгрөг төлөх ёстой. Үүнээс хариуцагч ******* 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дэмжиж байгаа. ХХК-иас авсан сэлбэг, ажлын зардал 5 190 000 төгрөгөөс бодитоор төлсөн төлбөр нь 4 **************5 280 төгрөг болсон гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 4 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс зөрчлийг шийдвэрлэж, 6 *******86 000 төгрөгийн хохирол төлбөр гарсан. Үүнээс би ******* 500 000 төлсөн. Одоо үлдэгдэл ******* 286 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах зардлаас ******* 286 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүр рүү явах чиглэлийн замд 29-*******5 УНК улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.*******-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.*******гийн эзэмшлийн 68-20 УБА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг зүүн хойд талаас мөргөн зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан гэм буруутай нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 20 дугаартай тэмдэглэл, шийтгэлийн хуудсаар зэргээр тогтоогдсон.
Энэ үйл баримт, гэм буруугийн талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч Г.******* нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын эд хөрөнгөд хууль бус болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч аас Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нотлогдсон хэмжээгээр Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүхэд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо:
1. ХХК-иас сэлбэг авсан, ажлын хөлс нийт- 5 190 000 төгрөг,
1.1 гар карданы богино тросс- 1*******6 000 төгрөг,
1.2 хойд дагуу гар- 428 000 төгрөг,
1.******* хойд редукторын жийрэг- 19 000 төгрөг,
1.4 хойд хагас гол- 1 2******* 000 төгрөг,
1.5 хагас голын сальнек 2 ширхэг- *******6 000 төгрөг,
1.6 хойд хөндлөн гар- *******64 000 төгрөг,
1.******* хойд цапны шарик- *******58 000 төгрөг,
1.8 обудь- *******00 000 төгрөг,
1.9 гишгүүр зүүн- 664 000 төгрөг,
1. гишгүүрийн булан- 90 000 төгрөг,
1.11 гишгүүрийн булангийн хаалт- 4******* 000 төгрөг,
1.12 түгжээ шайб- 11 000 төгрөг,
1.1******* гишгүүрийн эмжээр резин- *******5 000 төгрөг,
1.14 тос сайжруулан хүч дамжуулах 4л- 96 000 төгрөг,
1.15 тусгай силикон- ******* 000 төгрөг,
1.16 тос сайжруулан хүч дамжуулах 4л- 40 000 төгрөг,
1.1******* гишгүүр солих ажлын хөлс- 80 000 төгрөг,
1.18 чулак солих ажлын хөлс- *******00 000 төгрөг,
2. Ашид бүлгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэхэд гарсан зардал- ******* 000 төгрөг,
*******. Иргэн н.Батмөнхөөс хойд чулак авахад гарсан зардал- 2 400 000 төгрөг,
4. Нгуен Ти Чуо /Nguyen Thi Chuot/ вьетнам засварын газраар кузов
засварлуулахад гарсан зардал- 550 000 төгрөг буюу нийт 8 450 000 төгрөгийн зардал гаргасан гэжээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ХХК-иас 5 190 000 төгрөгийн сэлбэг, ажил үйлчилгээ авахад тодорхой хэмжээний хөнгөлөлтийн урамшуулал эдлэсэн тул бодитоор 4 **************5 280 төгрөг төлсөн болохоо илэрхийлсэн бөгөөд хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар 4 *******52 000 төгрөг төлсөн болох нь нотлогдсон.
Мөн үнэлгээний зардал, хойд чулак авахад гарсан зардал, вьетнам засварын газраар кузов засварлуулахад гарсан зардал зэргийг нэхэмжлэгч тал төлж барагдуулсан болох нь Хас банкаар дамжуулан хийсэн гүйлгээний баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогджээ.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн учирсан гэм хорыг өмнөх байдалд сэргээхэд гаргасан бодит зардал нь ******* 612 000 төгрөг / ХХК-иас авсан сэлбэг, ажил үйлчилгээ 4 *******52 000+үнэлгээний зардал ******* 000 төгрөг+ хойд чулак авахад гарсан зардал 2 400 000 төгрөг+ вьетнам засварын газраар кузов засварлуулахад гарсан зардал 550 000 төгрөг/ болжээ. Үүнээс хариуцагчийн төлсөн гэдэгт зохигчийн маргаагүй ******* 500 000 төгрөгийг хасч тооцоход нэхэмжлэгчид учирсан 4 112 000 төгрөгийн хохирлыг хариуцагч төлж барагдуулаагүй, уг зардал нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорыг арилгахад гарсан шууд зардал байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, үлдэх 8*******8 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, зардлын баримт, төлбөр төлсөн баримт зэргийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, *******8 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу баримтаар няцаагаагүй, мөн Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх, хариуцах гэм хорын хэмжээг багасгах нөхцөл энэ хэрэгт тогтоогдоогүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.*******-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болно.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 4/ШЗ2020/009 дүгээр захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлд заасан журмын дагуу товыг оршин суугаа хаяг болон Хорооны Засаг даргаар дамжуулан мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******, 0 дугаар зүйлийн 0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 80 *******42 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Шүүх хуралдаанд хуульд зааснаар оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс маргааны үйл баримт болон зохигчийн гэм буруугийн талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 0 дугаар зүйлийн 0.******* дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч овогт /РД:УД9618*******6/-аас 4 112 000 /дөрвөн сая нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:ЧЖ*******508056*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8*******8 000 /найман зуун гучин найман мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 150 /ерөн дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас 80 *******42 /наян мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.*******, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс ******* хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ
Т.БАДРАХ