| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0753/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1472 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Өлзийжаргал, хохирогч П.***********, Д.***********, хохирогч П.***********, Д.***********, С.***********, Х.*********** нарын өмгөөлөгч Ш.***********, хохирогч Г.***********, түүний өмгөөлөгч П.Мөнхгэрэл, хохирогч С.***********, түүний өмгөөлөгч Б.Мянган, хохирогч З.***********гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, хохирогч Д.***********ын өмгөөлөгч А.Золжаргал, шинжээч Ж.Уртнасан, шүүгдэгч О.***********, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч Э.***********, түүний өмгөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн дарга В.Аминаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч *********** овогт ***********ын ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210026190211 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***********” ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “***********” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ***********ын 4-50 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.*********** нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр П.***********тэй дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож 115,400,000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С.***********тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт нийт 115,400,000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х.***********тэй дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт 88,900,000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.***********тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт нийт 115,400,000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч О.*********** нь Э.***********тай бүлэглэн иргэн Г.***********т угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50,000,000 төгрөгийг гаргуулан, улмаар 42,000,000 төгрөгийг залилан авсан,
Мөн О.*********** нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн С.***********той хамтарч ажиллаж, ашгаа 50 хувь хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769,570,141 төгрөгийг залилан авсан,
Мөн О.*********** нь З.***********тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Люмино, Гинжин нар тоглоно, тухайн тоглолт дээр пиво зар” гээд 28 асрыг 30,000,000 төгрөгт гээд нийт 120,000,000 төгрөгт тохирон 60,000,000 төгрөгийг эхнэр болон Шүрэн-Эрдэнийн 57хххххх00 тоот данс руу, атлетик кровн загварын тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгт тооцож нэрийг нь шилжүүлэн өгч Арилжааны гэрээ байгуулсан боловч асрыг бусдад давхардуулан зарсан, бэлэн мөнгө хэрэг болчихлоо, маргааш 17 цагт өгье гэж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн надад бетон байгаа, надаас авчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны рояал кровн загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөг, К7 загварын тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөг, кровн 180 загварын тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгөөр тус тус тооцон шилжүүлэн авч, мөн зарчихмаар тээврийн хэрэгсэл байна уу гэж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр спорт тоноглолтой марк 2 загварын тээврийн хэрэгслийг 26,000,000 төгрөг, мөн Баянхонгор аймагт дүнзэн байшин барьж өгнө гэж кровн атлетик загварын тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгт тооцож, мөн тоглолтын дараа өгнө гэж 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр лексус ар экс 450 загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөг, хадам аавдаа авч өгөх гэсэн юм гээд тоёото харриэр загварын тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгт тооцон авхуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэн авч үргэлжилсэн үйлдлээр 475,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
Мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Найрамдал зусланд хохирогч Д.***********аас дүнз зээлээр худалдаж авъя гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,000 ширхэг дүнз модыг өөртөө шилжүүлэн авч залилж 316,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.*********** нь О.***********той бүлэглэн иргэн Г.***********т угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50,000,000 төгрөгийг гаргуулан, улмаар 42,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шинжээч шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч П.***********: “...“***********” ХХК нь зуслангийн байшин барьдаг гэхээр нь очсон, урлаг соёлын хүмүүс байсан, ноён бондгор зэрэг олны танил хүмүүс байсан. С.***********, Х.***********, Д.*********** нарын 4 айлын хүмүүс очиж уулзсан, анх очиход тухайн компанид ажилладаг гээд өөр нэг охин сууж байсан, манайх зуслангийн газартай байшин сонирхож байна гээд уулзсан, тэр үед захирал гэх О.*********** байгаагүй, бид уулзчихаад гараад явсан бөгөөд араас бидэнтэй уулзсан охин утсаар залгаад захирал ирсэн, ирээд уулз гэхээр нь очиж уулзсан. Байшин бариулах гэж байгаа газарт бүгдээрээ очиж үзсэн, байшин барьж болно гэсэн. Гэрээгээ байгуулсан, гэрээний дагуу бид мөнгөө цувуулж 5-6 хоногийн дотор өгсөн. Бартер оролцуулна гэсэн, би найзаасаа тээврийн хэрэгслийг авсан, мөн өөрийнхөө тээврийн хэрэгслийг ч төлбөрт оролцуулан өгсөн, О.Хосбаярын нэхсэн бүх мөнгийг өгсөн. Гадна пасадны мөнгө гээд нэмж мөнгө авсан, гэрээгээр зуслангийн байшин 6 сард бэлэн болохоор байсан боловч 6 сар өнгөрсөн, 7 сар ч дөхлөө, Хосоотой ярьсан, тэгэхээр инженер Япон явсан, ийм л байшин хүсээд байгаа гэсэн, болно бүтнэ гээд яваад л байсан. Бид нарын шахалтаар байшин барих гэж байгаа газарт баахан хүмүүс аваачсан, нөгөөдүүл нь хоол унд ч байхгүй хэдэн халтайсан хүүхдүүд байсан, тэгж байгаад алга болчихсон, дүнз аваачаад буулгачихсан, удахгүй ах, удахгүй ах гээд л яваад байсан, зам нь болохгүй байна гэж хэлэхээр, за гээд 15,000,000 төгрөг өгсөн. О.*********** анх гар барсан шигээ л байшингаа авна шүү гэхэд болно л гэсэн. Зам болохгүй байна, машин явахгүй байна гэдэг асуудал сүүлд л яригдсан асуудал. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Өөрийнхөө болон найзаас шилжүүлж өгсөн машиныг буцааж авсан, үүнээс 28,000,000 төгрөгт машинаа авсан, одоо 87,400,000 төгрөгийг нэхэмжилж байна, мөнгөө авчихвал гомдолгүй...” гэв.
Хохирогч Д.***********: “...Манай найз П.*********** нь “***********” ХХК гээд газар байна гээд 5 сарын сүүлээр очсон, уулзсан, зуслангийнхаа газрыг бөөндөө явж үзсэн, О.*********** нь энэ асуудалгүй, би бариад өгнө гэсэн, тэгээд хүрч ирээд гэрээгээ хийсэн, мөнгөө шилжүүлсэн, тэгээд л ажлаа эхлээгүй, бүгдийг нь шилжүүлсний дараа утсаа ч авахаа больсон, олдохоо ч больсон, Төв цэнгэлдэх дээр нь бид байнга очдог, олддоггүй, суурь гээд байгаа нь бид нарыг л аргацаасан зүйл, газар эвдсэн, сандаачсан асуудал дээр бүр хохирол нэхэмжилмээр байгаа. Зүгээр байсан газрыг сандаачлаад хаясан, суурь барьж байхад бид нар очоод хүүхдүүдэд хоол унд зөөж өгч байсан. Анхандаа болно, бүтнэ гэж байсан, сүүлдээ газар чинь л болохгүй байна гэж ярьж эхэлсэн. Палк барьсан гэсэн үү, ямар ч хүмүүс юу ч хийгээд байгаа юм бүү мэд, майхан ч бил үү, байшин барих гэж байсан хүмүүс тэгж байрлахгүй л байх. Сүүлдээ тэр хавиар хог новш, архины шил савыг бид нар өөрсдөө цэвэрлэсэн. 3 жилийн хугацаа өнгөрсөн, би ямар ч бартер оролцуулаагүй, 100 хувь мөнгөө өгсөн, жижиг бизнес эрхэлдэг байсан, өчнөөн өр, төлбөр төлсөн. О.***********т 115,400,000 төгрөгийг өгсөн, энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Г.***********: “...2018 онд Хар хорин зах дээр Нарангарав гэх хүний лангуун дээр ажилладаг байсан, тэр хугацаанд Э.***********тай танил болсон, 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Э.*********** О.***********ыг надтай танилцуулсан, тэр хоёр хамтарч зээл гаргуулна, хамтарч бизнес хийе, баар ажиллуулна, угаалга хийнэ, зээлийг нь дарья гэсэн. Тухайн үед миний нэр дээр зээл гарахгүй гэхэд өөрсдийнхөө бараа материалыг батлан даалтад тавиад зээл гаргуулна гэсэн. Аригун гээд бааранд Э.*********** зураг зурж байхад би очсон, энэ баарыг ажиллуулна гэж хэлсэн. Жи 500 загварын тээврийн хэрэгсэлд бид гурав хамт явж байгаад Энхтайваны гүүрний доор байх угаалгын газрыг харуулаад энийг ажиллуулна гэсэн. 4 дүгээр сараас хойш залгаж ярьсан, намайг ятгасан. Энэ хоёр бараа материалаараа батлан дааж 5 дугаар сарын 19-ний өдөр зээл гарахаар боллоо гээд намайг дуудсан, би очсон, өөрийнхөө Хаан банкны дансны хуулгаа аваарай гэсэн, миний нэр дээр 3,500,000 төгрөгийн зээл байна, тэрийг төлөх ёстой гэхээр нь замдаа миний зээл авсан Банк бус санхүүгийн байгууллага руу орж тухайн зээлийг дарсан. Голомт банкан дээр очиж зээл авсан. Надад тусгай данс нээж өгсөн, хүүхдийн 100-гийн салбараас авна гэсэн, тэндээс 50 сая төгрөгийн зээл авсан, ерөнхийдөө 8,000,000 төгрөгийг авсан, энэ хоёр 42,000,000 төгрөгийг аваад маргааш нөгөөдрөөс эргэж холбогдоно гээд салсан, эхний сар ярьж байсан. О.*********** утсаар залгахаар авахгүй байсан, ***********тай холбогдохоор тоног төхөөрөмжөө урдаас захисан, удахгүй ирнэ гэсэн, тэр нь ирээгүй, 2-3 сарын дараа банкнаас залгасан, зээлээ төл гэхэд энэ хоёрыг зээлээ төлөхгүй байгаа юм байна гэж мэдсэн. Э.*********** руу 1,250,000 төгрөгийг шилжүүлсэн, 10 бил үү, 11 сард Голомт банкны тусгай хэрэгцээний салбараас ярьсан, очиж уулзсан. Одоо Голомт банкны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэгдэж, энэ хугацаанд Голомт банк иргэний шүүхэд хандсан байсан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учир тухайн хэргийн шийдвэрлээгүй байгаа. Нийтдээ 115,000,000 төгрөг болчихсон байсан, хаусны 160,000,00 төгрөгийн гэрээ хийж өгсөн, гомдолтой байна...” гэв.
Хохирогч С.***********: “...О.*********** нь 2016 оноос 2021 оны хооронд намайг олон удаагийн үйлдлээр залилсан, олсон ашгаа 50/50 хувиар авна гэж итгүүлж залилж, надад их хэмжээний хохирол учруулсан. Энэ бүх хохирол нь нийтдээ 1,165,570,300 төгрөг, дээр нь кредит карт аваад өг гээд 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн карт авсан, тухайн картын төлбөр ирэхэд төлж барагдуулсан. Хамгийн анхны төлөлтөд хоол, ус ундаа, шорлог гээд мөнгө хэрэгтэй байна гэхэд би оролцохгүй гэсэн, та мөнгөө гаргачих гээд авсан, тэр ус, ундаа нь зарагдаагүй, би портер машины ачаагаар дүүрэн ус ундааг яах вэ гэхэд заруулаад өгнө гэсэн, тэр нь 24,000,000 төгрөг болсон. Тоёото Кровн загварын тээврийн хэрэгсэл байна, авах уу гэхээр нь авсан, тухайн тээврийн хэрэгсэл жилийн хугацаанд над дээр байсан, ахдаа зарах гээд нэр усаа шилжүүлье гэхэд шилжүүлээгүй, буцаагаад О.***********т өгсөн. Ор сураггүй алга болсон. Нийтдээ 1,204,570,300 төгрөг учруулснаас 429,905,159 төгрөгийг надад буцааж өгсөн. Цагдаад өргөдөл өгсний дараа Жи класс загварын тээврийн хэрэгсэл өгсөн, 30,000,000 төгрөгт өгсөн, торгууль, өр төлбөртэй байсан, тэрийг өөрөө төлсөн. Хаммер жийп гээд тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгт бодож өгсөн, 14,250,000 төгрөгт бодож АНУ-ын доллар өгсөн. 499,155,159 төгрөгийг өгсөн, одоо 705,415,141 төгрөгийн хохирол үлдсэн, нэхэмжилж байна. Шүүх хурлын дараа 2 байшин, нэг зогсоол өгье гэсэн боловч үл хөдлөхийн гэрчилгээ гарах ёстой гээд 6 сая төгрөгийг мөн авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй, тухайн өгсөн дүнзэн байшинг нь тохижуулсан, би өөрөө 4-5 удаа очсон, тэнд нь 00-ын суултуур хүртэл авч хийсэн. Граш буулгачихсан, оронд нь портер авчих гэсэн, гаалиар орж ирнэ гэсэн, Соната-9 загварын тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгт бодоод ав гэсэн. Одоо 696,415,141 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Шинжээч Ж.Уртнасан: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас дүгнэлт гаргуулахаар тогтоол ирсний дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. Шинэс гэдэг мод буюу бид нарын үздэгээр хар мод гэж ярьсан, зорсон палк гэж хэлсэн. Нарс модтой жишсэн, 1 ширхэг зорсон дүнз 158,000 төгрөгөөр тооцож гаргасан. Тухайн модыг үзээгүй, хэдэн төгрөгөөр худалдсан, зарсан талаар мэдэхгүй, зах зээлд энэ призлэсэн модыг худалдаж байгааг харьцуулсан, яг өнөөдөр энэ үнээр зарсан уу, сарын өмнө зарсан уу гэдгийг мэдэхгүй учир өөрсдийнх нь хэлсэн үнээр 5 хувиар үнийг бууруулаад үнийг гаргасан...” гэв.
