| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/0872/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1444 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Рэгзэдмаа, шүүгдэгч Б.***********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *********** овогт ***********ын ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408043040006 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ***********, 5 дугаар баг, Гүн цэнгэлэг гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*********** нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст *********** ***********оор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч ***********г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчид нийт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.***********: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах автобусны буудал дээр ганцаараа явж байхад үл таних эрэгтэй хүн хүрч ирээд надад цагдаагийн тэмдэг харуулаад намайг шалгана гэж хэлээд миний регистрийн дугаарыг асуухаар нь би өөрийн регистрийн дугаар хэлэхэд гар утас оролдож байгаад миний нэрийг хэлээд намайг гар утсаа өг гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн, намайг гар утасныхаа кодыг гарга гэж хэлэхээр нь би гар утасныхаа кодыг гаргаад өгсөн. Миний гар утсыг оролдож байгаад хурааж авна гэж хэлээд халаасандаа хийсэн. Намайг баахан загнаад байсан. ...Би өөрийн гар утсаа авч болох уу гэж асуухад тэр залуу надад хураан авсан гар утсаа маргааш даргадаа хүлээлгэн өгдөг юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь гар утсаа аваад танд мөнгө өгий гэсэн чинь одоо надад 50,000 төгрөг олоод өгчих гэхээр нь би Төрмөнх гэх найзаасаа мөнгө асуусан чинь дансаа явуулчих гэхээр нь би тэр цагдаагийн хэлсэн *********** гэх хүний Хаан банкны 583хххх965 тоот дугаарын дансыг найз Төрмөнх руу явуулсан. Төрмөнх мөнгө хийсэн гэж над руу чат бичсэн. Би гар утсаа авъя гэхэд одоо өгөх боломжгүй, маргааш даргадаа хүлээлгэн өгчхөөд аргалаад аваад өгөхийг бодно, ахдаа битгий найдаарай гэж хэлэхээр нь би гар утаснаасаа өөрийн сим картаа аваад тэр хүнд гар утсаа өгсөн. Би залгана наад симээ өөр гар утсанд хийгээд байж байгаарай гэж хэлээд миний гар утасны дугаарын авсан. ...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 72хххх02 гэсэн дугаараас залгаад би нөгөө цагдаа байна, ахдаа 200,000 төгрөг олоод өгөх юм бол би гар утсыг чинь даргаасаа гуйж үзье. ...Өнөөдөр мөнгө олохгүй бол гар утас өгөх худлаа шүү гэж хэлээд надад Голомт банкны 34хххх59 тоот данс хэлсэн. Би найзуудаасаа мөнгө асуусан чинь манай найз Энхмэнд миний данс руу 100,000 төгрөг шилжүүлэхээр нь би өөрийн Хаан банкны 58ххххх44 тоот данснаасаа тухайн үл таних залуугийн өгсөн *********** *********** гэсэн Голомт банкны 34хххххх59 тоот данс руу шилжүүлсэн. Над руу дахиж ярихгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Өөрийнхөө нэрийг надад Доржбат гэж танилцуулсан ба цагдаа хувцастай байсан, цагдаа хувцсаа харуулахад хувцасны энгэрт Доржбат гэсэн нэр байсан ба мөрдөс нь 2 ширхэг жижиг таван хошуу байсан...” /хавтас хэргийн 7-8, 44-45 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр гадуураа хар өнгийн энгийн хүрэмтэй, дотуураа цагдаагийн албаны хээрийн кител, өмд өмссөн байсан. Тэгээд хүнтэй уулзах зорилгоор нэгдүгээр хорооллын ***********ын автобусны буудал дээр очсон. Нэг эмэгтэй явж байхаар нь дуудаад та зөрчил гаргасан гээд гар утсыг нь хурааж авсан. Тэгээд 50,000 төгрөг өгчих гээд 583хххх965 тоот эхнэр ***********ын дансыг өгч шилжүүлсэн, би эхнэр рүү утсаар яриад саяны орж ирсэн мөнгийг миний 345хххх959 данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Удалгүй тухай мөнгө ороод ирсэн. ...Маргааш нь тухайн эмэгтэй рүү залгаж “200,000 төгрөг хэрэгтэй байна, буцааж өгнө” гэж хэлэхэд тухайн эмэгтэй миний 345ххх959 тоот дансанд 100,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...Тухайн хүнээс авсан Айфоне-12 загварын гар утсыг зарна гэж фейсбүүк дээр зар тавиад үл таних хүн холбогдож 680,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд 10 орчим хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс мөрдөгч холбогдож Мөнгөнзаяаг гомдол гаргасан талаар хэлсэн. Тайлбар мэдүүлгээ өгснөөс хойш Мөнгөнзаяа надтай холбогдож “гар утсаа авъя” гэхээр нь би “гар утсыг нь зарсан” гэдгээ хэлсэн. Гар утсаа надаас авах гээд нэхээд байсан учраас 1,300,000 төгрөгийг Мөнгөнзаяагийн дансанд шилжүүлж өгсөн... “Яг одоо шилжүүлж өгөх юм бол 150,000 төгрөгийг нь авахгүй, гомдол, санал байхгүй” гэсэн учраас би 1,300,000 төгрөгийг Мөнгөнзаяагийн дансанд шилжүүлж өгсөн. ...Би “1ХВЕТ” бооцоот тоглоом тоглодог байсан. ...Мөнгөнзаяагийн гар утсыг зарсан мөнгөнөөс 500,000 төгрөгийг нь үл таних хүнд шилжүүлж өгөөд алдсан, бэлэн авсан 150,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг нь мөн өсгүүлэхээр шилжүүлж өгөөд алдчихсан юм. Тухайн мөнгийг мөрийтэй тоглоом тоглодог хүмүүст өгч өсгөж авах зорилготой Мөнгөнзаяагаас авсан юм...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 2 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 50-51 дэх тал/,
- Л.***********ын банкны дансны хуулга /хавтас хэргийн 59 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хавтас хэргийн 33-37 дахь тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн албан тушаалд томилох болон чөлөөлсөн тушаалын хуулбар /хавтас хэргийн 39-42 дахь тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн Голомт банкны дансны хуулга /хавтас хэргийн 72 дахь тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нитийн аюулгүй байдлыг хангах тасгийн авто ***********д ажиллах ***********ийн офицер, цагдаа *********** нарын томилгоо /хавтас хэргийн 78-79 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 25 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 27 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 28 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 29 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.*********** нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст *********** ***********оор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч ***********г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчид нийт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***********гийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах автобусны буудал дээр ганцаараа явж байхад үл таних эрэгтэй хүн ирээд надад цагдаагийн тэмдэг харуулаад намайг шалгана гэж хэлээд миний регистрийн дугаарыг асуухаар нь би өөрийн регистрийн дугаар хэлсэн чинь гар утас оролдож байгаад миний нэрийг хэлээд намайг гар утсаа өг гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн, намайг гар утасныхаа кодыг гарга гэж хэлэхээр нь би гар утасныхаа кодыг гаргаад өгсөн. Миний гар утсыг оролдож байгаад хурааж авна гэж хэлээд халаасандаа хийсэн. Намайг баахан загнаад байсан. ...Би өөрийн гар утсаа авч болох уу гэж асуусан чинь тэр залуу надад хураан авсан гар утсаа маргааш даргадаа хүлээлгэн өгдөг юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь гар утсаа аваад танд мөнгө өгий гэсэн чинь одоо надад 50,000 төгрөг олоод өгчих гэхээр нь би Төрмөнх гэх найзаасаа мөнгө асуусан чинь дансаа явуулчих гэхээр нь би тэр цагдаагаас данс асуухад *********** гэсэн Хаан банкны 583хххх965 тоот данс өгөхөөр нь найз Төрмөнх руу явуулсан. Төрмөнх мөнгө хийсэн гэж над руу чат бичсэн. Би гар утсаа авъя гэж хэлсэн чинь одоо өгөх боломжгүй, маргааш даргадаа хүлээлгэн өгчхөөд аргалаад аваад өгөхийг бодно, ахдаа битгий найдаарай гэж хэлэхээр нь би гар утаснаасаа өөрийн сим картаа аваад тэр хүнд гар утсаа өгсөн. Би залгана, наад сим картаа өөр гар утсанд хийгээд байж байгаарай гэж хэлээд миний гар утасны дугаарыг авсан. ...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 72хххх02 гэсэн дугаараас залгаад би нөгөө цагдаа байна, ахдаа 200,000 төгрөг олоод өгөх юм бол би гар утсыг чинь даргаасаа гуйж үзье. ...