2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1594

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Э.***********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000185 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                  

          Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аграномич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *********** 311б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр *********** тоотод оршин сууж байгаа, урьд:

          Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэхээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 277 магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.  

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:              

                  

          Шүүгдэгч Э.*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өрөөнд хохирогч П.***********ыг унтаж байхад нь ширээн дээр байсан түүний *********** Эс 24 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний буюу 3,780,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.***********: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, согтуу байсан, найзтайгаа муудсан байсан, тэгээд тухайн өрөөний хаалга онгорхой байсан, тэгээд тухайн гар утсыг авчихсан, барилга дээр ажиллаад хохирлыг бүрэн барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч П.***********а мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны орой 17 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороон хуучин драгоны хойно байрлах Драгон гэх дэн буудал руу өөрийн найз *********** гэх эмэгтэйн хамт буудлын 303 тоот өрөө рүү орсон. Тэгээд тухайн эмэгтэй нь орой 22 цаг болж байхад буудалд намайг үлдээгээд явсан, маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг орчим би сэрсэн чинь миний *********** Эс 24 Ултра загварын утас алга болчихсон байсан...” /хавтаст хэргийн 9, 61-62 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***********атай таарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон дэн буудлын 303 тоот өрөөнд 17 цаг 30 минутын үед оруулж унтуулсан. Хамгийн сүүлд ороход гар утас нь байхаар нь дуудлага ирсэн эсэхийг нь шалгачхаад ширээн дээр тавьчхаад гарсан...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хяналтын камерын бичлэгт гарч байгаа ...хүнийг *********** гэдэг ба хочийг нь Баки гэж дууддаг. Тэр өдөр ...мухарын өрөө аваад шөнө 23 цагийн үед гараад явсан. ...Бичлэгээс харахад *********** тухайн 303 тоот өрөөнөөс утас аваад гарч байх шиг харагдаж байна...” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...би ганцаараа өрөөнөөс гараад явж байхад буудаг шатны дэргэд хаалга нь онгорхой өрөө байхаар нь дотогш орсон. Тухайн үед орон дээр нь үл таних залуу унтаж байсан, ширээний дээд хэсэгт нь хар өнгийн гэртэй гар утас байхаар нь өөрийн халаасандаа хийгээд аваад гарсан. ...Гар утас засварын хүнтэй уулзаж 600,000 төгрөгөөр зарахаар болоод үзүүлэхэд тэр хүн аваагүй, өөр хүнд 600,000 төгрөгөөр худалдсан...” /хавтаст хэргийн 34-35, 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 20 дахь тал/,

-  Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 27-31 дэх тал/,

- Шүүгдэгч Э.***********ын хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 41 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 40 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээ байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 44 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас 67-79, 82-93 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгаон дэн буудлын 303 тоот өрөөнд хохирогч П.***********ыг унтаж байхад нь ширээн дээр байсан түүний *********** Эс 24 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний буюу 3,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.***********ын: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны орой 17 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, хуучин драгоны хойно байрлах Драгон гэх дэн буудал руу өөрийн найз ***********гийн хамт 303 тоот өрөөнд орсон. Тэгээд *********** орой 22 цаг болж байхад буудалд намайг үлдээгээд явсан, маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг орчим намайг сэрэхэд миний *********** Эс 24 Ултра загварын утас алга болчихсон байсан...” /хавтаст хэргийн 9, 61-62 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.***********гийн: “...***********атай таарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон дэн буудлын 303 тоот өрөөнд 17 цаг 30 минутын үед оруулж унтуулсан. Хамгийн сүүлд ороход гар утас нь байхаар нь дуудлага ирсэн эсэхийг нь шалгачхаад ширээнээ дээр тавьчхаад гарсан...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.***********гийн: “...Тухайн хяналтын камерын бичлэгт гарч байгаа ...хүнийг *********** гэдэг ба хочийг нь Баки гэж дууддаг. Тэр өдөр ...мухрын өрөө аваад шөнө 23 цагийн үед гараад явсан. ...Бичлэгээс харахад *********** тухайн 303 тоот өрөөнөөс утас аваад гарч байх шиг харагдаж байна...” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Э.***********ын: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...би ганцаараа өрөөнөөс гараад явж байхад буудаг шатны дэргэд хаалга нь онгорхой өрөө байхаар нь дотогш орсон. Тухайн үед орон дээр нь үл таних залуу унтаж байсан, ширээний дээд хэсэгт нь хар өнгийн гэртэй гар утас байхаар нь өөрийн халаасандаа хийгээд аваад гарсан. ...Гар утас засварын хүнтэй уулзаж 600,000 төгрөгөөр зарахаар болоод үзүүлэхэд тэр хүн аваагүй, өөр хүнд 600,000 төгрөгөөр худалдсан...” /хавтаст хэргийн 34-35, 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 20 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 27-31 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

Шүүгдэгч Э.*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Драгон дэн буудлын 303 тоот өрөөнд хохирогч П.***********ыг унтаж байхад ширээн дээр байсан түүний *********** Эс 24 Ултра загварын гар утсыг авч түүний эд хөрөнгөд нь 3,780,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.***********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Э.***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгч Э.***********ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх зүйтэй гэж үзэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч П.***********ын эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж 3,780,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2508000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын ***********ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.***********од шийтгэсэн 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*********** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********оос 3,780,000 /гурван сая долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.***********ад олгосугай.

 

6. Эрүүгийн 2508000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.***********а гомдолтой гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.***********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР