Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2020/00276

 

 

 

 

 

2020 оны 06 сарын *******8 өдөр

Дугаар *******04/ШШ2020/00276

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дүгээр хороо, Уурхайчид *******4 гудамж ******* тоотод оршин суух ******* /РД:*******/

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дүгээр хороо, Уурхайчид ******* гудамж ******* тоотод оршин суух ******* /РД:УД880320*******8/-оос

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2002 онд танилцан, 2004 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү , 200******* оны *******0 дугаар сарын 03-ны өдөр хүү нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүйгээс болж 20*******3 оноос тусдаа амьдрах болсон. ажилгүй, архины хамааралтай, намайг зодож дарамталдаг байсан учраас 20*******4 онд гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаж байсан. Гэвч бид шүүх хурал дээр эвлэрсэн боловч хамт амьдраагүй. Энэ хугацаанд хоёр хүүхэд миний

асрамжид байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй, би өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон. Шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ажилгүй, одоо группт орох гэж байгаа, хөдөлмөрийн чадваргүй тул тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.тай 2004 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү , 200******* оны *******0 дугаар сарын 03-ны өдөр хүү нар төрсөн. Бид 20*******3 оноос тусдаа амьдарсан. А. өөр хүнтэй суусан тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч А. нь хариуцагч Л.од холбогдуулан архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хүчирхийлдэг, тусдаа амьдраад олон жил болсон, нэхэмжлэгч өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон үндэслэлээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсан.

Хариуцагч Л. нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад маргаагүй.

Гэрлэгчид 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж /хх-*******/ тэдний дундаас 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү , 200******* оны *******0 дугаар сарын 03-ны өдөр хүү нар төрсөн байна./хх-**************,*******3/

 

Хариуцагч Л. 2007 оноос хойш архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж архинд донтсоноос гэрлэгчид 20*******3 оноос хойш тусдаа амьдарсан байна. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 05 дугаар сарын 2*******-ний өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон./хх-*******4-*******6/

Гэрлэгчдийн дунд Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4.-т заасан нөхцөлүүд үүссэний улмаас гэрлэгчид тусдаа амьдарсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч бичгээр өгсөн тайлбартаа үгүйсгээгүй учраас эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

 

Гэрлэлт цуцласан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5., *******4.6.-д зааснаар эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.

Гэрлэгчид тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эхийн асрамжид байсан бөгөөд тэд цаашид ч эхийн асрамжид байх саналтайгаа шүүхэд илэрхийлсэн, эцэг хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэргийг үндэслэн хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй.

Шүүх хариуцагч Л.од шүүх хуралдааны товыг 2020 оны 6 дугаар сарын **************-ний өдөр мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулсан. Тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлтийг бичгээр гаргасаныг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А. хариуцагч ын эрүүл мэндийн байдал, төлбөрийн чадваргүй үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг буцаан төлүүлэхээс татгалзсаныг, гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн

**************5.2.*******., **************6., **************8., *******32 дугаар зүйлийн *******32.6., *******00 дугаар зүйлийн *******00.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, *******4.7.-д зааснаар 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 200******* оны *******0 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг эх А.ын асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., 60 дугаар зүйлийн 60.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2.-т зааснаар нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************8.467 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлого болгосугай.

4.Нэхэмжлэгч Ч. хариуцагч Л.оос улсын тэмдэгтийн хураамж *******40.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг буцаан төлүүлэхээс татгалзсаныг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн *********************.4, *********************.5, *********************.7-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