Өнөөдөр мөнгө олохгүй бол гар утас өгөх худлаа шүү гэж хэлээд надад Голомт банкны 34хххх59 тоот данс хэлсэн. Би найзуудаасаа мөнгө асуусан чинь манай найз Энхмэнд миний данс руу 100,000 төгрөг шилжүүлэхээр нь би өөрийн Хаан банкны 58ххххх44 тоот данснаасаа тухайн үл таних залуугийн өгсөн *********** *********** гэсэн Голомт банкны 34хххххх59 тоот данс руу шилжүүлсэн. Над руу дахиж ярихгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Өөрийнхөө нэрийг надад Доржбат гэж танилцуулсан ба цагдаа хувцастай байсан, цагдаа хувцсаа харуулахад хувцасны энгэрт Доржбат гэсэн нэр байсан ба мөрдөс нь 2 ширхэг жижиг таван хошуу байсан...” /хавтас хэргийн 7-8, 44-45 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.***********гийн: “...Би тухайн өдөр гадуураа хар өнгийн энгийн хүрэм, дотуураа цагдаагийн албаны хээрийн кител, өмд өмссөн байсан. Тэгээд хүнтэй уулзах зорилгоор нэгдүгээр хорооллын ***********ын автобусны буудал дээр очсон. Нэг эмэгтэй явж байхаар нь дуудаад та зөрчил гаргасан гээд гар утсыг нь хурааж авсан. Тэгээд 50,000 төгрөг өгчих гээд 583хххх965 тоот эхнэр ***********ын дансыг өгч шилжүүлсэн, би эхнэр рүү утсаар яриад саяны орж ирсэн мөнгийг миний 345хххх959 данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Удалгүй тухайн мөнгө ороод ирсэн. ...Маргааш нь тухайн эмэгтэй рүү залгаж “200,000 төгрөг хэрэгтэй байна, буцааж өгнө” гэж хэлэхэд тухайн эмэгтэй миний 345ххх959 тоот дансанд 100,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...Тухайн хүнээс авсан Айфоне-12 загварын гар утсыг зарна гэж фейсбүүк дээр зар тавиад үл таних хүн холбогдож 680,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би “1ХВЕТ” бооцоот тоглоом тоглодог байсан, ...Мөнгөнзаяагийн гар утсыг зарсан мөнгөнөөс 500,000 төгрөгийг нь үл таних хүнд шилжүүлж өгөөд алдсан, бэлэн авсан 150,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг нь мөн өсгүүлэхээр шилжүүлж өгөөд алдчихсан юм. Тухайн мөнгийг мөрийтэй тоглоом тоглодог хүмүүст өгч өсгөж авах зорилготой Мөнгөнзаяагаас авсан...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 50-51 дэх тал/, Л.***********ын банкны дансны хуулга /хавтас хэргийн 59 дэх тал/, шүүгдэгч Б.***********гийн төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хавтас хэргийн 33-37 дахь тал/, Б.***********гийн албан тушаалд томилох болон чөлөөлсөн тушаалын хуулбар /хавтас хэргийн 39-42 дахь тал/, Б.***********гийн Голомт банкны дансны хуулга /хавтас хэргийн 72 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нитийн аюулгүй байдлыг хангах тасгийн авто ***********д ажиллах ***********ийн офицер, цагдаа *********** нарын томилгоо /хавтас хэргийн 78-79 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Б.*********** нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээр ***********гийн өмчлөлийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 загварын гар утсыг зөрчил гаргасан тул хурааж авна, даргадаа өгнө, 150,000 төгрөгийг өгвөл утсыг буцааж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн болон бусдын ашигладаг банкны дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг тусгасан. Шүүгдэгч Б.*********** нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст *********** ***********оор ажиллаж байхдаа хугацаандаа өөрийн эрхэлдэг албан тушаалын байдлаа буюу албан хувцсаа ашиглаж, албан үүргээ биелүүлж буй мэтээр хохирогчийг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлж авсан үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.***********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Б.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***********гийн эд хөрөнгөд 1,150,000 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2408043040006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.***********д шийтгэсэн 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2408043040006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР