2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1647

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, иргэдийн төлөөлөгч Н.*********, улсын яллагч Г.Хурмандах /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********, түүний өмгөөлөгч С.Чинбат, шүүгдэгч Н.*********, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000000331 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********гийн ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.********* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр Өлзийт хороолол, ********* 2 дугаар гудамж, 11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*********тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.********* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********: “...Би ахынхаа төрсөн өдрийг мэдээгүй, тэгсэн тэр өдөр ах өөрөө над руу яриад өнөөдөр ахынх нь төрсөн өдөр, Адаацагаас ирсэн, Ж.********* ламын гэрт байна, цэцэрлэгээс хүүхдийг нь авчхаад буцаад явна гэж хэлсэн. Талийгаач ах маань эхнэрээсээ салчхаад Шарын голд манай эгчтэй хамт амьдардаг байсан, Дундговь аймгийн Адаацаг суманд гэр нь байдаг, тэнд эхнэр хоёр хүүхэд нь байдаг, тийшээ хаяа очоод, тэгээд эгчийнд л байдаг. Тухайн өдрийн 15 цаг өнгөрч байхад надтай төрсөн өдөр нь болж байна гэж утсаар ярьсан. Гомдолтой байна, энэ хүн цохисон гэж л бодож байна, архины шилээр цохисон, миний ах унасан, тэгээд гэмтэл авсан. Ах маань хаяа пиво уудаг, архи уудаггүй, даруухан хүн байсан, амь хохирогчийн хохирол барагдуулах саналтай байна. Оршуулгын зардалд 11,105,000 төгрөг байсан, одоо 14, 15,000,000 төгрөг болсон байх, энэ мөнгийг нэхэмжилнэ, сэтгэцийг хохирлыг талийгаачийн насны байдлыг харгалзан 99,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ...” гэв.

 

          Шүүгдэгч Н.*********: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өглөө 11 цаг болж байхад Ю.********* залгасан, Адаацаг сумаас хүн ирсэн хүрээд ир гэхээр нь очиход Ж.*********ын эхнэр Ж.********* байсан, Ж.*********, З.********* нарыг гэрээс нь дуудсан, нэг шил архийг бид хувааж уусан, дуусаад Ж.*********ын гэрт очсон. Гэрт очихдоо гэрийн хажуугийн дэлгүүрээс том пиво, архи авсан, гэрт ороод пивыг Ш.*********т төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн, архийг бид нар хувааж уусан. Ж.*********ын охин шалаа арчих гэсэн Ш.********* чи  яагаад муухай хараад байгаа юм гэхээр нь би охиныг өмөөрсөн. Гэтэл Ш.********* миний зүүн хөмсөг рүү цохисон, эргүүлээд би чи яаж байна аа гээд нэг юм аваад шидсэн, оноогүй, тэгээд би явлаа гээд 4-5 цагийн орчим харих гээд гараад явсан, тэр чигээрээ гэртээ харьсан. Маргааш нь Ж.********* залгасан, Ш.********* өнгөрсөн байна, чи ийшээ тийшээ битгий яваарай, би зохицуулна гээд утсаа салгасан, эргээд залгасан утас нь холбогдох боломжгүй болсон. Орой нь цагдаа ирсэн, юм асууна гээд аваад явсан, замд зодсон. Дүү Н.*********гийн машины хажууд Ж.*********ын машин байсан, би очиход Ж.*********ын толгойн баруун тал овоосон, яасныг асуухад цагдаа зодсон гэж хэлсэн, тэр цагдаад зодуулах хүн биш, урьд өдөр нь Ш.********* тэр хоёр л зодолдсон байх гэж бодож байна. Талийгаач очсон газрыг мэдэхгүй, согтуу битгий хэл эрүүл хүн ч очиж чадахгүй айл. Ж.********* л тэр айлд аваачсан гэж бодож байна, үнэн зөвийг олж өгнө үү гэж хүсэж байна. Би талийгаачийг архины шилээр цохих гэсэн боловч оноогүй, алдчихсан, цохисон, оносон зүйл байхгүй, архины шил хагараагүй. Бичиг үсэг мэдэхгүй, мэдүүлэг өгөхөд би цохиогүй гэж хэлэхэд байцаагч цохисон гэж бичсэн байсан. Талийгаачийн гар утас Ж.*********, Ж.********* нараас гарч ирсэн...” гэв.  

 

          Иргэдийн төлөөлөгч Н.*********: “...Хэргийн болсон нөхцөлөөс харахад эргэлзээтэй байна, ийм Н.********* гэм буруугүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ахтай өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 26 минутад өөрийн фейсбүүк хаягаараа дүрстэй дуудлага хийж ярихдаа Өлзийт хороололд байгаа талаар хэлсэн болохоор нь би тухайн газарт нь буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Барилгын задгай тоот хашаанд очсон. Тэгтэл тухайн газар нь Ж.********* лам гэх хүний оршин суух гэр нь биш байсан бөгөөд энэ юун газар вэ гэж асуухад Ж.********* ламын хадам ээжийн гэр гэж хэлж байсан. ...Талийгаач ах Ш.********* тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр салсан эхнэр Ч.*********ийн гар утсаар буюу фейсбүүкээр дүрстэй дуудлага хийж ярихдаа Н.********* миний толгой руу тал архитай шилээр цохичихлоо. Тэгсэн миний толгой хагарах ч үгүй, цус гарах ч үгүй байна ш дээ. Чи энийг хардаа гээд толгойгоо харуулаад байсан. ...Манай дүү Ш.********* нь Ю.*********тай танилууд бөгөөд гар утсаар холбогдож тухайн болсон үйл явдлын талаар асууж тодруулахад энэ талаар хэлсэн гэж надад дараа нь хэлж байсан. ...Гэрт үл таних 3 хүн орж ирэхээр нь би ...юун хүмүүс явж байгаа вэ гэж асуухад бид нар хоригдож байгаа Н.*********н эхнэр /нэрийг нь мэдэхгүй/, дүү /нэрийг нь сайн санахгүй/, өмгөөлөгч байна гэж хэлэхээр нь би та нартай уулзаж яриад байх юм байхгүй гэж хэлээд гаргах гэтэл, “түр хүлээж байгаарай бид нар танд хэлэх зүйл байна” гэсэн. Тэгээд би сонсоход өмгөөлөгч нь гэх эмэгтэй “Бадиг ламыг хориогүй манай үйлчлүүлэгчийг хорьсон” гэж хэлээд байж байхад, дүү нь гэх эрэгтэй “тийн манай ахыг хорьсон” гэж хэлтэл, өмгөөлөгч нь “тухайн Бадиг ламтай холбоотой бид нар хүсэлт гаргасан боловч бид нарыг авч хэлэлцэхгүй байгаа. Бадиг ламын ойр орчимд хяналтын камерууд зөндөө байгаа” гэж хэлсний дараа дүү нь гэх эрэгтэй “манай ах Бадиг ламын гэрт нь орчоод удалгүй Ю.*********гийн хамт гарсан бөгөөд үнэн зөвийг шүүж өгөхгүй, цагдаа нар хахууль авсан. Бадиг ламын талд үйлчлээд байна, Бадиг лам дээгүүрээ их танилтай гэсэн. Та нар талийгаачийг чандарласан уу, газарт оршуулсан уу” гэж асуухаар нь би үгүй лам алтан хайрцгийг нь нээж газарт тэдний өдөр оршуул гэсний дагуу оршуулсан гэж хэлтэл “зөв, Бадиг лам чандарлахын бол болж байна гэж хэлснийг бид нар хүнээс сонссон” гэж хэлж байсан. Тухайн орж ирсэн өмгөөлөгч, дүү нь гэх хоёр надаас бараг л байцаалт авч байгаа юм шиг л баахан юм асууж лавлаад байсан. ...Тэгээд гэрээс гаргаж өгч байгаад дахин энэ талаар асуухад өмгөөлөгч нь “та нар үнэнийг нь хэлээч” гэж хэлэхэд, дүү нь гэх эрэгтэй “Дундговь аймгийн Багийн дарга, Төв аймгийн хорооны Засаг дарга нараас асууж лавлаж байгаад олж мэдэж ирсэн” гэж надад хэлсэн. ...Надад нэмж хэлэх зүйл гэвэл тухайн хэрэг явдал болсон өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тухайн хэрэг болсон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд байх ********* /Бадиг лам/-ын хадам ээж *********ын оршин суух гэрт нь манай талийгаач ах Ш.*********ийг нас барсан байгаа талаар манай дүү ********* хэлсний дагуу тухайн гэрт очсон. Тэгтэл тухайн үед Ж.*********ын хадам ээж С.********* надад их сайн хүн байсан шүү, архи дарс уудаггүй, манай гэрийг яаж мэдсэн юм болоо?, огт мэддэггүй хүн байсан, хэн дагуулж ирсэн юм болдоо, хөөрхий гэж хэлээд бие нь муудаж эхлэхээр нь би түргэн дуудаарай гэж Ж.*********ад хэлээд хоёр гарыг нь илээд байж байтал та нар толгойг нь хараарай, толгой нь бондойсон байгаа шүү, талийгаач миний араар гүйж орж байсан гэж хэлээд дуустал Ж.********* нь ирээд хадам ээжийгээ эхнэртэй нь хоёуланг нь цааш дагуулаад явсан. Тэгээд байж байтал дүү нар ч ирээд шүүх эмнэлгийн машин ч ирэхэд би дүү *********д хандан толгойг нь хараарай хавдсан байгаа гэж байна шүү, цогцсыг нь авахад доороос нь гар утсыг нь үзээрэй гэж хэлэхэд толгой нь хавдсан байгаа талаар надад манай дүү ********* хэлсэн, мөн гар утас нь тухайн гэрт байгаагүй бөгөөд талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн машинд хийсний дараа гэрт нь орж үзэхэд байхгүй байсан, дараа нь Ж.*********, эхнэр Ж.*********ийн хамт ороод гарч ирэхдээ зүүн талын орон дээр л байна шдээ гээд гаргаад ирсэн. Гэрт нэгжихэд байхгүй байхад Ж.*********, эхнэр Ж.*********тай дөнгөж ороод гаргаж ирсэн нь сэжигтэй, би тэр хоёр хүнд гар утас нь байсан гэж бодож байна. Мөн ахын чинь хүрэм, хувцас нь аймаар шавар шавхай болсон байсан шүү. ...Тус өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамт архи уусан хүмүүс болох Ю.********* нь надад 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой хэлэхдээ манай гэрт Ж.********* /Бадиг лам/-ын эхнэр Ж.*********тай хамт Ж.********* сэтгэл санаа тавгүй байна гээд архи уугаад байж байтал гаднаас Ж.********* танай ах машиныг нь бариад орж ирсэн. Тэгээд дараа нь Ж.*********ын гэрт очиж уухаар болж замаараа Таван Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрээс 2 ширхэг 0,75 литрийн архи, 2 литрийн савлагаатай пиво аваад очсон гэж байсан, гэрт нь байхад манай талийгаач ах маань Ж.*********ын 9-10 дугаар ангийн охинд хандан ахыгаа танихгүй байна уу, ахтайгаа золгохгүй юм уу гэхэд охин нь уурлаад нөгөө өрөө рүүгээ орсны дараа Н.********* талийгаачийг чамд яахаараа үнсүүлдэг юм гээд хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлохоор нь талийгаач нүүрэнд нь хүрэх төдий болоод Н.*********гийн хажууд сандал дээр буруу хараад суухад Н.********* араас нь архины шилээр нэг удаа толгойны орой хэсэг ард руу нь цохисон, архины шил нь хагараагүй, дотроо тал архитай байсан, тэгээд Н.********* нь талийгаачийг зодох гээд уурлаад дайраад байхаар нь Ю.********* Н.*********г барьж авахад Ж.*********ын гэрээс нь талийгаач ганцаараа гарахад Ж.********* гэрийнхээ хаалгыг түгжсэний дараа талийгаач хаалгыг нь тогшоод миний нүдний шил хаана байна гээд хайхад шил нь гэрт нь олдохгүй байна. Ж.*********ын машины түлхүүр хаана байна, машинд нь байгаа юм шиг байна гээд хайгаад байж байхад Н.********* дахин агсрах гээд уурлаад байхаар нь Ю.********* аваад гарсны дараа талийгаач, Ж.*********, Ж.*********, хүүхдүүдийн хамт үлдсэн гэж надад хэлсэн. Ж.*********, Ж.*********, Ж.*********ын хадам ээж С.********* нарын хэлж байгаа нь хоорондоо зөрөлдөөд байгаа буюу Ж.********* нь тухайн үед буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад хэлэхдээ би хийд дээр хоёр хүнд ном уншиж өгөх гээд дээшээ орсон байхад цай болж байх үед цай ч амсалгүй 09 цагийн үед гараад явсан. Ж.********* нь надад хэлэхдээ манай ээжийнхийг огт мэддэггүй, энийг ер нь мэддэг хүн л авч ирсэн байна, С.*********ын гар муутай хүүхэд нь хэлэхдээ талийгаач Хуягаа ах өглөөгүүр гэрт орж ирсэн гэж эгч Ж.*********даа хэлсэн гэж Ж.********* надад хэлэхдээ хэлсэн. С.********* нь надад хэлэхдээ шөнө орж ирсэн гээд бүгд зөрөлдөөд байгаа нь сэжигтэй байна. Мөн Н.*********гийн дүү болох эрэгтэй манай гэрт нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ирэхдээ ямар учраас тухайн өмсөж байсан хувцас нь шал нойтон байсан гэж хэлэх болов гээд энэ бүгдийг нарийн шалгаж өгнө үү. ...Манай талийгаач ах Ш.********* гар утас дээрээ бичлэг хийсэн байх бөгөөд тухайн бичлэг дээр ногоон өнгийн футболкатай байсан, гэтэл нас барахдаа улаан хүрэн өнгийн футболкатай байсан, энэ нь хэзээ, хэн сольсон эсэхийг огт  мэдэхгүй байна.. ...Талийгаач ах Ш.*********ийн цүнхтэй хувцас нь Ж.********* буюу Бадиг ламын оршин суух гэрт нь байсан гэж талийгаачийн ажил явдал болох үед 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Улаанбаатар хотод ажил явдал дээр нь эхнэр Ч.*********т хүлээлгэн өгсөн байсныг би дараа нь мэдсэн...” /1 дэх хавтас хэргийн 30, 32, 34-35, 224-225 дахь тал/ гэсэн,

 

Гэрч С.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээ хүүхдүүд болон охиныхоо хамт гэртээ байсан, орой даралт ихсээд байхаар нь эм уугаад унтсан байсан. Тэгтэл хэдэн цагийг нь мэдэхгүй байна, гэрийн хаалга тогшоод байхаар нь манай охин Хунцэцэг босож хаалга тайлсан. Тэгэхэд гаднаас манай хүргэн Ж.*********ын найз нь гэж байсан Ш.********* гэх хүүхэд орж ирээд унтаад өгсөн. Тэгээд би ч нэг их зүйл бодолгүй унтаад өглөө сэрээд Ш.********* гэх залууг сэрээх гэтэл сэрэхгүй, хөдлөхгүй болохоор нь хүргэнийхээ гэрт очиж хүргэн Ж.********* болон охин Ж.********* нарт болсон явдлыг хэлсэн. Улмаар хүргэн маань эмнэлэг, цагдаа дуудсан байх, би хоёр удаа цус харваж байсан болохоор цаг хугацаа юмыг сайн мэдэхгүй, санахгүй байна. Би Ш.*********ийг хүнтэй хамт ирсэн эсэх, мөн архи уусан байсан талаар мэдэхгүй байна. ...Тухайн зураг дээр талийгаачийн хажууд хэвтэж байгаа хүн би мөн байна, намайг орон дээр хэвтэж байхад манай охин Хунцэцэг намайг газарт буюу гэрийн баруун талд өргөж аваачиж тавьсан юм болов уу гэж бодож байна. ...Маргааш нь охиноосоо асуухад би таныг орон дээр багтахгүй болохоор нь газар нь хэвтүүлсэн гэж хэлж байсан. Намайг өргөж газарт хэвтүүлэхэд би огт сэрээгүй, өглөө сэрэхэд би талийгаач Ш.*********ийн хажууд сэрсэн, тухайн үед 08-09 цаг болж байсан...” /1 дэх хавтас хэргийн 37-38, 226 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ж.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Маргааш нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед хоёр хүн ирж ном уншуулна гээд над дээр ирэхээр нь би хийд рүү орсон байсан. Би номоо уншиж дуусаад гэрт 10 цагийн үед буцаж ороход талийгаач Ш.********* байхгүй, гараад явсан байсан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг болж байхад манай хадам ээж С.********* гэрт ирээд нөгөө Хуягаа гэх хүн чинь орой гэрт ирж хоносон чинь өглөө нэг л сонин байна гэж хэлэхээр нь амьсгаагүй юм шиг болохоор нь өрхийн эмчдээ хандаж дуудлага өгч үзүүлсэн.

...Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ш.********* өөрийнхөө төрсөн өдрийг болж байгаа гээд найз нөхөд, ах дүү нартайгаа утсаар болон дуу-дүрстэйгээр харилцаж байсан. Ингээд Ю.*********гийн гэрт задалсан 0,75 литрийн шилтэй архийг Н.*********, Ю.*********, Ж.********* бид нар хувааж уусан. Харин Ш.********* нэг их уухгүй байсан. Тухайн 1 шил архийг ууж дуусгаад миний санаж байгаагаар 12 цаг өнгөрч байхад Ю.*********гийн гэрээс гарч Н.*********, Ю.*********, Ж.*********, Ш.********* бид нар манай гэр рүү явсан бөгөөд замдаа гэрийн урд байх дэлгүүрээс хүрэн савтай, том пиво нэгийг, 0.75 литрийн савлагаатай, хар Экс гэх нэртэй архи 1 шилийг худалдаж аваад манай гэрт очсон. Ингээд бид хэд манай гэрт ороод хоол унд идэж, дэлгүүрээс авсан архи, пивыг хувааж ууцгаасан, би архи дуусаж байх үед нэлээн согтсон байсан. Архи дуусах гэж байхад миний санаж байгаагаар Н.*********, Ш.********* хоёр хоорондоо маргалдаж байгаа бололтой сонсогдож байсан. Би согтсон байсан учраас юу яриад байгааг нь сонсоогүй. ...08 цаг 30 минутын үед хүн цонх тогшихоор нь очоод хартал манай хадам ээж С.********* байсан ба “Хуягаагийн бие сонин, амьсгаа нь их сонин байна” гэхээр нь би хадам ээжийн хамтаар гэрт нь очсон. ...Манай хадам ээж С.*********ынх манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн зүгт, 200 орчим метр зайд байдаг. Ш.********* манай гэрээс хэзээ явсныг би мэдэхгүй байна. Манай хүүхдүүд хэлэхдээ 17-18 цагийн орчимд явсан гэж байсан. ...Дундговь аймгаас ирснээсээ хойш 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хадам ээж С.*********ын гэрт Ш.*********тай очоогүй байсан.

...Би өмнөх мэдүүлэг дээр өглөө 10 цагийн үед хийдээс буцаж ороход талийгаач Ш.*********ийг байхгүй байсан гэж ...худлаа мэдүүлэг өгсөн юм шиг байна. ...Намайг ороход талийгаач Ш.********* нь манай гэрт байсан бөгөөд оройхон гарсан цагийг нь сайн санахгүй байна. Манай гэрийнхэн ярьж байгааг нь сонсоход 17 цагийн үед гараад явсан гэж хэлж байсан...” /1 дэх хавтас хэргийн 43-44, 45 дахь тал, 50-51, 230-231 дэх тал/ гэсэн,

 

Гэрч З.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ах Төмөрхуяг ...залгаж яриад ********* ах чинь ухаангүй нас барсан юм шиг байна гэж эхнэр Ч.********* тэгж хэлээд тасалсан гэж хэлсэн. ...Ш.********* ахын нас барсан газар буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгын задгай тоотод очиход цагдаагийн алба хаагч нар ирсэн, ...талийгаачийн цогцсыг авч явах гээд байж байсан. ...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 08 цагийн үед шүлэг явуулах үед фейсбүүк хаяг нь актив байсан, орой 19 цаг 17 минутад төрсөн өдрийн мэнд хүргэж чат бичсэн боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 42 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ю.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Тухайн үед Бадиг ламын хөл муутай охин Обороо /дууддаг нэр нь би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед орж иртэл Хуягаа Обороод хандан алив ахын дүү үнсье, золгоё гэж хэлтэл тоолгүй өрөө рүүгээ яваад орсон. Тэгтэл Н.********* чи хүний хүүхдийг үнсэх, золгох ямар ч шаардлага байхгүй гэж хэлтэл Хуягаа босоод Н.********* дээр очоод баруун гараараа толгой руу нэг удаа цохих үед Н.Агаанаа зөрүүлээд ширээн дээр ууж байсан Экс нэртэй архины шилийг авч Хуягаа руу шидтэл Хуягаагийн толгойны орой хэсэгт оноод цааш газарт унасан бөгөөд тухайн шил хагарсан болон Хуягийн толгой нь хагарсан зүйл огт байгаагүй. Тэгтэл Хуягаа эхнэр рүүгээ фейсбүүкээр дүрстэй дуудлагааар яриад танай найз чинь миний толгой руу архины шилээр цохисон гэж хэлсний дараа Н.*********, Хуягаа хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Хуягааг хориод Ж.********* Н.*********г хориод байж байтал Ж.********* Хуягаад хандан чи зайл гэж хэлсэн чинь удалгүй гэрээс гараад явсан, мөн адил удалгүй 5 минут орчмын дараа хаалгыг нь тогшоод миний нүдний шил байна уу гээд шилийг нь хайж байгаад гэрт нь байхгүй болохоор нь гарч Бадиг ламын машинд үзнэ гээд түлхүүрийг нь хайгаад олоогүй, тэгээд би гэртээ харьсан. Цааш юу болсон талаар сайн мэдэхгүй. ...2023 оны хавар согтуу Бадиг ламын оршин суух гэрт нь иртэл Бадиг лам зугтаад буцаад очтол гэрт нь ор засаад унтаж байсан бөгөөд Бадиг лам Хуягаад хандан явахгүй бол цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлтэл гараад мөн адил Бадиг ламын хадам ээжийн оршин суух гэрт нь очиж унтсан байсан талаар тухайн үед хэлж ярьж байсан талаар санаж байна...” /1 дэх хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ж.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрт ирээд тухайн дэлгүүрээс авсан архи, пивоо ууж хэрэглээд сууж байтал Н.*********, Ш.********* хоёр зэргэлдээ сууж байхдаа хоорондоо маргалдаад /би тухайн үед архи уусан бага зэргийн манарсан байсан болохоор юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна/, тэгтэл Ш.********* Н.********* руу ууж байсан ногоон шилтэй нэрийг нь мэдэхгүй архины шилийг шидтэл Н.*********гийн толгой хэсэгт нь оносон, тэгтэл Н.********* буцаагаад тухайн архины шилийг /хаанаас аваад шидсэнийг нь би мэдэхгүй байна/ аваад шидтэл оносон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрт маргалдаад байхаар нь би Н.*********н хажуу талд сууж байсан бөгөөд Н.*********, Ш.********* хоёрт хандан битгий гэрт маргалдаад бай гэж хэлээд Н.*********г хорьсон, Ю.********* Ш.*********ийг хориод хоёр тийш нь болгоод бүгд гэрээс 17 цаг өнгөрөөд 18 цаг болж байхад гараад явсан...” /1 дэх хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Г.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав Ж.*********, ээж Ж.*********, найзууд болох Ш.*********, Н.*********, Ю.Гэрэлээ нар том өрөөнд жижиг шилтэй архи тавьсан уугаад сууж байхаар нь би уурлаад өөрийнхөө жижиг өрөөндөө орсон. Тэгээд би өрөөндөө хичээлээ хийгээд сууж байтал талийгаач Ш.*********, Н.********* ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байхаар нь би тухайн хоёр хүний хэрүүл маргааныг хажуу талын жижиг өрөөнд байхдаа сонсоход хонь, хурга гэх мэтээр ойлгомжгүй хоорондоо хэрэлдээд байсан. Тэр хоёр хүнийг хэрэлдээд байхаар нь би жижиг өрөөнөөс гараад иртэл том өрөөний шалан дээр тухайн ууж байсан архины шилийг унагасан байсан бөгөөд хэрэлдэж байгаад Ш.********* гэх хүн гэрээс гарч явсны дараа Н.*********, Ю.Гэрэлээ гэх хүмүүс жоохон сууж байгаад явсан. Аав, ээж хоёр тухайн хүмүүсийг явсны дараа хойд талын унтлагын өрөөнд ороод унтсан. ...Тухайн Ш.********* гэх эрэгтэй манайд буцаж огт ирээгүй. Тэр өдөр Н.********* болон Ш.********* гэх хүмүүс хоорондоо зодолдсон талаар би сайн мэдэхгүй байна. Намайг жижиг өрөөнөөс гарч ирэхэд Н.********* нь үүдэн талдаа, Ш.********* гэх хүн нь жижиг өрөөний үүдэнд буюу бие биеийнхээ өөдөөс хараад сууж байсан. ...Н.********* ахтай маргалдаад гарсан бөгөөд буцаж орж ирээгүй. ...18 цаг болж байхад эхлээд Н.*********, Ю.********* нар гараад явсны дараа удалгүй араас нь талийгаач Ш.********* нь гараад буцаж орж ирээд нүдний шилээ авах гээд хайх үед би байхгүй байна гэж хэлэхэд буцаад гарсан бөгөөд түүнээс хойш би хаана юу хийсэн талаар нь сайн мэдэхгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 54-55, 238-239 дэх тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Г.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав Ж.*********, ээж Ж.*********, талийгаач Хуягаа ах, Н.*********, Ю.Гэрлээ эгч нар орж ирсэн. Эд нар гэрт ирэхдээ гаднаас ууттай юмтай ирсэн бөгөөд тэнд нь архи байсан. Тэр архийг уугаад суусан. Тэгээд би жижиг өрөөндөө байж байтал шил унах чимээ сонсогдохоор нь өрөөнөөсөө гараад иртэл Н.********* ах, талийгаач Хуягаа ах хоёр хоорондоо хэрүүл, маргаан үүсгээд байж байсан. Талийгаач Хуягаа ахын эхнэрийг өмөөрсөн гэж хэрэлдэж байсан бөгөөд нэг нэг рүүгээ зодолдох гээд дайраад байхаар нь манай ээж, Ю.Гэрэлээ эгч хоёр салгасан. ...Тухайн үед Н.********* ах манай том өрөөнд байрлах ширээний хойд талд сууж байсан бөгөөд Н.********* ахын хажуу талд газарт нэг архины шил байсан. Ширээний баруун урд талын буланд Хуягаа ах сууж байсан. Хажууд нь Ю.Гэрлээ эгч зогсож байсан. Тэр үед манай аав, ээж хоёр буйдан дээр сууж байсан. ...Тэр шил хөх өнгийн, юуны шил гэдгийг нь би мэдэхгүй, хагараагүй, дотроо юмтай үгүйг нь мэдэхгүй байна, хагараагүй бүтэн шил байсан. ...Манай гэрээс эхэлж 17-18 цагийн үед гарсан бөгөөд эхлээд талийгаач Хуягаа ах, удалгүй Ю.Гэрэлээ эгч, Н.********* ах хоёр гараад явсан. ...Хуягаа ах манай гэрт буцаж ирээгүй...” /1 дэх хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Г.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай гэрт ирсэн хүмүүс хоорондоо маргасан зүйл байгаа ч би хэн хэнтэй маргасан талаар сайн санахгүй байна ...Өнгөрдөг Хуягаа ах 17 цагийн үед гарсан, дараа нь Цэвэлсүрэн эгчийг ирэхээс өмнө Н.********* ах, Ю.Гэрэлээ эгч нар гарсан бөгөөд Цэвэлсүрэн эгч 18 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. ...Хуягаа ах манай гэрт иргэж ирээгүй...” /1 дэх хавтас хэргийн 60 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Н.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бадиг ламын толгой хэсэгт чихний дээд талд хавдсан улайсан байхаар нь энийгээ яасан гэж асуухад Бадиг лам надад хэлэхдээ цагдаа намайг зодсон талаар хэлэхээр нь цагдаа яахаар зодог юм гэхэд чимээгүй болохоор нь би эхнэр Ж.*********аас нь чи яасан мэдүүлэг, байцаалт өгсөн үү гэж асуухад би мэдүүлэг өгсөн, намайг харанхуй өрөөнд оруулж цахилгаан бороохойгоор цохисон гээд уйлаад зүүн гарын булчин хэсэг рүүгээ заагаад байсан. ...Бадиг лам нь буюу Ж.********* нь архи уухаараа их авиргүй согтдог учирсан сайн шалгаж өгнө үү. Мөн Ж.********* нь манай ах руу тухайн өдөр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө залгаад ярихдаа чи битгий гэрээсээ гараарай ганц ч хүнтэй ярьж болохгүй шүү гар утсаа унтраагаарай би өөрөө энд зохицуулна, удахгүй гэрийн чинь гадаа яваад очъё, тэгээд уулзъя гэж хэлсэн талаар ах Н.*********тай уулзаж мэдсэн...” /1 дэх хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ч.********* мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Ш.********* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн эмээл, хазаар гэсэн фейсбүүк чатаар дүрстэй дуудлага хийж Н.*********тай муудаад гэж байсан, тэгэхээр нь би яасан, юу болсон бэ гэтэл зүгээрээ санаа зоволтгүй бид хоёр учраа олсон, хүүхдүүд болон ах дүү нарт битгий хэлээрэй, би одоо хот руу явлаа, дүүгийндээ очоод усанд ороод маргааш Дорнод руу ажил руугаа явна гэж ярьж байсан. Би дахин залгасан боловч холбогдож чадаагүй...” /2 дахь хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажилл********* явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр буюу архины шилээр үүсэх боломжтой. ...Талийгаач Ш.*********ийн баруун чамархайн булчин, баруун бугалганд цус хуралт үүссэн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар болон бусад зүйлээр үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь Ш.*********ийн гавал тархины гэмтэл нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22:30 минутын цогцосны гадна үзлэгээр 18-20 цаг болсон байх нас барахаас 6-12 цагийн өмнө уг гэмтлийн авсан байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн тархи дарагдаж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлагдах хүртэл өөрийн ухамсарт үйл хөдлөл хийх боломжтой...” /1 дэх хавтас хэргийн 73, 240 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.********* мөрдөн шалгах ажилл********* явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.*********ын дунд хүүхэд нь жижиг өрөө, том өрөө хоёрын хаалганы дэргэд зогсож байгаад шал арчих гэж байхад Ш.********* хүүхдэд хандан чи яах гээд шал арчих гээд байгаа юм бэ, хүн явсны дараа шалаа арчаач гэж хэлсэн. Тухайн үед бид нар цагаан өнгийн ширээ тойроод сандал дээр сууж байсан. Би ширээний зүүн талд Ш.********* ширээний урд талд миний зүүн гар талд 50 см орчих зайтай сандал дээр сууж байсан. Миний баруун гар талд Ж.********* сандал дээр, түүний дэргэд нөхөр болох Ж.********* сууж байсан. Би хүүхдийг яах гэж зэмлээд байгаа юм бэ гэхэд Ш.********* юу ч хэлэхгүй баруун гараараа миний зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохихоор нь чи яаж байна аа гээд ширээн дээр байсан хоосон 0,5 литрийн хэмжээтэй Экс архины шилийг баруун гараараа аваад өндийгөөд Ш.*********ийн толгойн орой хэсэгт алдчихсан. Толгойг цохиод шил газар унасан, шил хагараагүй бөгөөд Ш.*********ийг чи зүгээр үү гэхэд Ш.********* толгойгоо барьж үзээд зүгээр ээ, цус гараагүй, хагарсан зүйл байхгүй байна гэж хэлсэн. ...Ж.*********ын хадмын гэр Ж.*********ын гэр хоёр ойрхон, нэг хашааны наана цаана байдаг. ...Ш.********* сандлаасаа өндийгөөд миний зүүн хөмсөгт нэг удаа цохиод буцаад суухаар нь би уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн савлагаатай Экс нэртэй архины шилийг авч гарын буруугаараа авч Ш.*********ийг айлгах санаатай толгой хэсэг рүү далайж байгаад толгойны орой хэсэг дээр нь тухайн архины шилийг алдах үед Ю.Гэрлээ та хоёр одоо зүгээр бай гэж хэлээд татсаны дараа Ш.********* руу харахад толгой нь хагарсан шалбарсан зүйл огт анзаарагдаагүй...” /1 дэх хавтас хэргийн 76-77, 79-80 дахь тал / гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №1285 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Ш.*********ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зулайн баруун хэсгээс доош баруун чамархай, суурь ясны баруун дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархайн хатуу хальсан дээрх /216мл/ цусан бүлэн, тархи дарагдал. Баруун чамархайн булчин, зулайн хуйх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3.  Дээрх баруун бугалганы цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаач Ш.********* нь элэгний хатуурал өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй.

5. Талийгаачийн цусанд спирт, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна.

6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж нас барсан байна.

7. Талийгаачийн цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна.

8. Талийгаач нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 32 минутад цогцосны гадна үзлэгээр нас бараад 18-20 цаг болсон...” /1 дэх хавтас хэргийн 112-121 дэх тал/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 392 дугаартай дүгнэлтэд: “...1.  Н.********* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.  Н.********* нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.   Н.********* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4.  Н.********* юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Н.********* нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байна.

6.Н.********* сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Н.*********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна....” /1 дэх хавтас хэргийн 107 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавл********* хуудас /1 дэх хавтас хэргийн 11 дэх тал/, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 12-17 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэрийн 18-19 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-23 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 24-27 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4081, 05/096, 05/117 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 89-99 дэх тал/,

- Хохирлын баримтууд /1 дэх хавтас хэргийн 159-182 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 1-31 дэх тал/,

-  Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 219-220 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 242 дахь тал/ гэсэн,

- Шүүгдэгч Н.********* хувийн байдалтай холбоотойгоор төрсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 152 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 139 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 136 дахь тал/, Хилийн цэргийн төв архивын лавлагаа /1 дэх хавтас хэргийн 195 дахь тал/ болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Н.********* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, ********* 2 дугаар гудамж, 11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*********тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.********* нь 2024 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө тархины битүү гэмтлийн улмаас нас барсан буюу хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********ын: “...Би ахтай өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 26 минутад өөрийн фейсбүүк хаягаараа дүрстэй дуудлага хийж ярихдаа Өлзийт хороололд байгаа талаар хэлсэн болохоор нь би тухайн газарт нь буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Барилгын задгай тоот хашаанд явж очсон. Тэгтэл тухайн газар нь Ж.********* ламын оршин суух гэр нь биш байсан, энэ юун газар вэ гэж асуухад Ж.********* ламын хадам ээжийн гэр гэж хэлсэн.

...Талийгаач ах Ш.********* нь тухайн өдөр салсан эхнэр Ч.********* рүү фейсбүүкээр дүрстэй дуудлага хийж ярихдаа Н.********* миний толгой руу тал архитай шилээр цохичихлоо. Тэгсэн миний толгой хагарах ч үгүй, цус гарах ч үгүй байна ш дээ. Чи энийг хардаа гээд толгойгоо харуулаад байсан. ...Манай дүү Ш.********* нь Ю.*********тай танилууд бөгөөд гар утсаар холбогдож тухайн болсон үйл явдлын талаар асуухад энэ талаар хэлсэн гэж надад дараа нь хэлж байсан. ...Гэрт үл таних 3 хүн орж ирэхээр нь би ...юун хүмүүс явж байгаа вэ гэж асуухад бид нар хоригдож байгаа Н.*********н эхнэр /нэрийг нь мэдэхгүй/, дүү /нэрийг нь сайн санахгүй/, өмгөөлөгч нь байна гэж хэлэхээр нь би та нартай уулзаж яриад байх юм байхгүй гэж хэлээд гаргах гэтэл, “түр хүлээж байгаарай бид нар танд хэлэх зүйл байна” гэсэн. Тэгээд би сонсоход өмгөөлөгч нь гэх эмэгтэй “Бадиг ламыг хориогүй манай үйлчлүүлэгчийг хорьсон” гэж хэлээд байж байхад, дүү нь гэх эрэгтэй “тийн манай ахыг хорьсон” гэж хэлтэл, өмгөөлөгч нь “тухайн Бадиг ламтай холбоотой бид нар хүсэлт гаргасан боловч бид нарыг авч хэлэлцэхгүй байгаа. Бадиг ламын ойр орчимд хяналтын камерууд зөндөө байгаа” гэж хэлсний дараа дүү нь гэх эрэгтэй “манай ах Бадиг ламын гэрт нь орчоод удалгүй Ю.*********гийн хамт гарсан бөгөөд үнэн зөвийг шүүж өгөхгүй, цагдаа нар хахууль авсан. Бадиг ламын талд үйлчлээд байна, Бадиг лам дээгүүрээ их танилтай гэсэн. Та нар талийгаачийг чандарласан уу, газарт оршуулсан уу” гэж асуухаар нь би үгүй лам алтан хайрцгийг нь нээж газарт тэдний өдөр оршуул гэсний дагуу оршуулсан гэж хэлтэл “зөв, Бадиг лам чандарлахын бол болж байна гэж хэлснийг бид нар хүнээс сонссон” гэж хэлж байсан. Тухайн орж ирсэн өмгөөлөгч, дүү нь гэх хоёр надаас бараг байцаалт авч байгаа юм шиг л баахан юм асууж лавлаад байсан. Тэгээд би тухайн хүмүүсээс миний нэр хаягийг хаанаас олж ирсэн талаар асууж тодруулахад дүү нь гэх эрэгтэй Дөлгөөнтамираас авсан. Тухайн мөрдөгч танай гэрийн хаягийг бид нарт хэлсэн гэж хэлсэн. Тэгээд гэрээс гаргаж өгч байгаад дахин энэ талаар асуухад өмгөөлөгч нь “та нар үнэнийг нь хэлээч” гэж хэлэхэд, дүү нь гэх эрэгтэй “Дундговь аймгийн Багийн дарга, Төв аймгийн хорооны Засаг дарга нараас асууж лавлаж байгаад олж мэдэж ирсэн” гэж надад хэлсэн. ...Надад нэмж хэлэх зүйл гэвэл тухайн хэрэг болсон Ж.********* /Бадиг лам/-ын хадам ээж С.*********ын гэрт манай талийгаач ах Ш.*********ийг нас барсан байгаа талаар дүү Ш.********* хэлсний дагуу тухайн гэрт очсон. Тэгтэл тухайн үед Ж.*********ын хадам ээж С.********* надад их сайн хүн байсан шүү, архи дарс уудаггүй, манай гэрийг яаж мэдсэн юм болоо огт мэддэггүй хүн байсан, хэн дагуулж ирсэн юм болдоо хөөрхий гэж хэлээд бие нь муудаж эхлэхээр нь би түргэн дуудаарай гэж Ж.*********ад хэлээд хоёр гарыг нь илээд байж байтал та нар толгойг нь хараарай, толгой нь бондойсон байгаа шүү, талийгаач миний араар гүйж орж байсан гэж хэлээд дуустал Ж.********* ирээд хадам ээж, эхнэр хоёуланг нь дагуулаад цааш явсан. Тэгээд байж байтал дүү нар ч ирээд шүүх эмнэлгийн машин ч ирэхэд би дүү *********д хандан толгойг нь хараарай хавдсан байгаа гэж байна шүү, цогцсыг нь авахад доороос нь гар утсыг нь үзээрэй гэж хэлэхэд толгой нь хавдсан байгаа талаар надад манай дүү ********* хэлсэн, мөн гар утас нь тухайн гэрт байгаагүй, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн машинд хийсний дараа гэрт нь орж үзэхэд байхгүй байсан, дараа нь Ж.*********, эхнэр Ж.*********ийн хамт ороод гарч ирэхдээ зүүн талын орон дээр л байна шдээ гээд гаргаад ирсэн, гэрт нэгжихэд байхгүй байхад Ж.*********, эхнэр Ж.*********тай дөнгөж ороод гаргаж ирсэн нь сэжигтэй байх бөгөөд би тэр хоёр хүнд гар утас нь байсан гэж бодож байна.

...Тус өдөр хамт архи уусан Ю.********* нь надад 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой хэлэхдээ манай гэрт Ж.********* /Бадиг лам/-ын эхнэр Ж.*********тай хамт Ж.********* сэтгэл санаа тавгүй байна гээд архи уугаад байж байтал гаднаас Ж.********* танай ах машиныг нь бариад орж ирсэн. Тэгээд дараа нь Ж.*********ын гэрт нь очиж уухаар болж замаараа хүнсний дэлгүүрээс хоёр ширхэг 0,75 литрийн архи, 2 литрийн савлагаатай пиво аваад очсон гэж байсан, гэрт байхад манай талийгаач ах маань Ж.*********ын 9-10 дугаар ангийн охинд хандан ахыгаа танихгүй байна уу, ахтайгаа золгохгүй юм уу гэхэд тухайн охин уурлаад нөгөө өрөө рүүгээ орсны дараа Н.********* талийгаачийг чамд яахаараа үнсүүлдэг юм гээд хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлохоор нь талийгаач нүүрэнд нь хүрэх төдий болоод Н.*********гийн хажууд сандал дээр буруу хараад суухад Н.********* араас нь архины шилээр нэг удаа толгойны орой хэсэг ард руу нь цохисон, архины шил нь хагараагүй, дотроо тал архитай байсан, тэгээд Н.********* нь талийгаачийг зодох гээд уурлаад дайраад байхаар нь Ю.********* Н.*********г барьж авахад Ж.*********ын гэрээс талийгаач ганцаараа гарахад Ж.********* гэрийнхээ хаалгыг түгжсэний дараа талийгаач хаалгыг нь тогшоод миний нүдний шил хаана байна гээд хайхад шил нь гэрт олдохгүй Ж.*********ын машины түлхүүр хаана байна, машинд нь байгаа юм шиг байна гээд хайгаад байж байхад Н.********* нь дахин агсрах гээд уурлаад байхаар нь Ю.********* аваад гарсны дараа талийгаач, Ж.*********, Ж.*********, хүүхдүүдийн хамт үлдсэн гэж надад хэлсэн. Ж.*********, Ж.*********, Ж.*********ын хадам ээж С.********* нарын хэлж байгаа нь хоорондоо зөрөөд байгаа буюу Ж.********* нь тухайн үед буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад хэлэхдээ би хийд дээр хоёр хүнд ном уншиж өгөх гээд дээшээ орсон байхад цай болж байхад цай ч амсалгүй 09 цагийн үед гараад гарсан. Ж.********* надад хэлэхдээ манай ээжийнхийг огт мэддэггүй, энийг ер нь мэддэг хүн л авч ирсэн, С.*********ын гар муутай хүүхэд нь хэлэхдээ талийгаач Хуягаа ах өглөөгүүр гэрт орж ирсэн гэж эгч Ж.*********даа хэлсэн гэж Ж.********* надад хэлэхдээ хэлсэн. С.********* нь надад хэлэхдээ шөнө орж ирсэн гээд бүгд зөрөөд байгаа нь сэжигтэй байна, мөн Н.*********гийн дүү болох эрэгтэй манай гэрт нь ирэхдээ ямар учраас тухайн өмсөж байсан хувцас нь шал нойтон байсан гэж хэлэх болов гээд энэ бүгдийг нарийн шалгаж өгнө үү. ...Манай талийгаач ах Ш.********* маань гар утас дээрээ бичлэг хийсэн байх бөгөөд тухайн бичлэг дээр ногоон өнгийн футболкатай байсан гэтэл нас барахдаа улаан хүрэн өнгийн футболкатай байсан, энэ нь хэзээ хэн сольсон эсэхийг огт мэдэхгүй байна.. ...Талийгаач ах Ш.*********ийн цүнхтэй хувцас нь Ж.********* буюу Бадиг ламын гэрт нь байсан гэж талийгаачийн ажил явдал болох үед эхнэр Ч.*********т хүлээлгэн өгсөн байсныг би дараа нь мэдсэн...” /1 дэх хавтас хэргийн 30, 32, 34-35, 224-225 дахь тал/ гэсэн,

Гэрч С.*********ын: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээ хүүхдүүд болон охиныхоо хамт гэртээ байсан, орой даралт ихсээд байхаар нь эм уугаад унтсан. Тэгтэл хэдэн цагийг нь мэдэхгүй байна, гэрийн хаалга тогшоод байхаар нь манай охин Хунцэцэг босож хаалга тайлсан. Тэгэхэд гаднаас манай хүргэн Ж.*********ын найз Ш.********* гэх хүүхэд орж ирээд унтаад өгсөн. Тэгээд би ч нэг их зүйл бодолгүй унтаад өглөө сэрээд ********* гэх залууг сэрээх гэтэл сэрэхгүй хөдлөхгүй болохоор нь хүргэнийхээ гэрт очиж хүргэн Ж.********* болон охин Ж.********* нарт болсон явдлыг хэлсэн. Улмаар хүргэн хүү эмнэлэг, цагдаа дуудсан байх, би 2 удаа цус харваж байсан болохоор цаг хугацаа юмыг сайн мэдэхгүй, санахгүй байна. Би Ш.*********ийг хүнтэй хамт ирсэн эсэх, мөн архи уусан байсан талаар мэдэхгүй байна. ...Тухайн зураг дээр талийгаачийн хажууд хэвтэж байгаа хүн би мөн байна, намайг орон дээр хэвтэж байхад манай охин Хунцэцэг намайг газарт буюу гэрийн баруун талд өргөж аваачиж тавьсан юм болов уу гэж бодож байна. ..Маргааш нь охиноосоо асуухад би таныг орон дээр багтахгүй болохоор нь газар нь хэвтүүлсэн гэж хэлж байсан. Намайг өргөж газарт хэвтүүлэхэд би огт сэрээгүй, өглөө сэрэхэд би талийгаач Ш.*********ийн хажууд сэрсэн, тухайн үед 08-09 цаг болж байсан...” /1 дэх хавтас хэргийн 37-38, 226 дахь тал/ гэсэн,

Гэрч Ж.*********ын: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед над дээр хоёр хүн ирж ном уншуулна гээд ирэхээр нь би хийд орсон байсан. Би номоо уншиж дуусаад гэр рүү 10 цагийн үед буцаж ороход талийгаач Ш.********* гэрт байхгүй гараад явсан байсан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг болж байхад манай хадам ээж С.********* нь гэрт ирээд нөгөө Хуягаа гэх хүн чинь орой гэрт ирж хоносон чинь өглөө нэг л сонин байна гэж хэлэхээр нь амьсгаагүй юм шиг болохоор нь өрхийн эмчдээ хандаж дуудлага өгч үзүүлсэн.

...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ш.********* өөрийнхөө төрсөн өдрийг болж байгаа гээд найз нөхөд, ах дүү нартайгаа утсаар болон дуу-дүрстэйгээр харилцаж байсан. Ингээд Ю.*********гийн гэрт задалсан 0,75 литрийн шилтэй архийг Н.*********, Ю.*********, Ж.********* бид хувааж уусан, Ш.********* нэг их уухгүй байсан. Тухайн 1 шил архийг ууж дуусгаад миний санаж балгаагаар 12 цаг өнгөрч байхад Ю.*********гийн гэрээс гарч Н.*********, Ю.*********, Ж.*********, Ш.********* бид манай гэр рүү явсан, замдаа гэрийн урд байх дэлгүүрээс хүрэн савтай, том пиво нэгийг, 0.75 литрийн савлагаатай, хар Экс гэх нэртэй архи 1 шилийг худалдаж аваад манай гэрт очсон. Ингээд бид хэд манай гэрт ороод хоол унд идэж, дэлгүүрээс авсан архи, пивоо хувааж ууцгаасан, би архи дуусаж байх үед нэлээн согтсон байсан. Архи дуусах гэж байхад миний санаж байгаагаар Н.*********, Ш.********* хоёр хоорондоо маргалдаж байгаа бололтой сонсогдож байсан. Би согтсон байсан учраас юу яриад байгааг нь сонсоогүй. ...08 цаг 30 минутын үед хүн цонх тогшихоор нь очоод хартал манай хадам ээж С.********* байсан ба “Хуягаагийн бие сонин байна, амьсгаа нь их сонин байна” гэхээр нь би хадам ээжийн хамт гэр рүү нь явсан. ...Манай хадам ээж С.*********ынх манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн зүгт, 200 орчим метр зайд байдаг. Ш.********* манай гэрээс хэзээ явсныг би мэдэхгүй байна. Манай хүүхдүүд хэлэхдээ 17-18 цагийн орчимд явсан гэж байсан. ...Дундговь аймгаас ирснээсээ хойш хадам ээж С.*********ын гэрт Ш.*********тай очоогүй байсан.

...Би өмнөх мэдүүлэг дээр өглөө 10 цагийн үед хийдээс буцаж ороход талийгаач Ш.*********ийг байхгүй байсан гэж ...худлаа мэдүүлэг өгсөн юм шиг байна. ...Намайг ороход талийгаач Ш.********* манай гэрт байсан, оройхон гарсан цагийг нь сайн санахгүй байна. Манай гэрийнхэн ярьж байгааг нь сонсоход 17 цагийн үед гараад явсан гэж хэлж байсан...” /1 дэх хавтас хэргийн 43-44, 45 дахь тал, 50-51, 230-231 дэх тал/ гэсэн,

Гэрч З.*********ийн: “...Ах Төмөрхуяг ...залгаж яриад Ш.********* ах чинь ухаангүй нас барсан юм шиг байна гэж эхнэр Ч.********* хэлээд тасалсан гэж хэлсэн. ...Ш.********* ахын нас барсан газар буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгын задгай тоотод орчиход цагдаагийн алба хаагч нар ирсэн, ...талийгаачийн цогцсыг авч явах гээд байж байсан. ...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 08 цагийн үед шүлэг явуулах үед фейсбүүк хаяг нь актив байсан, орой 19 цаг 17 минутад төрсөн өдрийн мэнд хүргэж чат бичсэн боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 42 дахь тал/ гэсэн,

Гэрч Ю.*********гийн:  “...Тухайн үед Бадиг ламын хөл муутай охин Обороо /дууддаг нэр нь би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед орж иртэл Хуягаа Обороод хандан алив ахын дүү үнсье, золгоё гэж хэлтэл тоолгүй өрөө рүүгээ яваад орсон. Тэгтэл Н.********* чи хүний хүүхдийг үнсэх, золгох ямар ч шаардлага байхгүй гэж хэлтэл Хуягаа босоод Н.********* дээр очоод баруун гараараа Н.*********н толгой руу нэг удаа цохих үед Н.Агаанаа зөрүүлээд ширээн дээр байсан ууж байсан Экс нэртэй архины шилийг авч Хуягаа руу шидтэл Хуягаагийн толгойны орой хэсэгт оноод цааш газарт унасан, тухайн шил болон Хуягийн толгой нь хагарсан зүйл огт болоогүй. Тэгтэл Хуягаа эхнэр рүүгээ фейсбүүкээр дүрстэй дуудлагаар яриад танай найз чинь миний толгой руу архины шилээр цохисон гэж хэлсний дараа Н.*********, Хуягаа хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Хуягааг хориод Ж.********* Н.*********г хориод байж байтал Ж.********* Хуягаад хандан чи зайл гэж хэлсэн чинь удалгүй гэрээс гараад явж байгаад мөн адил удалгүй 5 минут орчмын дараа хаалгыг нь тогшоод миний нүдний шил байна уу гээд шилийг нь хайж байгаад гэрт нь байхгүй болохоор нь гарч Бадиг ламын машинд үзнэ гээд түлхүүрийг нь хайгаад олоогүй, тэгээд би гэртээ харьсан, цааш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

Гэрч Ж.*********ийн: “...Манай гэрт ирээд тухайн дэлгүүрээс авсан архи, пивоо ууж хэрэглээд сууж байтал Н.*********, Ш.********* хоёр зэргэлдээ сууж байхдаа хоорондоо маргалдаад /би тухайн үед архи уусан бага зэргийн манарсан байсан болохоор юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна/ тэгтэл ********* Н.********* руу ууж байсан ногоон шилтэй нэрийг нь мэдэхгүй архины шилийг шидтэл Н.*********гийн толгой хэсэгт нь оносон, тэгтэл Н.********* буцаагаад тухайн архины шилийг аваад шидтэл оносон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрт маргалдаад байхаар нь би Н.********* хажуу талд сууж байсан бөгөөд Н.*********, Ш.********* хоёрт хандан битгий гэрт маргалдаад бай гэж хэлээд Н.*********г хорьсон, Ю.********* Ш.*********ийг хориод хоёр тийш нь болгоод бүгд гэрээс 17 цаг өнгөрөөд 18 цаг болж байхад гараад явсан...” /1 дэх хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Г.*********гийн: “...Манай аав Ж.*********, ээж Ж.********* аав, ээжийн найзууд болох Ш.*********, Н.*********, Ю.Гэрэлээ нар том өрөөнд жижиг шилтэй архи тавьсан уугаад сууж байхаар нь би уурлаад өөрийнхөө өрөөндөө орсон. Тэгээд би хичээлээ хийгээд сууж байтал талийгаач Ш.*********, Н.********* ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь би тухайн хоёр хүний хэрүүл маргааныг хажуу талын жижиг өрөөнд байхдаа сонсоход хонь, хурга гэх мэтээр ойлгомжгүй хэрэлдээд байсан. Тэр хоёр хүнийг хэрэлдээд байхаар нь би жижиг өрөөнөөс гараад иртэл том өрөөний шалан дээр тухайн ууж байсан архины шилийг унагасан байсан бөгөөд хэрэлдэж байгаад ********* гэх хүн гэрээс гарч явсны дараа Н.*********, Ю.Гэрэлээ гэх хүмүүс жоохон сууж байгаад явсан. Аав, ээж хоёр тухайн хүмүүсийг явсны дараа хойд талын унтлагын өрөөнд ороод унтсан. ...Тухайн Ш.********* гэх эрэгтэй манайд буцаж огт ирээгүй. Тэр өдөр Н.********* болон Ш.********* гэх хүмүүс хоорондоо зодолдсон талаар би сайн мэдэхгүй байна. ...Н.********* ахтай маргалдаад гарсан бөгөөд буцаж орж ирээгүй. ...18 цаг болж байхад эхлээд Н.*********, Ю.*********, нар гараад явсны дараа удалгүй араас нь талийгаач Ш.********* нь гараад буцаж орж ирээд нүдний шилээ авах гээд хайх үед би байхгүй байна гэж хэлэхэд буцаад гарсан бөгөөд түүнээс хойш би хаана юу хийсэн талаар нь сайн мэдэхгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 54-55, 238-239 дэх тал/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Г.*********ын: “...Манай аав Ж.*********, ээж Ж.*********, талийгаач Хуягаа ах, Н.*********, Ю.Гэрлээ эгч нар орж ирсэн. Тэд гэрт ирэхдээ гаднаас ууттай юмтай ирсэн бөгөөд тэнд нь архи байсан. Тэр архийг уугаад суусан, тэгээд би жижиг өрөөндөө байж байтал шил унах чимээ сонсогдохоор нь өрөөнөөсөө гараад иртэл Н.********* ах, талийгаач Хуягаа ах хоёр хоорондоо хэрүүл, маргаан үүсгээд байж байсан. Талийгаач Хуягаа ахын эхнэрийг өмөөрсөн гэж хэрэлдэж байсан бөгөөд нэг нэг рүүгээ зодолдох гээд дайраад байхаар нь манай ээж, Ю.Гэрэлээ эгч хоёр салгасан. ...Тухайн үед Н.********* ах манай том өрөөнд байрлах ширээний хойд талд сууж байсан бөгөөд Н.********* ахын хажуу талд газарт нэг архины шил байсан. Ширээний баруун урд талын буланд Хуягаа ах сууж байсан. Хажууд нь Ю.Гэрлээ эгч зогсож байсан, тэр үед манай аав ээж хоёр буйдан дээр сууж байсан. ...Манай гэрээс эхэлж 17-18 цагийн үед гарсан бөгөөд эхлээд талийгаач Хуягаа ах, удалгүй Ю.Гэрэлээ эгч, Н.********* ах хоёр гараад явсан, ...Хуягаа ах манай гэрт буцаж ирээгүй...” /1 дэх хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Г.*********ын: “...Тухайн өдөр манай гэрт ирсэн хүмүүс хоорондоо маргасан зүйл байгаа ч би хэн хэнтэй маргасан талаар сайн санахгүй байна ...Өнгөрдөг Хуягаа ах 17 цагийн үед гарсан, дараа нь Цэвэлсүрэн эгчийг ирэхээс өмнө Н.********* ахЮ., Гэрэлээ эгч нар гарсан бөгөөд Цэвэлсүрэн эгч 18 цаг өнгөрч байхад гэрт ирсэн...Хуягаа ах манай гэрт иргэж ирээгүй...” /1 дэх хавтас хэргийн 60 дахь тал/ гэсэн,

Гэрч Ч.*********ийн: “...Манай нөхөр Ш.********* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн эмээл, хазаар гэсэн фейсбүүк чатаар дүрстэй дуудлага хийж Н.*********тай муудаад гэж байсан, тэгэхээр нь би яасан юу болсон бэ гэхэд зүгээрээ санаа зоволтгүй бид хоёр учраа олсон хүүхдүүд болон ах дүү нарт битгий хэлээрэй би одоо хот руу явлаа дүүгийндээ очоод усанд ороод маргааш Дорнод руу ажил руугаа явна гэж ярьж байсан, би дахин залгасан боловч холбогдож чадаагүй...” /2 дахь хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,

Шинжээч Б.Даваасүрэнгийн: “...Тухайн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр буюу архины шилээр үүсэх боломжтой. ...Талийгаач Ш.*********ийн баруун чамархайн булчин, баруун бугалганд цус хуралт үүссэн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар болон бусад зүйлээр үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь Ш.*********ийн гавал тархины гэмтэл нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22:30 минутын цогцосны гадна үзлэгээр 18-20 цаг болсон байх нас барахаас 6-12 цагийн өмнө уг гэмтлийн авсан байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн тархи дарагдаж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлагдах хүртэл өөрийн ухамсарт үйл хөдлөл хийх боломжтой...” /1 дэх хавтас хэргийн 73, 240 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Н.*********гийн: “...Ж.*********ын дунд хүүхэд нь жижиг өрөө том өрөө хоёрын хаалга дэргэд зогсож байгаад шал арчих гэж байхад Ш.********* хүүхэд рүү хандан чи яах гээд шал арчих гээд байгаа юм бэ, хүн явсны дараа шалаа арчаач гэж хэлсэн. Тухайн үед бид нар цагаан өнгийн ширээ тойроод сандал дээр сууж байсан, би ширээний зүүн талд Ш.********* ширээний урд талд миний зүүн гар талд 50 см орчих зайтай сандал дээр сууж байсан. Миний баруун гар талд Ж.********* сандал дээр сууж байсан, түүний дэргэд нөхөр болох Ж.********* сууж байсан. Би хүүхдийг яах гэж зэмлээд байгаа юм бэ гэхэд Ш.********* юу ч хэлэхгүй баруун гараараа миний зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохихоор нь чи яаж байна аа гээд ширээн дээр байсан хоосон 0,5 литрийн хэмжээтэй Экс архины шилийг баруун гараараа аваад өндийгөөд Ш.*********ийн толгойн орой хэсэгт алдчихсан. Толгойг цохиод шил газар унасан, шил хагараагүй бөгөөд Ш.*********ийг чи зүгээр үү гэхэд Ш.********* толгойгоо барьж үзээд зүгээр ээ, цус гараагүй, хагарсан зүйл байхгүй байна гэж хэлсэн. ...Ж.*********ын хадмын гэр Ж.*********ын гэр хоёр ойрхон, нэг хашааны наана цаана байдаг юм. ...Ш.********* сандалнаасаа өндийгөөд миний зүүн хөмсөгт нэг удаа цохиод буцаад суухаар нь би уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн савлагаатай Экс нэртэй архины шилийг авч гарын буруугаараа авч *********ийг айлгах санаатай толгой хэсэг рүү далайж байгаад толгойны орой хэсэг дээр нь тухайн архины шилийг алдах үед Ю.Гэрлээ та хоёр одоо зүгээр гэж хэлээд татсаны дараа Ш.********* руу харахад толгой нь хагарсан шалбарсан зүйл огт анзаарагдаагүй...” /1 дэх хавтас хэргийн 76-77, 79-80 дахь тал / гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны №1285 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаач Ш.*********ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зулайн баруун хэсгээс доош баруун чамархай, суурь ясны баруун дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархайн хатуу хальсан дээрх /216 мл/ цусан бүлэн, тархи дарагдал. Баруун чамархайн булчин, зулайн хуйх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх баруун бугалганы цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Ш.********* нь элэгний хатуурал өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. Талийгаачийн цусанд спирт, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж нас барсан байна. Талийгаачийн цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 32 минутад цогцосны гадна үзлэгээр нас бараад 18-20 цаг болсон...” /1 дэх хавтас хэргийн 112-121 дэх тал/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 392 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.********* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.********* нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.********* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.********* юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.********* нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байна. Н.********* сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.*********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна....” /1 дэх хавтас хэргийн 107 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Дуудлагын лавл********* хуудас /1 дэх хавтас хэргийн 11 дэх/, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 12-17 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэрийн 18-19 дэх тал/,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-23 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 24-27 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4081, 05/096, 05/117 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 89-99 дэх тал/, хохирлын баримтууд /1 дэх хавтас хэргийн 159-182 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 1-31 дэх тал/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 219-220 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 242 дахь тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилл********* журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.********* нь амь хохирогч Ш.*********ийн толгой руу архины шил шидсэний улмаас зулайн баруун хэсгээс доош баруун чамархай, суурь ясны баруун дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархайн хатуу хальсан дээрх /216мл/ цусан бүлэн, тархи дарагдал. Баруун чамархайн булчин, зулайн хуйх, баруун бугалганд цус хуралт гэмтэл учирч улмаар хохирогч нь 2024 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Ш.*********ийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгчийн санаатай идэвхтэй үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид “Гэм буруугүй” гэсэн санал гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

2. Шүүгдэгч Н.********* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********* нь мөрдөн шалгах ажилл********* явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоног /1 дүгээр хавтаст хэргийн 184, 194, 201 дэх тал/, шүүхийн шатанд буюу 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 24-ний өдрийн хүртэл /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ 7 хоног, нийт 39 /гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*********ийн амь нас хохирсон, мөрдөн шалгах ажилл********* явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын болон бусад зардалд 12,336,529 төгрөг нэхэмжилснээс шүүх хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд буюу 1 дүгээр хавтаст хэргийн 161-173, 175-182 дахь талд авагдсан нийт 7,824,899 төгрөгийн, 2 дугаар хавтаст хэргийн 1-14 дэх талд авагдсан 2,743,850 төгрөгийн 17-18 дугаар талд авагдсан 309,720 төгрөгийн, шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгсөн 329,000 төгрөгийн буюу нийт 11,197,469 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өнөөдрийн шүүх хуралдаанд амь хохирогчийн ар гэрийнхний ирэхэд зарцуулсан шатахууны зардал 70,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 дугаар хавтаст хэргийн 19-30 дахь талд авагдсан 1,139,060 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тухайн зардалтай гарсан баримт, мөн сэтгэцийн хохиролд нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Н.********* хохирол төлөх завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********д 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11,197,469 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Эрүүгийн 2410000000331  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Экс” нэртэй архины шил нэг ширхэг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, , “Самсунг J727S” загварын R59J803EL7 серийн дугаартай 357818082385678 имей дугаартай гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажилл********* зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.********* гомдолтой гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.********* өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас “...Гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, өмнөх мэдүүлгүүдээсээ буцсан эргэлзээтэй байгаа нь мөрдөгч, прокурорууд үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд нотлох баримт эргэлзээтэй. ...гэмт хэргийг Ж.********* үйлдсэн байх магадлалтай, хангалттай нотлогдон тогтоогдоогүй. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.15 дахь заалт, 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.*********д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн санал, хүсэлт гаргасан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр амь хохирогч Ш.*********ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зулайн баруун хэсгээс доош баруун чамархай, суурь ясны баруун дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархайн хатуу хальсан дээрх /216мл/ цусан бүлэн, тархи дарагдал, баруун чамархайн булчин, зулайн хуйх, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл авч, улмаар гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдсаны улмаас нас барсан байх бөгөөд мөрдөн шалгах ажилл********* явцад гэрч нарын мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэх боловч тухайн мэдүүлгүүдээр амь хохирогчийн тархинд учирсан гэмтлийг Н.********* учруулаагүй, эсхүл өөр хүн учруулсан талаарх баримт авагдаагүйн дээр Н.********* амь хохирогчийн толгой руу архины шил шидсэн талаар гэрч нар тогтвортой мэдүүлсэн, мөн шинжээч дээрх гэмтэл нь архины шилээр толгой руу цохиход үүсэх боломжтой талаар мөрдөн шалгах ажилл********* явцад тус тус мэдүүлсэн, дээрх мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.*********д шийтгэсэн 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********гийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.********* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт зардалд 11,197,469 /арван нэгэн сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс шатахууны зардал 70,000 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,139,060 /нэг сая нэг зуун гучин есөн мянга жар/ төгрөг болон сэтгэцийн хохиролд нэхэмжилсэн 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2410000000331  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Экс” нэртэй архины шил 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, , “Самсунг J727S” загварын R59J803EL7 серийн дугаартай 357818082385678 имей дугаартай гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*********д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажилл********* зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.********* гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР

         

 

                                ШҮҮГЧ                                                         Т.АЛТАНТУЯА

 

 

                                           ШҮҮГЧ                                                      Л.БААТАР