Шүүгдэгч О.***********: “...П.***********, С.***********, Х.***********, Д.*********** нарын хувьд газартай, замын компанитай, зуслангийн байшин барих гэж байгаа газар нь машин гардаггүй учир замаа янзалж өгнө гэсэн. Гэтэл замаа янзалж өгөөгүй, зам дээр бүхий л ажил нурсан, зам дээр машин явахгүй байсан учир тухайн байрыг барьж чадаагүй, суурийн үнэ 45,000,000 төгрөгийг би өгсөн, би энэ мөнгийг хасаад үлдэгдэл төлбөрийг өгье, 4 хохирогчийг 400 гаруй сая төгрөгийг төлье гэсэн, гэтэл тухайн 45,000,000 төгрөгөн дээрээ маргасан учир төлөөгүй байгаа. 8811-тэй нэг дугаар 28,000,000 төгрөгт бодож авч байсан. Лекусус 450 загварын тээврийн хэрэгслийг 28,000,000 төгрөгт буцааж өгсөн, өмнөх шүүх хуралдаанд хохиогч Х.***********д 20,000,00 төгрөг бэлнээр, 30,000,000 төгрөгийг Мурано загварын тээврийн хэрэгслийг ***********д шилжүүлж өгсөн, 38,900,00 төгрөгийг өгнө. С.***********ын 115,400,000 төгрөгөөс 8811-тэй дугаар 28,000,000 төгрөгөөр тооцсон байсныг буцааж өгсөн. Д.***********ын 115,400,000 төгрөгийг өгнө, нийтдээ суурины үнэ 45,000,000 төгрөгийг хасаж, үлдэх төлбөрийг төлж барагдуулна. Г.***********ийн 42,000,000 төгрөгөөс түүний 5,000,000 төгрөгийн зээлийг хассан. Өөрийнхөө 112 м.кв орон сууц хүлээлгэж өгсөн, борлуулалтын үнэ нь 162,000,00 төгрөг болж байгаа. С.***********д ашиглалтад орсон байрнаас хамгийн том буюу 140 м.кв талбайтай, 130 м.кв талбайтай, нийтдээ 270 м.кв талбай бүхий хоёр орон сууц хүлээлгэж өгсөн, төлбөр төлөхөөргүй байгаа. Бид хоёрын тооцоо дууссан, Соната-8 загварын тээврийн хэрэгсэл, нэг зогсоол өгсөн учир төлбөр тооцоо дууссан, эдгээрийг нотариатаар батлуулсныгаа шүүхэд өгсөн байгаа. З.***********г огт танихгүй, тоглолтын дараа пивоны эрх худалдаж авъя гэсэн, О.Дорж нар өөрсдөө зөвшөөрлөө авдаг, би Татар хамтлагийн тоглолтын дараа 1000 төгрөг ч аваагүй. Анар гээд залуугийн найз гэж ирсэн, өөрөө Чингис хаан хамтлагийн ***********ы тоглолт руу орсон, өмнөх өдөр нь ирсэн, маргааш нь бороотой би пиво зарахаа больё гэж З.*********** хэлсэн. Хатнаа гэдэг залуу нөгөө пивыг авсан, тухайн хүмүүстэй би гэрээ хийдэг, Лхагваатай 3 гэрээ хийсэн, ийм машин байна гэхээр нь машин авсан байгаа, 220 Кровн, Хариер, Чейзэр, К7 гэдэг машинуудыг авсан, Сэргэлэн гээд байцаагчид Хариерын түлхүүрийг өгсөн, К7, Чейзэрыг З.*********** өөрөө аваад явсан, гадаа байсан бүх машиныг авсан. 14 хоногийн өмнө надтай уулзсан, төлбөр тооцоогоо бэлнээр авмаар байна гэсэн, З.*********** дээр төлбөр тооцоо байхгүй, пиво коктейлийг өгсөн, зөвшөөрлөө гаргуулж чадаагүй. Д.***********ын хувьд 2000 дүнз авсан, гэрээ хийсэн, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг авсан, 1 сарын дотор нийлүүлнэ гэсэн, тэр дүнзээр захиалга авчихсан байсан, гэтэл 45 хоног хэтэрч ирүүлсэн учир модоо буцаагаад авчих гэхэд нэгэнт бэлдчихсэн учир авах боломжгүй гэсэн, миний унаж байгаа Лексус 570 загварын тээврийн хэрэгслийг авчих гэсэн, сарын дараа Соната-8 загварын тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгт тооцож авсан. Үлдэгдэл 150,000,000 төгрөгт 130 м.кв талбайтай хаусыг 1,800,000 төгрөгт бодож шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгслийн зогсоолыг буулга гэсэн, буулгасан, удахгүй гэрчилгээ гарна, нийтээ 50 айлын хаус байгаа. Э.***********тай бүлэглээгүй, Хархорин зах дээр Э.***********, Г.*********** бид гурав хамт зогсдог байсан. Э.***********т 18-28 дугаартай тээврийн хэрэгслийг зарсан, биеийн эрүүл мэндийн байдлаас болж тухайн тээврийн хэрэгслийг авахаа больсон. Г.***********ээс 42,000,000 төгрөгийг 5,000,000 төгрөгийн зээлийг хаасан, бэлэн мөнгө байхгүй учир хаусыг бодож өгсөн байгаа. Зээл авсан мөнгийг авто угаалганд зарцуулсан. З.***********д 475,500,000 төгрөгөөс хасагдах юм байгаа, 2015 оны бэнз загварын тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн, Хариер, Марк-2, Чейзэр загварын тээврийн хэрэгслийг авсан, хасагдаад гэрээ барагдсан, бэлэн мөнгөөр өгсөн байгаа...” гэв.
Шүүгдэгч Э.***********: “...Хархорин зах дээр Г.***********, О.*********** бид гурав хамт зогсдог байсан, О.***********той нийлж Г.***********ийн мөнгийг авсан юм байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээл авсан, энэ явдлаас өмнө О.*********** миний нэр дээр 2020 оны 01 сард төлнө гээд зээл авсан байсан, тэрний дараа бизнес хийнэ гэж *********** санал тавьсан, Г.*********** самранд явж байна гээд алга болсон, манай найзаас 4-6 сая төгрөг аваад алга болсон. Бизнес хийе гэж тохиролцоод зээл авсан, О.*********** нэг хэсэг алга болсон, Даваасүрэн гэх ахыг дуудсан, зураг зурсан, зураг зураад байгаа газар нь Аригун гээд баар байсан, Даваасүрэн гэдэг ах Аригун гээд зураг зураад өг гэсэн, би зурж өгсөн.
Хосоогийн юм гэж л бодож очсон, хэлсэн үгийг нь дамжуулаад байгаа, үнэхээр л тэр баарыг ажиллуулах гээд байна гэж харсан. Эхлээд О.*********** угаалга, баар ажиллуулъя гээд миний нэр дээр 2019 оны 04 дүгээр зээл авсан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлж өгнө гэсэн. Г.***********, О.*********** бид гурав баар, угаалга ажиллуулна гээд зээл авсан. О.***********ын машинд бид гурав сууж яваад угаалгын газрыг О.*********** үзүүлсэн, Г.***********, О.*********** бие биеэ танина. Г.*********** бид хоёр хамар лангууных бие биеэ мэднэ, бид гурвын бизнес эхлүүлж чадаагүй. О.*********** алга болсон, тэгээд ямар ч бизнес болоогүй, би дунд нь зуучлаад танилцуулсан, энэ хоёр хамар лангууных учир бие биеэ мэдэж л байгаа. Банкны зээлийг О.*********** хөөцөлдсөн. Г.*********** хүүний мөнгө аваагүй, Мөнхбат гээд найзаас мөнгө зээлж авсан, сард 300,000 төгрөг төлье гээд хэсэг төлөөгүй, над руу 1,500,000 орчим төгрөг төлсөн. Хамтран ажиллах гэрээнд Хосоо л бид хоёртой нийлээгүй, өөр хүмүүстэй л яриад байх шиг байдаг, Г.***********ийн зээлийг нэг удаа төлсөн, ямар зээлийг би мэдэхгүй. Би 42,000,000 төгрөгөөр нэг ч төгрөг аваагүй, өмнө нь би 25,000,000 төгрөгийн зээл аваад өгчихсөн байсан, гацуур зараад өгнө гэж байсан. Хамтарч ажиллуулна гэсэн, хамтраагүй, Г.*********** ч самранд явж хугацаа алдсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд,
Шүүгдэгч О.*********** нь:
1. Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр П.***********, С.***********, Х.***********, Д.*********** нартай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэр бүхий 4 хохирогч нарын төлбөрт нийт 435,100,000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэх хэргийн тухайд:
- Хохирогч П.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр бүлийн найзуудаараа дундаа зуслантай болох гээд хөөцөлдөж байсан, тэгсэн сошиал болон зурагтаар зуслангийн газар дээр байшин хямд хурдан барьж байна гэснийг хараад Наадам центр төвийн зүүн талд байрлах борлуулалтын алба руу орж үзээд байшин бариулах сонирхолтой байгаа талаараа хэлсэн. Тэгсэн чинь араас над руу *********** ХХК-ийн захирал гэх хүн дуудаж байна гээд би анх 2022 оны 05 дугаар сарын сүүлээр өөр гурван гэр бүлийн найзуудтайгаа хамт *********** байшин дотор очиж тухайн компанийн захирал *********** гэх хүнтэй танилцаж ярилцсан бөгөөд бид бүгдээрээ түнээс нийлээд 4 байшин захиалахаар тохиролцсон. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист нь очиж ***********той 110 м.кв байшинтай 24 м.кв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ бариулж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, 105,000,000 төгрөгөөр тохиролцсон.
Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 27,500,000 төгрөг, ***********ын 27,500,000 төгрөг, ***********гийн 7,500,000 төгрөг, ***********ын 7,500,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг ***********ын эгч ***********ын гэх 5019хххх72 тоот дансанд өөрийн данснаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтаргана салбар дээрээс шилжүүлж байсан, манай найзууд миний дансанд мөнгөө нийлүүлсэн байсан. Тэгээд дараа нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний данснаас ***********ын эгч ***********ын гэх 5019хххх72 тоот дансанд 100,000,000 төгрөгийг хийсэн, мөн ***********, ***********, *********** нарын тус бүр 25,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Цолмонгийн Тоёото Приус 40 загварын 33-11 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “***********” ХХК-ийн ажилтан Мөнхцэцэгийн нэр дээр ***********ын хэлснээр 25,000,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн. Мөн найз Чулуунбаатарын эзэмшилд байсан лексус эл эс 460 загварын тээврийн хэрэгслийг аваад *********** ХХК-ийн ажилтан Мөнхцэцэгийн нэр дээр ***********ын хэлснээр 28,000,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн. Ингээд тохирсон 105,500,000 төгрөгийг хугацаандаа өгсөн чинь *********** бидэнд дахиад 10,400,000 төгрөгийг нэмээд өгчихвөл гоё пасад хийж өгөөд улам гоё болгоод өгье, яг одоо ОХУ руу блокыг нь захих гээд байна гэж хэлсэн. Тэгээд ***********ын эгч ***********ын Хаан банкны 5019хххх72 тоот дансанд 10,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ***********гийн нөхөр Галсанхүүгийн данснаас *********** шилжүүлж байсан. Тэгээд манай найзууд болон би, манай дөрвөн гэр бүл дөрвүүлээ төлбөр тооцоогоо хийгээд дуусчихсан байсан, гэтэл ***********ын ажил огт явж өгөхгүй байсан, заасан хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр болсон боловч байшин огт баригдаагүй, тэгээд бороо орж байна, зам шавхайтай байна, манай инженер Япон улс руу явчихсан гээд хугацаа хожоод янз бүрийн шалтаг хэлээд алга болсон. Одоо хийсэн зүйл нь хэдэн газар шорооны янз бүрийн ажил хийж нүх ухсан, тэгээд дөрвөн суурь цутгасан, гэхдээ тэр нь нэг хачин юм хийчихсэн. 2022 оны 09 дүгээр сарын 10-аас хойш *********** алга болчхоод байгаа. Сошиал цахим дээр тэдний зар сурталчилгаа маш сайн, олон танил хүмүүс тэднийхийг сурталчлаад байсан, бид нартай ноён Бондгор, жүжигчин Золбоот нар олон удаа ***********ын ажил дээр таарч байсан, ***********ыг огт танихгүй, мэдэхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/ гэсэн,
Хохирогч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэр бүлийн найзуудаараа дундаа зуслантай болох гээд хөөцөлдөж байсан, тэгээд найз *********** бидэнд Наадам центрийн хажууд дүнзэн байшин барьдаг компани байна, их сайн барьдаг юм шиг байна гэснээр анх 2022 оны 05 дугаар сарын сүүлээр бид нар 4 гэр бүлээрээ Наадам центрийн хажууд “***********” ХХК-ийн захирал О.*********** гэх хүнтэй танилцаж, ярилцсан, бид бүгдээрээ түүнээс нийлээд 4 байшин захиалахаар тохиролцсон. Тэгээд анх 2022 оны 06 дугар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист очиж “***********” ХХК-ийн захирал О.***********той 110 мкв байшинтай 24мкв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хийсэн бөгөөд 105,000,000 төгрөгөөр тохиролцож байсан. Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 27,500,000 төгрөгийг ***********ын эгч ***********ын дансанд найз ***********ийн данснаас шилжүүлсэн. Тэгээд дараа нь бид хэд найз ***********гийн дансанд мөнгөө нийлүүлж байгаад 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ***********ын эхнэрийн 5076хххх63 тоот дансанд 10,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн данснаас ***********ын төрсөн эгч ***********ын дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд өөрийн нэр дээр байсан 88119946 юнителийн дугаарыг “***********” ХХК-ийн борлуулалтын менежер Мөнхцэцэгийн нэр дээр 33,000,000 төгрөгт оролцуулж бартерт бодож өгсөн, дараа нь 80-24 УБМ улсын дугаартай Тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгт тооцож мөн Мөнхцэцэгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл “***********” ХХК-ийн зүгээс заасан хугацаандаа байшинг барьж өгөхгүй байсан бөгөөд манай зуслангийн хашаанд газар ухаж суурь цемэнт цутгасан байсан, тэгээд ***********той уулзахад зүгээр санаа зоволтгүй, наадмаар амраад ирчих, би 2022 оны 08 сард 4 бригад зэрэг оруулаад гялс дуусгачихна гэж хэлсэн. Гэтэл хэлснээр нь болоогүй, юу ч хийгдэхгүй алга болчихсон. Тэгээд утас руу нь залгахаар янз бүрийн шалтаг хэлээд алга болчихсон, байшингаа больё гэхэд мөнгийг чинь өгнө гээд алга болсон, одоог хүртэл байшин ч бариагүй, мөнгийг ч өгөөгүй. *********** бидэнд анх хэлэхдээ маш сайн байшин хийдэг талаараа ярьдаг, тэгээд дандаа урлаг соёлын хүмүүс Наадам центрийн хажуугийн ***********эн байшинд ***********ын найз мэтээр байж байдаг байсан. ***********ыг огт мэдэхгүй, танихгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 46-48 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал / гэсэн,
Хохирогч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэр бүлийн найзуудаараа дундаа зуслантай болох гээд хөөцөлдөж байсан, тэгээд Наадам центрийн зүүн талд байрлах “***********” ХХК дотор орж үзээд тухайн компанийн захирал О.***********той 2022 оны 05 дугаар сарын сүүлээр танилцаж, ярилцсан бөгөөд бид бүгдээрээ түүнээс нийлээд 4 байшин захиалахаар тохиролцсон. Тэгээд тухайн өдрөө 2022 оны 06 дугар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист очиж “***********” ХХК-ийн захирал О.***********той 110 мкв байшинтай 24 мкв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г 105,000,000 төгрөгөөр тохиролцож хийсэн. Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ***********ийн данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн ба *********** цаашаа ***********ын эгчийн данс руу өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд хийсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг ***********ийн данс руу хийсэн ба *********** нэгтгээд ***********ын эгчийн данс руу хийсэн. Үүний дараа 41,600,000 төгрөгийг 4 айлын мөнгө гээд ***********ын эхнэрийн данс руу шилжүүлсэн ба миний 10,400,000 төгрөг багтсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг ***********ын Хаан банкны дансанд шилжүүлсэн, Тоёото Сай загварын 23-47 УБШ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгт бодож Мөнхцэцэгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн 88113078 гэсэн юнителийн дугаарыг 26,500,000 төгрөгт бодож өгсөн, гэвч *********** гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир юнителийн дугаарыг буцаагаад авсан. Тэгээд *********** одоог хүртэл манай байшинг барьж өгөөгүй бөгөөд мөнгийг чинь өгнө гэж хэлчхээд алга болчхоод байгаа юм. Сошиал цахим дээр тэдний зар сурталчилгаа маш их байсан, дандаа олны танил хүмүүс тэднийхийг сурталчлаад байсан, бид нартай ноён Бондгор жүжигчин Золбоот нар олон удаа ***********ын ажил дээр таарч байсан. ***********ыг огт мэдэхгүй, танихгүй, нийтдээ 88,900,000 төгрөг залилуулсан...” /2 дугаар хавтаст хэргийн 84-86 дахь тал/ гэсэн,
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид гэр бүлийн найзуудаараа дундаа зуслантай болох гээд хөөцөлдөж байсан юм, тэгээд Наадам центрийн зүүн талд байрлах “***********” ХХК дотор орж үзээд байшин “***********” ХХК-ийн захирал О.***********той 2022 оны 05 дугаар сарын сүүлээр танилцаж, уулзсан, бид бүгдээрээ нийлээд 4 байшин захиалахаар тохиролцсон. Тэгээд анх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист нь очиж “***********” ХХК-ийн захирал О.***********той 110 мкв байшинтай, 24 мкв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г 105,000,000 төгрөгөөр тохиролцож байсан юм. Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг О.***********ын эгч О.***********ын гэх 5019хххх72 тоот данс руу өөрийн данснаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн хажуу талд ***********эн байшин дотор байхдаа шилжүүлсэн байсан. Тэгээд дараа нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ***********ийн данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн ба *********** цаашаа ***********ын эгчийн данс руу өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд хийсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг ***********ийн данс руу хийсэн ба *********** нэгтгээд ***********ын эгчийн данс руу хийсэн. Үүний дараа 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20,800,000 төгрөгийг найз ***********гийн дансанд хийсэн ба би найз ***********ийн өмнөөс 10,400,000 төгрөгийг хийсэн, харин *********** цаашаа нийлүүлээд ***********ын эхнэрийн данс руу хийсэн юм. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 42,100,000 төгрөгийг ***********ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь *********** миний өмнөөс 10,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ***********ын данс руу хийсэн. Тэгээд О.*********** одоог хүртэл манай байшинг барьж өгөөгүй, мөнгийг чинь өгнө гэж хэлчхээд алга болчхоод байгаа юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 10-аас хойш О.*********** алга болчихсон. Сошиал цахим дээр тэдний зар сурталчилгаа маш их байсан, дандаа олны танил хүмүүс тэднийхийг сурталчлаад байсан, бид нартай ноён Бондгор жүжигчин Золбоот нар олон удаа ***********ын ажил дээр таарч байсан. ***********ыг огт мэдэхгүй, танихгүй, нийтдээ 115,400,000 төгрөг залилуулсан...” /2 дугаар хавтаст хэргийн 129-131 дэх тал, 5 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/ гэсэн,
- Гэрч Б.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***********, ***********, ***********, *********** нар нь намайг Ремакс Монголиа коллейкшн лакшири салбаын төлөөлөгч байх үед “***********” ХХК-д ирж 4 байшин Шарга морьтод захиалж байсан. Тэгээд тухайн үед “***********” ХХК-ийн захиалгын гэрээгээр нийтдээ 420,000,000 төгрөгийн гэрээг тухайн дөрвөн хүн хийж байсан. Урьдчилгаа мөнгөнүүдээ өгөөд явж байсан, бартерт тухайн хүмүүсээс орж ирсэн Тоёото сай, приус 30, Лексус Эл эс загварын 3 ширхэг тээврийг хэрэгслийг би нэр дээрээ итгэмжлэл хийлгэж авч байсан, тухайн үед *********** захирал эхнэрийнхээ нэр дээр авна гэж хэлж байсан боловч хүнгүй байсан учир миний нэр дээр итгэмжлэл хийлгэж авсан, тэгээд захирал ***********ын шилжүүлж өг гэсэн үл таних гурван хүнд шилжүүлж өгсөн. ***********, ***********, ***********, *********** нар хэн рүү хэдэн төгрөг шилжүүлж өгсөн, тухайн мөнгийг яаж зарцуулсныг мэдэхгүй, би тухайн үед “***********” ХХК-ийн албан ёсны ажилтан биш, зуучлагч байсан, худалдагч, худалдан авагч нарыг уулзуулах л үүрэгтэй байсан. Тухайн хүмүүсийн байшин баригдаагүй гэж сонссон, яагаад баригдаагүй талаар тодруулахад газрынх нь хөрс нурж унаад байшин барьж болохгүй гэж хэлж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/ гэсэн,
- Гэрч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...5019хххх72 тоот данс миний эзэмшлийн данс, уг дансыг 2022 оны цагаан сарын дараанаас манай дүү О.*********** ашиглаж байсан, тэгээд 2022 оны зун байх, тухайн дансыг Шүүхийн шийдвэрээр барилт хийсэн байсан санагдаж байна. Би “***********” ХХК-д ажиллаж байсан, эсхүл ашиг ашиг орлого авч байгаагүй. О.*********** та надад дансаа түр ашиглуулчих, миний данс болохгүй байгаа гэж хэлэхээр нь дүүдээ тусалсан, би ***********оос ямар нэгэн ашиг орлого авч байгаагүй. О.***********т дансаа ашиглуулснаас хойш өөрөө тухайн дансаа ашиглаж байгаагүй, тухайн данс руу хүүхдийн мөнгө орохоор картаараа авч байсан, өөрөөр тухайн дансыг ашиглаж байгаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/ гэсэн,
- Гэрч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын эцсийн гэл хар уулын бэлд сүүлийн 10 жил эхнэрийн хамт Уранцэцэг захирлын байшинг харж харуул хийж тэтгэврээ авч амьдарч байгаа. Уг 11 айлын байшингийн суурийг анх Бөмбөгөрийн хүүхдүүд гээд 10 гаруй залуучууд 2022 оны 06 дугаар сарын 20-н хавьцаа ирээд хэдэн айлын суурь согтуу хөлчүү ухан хаясан, тэр залуучууд хооны мөнгө байхгүй, ажлын хөлс өгөхгүй байна гэж хэлээд манай гэрт орж ирээд хоол иддэг байсан, тэгээд ярихдаа 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 4, 5 байшин барина гэж ярьж байсан, тэгээд том машинаар баахан палк мод авчирч буулгасан, гэвч газар ухсанаас өөр ажил огт хийгээгүй. 2022 оны намаг 10, 11 сард дахиад том машинтай ирээд шөнө дөлөөр нөгөө буулгасан модоо буцааж аваад явсан. 2022 оны 06 дугаар сарын 20-оос 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу Наадам хүртэл тухайн Гэл хар уулын бэл рүү манайх руу өгсөж ирсэн зам сайхан, машин явахад асуудалгүй байсан. Тиймдээ ч тэр залуучууд машин техникээр мод, цемент зөөж ирсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 56-60 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
2. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн С.***********той хамтарч ажиллаж, ашгаа 50 хувь хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769,570,141 төгрөгийг залилан авсан гэх хэргийн тухайд:
- Хохирогч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 оноос хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин зах дээр цагаан идээний лангуу түрээслэн ажиллуулдаг. 2016 оноос хойш *********** гэх эмэгтэй манай дээд талын лангуу түрээслүүлэн хатгамал шигтгээ, бэлэг дурсгалын лангуу ажиллуулдаг байсан бөгөөд түүнтэй анх танилцаж танил нөхдийн харилцаа холбоотой болсон. ***********ын дүү болох О.***********той эгчээр дамжуулан танилцсан, тэр үед *********** нь надаас манай ээж хүнд өвчтэй, та мөнгө зээлээч, эмчилгээнд хэрэглэх шаардлагатай эм тариа, эмнэлэгт хэвтүүлэх гэж байна гэдэг нэрийдлээр мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг байсан. Харин түүний дүү О.*********** нь Хархорин зах дээр эгч дээрээ ирж явдаг байж байгаад Хархорин зах дээр лангуу худалдан аваад хамтран ажиллаж, ашгаа хувааж авъя гэж хэлж яриад хамгийн анх 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг би данснаасаа түүний 5019хххх51 тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа дахин 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гурван удаагийн гүйлгээгээр 3,120,000 төгрөгийг мөн ***********ын данс руу шилжүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,400,000 төгрөгийг шинэ жилийн бараа авна гэж хэлээд мөн адил өөрийн дансаар шилжүүлэн авсан. Ингээд бэлнээр болон дансаар мөнгө өгсөөр байгаад нийтдээ 25,000,000 төгрөгийг ***********т өгчихсөн байсан. Тухайн үед мөнгөө авъя гэж нэхэхээр би хүн зодоод хоригдож байна, өмгөөлөгчийн мөнгө өгөх шаардлагатай байна, танаас авсан мөнгөөр бараа худалдаад авчихсан гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сард уулзаад мөнгөө авъя гэхэд Хархорин зах дээр лангуу худалдаад авчихсан гэж хэлээд шинэ байрны 2 давхарт олон лангуу авчихсан гэж хэлээд 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 18-ны өдөр лангуу авна гэж хэлээд 18,000,000 төгрөг авсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр лангуу авна гээд мөн 12,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард БНХАУ-аас шинэ жилийн гацуур мод авбал маш их ашигтай гэж итгүүлсэн учир би хадгаламжаа цуцлуулан 70,000,000 төгрөг авсан. Бараа авна гэж оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,250,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг, бэлнээр 18,100,000 төгрөгийг аваад 2017 онд авсан нийт мөнгө гэж 146,550,000 төгрөгийг надаас авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цагаан сарын бараа татна гэж хэлээд 20,000,000 төгрөг, тэр өдрөө дахин 5,500,000 төгрөгийг дээрх байдлаар, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 6,500,000 төгрөг, 15-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000 төгрөгийг нэг удаа, нийтдээ 10,000,000 төгрөгийг дансаар авсан.
Бэлэг дурсгалын бараа авна гэж хэлээд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 28-ны өдөр 12,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг эгч ***********т өгсөн. Бараа авна гэж хэлээд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 40,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 14, 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 2018 онд 131,766,400 төгрөг авсан.
Бараа авна гэж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 26-ны өдөр 800,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 4,700,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 05 дугаар сарын 16-ны өдөр 8,500,000 төгрөг, 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 07 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөг, 25-ны өдөр 36,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,200,000 төгрөг, нийтдээ 132,700,000 төгрөгийг авсан, энэ мөнгийг би шилжүүлэхдээ нөхөр ***********ын болон өөрийнхөө дансаар шилжүүлсэн.
И-Март худалдааны төвд дэлгүүр ажиллуулна гэж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг авсан боловч надад Жи класс барьцаанд өгсөн боловч тухайн тээврийн хэрэгсэл нь эвдэрхий, засварт байгаа. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөг авсан. Тухайн үед манай нөхөр *********** бид хоёр мөнгөө авъя, өр төлбөрөө барагдуул гэхэд Ар гүнтэд 18 айлын газар байгаа, уг газарт дүнзэн байшин барина, түүнийг зарж борлуулаад мөнгийг чинь өгнө гэж итгүүлж, хөрөнгө оруулалт хийгээд өгөөч гэх хэлээд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,500,000 төгрөг, 12-ны өдөр 22,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, газрын кадастр хийлгэх гэж байна гэж хэлээд авсан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 27-ны өдөр газрын урьдчилгаа гэж хэлээд Нурлан гэх хүний дансаар 15,000,000 төгрөг, 30-ны өдөр Хөвсгөлөөс дүнзэн торх авна гэж хэлээд 40,000,000 төгрөгийг 32-ын Хаан банкны гаднаас аавтайгаа ирж манай нөхөр ***********аас авсан. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ар гүнтийн газарт байшин барина гэж хэлээд 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, ингээд нийт өгсөн мөнгийг тооцож үзэхэд 2020 оны 237,090,000 төгрөгийг манай нөхөр ***********ын данснаас гарсан.
Хөрөө авна гээд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6,500,000 төгрөг, Ар гүнтэд газар авна гээд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 26-ны өдөр 20,000,000 төгрөг авсан, мөн өдөр найз бүсгүй Одончимэгийн дансаар 20,000,000 төгрөг авсан, ингээд 2021 онд нийтдээ 93,000,000 төгрөг авсан.
Ингээд *********** гэх залуугийн нийт авсан мөнгө 766,106,400 төгрөг бөгөөд үүнээс 2021 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 135,000,000 төгрөгийг дансаар тухайн үеийн долларын ханшаар тооцож, доллар өгсөн. Харин үүнээс өөр мөнгө өгсөн асуудал огт байхгүй, мөнгөө нэхэхээр урьд авсан мөнгөнүүдээр бараа авсан, тийм зүйл хөрөнгө оруулалт хийсэн, газар авсан, лангуу авсан, бараа авсан, мөнгө байхгүй гэдэг, мөн та намайг буцаагаад одоо нэмээд мөнгө өгчих, тэгвэл мөнгийг нь буцаагаад гаргаад өгнө гэдэг байдлаар намайг барьцаалж, шахаанд оруулж мөнгө авч явсаар байгаад дээрх үйлдэл нь өдийг хүрсэн. Надаас мөнгө авах болгонд би ямар нэгэн хязгаарлалт байхгүйгээр хүссэн мөнгийг өгдөг байсан. 2016-2019 оны хооронд Хархорин зах дээр байсан 3 лангуу дээрээ өөрийн эцэг болон эгч, эхнэр нь зогсдог байсан, тухайн үед бараа аваад байдаг байсан бөгөөд 2020 онд дээрх лангуунаас 2 лангууг зарсныг мэдсэн. Одоогийн байдлаар мөнгөө авъя гэхээр өөр хүний нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, өөр газар, автомашин байгаа, дээрх зүйлүүдийг үлдэгдэл мөнгийг төлөөд авчих гэж хэлдэг, тэр эд хөрөнгө болон газар, автомашин нь өөр хүний нэр дээр байгаа, тухайн хүн нь авсан мөнгөө хүлээн зөвшөөрдөг, өгөхгүй гэж хэлдэггүй, өгнө гэж хэлээд явж байгаа боловч мөнгө байхгүй гэж хэлдэг. *********** анх надад хэлэхдээ бараа аваад лангуу нэмж аваад ашгаа хувааж авна гэж ойлгуулж дээрх мөнгийг надаас болон манай нөхөр ***********аас авсан. Би мөнгө өгсний хариуд ямар нэгэн хүү төлбөр авдаггүй байсан. Ер нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллана гэж хэлээд мөнгө авахдаа 50 хувь ашгаа хуваана, мөн газар байшин бариад лангуу бараа материал аваад одоо үүнийг хийчих юм бол таны бүр өрийг өгнө гэхээр нь би итгээд миний мөнгийг өгчих юм байна гэж ойлгоод мөнгөө өгч явсаар ирсэн. Дээрх мөнгийг эхнэр Шүр-Эрдэнэ, Одончимэг гээд найз бүсгүй, Нурлан, Оюунболд гэх хүмүүсийн дансаар мөнгийг шилжүүлэн авч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би О.***********той уулзаж надад өгөх ёстой хохирол төлбөрийн талаар ярилцахад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс төлбөр төлөх график гаргаж сар бүр 40,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, машин, газар нэмж өгөхөөр болж цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй.
...Би анх О.***********т 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн надтай хамтран ажиллана гэж мөнгө төгрөг авч эхэлсэн, ингээд 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд дансаар түүнд өгсөн мөнгө 1,165,570,300 төгрөг өгсөн, *********** надад дансаар 429,905,159 төгрөгийг буцааж миний болон манай нөхөр ***********ын дансаар шилжүүлж өгсөн, надад 735,665,141 төгрөгийн хохирлыг огт өгөөгүй. Би анх цагдаад өргөдөл гаргахдаа 631,106,400 төгрөгийн хохиролтой гэсэн, дээрх 1,165,570,300 төгрөгөөс хасаж тооцохдоо буруу тооцож гаргасан байна. надад учруулсан 735,655,141 төгрөгийн хохирол дээр нөхөр ***********ын данснаас 2020 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна 40,000,000 төгрөг бэлнээр өгсөн, 2019 онд Төрийн банкны 5,000,000 төгрөгийн, Голомт банкны 10,000,000 төгрөгийн зээлийн картыг тус тус ашиглачхаад буцааж төлөөгүй хохирол. 2018-2019 онд шиг санаж байна, О.*********** нь найзтайгаа нийлж тоглолт хийхдээ 48,000,000 төгрөгийн ундаа, ус, бараа бүтээгдэхүүн авхуулж ашгаа хуваана гэж ярьчхаад ашгаа хуваагаагүй, зардлаа ч төлөөгүй, дээрх хохирлууд 735,655,141 төгрөгийн хохирол дээр нэмэгдэж тооцогдоно. ***********оос бэлэн болон бэлэн бусаар авсан тээврийн хэрэгсэл жи классыг 30,000,000 төгрөгөөр, эйч-2 хаммер загварын тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр бодож тооцсон, мөн 2021 оны 09 сард 14,250,000 төгрөг орчим доллар тооцож өгсөн. Ингээд О.***********ын надад учруулсан хохирол нь тээврийн хэрэгсэл, доллар бэлнээр өгсөн зэргийг хасаж тооцохоор 769,415,141 төгрөгийн хохирол учруулсан...” /3 дугаар хавтаст хэргийн 132-135 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал, 114-115, 117-118 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/ гэсэн,
- С.***********ын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал/,
- Гэрч Н.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр ***********ын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд манай эхнэрийн танил эмэгтэй ***********ын төрсөн дүү *********** нь хамтран ажиллана гэж хэлээд манай эхнэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 766,106,400 төгрөгийг залилан авсан. Үүнээс бид нарт буцааж төлсөн мөнгө нь 135,000,000 төгрөгийг өгсөн. Харин мөнгөө өг гэхээр газар, машин байгаа, үүний үлдэгдэл мөнгийг төлөөд ав гэж хэлдэг. Тэгээд хамтран ажиллана гэж хэлсэн, мөнгөнийхөө ашгаас хуваахгүй, өөрөө ганцаараа болон ах дүү хамаатан садан, гэр бүлдээ байр орон сууц авч өгөөд өөрөө мөнгөтэй болоод байгаа. бид нар өгсөн мөнгө бага хэмжээний 10,000,000 төгрөг, түүнээс доош мөнгийг цувуулан өгөн байх. Улмаар тухайн хүн нь мөнгөө өгөхгүй байгаа учир анхнаасаа эхнэр бид хоёрыг хуурч мэхлэн дээрх үйлдлийг хийсэн гэж үзэж байна. 2016 онд ***********т өгсөн мөнгө бол байнга манай эхнэр С.***********ын данснаас мөнгө шилжиж гарсан. Харин 2017 оноос 2021 оны хоорондын өгсөн мөнгө бол миний Хаан банкны данснаас гарсан. Хамгийн анх лангуу авч хамтран ажиллаж, бараа таталт хийгээд ашгаа хувааж авна гэж хэлээд мөнгө авч эхэлсэн. Түүнээс хойш Хархорин зах дээр авсан хоёр лангуугаа бусдад зарсан байсан, мөн Ар гүнтэд газар аваад уг газарт байшин бариад ашгаа мөн адил хувааж хүртэнэ гэж хэлээд мөнгө авсан. Манай эхнэр С.***********той энэ талаар амаар хэлцэл хийсэн. *********** хамтарч ажиллана гэж хэлээд их хэмжээний мөнгийг 5 жилийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр авсаар байгаад буцааж өгөхгүй байгаа. Эхнэр С.*********** бид хоёрын олон жилийн турш хөдөлмөрлөж олсон мөнгө төгрөгийг уг залуу хуурч мэхлэн, бодит нөхцөл байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн...” /3 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал/ гэсэн,
- Гэрч Ж.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх Хархорин зах нээгдэж байхад манай талийгаач эхнэр тэнд хэд хэдэн лангуу авч байсан, эхнэрийг 2016 онд нас барахад тухайн лангуунуудыг О.*********** ажиллуулах болж авсан. Миний санаж байгаагаар одоогоос 4 жилийн өмнөөс тухайн лангуунуудыг ажиллуулахаа больсон, зарсан эсэхийг, О.***********ын нэр дээр байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн лангуунд ихэвчлэн бэлэг дурсгал, аяллын бараа зардаг байсан, нийт 4 лангуу байсан. О.*********** айлын том эрэгтэй хүүхэд, айл гэрийг авч явах хүн гэдэг утгаар талийгаачийг нас барсны дараа лангуунуудыг ажиллуулах болсон. *********** гэдэг эмэгтэйг би зүс мэднэ, сайн танихгүй, О.*********** урдаас авчруулсан бараа материалаа ирэхээр С.***********ын хашаанд байх 40 тоннын чингэлэгт хурааж хадгалдаг байсан, би 2-3 удаа О.***********той хамт очиж байсан. О.***********ын найз Оюунболд гэж залуу байдаг, О.***********ыг Хархорин зах дээр лангуу ажиллуулдаг байхад л байнга хамт явдаг байсан. Ямар учраас байнга хамт явдаг байсан талаарх нарийн зүйлсийг би мэдэхгүй...” /4 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/ гэсэн,
- Гэрч О.Оюунболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.***********, С.*********** нарыг танина, О.*********** нь манай аавын төрсөн ахын хүүхэд, О.***********, С.*********** бид гурав хамтарч Ар гүнтэд газар авч байшин барих ажилд хамт оролцож байсан. 5021165225 тоот данс миний эзэмшлийн Хаан банкны данс. Ар гүнтэд О.***********, С.*********** бид гурав зуслангийн газар худалдан авч, уг газар дээрээ загварын байшин барьсан. Энэ үед С.*********** миний дээрх данс руу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 29-ний хооронд нийтдээ 94,890,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгө нь баригдаж байгаа загварын байшин барих материалын зардал, ажлын хөлс зэрэгт зарцуулагдсан. Гэхдээ яг хэрхэн юунд зарцуулсан талаар санахгүй байна. Ар гүнтэд зуслангийн 18 айлын газрыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 100,000,000 төгрөгөөс одоо миний санаж байгаагаар 40,000,000 төгрөгийг гаргаж, оруулж байсан, С.*********** миний данс руу шилжүүлсэн нийт 84,890,000 төгрөгөөс газрын мөнгөнд хэдэн төгрөг орсныг санахгүй байна, О.*********** ч гэсэн өөрөөсөө газрын мөнгө гаргаж байсан. Өөрөөр хэлбэл газар худалдаж авах 100,000,000 төгрөгийг С.***********, О.*********** бид гурав тал талаасаа л мөнгө гаргаж байж худалдаж авч байсан. Худалдаж авсан газар дээрээ бид гурав байшин бариад зарж байсан. Яг хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ мөн санахгүй байна. О.*********** нь миний дансаар дамжуулж С.***********ос мөнгө авсан асуудал байхгүй. Саппоро дээрх байрлах компьютер тоглоомын газрыг С.***********, ***********, О.*********** бид 4 худалдан авч үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Энэ үед О.*********** бид хоёрт гаргаад өгөх мөнгө байгаагүй учир компьютер тоглоомын газрыг худалдаж авах 400,000,000 төгрөгийг С.***********, *********** нар гаргаж байсан. Компьютер тоглоомын газрыг корона цар тахлын үед худалдаж авсан болохоор дорвитой үйл ажиллагаа явуулаагүй, ажиллуулаагүй гэсэн үг. Хөл хорио тавигдсанаас хойш С.*********** одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн компьютер тоглоомын газар С.***********ын нэр дээр байдаг. О.***********, С.*********** нар хамтран ажиллаж, тал талаасаа мөнгө гаргаж бараа материал оруулж ирэн зардаг байсан хүмүүс...” /4 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал/ гэсэн,
3. Хохирогч З.***********тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Люмино, Гинжин нар тоглоно, тухайн тоглолт дээр пиво зар” гээд 28 асрыг 30,000,000 төгрөгт гээд нийт 120,000,000 төгрөгт тохирон 60,000,000 төгрөгийг эхнэр болон Шүрэн-Эрдэнийн 57хххххх00 тоот данс руу, атлетик кровн загварын тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгт тооцож нэрийг нь шилжүүлэн өгч Арилжааны гэрээ байгуулсан боловч асрыг бусдад давхардуулан зарсан, бэлэн мөнгө хэрэг болчихлоо, маргааш 17 цагт өгье гэж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн надад бетон байгаа, надаас авчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны рояал кровн загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөг, К7 загварын тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөг, кровн 180 загварын тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгөөр тус тус тооцон шилжүүлэн авч, мөн зарчихмаар тээврийн хэрэгсэл байна уу гэж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр спорт тоноглолтой марк 2 загварын тээврийн хэрэгслийг 26,000,000 төгрөг, мөн Баянхонгор аймагт дүнзэн байшин барьж өгнө гэж кровн атлетик загварын тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгт тооцож, мөн тоглолтын дараа өгнө гэж 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр лексус ар экс 450 загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөг, хадам аавдаа авч өгөх гэсэн юм гээд Тоёото Харриэр загварын тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгт тооцон авхуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд авч үргэлжилсэн үйлдлээр 475,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэх хэргийн тухайд:
- Хохирогч З.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О.*********** гэх залуутай Дорж гэх танилаараа дамжуулж танилцсан. О.*********** нь өөрийгөө “***********” ХХК-ийн захирал, манайх олон газар дүнзэн байшин барьдаг, мөн цахим орчинд хандалт өндөртэй, ямар ч асуудалгүй, мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд байнгын тоглолт зохион байгуулдаг гээд надад маш их итгэл төрүүлсэн. Яг ямар ажил хийх талаараа ярилцахад Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт зохион байгуулахад асар худалдаж аваад шар айраг, хоол зарж борлуулахад маш их ашигтай гэж хэлсэн. Жишээ нь зах зээлийн үнээр 3,000 төгрөгт зарагддаг шар айргийг тоглолтын үеэр 10,000 төгрөгт зарна, цэвэр ашиг нь 7,000 төгрөг болно, 40,000-50,000 хүн ирлээ гэхэд хамгийн багадаа 280,000,000 төгрөгийн ашигтай гэж хэлж байсан. Ингээд эхний ээлжид 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Татар” хамтлагийн тоглолт болно гээд уг тоглолт дээр 1 асрыг 1,500,000 төгрөгт бодож 10 ширхэг асар өгөөд уг асраас хоол зарж борлуул гэж хэлэхэд нь зөвшөөрч 15,000,000 төгрөгийн О.***********ын эхнэр Шүрэн-Эрдэнийн Хаан банкны 5750хххх00 тоот дансанд шилжүүлсэн. Мөн хажуугаар нь Дорж гэгчтэй 40,000,000 төгрөгийг тал талаар нь гаргаж коктейль зарж борлуулъя гээд Доржид 20,000,000 төгрөг өгсөн. Ингээд тоглолт зохион байгуулагдаж 10 асрыг надад өгсөн боловч тухайн газраас миний хувьд О.***********ын хэлсэн шиг ашиг огт олоогүй, 6,000,000 төгрөг авч маш их алдагдалтай ажилласан. Үүний дараа 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Люмино, Гинжин нар тоглоно, тухайн тоглолт дээр шар айраг зар гээд 90,000,000 төгрөгт 28 асрыг 30,000,000 төгрөгт гээд нийт 120,000,000 төгрөгт тохироод гэрээ байгуулсан боловч 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох үед өмнө нь танилцуулсан дуучдаас нэг ч дуучин ирээгүй ба Чингис хаан хамтлагийн ***********ы тоглолт болсон. Уг тоглолт дээр асраа авчихсан гэж бодож байсан боловч О.*********** нь Хатнаа гэх залууд надад зарсан 28 асрыг давхардуулан зарсан байсан тул би уг асарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Би 120,000,000 төгрөгийг О.***********т өгөхдөө 60,000,000 төгрөгийг түүний хэлснээр эхнэр Шүрэн-Эрдэнийн данс руу шилжүүлж, үлдэгдэл 60,000,000 төгрөгт 2017 оны атлетик кровн загварын тээврийн хэрэгслийг эхнэр Шүрэн-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн энэ хугацаанд О.*********** надад бэлэн мөнгө хэрэгтэй болчихлоо гээд 120,000,000 төгрөг байвал өгчих, маргааш үдээс хойш 17 цагт өгнө гэж хэлэхээр итгээд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг, маргааш нь 80,000,000 төгрөгийг Шүрэн-Эрдэнийн данс руу, нийт 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч О.*********** надад мөнгө огт өгөөгүй. 7 хоног болоод мөнгөө авъя гэхэд О.*********** надад Тоёото 4 раннер загварын тээврийн хэрэгсэл өгье гэхээр нь мөнгө олж авахгүйгээс хойш цааш тээврийн хэрэгсэл авъя гээд үзэж харсан боловч нэрийг нь шилжүүлэх боломжгүй, бас мөргөлдсөн байсан учраас аваагүй. Энэ явдал дээр О.*********** надад 4,000,000 төгрөг өгсөн. Би О.***********т итгэсэн учраас өөрийн хийж буй Баянзүрх дүүргийн Да хүрээ зах дээр авто худалдааны төв барьж байгаа талаараа хэлээд бетон олдох болов уу гэхэд “надад бетон байгаа, надаас авчих” гээд надаас 20174 оны рояал кровн загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгт, К7 загварын тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгт, кровн-180 загварын тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгт тус тус бодож Шүрэн-Эрдэнэ болон өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгсөн боловч О.*********** надад 7,000,000 төгрөгийн бетон өгчхөөд дахиж бетон өгөөгүй. Бетон авъя гэхэд манай бетон дуусчихсан гээд дахиж бетон авч чадаагүй. Мөн О.*********** зарчихмаар тээврийн хэрэгсэл байна уу гэхээр нь хэдэн зураг явуулахад спорт тоноглолтой марк-2 загварын машин байна, энэ машиныг 26,000,000 төгрөгт бодож болно гэхэд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох тоглолтын дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд аваад явсан боловч одоо болтол мөнгө ч байхгүй, машин ч байхгүй байна. Мөн Баянхонгор аймгийн төвд дүнзэн байшинг 150,000,000 төгрөгт барьж өгөх болно гээд надаас кровн атлетик-210 загварын тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгт бодож түүний эхнэр Шүрэн-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн боловч байшин барьж өгөөгүй алга болчихсон. Хүргэн ахдаа машин авч өгөх гэсэн юм, чи банк бус банк бусаас аваад өгчих, мөнгийг нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тоглолтын дараа өгнө гэж хэлэхээр нь хамтарч ажиллаж байгаа юм даа гэж итгээд Лексус Ар Экс450 загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт, хадам аавдаа машин авч өгөх гэсэн юм гээд Тоёото Хариер загварын тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгт тус тус бодож авхуулаад одоог болтол төлөөгүй, би харин банк бус санхүүгийн байгууллагаас авсан гээд хүүг нь төлөөд явж байгаа. Ингээд миний хувьд энэ бүх тооцоог бодож үзэхээр 449,000,000 төгрөгөөр хохирч байна. О.*********** дандаа хийнэ, болно, бүтнэ гэж надад маш их итгэл төрүүлж, надаас маш их зүйл авчхаад эргээд хэлж байсан шиг нь ашиг олсон, ажил бүтсэн зүйл огт байхгүй, маш их гомдолтой байна...” /5 дугаар хавтаст хэргийн 169-172 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,
- Гэрч Б.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би З.***********гийн дор автомашиныг борлуулагч ажил хийдэг, З.*********** 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад чиний нэр дээр байгаа К7 болон кровн-180 загварын тээврийн хэрэгслүүдийг ***********ын дугаарыг шилжүүлээрэй гэж хэлээд утасны дугаар өгөхөөр нь тухайн гар утас руу залгахад Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах хоолны газрын хүрээд ир гэсний дагуу тухайн хоёр тээврийн хэрэгслийг хүргэж өгсөн, түлхүүрийг нь өгөөд буцаад явсан. Маргааш нь Уран ган худалдааны төвийн авто тээврийн үндэсний төв ороод тээврийн хэрэгслийн нэрийг бусдын нэр дээр шилжүүлсэн. З.***********, О.*********** нар ямар тохиролцоотой болохыг мэдэхгүй...” /5 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/ гэсэн,
- Гэрч Б.Загдзүсэм мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...З.*********** бид хоёр найз нөхдийн холбоотой, олон удаа машин өгөлцөж, авалцаж байсан. З.*********** 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ойролцоо “би О.*********** гэх хүнээс бетон авах гэж байгаа, бетон аваад амжилттай болчих юм бол чиний унаж байгаа машиныг сайжруулах боломж байна гэж хэлсэн. Бид хоёр өмнө нь ярилцаж байхдаа миний зүгээс “Чамаас авсан Тоёото кровн-210 загварын тээврийн хэрэгслийг сайжруулмаар байна” гэж хэлж байсан ба өөрийн унаж байсан тээврийн хэрэгслийг өгөхөөр тохирсон. Ингээд өөрийн унаж хэрэглэж байсан тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах Уран ган худалдааны төвийн авто тээврийн үндэсний төв дээр О.***********ын эхнэр Шүрэн-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгсөн. З.*********** надад хэлэхдээ О.***********ын ярьж хэлсэн ажил маань бүтсэнгүй, О.*********** хэлж ярьснаараа маш бага хэмжээний бетон өгсөн гээд дахиад өөрөөсөө мөнгө гаргаад өөр хүнээс бетон авч байна гэж хэлсэн. Мөнгөний хэмжээг надад хэлээгүй. З.*********** бид хоёр урьд хэд хэдэн машин өгөлцөж, авалцаж байсан, би Үрэн-Эрдэнэд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн оронд З.***********гээс машин авахаар тохирсон, миний хувьд энэ хэрэгт хохирол байхгүй...” /5 дугаар хавтаст хэргийн 177-178 дахь тал/ гэсэн,
- Гэрч Б.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О.*********** гэх залууг 2022 оноос хойш таньдаг болсон, найзаараа дамжуулан танилцаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын дундуур О.***********той холбогдоод “надад бетон байна, чамд машин байна уу” гэж асуухад “надад 4раннэр загварын машин байна, энийг 140,000,000 төгрөгт бодоод бетон өгчих” гэхээр нь зөвшөөрөөд 35,000,000 төгрөгийг бетон зуурмагийг Найрамдалд байрлах хотхонд буулгаад 20,000,000 төгрөгийг бетоныг О.***********ын танилцуулсан *********** гэдэг залууг бетон зуурмагийн үйлдвэртэй холбож өгөөд тухайн үйлдвэр нь шар хаданд буулгасан гэж байсан. Ингээд О.***********ын өгсөн машин таалагдаагүй учраас “Энэ машинаа буцаагаад авчих” гэж хэлээд 55,000,000 төгрөгийн бетон зуурмагтаа Тоёото кровн-210 загварын тээврийн хэрэгсэл авсан. Би О.***********т 55,000,000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн. З.*********** гэх хүнд 20,000,000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн, өөр ямар нэгэн бетон зуурмаг өгөх өр төлбөр ч байхгүй, авлага ч байхгүй...” /6 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал/ гэсэн,
- Гэрч Б.Анар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 онд ***********той ажил хэргийн шугамаар танилцаж байсан, 2022 онд Төв Цэнгэлдэх хүрээлэнд *********** нь тоглолт зохион байгуулж байгаа гэсний дагуу миний бие харуул хамгаалалтын ажлыг хариуцаж ажиллахаар болсон. Үүнээс хойш төв цэнгэлдэх хүрээлэнд *********** тоглолт зохион байгуулах үед харуул хамгаалалтын ажлыг хариуцан ажилладаг болсон. 2023 онд манай найз Дорж нь Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах болсон “Татар” хамтлагийн тоглолтод *********** нь коктейль зарах эрх зарна гээд үүнийг О.Дорж сонирхож байгаад 40,000,000 төгрөгт авахаар болж *********** гэх залуутай хамтрах болсон байсан. Ингээд би ***********т RX 450, Экс трэйл зэрэг хоёр ширхэг тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгт бодож өгөөд 40,000,000 төгрөгт коктейль зарах эрхийг найз Доржид авч өгч үлдэгдэл мөнгөнд тасалбар худалдан авсан. Ингээд тоглолт зохион байгуулагдах өдөр болж Дорж коктейль зарах ажлаа хийж байтал Цагдаагийн байгууллагаас заруулахгүй гэсэн шийдвэр өгч энэ ажил нь бүтээгүй юм. ***********г сайн таньж мэдэхгүй, 2023 оны 08 дугаар сард болсон Татар хамтлагийн тоглолт дээр Доржтой нийлээд явж байсан...” /6 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал/ гэсэн,
- Гэрч О.Дорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сард өөрийн танил Анараар дамжуулан *********** гэх хүнтэй танилцаж байсан. *********** анх уулзах үед “08 дугаар сард Татар хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Уг тоглолтод асрууд байршуулна, уг асарт шар айраг, хоол, коктейль гээд эд зүйлс зарагдана. Ер нь бол маш их ашигтай, одоо шар айраг зарах асар дуусчихсан, шар айрагны нэг эрх 60,000,000 төгрөг, коктейль 40,000,000 төгрөг гэж байгаа, нийт 6 асарт коктейль зарж борлуулах болно” гэж ярьж хэлсэн. Би тухайн үед уг ажлыг сонирхож байгаад оролцохоор болсон, өөрийн зүгээс 20,000,000 төгрөгийг Анарт өгөөд Анар ***********т өөрийнхөө тээврийн хэрэгслийг өгчихсөн гэж байсан. Ингээд тоглолт дөхөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг олох хэрэгтэй болоод өөрийн танил хүмүүс рүү ярьж байтал Золбоо гэдэг хүн надтай эргэж холбогдоод *********** гэдэг танил маань наад ажлыг чинь сонирхож байна гэхээр нь цаг товлож байгаад ***********тэй уулзсан. ...Ингээд *********** бид хоёр хамт коктейлийн асар худалдан авахаар болоод үлдэгдэл 20,000,000 төгрөгийг *********** Анарын данс руу шилжүүлсэн. Тоглолт болох өдөр ойртох тусам архи, ундаа, шүүс, виски, ажиллах хүч, асар чимэглэх гээд маш их ажил гарч ирж байсан. Энэ бүх ажлыг би амжуулаад явж байх хугацаанд буюу тоглолт болохын 7 хоногийн өмнө *********** “би хоолны 10 асар авчихсан чинь амжихгүй болчихлоо, энэ асруудыг зараад өгөөч” гэж хэлсэн. Миний хувьд ганцаараа коктейль зарах үйл ажиллагааг хариуцаад дараагийн зохион байгуулагдах тоглолт дээр 25 хувийн ашгийг ***********тэй ярилцаж тохиролцсон байсан. Ингээд ***********гийн авсан гэх 10 асрыг хүмүүст зараад яг тоглолт 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Татар хамтлагийн тоглолт 17 цагаас эхлэх үед Цагдаагийн байгууллагаас коктейль зарж болохгүй гээд байсан бүх архи, вискийг хураачихсан...” /6 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал/ гэсэн,
- Гэрч Ч.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.Хосболбортой ярьж манай эхнэр, хүргэн ах нар шар айраг борлуулах 10 асрыг 100,000,000 төгрөгт худалдаж авсан, уг асарт дан шар айраг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах байсан, уг арга хэмжээ нь ***********ы тоглолт дээр болсон. Миний санаж байгаагаар тоглолтын өмнөх өдөр шиг санаж байна, *********** гэх залуу энэ болох тоглолт ашиггүй болох юм байна, би өгсөн машинаа буцааж авмаар байна гээд О.***********той ярилцаж байсан...” /6 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/ гэсэн,
- Гэрч Э.Шүрэн-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О.***********той 2015 онд танилцаад 2016 оноос хойш нэг гэрт орж, түүнээс хойш 3 хүүхэд төрүүлж, одоог хүртэл хамт амьдарч байна, гэрлэлтийн баталгаагүй. Надад Хаан банкны 5750хххх00 тоот данс байдаг, уг дансыг О.***********той танилцахаас өмнө ашиглаж байсан, О.***********той танилцаад нэг гэрт ороод хүүхдүүдээ хараад гэртээ байдаг учраас уг дансыг О.***********ыг ашиглахыг зөвшөөрч, сүүлийн 2-3 жил ашиглаад явж байгаа. Тээврийн хэрэгслийн хувьд миний нөхөр О.*********** над руу залгаад тэнд очоод нэг машин нэр дээрээ шилжүүлээд авчих, наад машинаа тийм хүнд, тийм газар очоод шилжүүлээд өгчих гэж хэлсний дагуу хийдэг. Миний хувьд О.***********ын ажилд нарийн ороод асуугаад байдаггүй, яг ямар ажлын хүрээнд энэ машин болон мөнгийг авч бусдад шилүүлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний эцэг Эрдэнэбаатар ямар нэг машин унаж хэрэглэдэггүй, яг одоогийн байдлаар машингүй байна...” /5 дугаар хавтаст хэргийн 180-182 дахь тал/ гэсэн,
4. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Найрамдал зусланд хохирогч Д.***********аас дүнз зээлээр худалдаж авъя гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,000 ширхэг дүнз модыг өөртөө шилжүүлэн авч залилж 316,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн тухайд:
- Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны цагаан сарын өмнө “***********” ХХК-ийн захирал нь гээд О.*********** гэх хүн надтай Зүүнхараад уулзаад 300 ширхэг дүнзийг мөнгөөр нь худалдаж авсан, тэгээд дараа нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20,000 дүнз авмаар байна гэж ярихаар нь 20,000 ширхэг дүнз боломжгүй гэж хэлсэн, тэгээд ярилцаж байгаад 2,000 ширхэг дүнзийг нэг ширхгийг 100,000 төгрөгөөр, нийт 200,000,000 төгрөгөөр О.*********** гэж хүнд зарахаар болсон. Мөн Улаанбаатар хотод манай компани тээвэрлэлтийн зардлыг нь гаргаж дүнзээ хүргэж өгөхөөр болсон, тэгээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 тээвэрлэлтийн хэрэгсэл 25,000,000 төгрөгөөр хөлслөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Найрамдал гэх газарт хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгөө өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг өгөхгүй байгаа. О.*********** гэх хүнтэй холбогдож мөнгөө мөнгийг чинь өгнө гэж хэлээд Лексус 570 загварын машин авч ирээд энийг авчих гэхээр нь би авахгүй, мөнгөө авна гэхэд за гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа машин мөргөлдсөн, боломжгүй гэж хэлсэн, тэгэхээр нь одоо яах вэ гэхэд надад 500,000,000 төгрөгийн байр байгаа, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад өгнө гэж хэлсэн боловч бас байхгүй болсон. Тэгээд О.*********** гэх хүнтэй ярих болгонд танай мөнгийг түрүүлж өгнө гээд л байдаг. Надад соната-8 загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн, мөн тухайн өдөр Төв цэнгэлдэхийн хажууд гэрээ хийсэн, гэрээ хийх өдрөө барьсан байшингуудаа үзүүлсэн, байр харуулаад энийг авчих гэхээр нь би чи миний 100 гаран төгрөгийг аргалчих, тэгээд үлдэгдлийг нь байр авах талаар бодож үзнэ гэж хэлсэн боловч бас алга болчихсон. Би О.***********оос 2,000 ширхэг дүнзний мөнгө 200,000,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 25,000,000 төгрөгийг авах ёстой, Соната-8 загварын машиныг 170 ширхэг дүнз авна гэж 18,700,000 төгрөгт бодож өгсөн. Би эхний зарсан дүнзнийхээ мөнгийг аваагүй байгаа учраас сүүлд авна гэсэн 170 ширхэг дүнзийг өгөөгүй байгаа. Надад учирсан 225,000,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна...” /6 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/ гэсэн,
- Гэрч М.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хувиараа Улаанбаатар хот, Зүүн хараа хоёрын хооронд ачаа тээвэрлэдэг, 2023 оны 03 дугаар сард “Нуган хишиг” ХХК-ийн ажилтан *********** гэх хүн нь Улаанбаатар хот руу дүнз тээвэрлээд өг гээд Энхмандах гэж жолоочтой 2 тээврийн хэрэгслээр 2,000 ширхэг дүнзийг ***********ын хэлснээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Найрамдал гэх газарт буулгасан...” /6 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,
- Гэрч Э.Энхмандах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хувиараа Улаанбаатар хот, Зүүн хараа хоёрын хооронд ачаа тээвэрлэдэг, 2023 оны 03 дугаар сард “Нуган хишиг” ХХК-ийн *********** гэх эмэгтэй Улаанбаатар хот руу дүнз тээвэрлээд өгөөч гээд тээвэрлэхээр болж Мөнхтулга гэх жолооч бид хоёр 2,000 ширхэг дүнзийг хувааж тээвэрлээд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Найрамдал нэртэй хүүхдийн зуслангийн ертөнцийн зүгээр урд тал Хос жаргал гэсэн нэртэй баригдаж байгаа хотхон дээр буулгасан. Би нэг удаадаа Улаанбаатар хот руу 2,000,000 төгрөгөөр тээвэрлэхээр тохирсон, би 7-8 удаа тээвэрлэсэн. Тээвэрлэлтийн хөлсөө дутуу авсан бөгөөд одоо 4,000,000 төгрөгийг *********** гэх хүнээс аваагүй байгаа...” /6 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...***********, ***********, ***********, *********** гэх хүмүүсийг танина, тухайн хүмүүс нь манайхаас 4 байшин Шарга морьтод захиалаад бариулахаар болсон. Тухайн хүмүүсээс захиалга аваад байшинг нь барьж өгч чадаагүй, учир нь тухайн хүмүүсийн байшин бариулах гээд байгаа газар нь машин явах боломжгүй, манай компаниас замын асуудал, газрын асуудлыг нь шийдээд өгчихвөл барьж ядаад байх зүйл байхгүй. Мөн тухайн хүмүүс нь өөрсдөө замын компанитай учир газрыг нь засаж янзлаад өгье гэж яриад алга болчихсон, ийм л асуудал байгаа. Шарга морьтын газарт нь доороос цемент зэргийг гараараа зөөж байж суурийг нь цутгаж байсан, тэгээд үнэхээр зам чинь болохгүй бол мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн чинь бид нар нэг сар орчим мөнгөө өгчхөөд хүлээлээ, одоо нэг мөсөн байшингаа бариулъя гэж яриад салсан. Би ***********, ***********, ***********, *********** нартай 2022 оны 06 дугаар сард нийт 500,000,000 төгрөгийн 4 байшин Шарга морьтын зусланд барих гэрээг хийж байсан, тэгээд тухайн хүмүүс замаа янзалж дууссаны дараа байшинг барьж өгөх байсан боловч одоог хүртэл замаа янзалж өгөөгүй тул уг ажил нь одоог хүртэл хойшлоод байгаа. ***********, ***********, ***********, *********** нараас бэлэн болон бартераар нийт 400,000,000 төгрөг авсан, тухайн мөнгийг бараа материал худалдаж авахад зарцуулсан, тухайн бараа материалууд нь манай Найрамдлын агуулахад байгаа. Би өөрийн төрсөн эгч ***********ын Хаан банкны дансыг ашигладаг, тэр дансаар мөнгийг авсан...” /1 дүгээр хавтас хэргийн 91-93, 107-108 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 53-54, 91-92, 136-137, 3 дугаар хавтаст хэргийн 20-21, 5 дугаар хавтаст хэргийн 220-223 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал, 142-144/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би иргэн С.***********той 2016 оны 07 дугаар сараас хойш сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж явсаар байгаад энэ их хэмжээний мөнгөний хуримтлал үүсэж бидний хооронд 700,000,000 төгрөгийн асуудал яригддаг. С.***********ос авсан мөнгийг би эргүүлэн тооцож нарийвчлан бодох юм бол 127,830,000 төгрөгийг өгөх ёстой, нөгөө талаас хүү тооцож бодоод 500,000,000-600,000,000 төгрөг гэж яригдаж байгаа. тэгээд хамгийн сүүлд С.***********, түүний өмгөөлөгч болох хүмүүстэй уулзаж ярилцаад өөрийн эзэмшлийн мэрсэдэс жи класс, Хаммер 2 загварын тээврийн хэрэгслийг 500,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр сар бүр 40,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож асуудлыг шийдвэрлэх болсон. С.***********ос хүүтэй мөнгө аваад буцааж өгдөг байсан, нэг удаа хамтран ажилласан асуудал дээр хөрөнгө оруулалт мөнгө төгрөгийн яригдаад би танил ах Оюунболдод танилцуулж, газар авч барилга орон сууц барьсан асуудал байдаг. Уг асуудал нь мөн адил шийдэгдсэн...” /3 дугаар хавтаст хэргийн 142, 145-146, 4 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
5. Шүүгдэгч О.***********, Э.*********** нар нь бүлэглэн иргэн Г.***********т “угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50,000,000 төгрөгийг гаргуулан, улмаар 42,000,000 төгрөгийг залилан авсан гэх хэргийн тухайд:
Хохирогч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 онд Хархорин зах дээр Нарангаравын барааны лангуун дээр худалдагчийн ажил хийж байхад ***********, *********** нар хажууханд мөн адил лангуу түрээслүүлж ажиллуулдаг байсан, тэгээд тэр хоёрыг таньдаг болсон. Голомт банкнаас зээл авахад бүхэл бараа материал өөрсдийнхөө байр лангууг барьцаанд тавьж зээл авсан. Намайг зүгээр ирээд гарын үсэг зурчих гэж байсан. Ер нь бол энэ хоёр хүн хоёул угаалгын газар ажиллуулъя, хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаараа чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж байсан. Надаас дансны хуулга авна гэж Хаан банк руу хамт орж би дансны хуулга авч өгч байсан, үнээс бусдыг нь би мэдэхгүй, тэр хоёр бүрдүүлж өгсөн. Зээл авахад бүрдүүлж өгсөн баримтаас Хаан банкны миний өөрийн дансны хуулга нь л миний авч өгсөн баримт, бусдыг нь ***********, *********** нар бүрдүүлж өгсөн. Барьцаа хөрөнгөнд тавьсан барааны жагсаалт болон бараа бүтээгдэхүүн нь минийх биш, энэ хэний бараа материалын жагсаалт болохыг мэдэхгүй байна. Уг зээл Голомт банкны төв салбараас гарна гээд О.***********, Э.*********** нарын хамт очиж гарсан зээлийн мөнгийг бэлнээр аваад О.***********ын унаж явсан машинд бид гурав хамт байхдаа би 8,000,000 төгрөгийг аваад бусдыг нь О.***********, Э.*********** нар 42,000,000 төгрөгийг аваад үлдсэн. О.***********, Э.*********** нар ажиллуулах гэж байгаа баар, авто угаалгын газрын тоног төхөөрөмж авна, мөн угаалгын газрын түрээсийн мөнгийг өгөхөд зарцуулна гэж байсан, тэгээд л О.***********, Э.*********** нар холбогдохгүй, алга болсон, үүнээс хойш 2 сарын дараа холбогдоод угаалгын газар удахгүй ажиллагаанд орно, бэлэн болж байгаа гэж байсан. О.***********ын түрээсэлнэ гэж байсан авто угаалгын газар нь хүүхдийн паркийн ойролцоо, яг зааж мэдэхгүй байна. Харин түрээсэлнэ гэж байсан баар нь Улсын их дэлгүүрийн 2 давхарт байдаг Аригү гэх нэртэй газар байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дахь тал/ гэсэн,
- Гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 234-236, 247-248 дахь тал/,
- Гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэн *********** нь 2019 оны 05 дугаар сард худалдааны зээл авахаар манай Хархорин Голомт банкны салбарт хандаж хүсэлт гаргасан. Үүний дагуу миний бие худалдааны зээлийн судалгааг хийсэн. Тэгээд Г.***********т Хархорин худалдааны төвийн гэр ахуйн худалдаа эрхэлдэг, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, өмнөх зээлийн төлөлтийг хийх зорилгоор зээл авахаар хандсан. Манай банкны зүгээс ***********ийн үйл ажиллагаа явуулж буй худалдааны лангууны зураг болон түүний амьдарч байсан гэрийнх нь зургийг очиж авсан. Тэгээд зээлийн судалгааг хийж дуусаад банкны хурлаар оруулж зээл олгох боломжтой гэж үзэн Худалдааны зээлийн гэрээ олгож, нийт 50,000,000 төгрөгийн зээл олгож 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.***********тэй зээлийн гэрээ байгуулж, түний данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Г.*********** нь 2019 оны 10 бил үү, 11 сараас зээлийн төлөлтийг хийхгүй байсан бөгөөд манай банкны тусгай актив рүү шилжүүлсэн. Г.*********** өөрийн гараар хүсэлт гаргаж, анкет болон дансны хуулгаа өгсөн. Хүний өмнөөс өөр хүний хүсэлт гаргаж зээл авна гэж байхгүй, хамтран зээлдэгч байхгүй. ...Тухайн үед би мэдүүлэхдээ Г.***********ийн утсан дээрээс зургийг авч байсан гэж мэдүүлсэн, өмнө өгсөн мэдүүлэгт утсан дээрээс авсан гэж бичигдээгүй юм шиг байна...” /2 дугаар хавтаст хэргийн 239, 240-241 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ***********ээс ямар ч мөнгө аваагүй, бас ***********оос ч мөнгө аваагүй болохоор тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкнаас 50,000,000 төгрөгийн зээл *********** надаар авхуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй, энэ зээл авсан мөнгөний 25,000,000 төгрөгийг би ***********т зээлсэн, бага зэрэг бараа авч эргэлдүүлж байгаад өгнө гэж надаас авсан. Би өөрөө ерөнхийдөө хохирогч болоод байгаа, ***********, *********** бид гурав Хархорин зах дээр лангуу ажиллуулдаг байсан, угаалга юм уу, баар ажиллуулна гэсэн саналыг *********** нь *********** бид хоёрт удаа дараа тавьж байсан. Гэрдээ би тэр асуудалд нь оролцоогүй. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хархорин зах дээр намайг лангуун дээрээ байхад ***********, *********** хоёр над руу утсаар залгаад лангуу харж байгаач гэхээр нь би хараад байж байхад 16 цагийн орчим *********** над руу залгаад *********** бид хоёр гадаа ирсэн, лангуугаа хаагаад гараад ир гэхээр нь лангуугаа хаагаад очиход ***********ийн зээл гарахаар болсон, хамт явъя гэхээр нь би хамт дагаад явсан, хүүхдийн 100-н Голомт банкин дээр очоод би машин харж үлдээд нөгөө хоёр банк руу ороод ууттай мөнгө аваад гараад ирсэн, 3-4 ууттай мөнгө байсан, 50,000,000 төгрөг авах гэж байна гэж ярьж байсан, яг хэдийг авч гарч ирснийг мэдэхгүй. Миний ойлгосноор *********** ***********ийн 4-6 сая төгрөгийн зээлийг өдөр нь хаасан юм шиг байсан, тэгээд машинд орж ирээд *********** 13,000,000 төгрөг, харин *********** 37,000,000 төгрөг тус тус авч хуваасан. Надад ямар нэгэн мөнгө өгөөгүй...” /3 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/ гэсэн,
- Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...***********, *********** нартай 2018 оны сүүлээс Хархорин зах дээр лангуу ажиллуулж байхдаа танилцсан. Хамт ажиллаж байхдаа *********** Хархорин Голомт банкны салбараас 2019 оны 02 дугаар сард 50,000,000 төгрөгийн зээлийг миний нэрээр авхуулсан. Тэгээд ухайн зээлийг би 25,000,000 төгрөг, *********** 25,00,000 төгрөгийг хувааж аваад төлөлтийг хувааж хийхээр тохиролцсон. Тэгээд би тухайн зээлээс эхний 2 сар төлөлтийг хийсэн. 2019 оны 05 дугаар сард ***********, *********** хоёр Голомт банкнаас дахиж зээл авахаар ярилцаад тэр хоёр зээлийн материал бүрдүүлж ***********ийн нэр дээр 50,000,000 төгрөгийн зээл авхуулсан. Тухайн мөнгөнөөс *********** 13,000,000 төгрөгийг аваад үлдсэнийг нь *********** авсан. 2019 оны 05 дугаар сард *********** надад жи-500 загварын 18-28 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зараад өөрийнхөө түрүүчийн зээлийн 50,000,000 төгрөг болон сүүлд ***********ийн нэр дээр авсан 37,000,000 төгрөгийн төлөлтийг төлөөд яв гэсэн. Би тухайн тухайн тээврийн хэрэгслийг авахад нэр нь банкны нэр дээр байсан болохоор буцаагаад ***********т өгсөн. Тухайн үед би өөрийн зээлнээс гадна ***********ийн зээлийн эхний 2 сарын төлөлтийг төлж өгсөн. Тэгсэн *********** өөрөө холбоо барихгүй алга болсон. Одоо гэнэт гарч ирээд мөнгөний асуудал яриад эхэлсэн. *********** *********** нар Голомт банкны Хүүхдийн 100 салбараас 50,000,000 төгрөгийг ирж авахад хамт ирж байсан, түүнээс би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй...” /2 дугаар хавтаст хэргийн 237-238, 250, 3 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Бичгийн нотлох баримтуудын тухайд:
- Хохирогч П.***********, С.***********, Х.***********, Д.***********, Г.***********, С.***********, З.***********, Д.*********** нарын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 40-42, 79-80, 124-125, 209, дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 125-128 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал/,
- Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 12-17 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 56-64, 94-109, 139-148 дахь тал/,
- Д.***********, О.*********** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 98-100 дахь тал/,
- Хохирогч, шүүгдэгч нарын хооронд чат зурвасын гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 225-227, /,
- Мөнгө шилжүүлсэн тухай баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 65-66, 149 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-30, 31-39 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 64-83 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал, 6 дугаар хавтаст хэргийн 21-38 дахь тал/,
- Сэжигтнийг баривчлах, цагдан хорих тухай /5 дугаар хавтаст хэргийн 195, 196, 199 дэх тал, 228-229, 236 дахь тал/,
- Монгол Улсын болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 236-238 дахь тал/,
- Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 109-112, 113-115/,
- Хохирогч П.***********, сэжигтэн О.*********** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дахь тал/,
- Хохирогч Г.***********, яллагдагч Э.*********** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
- Хохирогч Г.***********ийн зээлийн гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, холбогдох баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 29, 37-41, 43-50, 51-59, 61-65, 66-67 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 41-46, 47-51 дэх тал/,
- Тээврийн хэрэгсэл шилжүүлэх талаар хийсэн итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,
- Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /4 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
- Хохирогч С.***********, Н.*********** нарын Төрийн болон Хаан банкны дансны болон картын хуулга /3 дугаар хавтаст хэргийн 148, 149-191, 192-195, 196-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-5 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 24-28, 32-35 дахь тал/,
- Төлбөр төлөх тухай гараар бичсэн баталгаа /4 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/,
- Хохирогч С.***********, Н.*********** нарын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 55-65 дахь тал/,
- Хохирогч П.***********, Х.***********, З.***********, О.Оюунболд, С.Одончимэг, О.***********, Э.Шүрэн-Эрдэнэ нарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 160-166, 169-222 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 160-161, 162-164, 165-166 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 8, 9-10/,
- “Хар Хорин Хүрээ” ХХК-ийн албан тоот, холбогдох баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 131, 132-143 дахь тал/,
- “Скай Хайпермаркет” ХХК-ийн О.Хосбортой лангуу түрээслүүлэн хамтарч ажиллаагүй гэсэн албан тоот /4 дүгээр хавтас хэргийн 71 дэх тал/,
- Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 132-140 дэх тал/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /4 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал, 6 дугаар хавтас хэргийн 170-173, 174, 175-184 дэх тал, 7 дугаар хавтаст хэргийн 46, 51 дэх тал/,
- Арилжааны банкнуудын лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 185-187 дахь тал/,
- Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 10/-33-11 УНЯ-приус 40, 12-10 УБД -Лексус Эл Эс-60,
- Шүүгдэгч О.***********, Э.*********** нарын хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /6 дугар хавтаст хэргийн 55 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/, иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 122-130 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 73-76 дахь тал/, “***********” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 133-134, 137-138, 139 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/, арилжааны банкны лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 142-154, 166-170, 172-175,177-178, 181-182, 207-244 дэх тал, 6 дугаар хавтаст хэргийн 188-250, 7 дугаар хавтаст хэргийн 1-7, 11-35 дахь тал/, ял шалгах хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/, АСАП сангийн лавлагаа /4 дүгээр хавтаст хэргийн 16-18, 19-28 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 62-90 дэх тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /4 дүгээр хавтаст хэргийн 89, 230-232 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 79-82 дахь тал/, дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 5-8 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан бөгөөд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.***********, Э.*********** нарт холбогдох хэрэгт хууль зүйн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийсэн.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.***********ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр П.***********, С.***********, Х.***********, Д.*********** нартай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож П.***********өөс 115,400,000 төгрөгийг, С.***********аас 115,400,000 төгрөгийг, Х.***********гээс 88,900,000 төгрөгийг, Д.***********аас 115,400,000 төгрөгийг залилан авч, тэдэнд нийтдээ 435,100,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн С.***********той хамтарч ажиллаж, ашгаа 50 хувь хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769,570,141 төгрөгийг залилан авсан,
- Хохирогч З.***********тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Люмино, Гинжин нар тоглоно, тухайн тоглолт дээр пиво зар” гээд 28 асрыг 30,000,000 төгрөг, нийтдээ 120,000,000 төгрөгт тохирон 60,000,000 төгрөгийг эхнэр Э.Шүрэн-Эрдэнийн 57хххххх00 тоот данс руу, атлетик кровн загварын тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгт тооцож нэрийг нь шилжүүлэн өгч арилжааны гэрээ байгуулсан боловч асрыг бусдад давхардуулан зарсан, бэлэн мөнгө хэрэг болчихлоо, маргааш 17 цагт өгье гэж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн надад бетон байгаа, надаас авчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны рояал кровн загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөг, К7 загварын тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөг, кровн 180 загварын тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгөөр тус тус тооцон шилжүүлэн авч, мөн зарчихмаар тээврийн хэрэгсэл байна уу гэж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр спорт тоноглолтой марк 2 загварын тээврийн хэрэгслийг 26,000,000 төгрөг, мөн Баянхонгор аймагт дүнзэн байшин барьж өгнө гэж кровн атлетик загварын тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгт тооцож, мөн тоглолтын дараа өгнө гэж 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр лексус ар экс 450 загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөг, хадам аавдаа авч өгөх гэсэн юм гээд тоёото харриэр загварын тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгт тооцон авхуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилсэн үйлдлээр 475,500,000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,
- 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Найрамдал зусланд хохирогч Д.***********аас дүнз зээлээр худалдаж авъя гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,000 ширхэг дүнз модыг өөртөө шилжүүлэн авч залилан 316,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч О.***********, Э.*********** нар нь бүлэглэн хохирогч Г.***********т угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50,000,000 төгрөгийг гаргуулан, улмаар 42,000,000 төгрөгийг залилан авсан гэж шүүгдэгч О.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.***********, Э.*********** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх хэргүүдээс шүүгдэгч О.*********** нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр П.***********, С.***********, Х.***********, Д.*********** нартай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож П.***********өөс 115,400,000 төгрөгийг, С.***********аас 115,400,000 төгрөгийг, Х.***********гээс 88,900,000 төгрөгийг, Д.***********аас 115,400,000 төгрөгийг авч, тэдэнд нийтдээ 435,100,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн хохирогч З.***********тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Люмино, Гинжин нар тоглоно, тухайн тоглолт дээр пиво зар” гээд 28 асрыг 30,000,000 төгрөгт гээд нийт 120,000,000 төгрөгт тохирон 60,000,000 төгрөгийг эхнэр болон Шүрэн-Эрдэнийн 57хххххх00 тоот данс руу, атлетик кровн загварын тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгт тооцож нэрийг нь шилжүүлэн өгч Арилжааны гэрээ байгуулсан боловч асрыг бусдад давхардуулан зарсан, бэлэн мөнгө хэрэг болчихлоо, маргааш 17 цагт өгье гэж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн надад бетон байгаа, надаас авчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны рояал кровн загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөг, К7 загварын тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөг, кровн 180 загварын тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгөөр тус тус тооцон шилжүүлэн авч, мөн зарчихмаар тээврийн хэрэгсэл байна уу гэж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр спорт тоноглолтой марк 2 загварын тээврийн хэрэгслийг 26,000,000 төгрөг, мөн Баянхонгор аймагт дүнзэн байшин барьж өгнө гэж кровн атлетик загварын тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгт тооцож, мөн тоглолтын дараа өгнө гэж 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр лексус ар экс 450 загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөг, хадам аавдаа авч өгөх гэсэн юм гээд тоёото харриэр загварын тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгт тооцон авхуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэн авч үргэлжилсэн үйлдлээр 475,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Найрамдал зусланд хохирогч Д.***********аас дүнз зээлээр худалдаж авъя гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,000 ширхэг дүнз модыг өөртөө шилжүүлэн авч залилж 316,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч О.***********, Э.*********** нар нь бүлэглэн иргэн Г.***********т угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50,000,000 төгрөгийг гаргуулан, улмаар 42,000,000 төгрөгийг залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч П.***********, С.***********, Х.***********, Д.***********, З.***********, Д.***********, Г.***********, гэрч Б.Мөнхцэцэг, О.***********, Д.***********, Б.Энхзул, Б.Загдсүрэн, Б.Ууганбаатар, Б.Анар, О.Дорж, Ч.***********, Э.Шүрэн-Эрдэнэ, М.Мөнхтулга, Э.Энхмандах, Б.*********** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээч Ж.Уртнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.***********, Э.*********** нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч, яллагдагч, сэжигтэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, нэр бүхий хохирогч нарын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ, хохирогч, шүүгдэгч нарын хооронд гар утсаар бичсэн зурвас, гэрэл зургийн үзүүлэлт, мөнгө шилжүүлсэн тухай баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, тээврийн хэрэгсэл шилжүүлэх талаар хийсэн итгэмжлэл, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, арилжааны банкнуудын лавлагаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ тухайн эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй, өгөхгүйгээр өөрийн болгох гэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй байх ба нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шүүгдэгч О.*********** ганцаараа болон шүүгдэгч Э.***********тай бүлэглэн өөртөө шилжүүлэн авч байгаа үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж...” үйлдсэн гэж тусгасан бөгөөд шүүгдэгч О.***********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан нь шүүгдэгч О.***********ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Харин шүүгдэгч О.***********ыг 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн С.***********той хамтарч ажиллаж, ашгаа 50 хувь хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769,570,141 төгрөгийг залилан авсан гэх хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогч хэн болохыг, мөн бусад нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Үүнд: шүүгдэгч О.***********, хохирогч С.*********** нарын хооронд болсон үйл баримтыг сэргээн дүрсэлж, болсон нөхцөл байдлыг дүгнэхэд О.***********, С.*********** нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд О.*********** нь С.***********, Н.*********** нараас БНХАУ-аас шинэ жилийн гацуур мод авбал маш их ашигтай, шинэ жилийн бараа авна, Хархорин зах дээр лангуу худалдаж авсан, бэлэг дурсгалын болон бусад бараа, хөрөө авна, И-Март худалдааны төвд дэлгүүр ажиллуулна, Ар гүнтэд 18 айлын газар байгаа, уг газарт дүнзэн байшин барина, хөрөнгө оруулалт хийгээд өгөөч, Хөвсгөлөөс дүнзэн торх авна гэж дансаар болон бэлнээр мөнгө авч, улмаар тодорхой хугацааны дараа зээлсэн мөнгөнөөс буцааж өгсөн буюу тэдний хооронд зээлийн болон хамтран ажиллах бусад харилцаа үүссэн бөгөөд С.***********, Н.*********** нарын Хаан болон Төрийн банкны дансаар 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд 152 удаагийн гүйлгээгээр О.*********** болон түүний хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн данс руу нийтдээ 1,165,570,300 /нэг тэрбум нэг зуун жаран таван сая таван зуун далан мянга гурван зуу/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн, улмаар О.***********ын данснаас С.*********** болон Н.*********** нарын данс руу 132 удаагийн гүйлгээгээр 429,905,159 /дөрвөн зуун хорин есөн сая есөн зуун таван мянга, нэг зуун тавин ес/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
С.***********, Н.***********, О.*********** нарын хооронд зээлийн болон хамтран ажиллах харилцаа үүссэн байх бөгөөд О.*********** нь дээрх хугацаанд С.***********, Н.*********** нарыг хэзээнээс, ямар үйлдлээр хэрхэн яаж залилсан, О.*********** нь С.***********, Н.*********** нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж шилжүүлэн өгөхгүй байх санаа зорилго хэзээ үүссэн, тухайн залилах гэмт хэрэг хэзээ төгссөн болохыг тогтоож чадаагүй. Мөн С.***********, Н.Майдан нарын Төрийн болон Хаан банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр С.***********, Н.Майдан нарын хэн алины данснаас тодорхой хэмжээнд мөнгө О.***********, түүний хамаарал бүхий харилцааны хүмүүсийн данс руу шилжсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.***********ыг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа Н.***********ыг гэрчээр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хохирогчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчийг зөв тогтоох, энэ нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно.
О.***********, С.***********, Н.*********** нарын хооронд болсон үйл баримтыг ерөнхий буюу дансны хуулга шүүсэн, хуулганд үзлэг хийсэн байдлаар яллах дүгнэлтэд бичсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд С.***********, Н.*********** нарын данснаас 1,165,570,300 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байхад яг хэзээний аль үйлдэл, төлбөр, мөнгөн шилжүүлгийг ямар арга, хэлбэр, сэдэлт санаа зорилгоор залилах гэмт хэрэг үзсэн талаараа мөрдөгч тогтоож чадаагүй, энэ талаар прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн дээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 769,570,141 төгрөг гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл О.***********, С.***********, Н.*********** нарын хооронд зээлийн болон хамтран ажиллах, эсхүл өөр бусад харилцаа үүссэн бөгөөд тэдний хооронд шилжүүлсэн мөнгөний хэмжээг ялгаж салгаагүй бөгөөд шилжүүлээгүй, буцааж өгөөгүй мөнгөний хэмжээгээр залилсан гэж үзсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байх тул шүүгдэгч О.***********т холбогдох хэргүүдээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн С.***********той хамтарч ажиллаж, ашгаа 50 хувь хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769,570,141 төгрөгийг залилан авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С.***********ын нэхэмжилсэн 735,665,141 /долоон зуун гучин таван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.***********т холбогдох хэргүүдээс С.***********ыг залилсан гэх дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүгдэгч О.***********т холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч *********** овогт ***********ын ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгч О.***********, Э.*********** нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.***********ын хувьд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, яг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Э.***********ын хувьд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйлдлийг харгалзан шүүгдэгч ***********ын ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар, 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.*********** нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүхээс үзнэ.
Шүүгдэгч О.*********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 31 /гучин нэг/ хоног /5 дугаар хавтаст хэргийн 196, 228-229, 236-238 дахь тал/, шүүхийн шатнаас буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 8 /найм/ хоног, нийт цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд шийтгэсэн хорих ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.***********д 115,400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.*********** нь шүүгдэгч О.***********оос 28,000,000 төгрөгт тооцсон Тоёото Лексус загварын тээврийн хэрэгслийг авсан гэх бөгөөд энэ талаар маргахгүй тул хохирлын 115,400,000 төгрөгөөс хасаж, түүнд 87,400,000 төгрөгийг /115,400,000-28,000,000=87,400,000/ олгох,
хохирогч С.***********, Д.*********** нарт 115,400,000 төгрөгийн бодит хохирол учирснаас мөрдөн шалгах болон шүүхийн шатанд төлж барагдуулаагүй учир энэ хэмжээгээр гаргуулж хохирогч нарт олгох,
хохирогч Х.*********** 115,400,000 төгрөгийн гэрээ байгуулахаар тохиролцож, өөрийн 8811-тэй Юнител группийн үүрэн холбооны дугаарыг 26,500,000 төгрөгт тооцож өгсөн байсныг буцааж авсан гэх бөгөөд гэмт хэргийн улмаас түүнд 88,900,000 төгрөгийн хохирол учирсан /115,400,000-26,500,000=88,900,000/, шүүхийн шатанд шүүгдэгч О.*********** нь хохирогч Х.***********д бэлнээр 20,000,000 төгрөг, Мурано загварын тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт бодож шилжүүлэн авсан гэх бөгөөд энэ талаар маргахгүй байх тул нийтдээ хохирлоос 40,000,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэн үлдэх 48,900,000 төгрөгийг гаргуулж /88,900,000-40,000,000=48.900.000/ олгох,
хохирогч Д.***********д 2,000 ширхэг дүнз модны үнэлгээгээр 316,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан /6 дугаар хавтаст хэргийн 21-36 дахь тал/, тухайн дүнз модыг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг руу тээвэрлэхэд зарцуулсан 22,073,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад зарцуулсан 300,000 төгрөг /7 дугаар хавтаст хэргийн 184-189 дэх тал/, нийт 338,373,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*********** нь шүүгдэгч О.***********оос 18,700,000 төгрөгт Соната-8 загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэж мэдүүлсэн тул нийт хохирлоос хасаж, 319,673,000 төгрөгийг гаргуулж /338,373,000-18,700,000=319,673,000/, хохирогч Д.***********д олгох, Д.***********ын нэхэмжлэлээс Хаан болон Хас банкнаас бизнесийн зээл авч, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 14,507,390 төгрөг зарцуулсныг, мөн үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахад зарцуулсан гэж 3,000,000 төгрөг тус тус нэхэмжилснийг /7 дугаар хавтаст хэргийн 170-183 дахь тал/ дээрх хор уршигт учирсан хохиролтой холбоотой нотлох баримт хуулийн шаардлага хангахгүйн дээр зарим баримт авагдаагүй учир энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
хохирогч З.***********д 475,500,000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.***********оос 26,000,000 төгрөгийн үнэ бүхий Марк-2 загварын, 55,000,000 төгрөгийн үнэ бүхийн Тоёото Харьер загварын, нийт 81,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, мөн бэлнээр 14,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн бетон нийлүүлсэн гэх бөгөөд нийт 102,000,000 төгрөгийн хохирлыг хасаж тооцоход 395,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох,
хохирогч Г.***********т учирсан 42,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах, шүүхийн шатанд төлөгдөөгүй тул шүүгдэгч О.***********, Э.*********** нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгох, хохирогч Г.*********** нь энэ гэмт хэргийн улмаас банкны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийтдээ 113,226,000 төгрөг, анх банкнаас зээлсэн 50,000,000 төгрөгөөс өөрт авсан 8,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасуулаад нийтдээ 98,609,464 төгрөг төлөхөөр банкны мэдэгдэл ирсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад 3,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх баримт нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр зарим баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч О.***********, Э.*********** нарын залилж авсан гэх 42,000,00 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүд банкинд хэдэн төгрөгийн төлбөр төлөх талаарх баримт хангалтгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч О.***********оос нийтдээ 1,102,773,000 төгрөг гаргуулж, хохирогч П.***********д 87,400,000 төгрөгийн, С.***********д 115,400,000 төгрөгийн, Х.***********д 48,900,000 төгрөгийн, Д.***********д 115,400,000 төгрөгийн, Д.***********д 319,673,000 төгрөгийн, З.***********д 395,000,000 төгрөгийн, Г.***********т 21,000,000 төгрөг, шүүгдэгч Э.***********аас 21,000,000 төгрөг гаргуулж хохирогч Г.***********т тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2210026190211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.***********, Э.*********** нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.***********, С.***********, Х.***********, Д.***********, Д.***********, З.***********, Г.*********** нар гомдолтой гэснийг тус тус гэснийг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.***********ын өмгөөлөгч С.Одбаяраас “...Э.***********т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно, зээлийн гэрээг хаана хийснээр гэмт хэрэг төгсөнө, Г.***********ийн Голомт банкнаас авсан зээлийг О.*********** би авсан, баарыг ажиллуулахаар болсон гэдэг, хохирогчийн хувьд өмнө зээлтэй байснаа мэдээгүй, бодит мөнгө хэнд хэрэгтэй байсныг талууд илэрхийлээд байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгөхдөө 3 өөрөөр мэдүүлсэн. Э.***********ыг буруутай мэтээр мэдүүлэг өгч, залилах гэмт хэрэг үүсэж байна гэж харж байна. Энэ гэмт хэрэг нь эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлж авснаар төгсдөг, Э.***********ын хувьд ямар сэдэлт зорилгоор оролцоод байгааг тогтоогоогүй. Э.*********** дагуулж яваад илэрхийлээд байгаа зүйл огт байхгүй. Шүүгдэгч О.*********** нь хохирогчийн өөрөө сонгосон, тэрээр би энэ мөнгийг авчихсан, би төлнө гээд эвлэрлийн гэрээ гаргаж ирээд байгаа. Э.*********** нь хийгээгүй хэргийнхээ хувьд цаг хугацаа, сэтгэл санааны асуудал байгаа, энэ нөхцөл байдлыг анхаарч харна уу, хохирогч өөрөө ч эргэлзэж байна, хоёр хуваагаад өгчихсөн ч юм шиг, ***********т ч өгчихсөн юм шиг, хохирсон хүн чинь хохироосон хүнийг хэзээ ч бодохгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Э.***********т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч О.***********ын өмгөөлөгч Д.Алтангэрэлээс “...Хохирогчийн нөхцөл байдлыг ойлгож байна, гэхдээ аливаа асуудлыг хуульд нийцүүлж шийдвэрлэх ёстой, хүсэлт гомдол гаргах хугацаа өнгөрсөн байсан, хэргийн хувьд эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх тул мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах санал гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар заавал тодорхой болгох ёстой, хэрэг бүртгэлт, прокурорын болон шүүхийн шатанд тогтоох ёстой. Хохирогч Д.***********, З.***********, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар санал гаргаж байсан. Хохирогч Д.***********тай гэрээ байгуулаагүй, түүний ээжийнх нь компани болох “Нуган хишиг” ХХК-д итгэмжлэл өгсөн байдаг, нэг хэрэг дээр 3 өөр субьектээр оролцуулсан байдаг. Урьдчилгаа мөнгө авсан гэдэг, энэ мөнгийг авсан эсэхийг тогтоосонгүй, 2,000 ширхэг дүнзийг авсан, энэ төлбөртөө Соната-8 загварын тээврийн хэрэгсэл авсан, хохирлоос хасах ёстой, хасаад тооцъё гэхээр хохирогч, шүүгдэгч нар өөр өөрөөр үнэлээд байна. З.*********** оролцсон бол 8 машины асуудал яригддаг, 3 машиныг нь буцаагаад аваад явчихсан, буцааж авч явсан гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй, таамаг байдлаар оруулж ирсэн. Б.Ууганбаатар гэдэг гэрч ирсэн бол 7,000,000 төгрөгийн бетоны асуудал яригддаг, шүүгдэгчийн хувьд 20,000,000 төгрөгт бетон өгсөн гэдэг, хэдэн төгрөгийн бетон өгсөн талаар шалгаагүй. 50,000,000 төгрөгийн бетоны 30,000,000 төгрөгийн бетоныг хаана ч гэнэ үү, буулгасан, 20,000,000 төгрөгийн бетоныг Шархаданд буулгасан гэдэг, бетон ямар үнэтэй вэ гэдгийг шүүхийн шатанд тогтоохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлт ямар байх талаар хуульчилсан, яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн талаар яв цав, ойлгомжтой байх ёстой. Яллах дүгнэлт хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна. Хэддүгээр хавтасны хэддүгээр хуудаст байгаа талаар огт бичигдээгүй, хохирлын асуудлыг хавсралтад бичих ёстой, мөн л бичигдээгүй, шүүх рүү бөөндөж шидсэн байна, ийм нөхцөл байдалтай байхад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Эдгээр нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Шүүх хуралдааныг 60 хүртэл хойшлуулаад шаардлагатай ажиллагааг хийлгээд хэргийг шийдвэрлэх ёстой...” гэсэн,
Өмгөөлөгч О.Бэлгүнзаяагаас: “...О.***********ын холбогдсон гэх үйлдлүүдийг бүгдийг нэгтгээд шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, аливаа хэргийг эргэлзээгүй тогтоох ёстой, гэтэл зарим асуудлыг эргэлзээгүй тогтоогоогүй. Ялангуяа хохирогч С.***********ын асуудал байна, шүүхийн хэлэлцүүлэгт нийт хохирлыг яг хэдэн төгрөг гэж тогтоож байгааг ойлгосонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бодит хохирлыг тооцохоор хуульчилсан. Мөнгө авсан, өгсөн асуудлыг яагаад хохиролд тооцоод яваад байгааг ойлгохгүй байна, нийт хохирлыг 700,000,000 төгрөг гэж үзэх юм бол 429,000,00 төгрөгийг шилжүүлсэн байгаа, энэ шилжүүлсэн мөнгийг хасах уу, энэ нөхцөл байдал эргэлзээтэй байна. Хохирогч Х.***********гийн асуудал байгаа, 88,900,000 төгрөг гэдэг, гэрээний гүйцэтгэлийн асуудлаар 8811-тэй дугаарыг буцаагаад авчихсан, хэргийг шийдвэрлэхэд боломжгүй нөхцөл байдал яригдаад байна. Дүнзний өмчлөгч нь хэн бэ, “Нуган хишиг” ХХК уу, эсхүл Д.*********** уу, өмчийн эзэн хэн бэ гэдгийг заавал тогтоох ёстой. 3 тээврийн хэрэгслийг нягтлах ёстой, бүгд ББСБ-д байсан, ул мөртэй машинууд, эдгээр асуудлуудыг шийдвэрлэх ёстой. С.***********д өгсөн Хамер эйч 2, жи класс зэрэг тээврийн хэрэгслүүдийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоогоод шийдвэрлэх ёстой. З.***********гийн хувьд нийт 400 гаруй сая төгрөг гэдэг, одоо 399 сая төгрөг гэдэг яллах дүгнэлтэд 375,000,000 төгрөг гэдэг. Эдгээр нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдох ажиллагаа нотлогдоогүй бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудлууд байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг холбогдох ажиллагааг хийлгэх хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, шүүгдэгч О.***********, Э.*********** нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн, шүүгдэгч Э.***********ыг гэмт хэрэгт оролцоогүй, О.***********той бүлэглээгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч О.***********ын үйлдсэн гэмт хэргүүдээс хохирогч С.***********ыг залилсан гэх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон учир хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах, бусад хохирлын асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэж байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.***********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн С.***********ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769,570,141 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг,
Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т шүүгдэгч ***********ын ***********т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********ын ***********т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Э.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********т шийтгэсэн 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********ын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********оос 1,102,773,000 /нэг тэрбум нэг зуун хоёр сая долоон зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч П.***********д 87,400,000 /наян долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөг, С.***********д 115,400,000 /нэг зуун арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Х.***********д 48,900,000 /дөчин найман сая есөн зуун мянга/ төгрөг, Д.***********д 115,400,000 /нэг зуун арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Д.***********д 319,673,000 /гурван зуун арван есөн сая зургаан зуун далан гурван мянга/ төгрөг, З.***********д 395,000,000 /гурван зуун ерэн таван сая/ төгрөг, Г.***********т 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг, шүүгдэгч Э.***********аас 21,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Г.***********т тус тус олгож, хохирогч Д.***********, Г.*********** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч С.***********ын нэхэмжилсэн 735,665,141 /долоон зуун гучин таван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч О.***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.***********т авсан цагдан хорих, шүүгдэгч Э.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР