Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох Эрүүгийн ******* дугаар хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй ******* овогт ******* ******* / ******* /

2.Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй ******* овогт ******* //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн 5 дугаар баг 6-33 тоот хашаанд оршин суух хохирогч гийн байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, Samsung tаb-2 нэг ширхэг, дарс нэг ширхэг, бэлэн мөнгө 3000 төгрөгийг тус тус хулгайлан 345000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, уг хулгайн үйлдлийг хийхдээ гийн байшингийн 30х40 см хэмжээтэй вакум цонхны ворчикийг хагалж 30000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 19-01 тоот хашаанд оршин суух хохирогч гийн гэрт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүүхдийн дугуй нэг ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик нэг ширхэг, эрэгтэй хүний үдээстэй бор өнгийн хос гутал нэг ширхэгийг тус тус хулгайлан 270000 төгрөгийг хохирол учруулсан, мөн тус хашаанд оршин суух хохирогч Ч.Цэрэндаваагийн байшинд хууль бусаар нэвтэрч монголын үхрийн 120 кг махыг тус тус хулгайлан 480000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 4-5 тоот хашаанд оршин суух хохирогч гийн хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч сарлагийн үхрийн мах 70 кг, монголын үхрийн мах 50 кг, ууц тавихад бэлтгэсэн хонины гулууз мах 25 кг, ямааны мах 30 кг зэргийг тус тус хулгайлан 643500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 18-4 тоот хашаанд оршин суух хохирогч гийн байшинд хууль бусаар нэвтэрч хонины мах 30 кг, мөнгөн аяга нэг ширхэг, хөх өнгийн дан дээл нэг ширхэгийг тус тус хулгайлан 550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан , мөн дээрх эд зүйлсийг хулгайлахдаа вакум цонхны түгжээг эвдэлж 5000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 3-5 тоот хашаанд оршин суух хохирогч ын хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч хонины мах 50 кг, монголын үхрийн мах 60 кг тус тус хулгайлан 500000 төгрөгийн буюу бага бус хэсжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 5-9 тоот хашаанд оршин суух хохирогч ын байшинд хууль бусаар нэвтэрч ямааны гулууз мах зургаан ширхэг, хонины гулууз мах хоёр ширхэгийн тус тус хулгайлан 432800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 3256300 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 4-5 тоот хашаанд оршин суух хохирогч гийн хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч сарлагийн үхрийн мах 70 кг, монголын үхрийн мах 50 кг, ууц тавихад бэлтгэсэн хонины гулууз мах 25 кг, ямааны мах 30 кг зэргийг тус тус хулгайлан 643500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

Мөн давтан үйлдлээр *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 18-4 тоот хашаанд оршин суух хохирогч гийн байшинд хууль бусаар нэвтэрч хонины мах 30 кг, мөнгөн аяга нэг ширхэг, хөх өнгийн дан дээл нэг ширхэгийг тус тус хулгайлан 550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх эд зүйлсийг хулгайлахдаа вакум цонхны түгжээг эвдэлж 5000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 3-5 тоот хашаанд оршин суух хохирогч ын хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч хонины мах 50 кг, монголын үхрийн мах 60 кг тус тус хулгайлан 500000 төгрөгийн буюу бага бус хэсжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 5-9 тоот хашаанд оршин суух хохирогч ын байшинд хууль бусаар нэвтэрч ямааны гулууз мах зургаан ширхэг, хонины гулууз мах хоёр ширхэгийн тус тус хулгайлан 432800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 2131300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 12 дугаар 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 19 дүгээр гудамж 1 тоот хашаанд байх эзэнгүй гэр болон байшингаас эд зүйл үхрийн мах зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хашааны эзэн Гомбо нь нэг нутгийн хүн байгаа юм. Уг хашаанд очиж хулгай хийх болсон шалтгаан нь надад мөнгө хэрэг болсон бас уг хашаа нь эзэнгүй байдаг учир очиж хулгай хийсэн. Би өглөө 09 цагийн үед ганцаараа уг хашаанд очоод эхлээд гэрийн үүдний амбаарын цоожийг татаж онгойлгоход цүү нь сугарч унаж гэрийн амбаарт ороход гэрийн хаалга цоожгүй байхаар нь гэрт орж гэрийн баруун талын орон дээр хар өнгийн эрэгтэй хүний урдуураа цахилгаантай өвлийн куртик, орон доор нь байсан эрэгтэй хүний хар өнгийн өвлийн гутал нэг хос, гэрийн зүүн хаяанд байсан эмэгтэй хүүхдийн ягаан өнгийн хойд дугуйндаа нэмэлт 2 жижигхэн дугуйтай хүүхдийн дугуйг авсан. Ингээд гэрээс авсан дугуй гутлаа аваад хашааны үүдэнд тавьчихаад хар куртикийг нь өөрөө өмсөөд хажуу талын байшинд орьё гэж бодоод гэрийн зүүн талаар байшингийн баруун талаар тойрч байшингийн арын цонхон дээр ирээд цонхыг онгойлгох гэснээ больж байшингийн зүүн талаар нь тойрч үүдний амбаарын хэсгийн хажууд байх цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод дотор нь орсон. Тэгээд уг өрөөгөөр дамжиж гал тогооны өрөөнд нь орж цааш үүдний өрөөнд ороход тэнд модон тавиур дээр 2 шуудайтай үхрийн мах байсныг аваад цонхоор нь гаргаад хашааны үүдэн дээр тавьчихаад зам дээрээс гар өргөж такси барьж суусан. Энэ таксины жолоочийг танихгүй мэдэхгүй машины дугаарыг нь хараагүй мэдэхгүй байна. Уг таксинд хулгайлсан зүйлээ ачиж аваад шууд дунд зах дээр ирсэн. Тэгээд дунд зах дээр нэг ченжид мах авах уу гэхэд авъя үзье гээд махаа үзүүлсэн чинь жижиг үхрийн мах туранхай юм байна гээд нэг кг махыг 2100 төгрөгөөр авна гэхэд нь ярилцаж байгаад 2500 төгрөгөөр өгөх болж нийт 182000            төгрөгөөр зарж мөнгийг аваад таксийг явуулж дугуй гутлаа аваад тэнд байсан хоолны газарт хоол идээд гарч доод зах руу явж байсан чинь нэг машинтай хүнтэй тааралдаж хүүхдийн дугуй авах уу гэхэд авъя гээд 20000 төгрөгөөр зарсан. Энэ дугуй авсан машинтай хүнийг танихгүй машины дугаарыг нь бас мэдэхгүй байна. Харин дунд зах дээр мах худалдаж авсан эрэгтэй хүнийг таньж магадгүй. Ингээд би мөнгөөрөө архи уугаад шөнө нь эрүүжүүлэхэд хоносон юм. Надад одоо хулгай хийсэн куртик гутал нь байгаа. Уг цагаан өнгийн шуудайтай монголын үхрийн мах нь 2 гуя 2 хаа нэг өвчүү байсан. Би хулгай хийхдээ өмсөж явсан бор өнгийн үстэй резенин ултай нохой гутлаа зах дээр байхдаа хулгай хийсэн хар өнгийн гутлыг өмсөөд өөрийнхөө гутлыг хаячихсан...” гэх / хх-ийн 51-52 /

...2016 оын 12 дугаар сарын 20-ны өдөр орой 18 цагийн үед би ганцаараа Баянхонгор сумын 5 дугаар багт явж байгаад нэг эзэнгүй хашаа байхаар нь хашаанд нь ороод хашаанд нь байсан байшингийнх нь баруун талын цонхыг нь цохиод хагархайгаар нь ворчикийг нь онгойлгоод байшинд нь ороод нэг том гар утас, жижигхэн мөнгөн аяга, хүүхдийн ёлкон дээрээс 3000    төгрөг, нэг шил дарс зэргийг аваад гараад явсан. Тэгээд гарч яваад дарсыг нь гудамжинд ууж дуусгаад шилийг нь хаячихсан, 3000 төгрөгийг нь үрээгээд дуусгасан. Тэр оройдоо гар утсыг нь Гантөмөр гэдэг хүнд 20000 төгргөөр зарсан. Мөнгөн аягыг нь тэр шөнө нэг танихгүй хүнд 30000 төгрөгөөр зарчихсан. Би тэр үед ганцаараа явж байсан, би тэр үедээ бор өнгийн түрийтэй гутал өмсөж явсанаа би дараа нь хаячихсан, одоо өөр гутал өмсчихсөн байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 55 /

...Найз *******ын хамт дунд захын “Баян” гэдэг зочид буудлаас оройн 21 цагийн үед гарч яваад Цахир 7 дугаар багийн 7 дугаар гудамжны ойролцоо явж байгаад тус гудамж руу орсон яг хэд гэдгийг нь сайн санахгүй байна миний санаж байгаагаар 7-5-9 тоот байсан байхаа тэр хашаа хойд талаасаа ордог жижиг хаалгатай байсан.Тэгээд хашааны гадна талаас ажиглаад хараад байхад гэрэлгүй байсан тэгэхээр нь эзэнгүй байгаа байх гэж бодоод тус хашааны хойд талын жижиг хаалгаар хашаа руу орсон. Хашаанд ороход нэг гэр, нэг өвлийн байшин байсан. Тэгэхээр нь би тухайн өвлийн байшины цонхыг нь түлхэж дотогшоо орсон. Байшин дотор ороод байж байхад араас ******* орж ирсэн тэгэхээр нь би цонхоор зөрөөд гарсан. Тэгээд ******* болохоор дотор талаас 6 ширхэг ямааны гулууз мах болон 2 ширхэг хонины гулууз махыг цонхоор надад гаргаж өгөөд бид хоёр тухайн гулууз махнуудыг хашаа давуулж тавиад хивсэн давуугаар бүтээж тавьчихаад такси авахаар бид хоёр явсан. Би болохоор хойшоо Хөх толгой чиглэлд явсан ******* болохоор Олонбулаг дэлгүүрлүү очоод мах авах юм болов уу? гэж асуучихаад ирье гэж явсан байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа эргээд тус гаргаж тавьсан гулууз махруу ирэхэд тэнд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх- ийн 58 /

...2017 оны 02-р сарын 02-ны өдрийн 20 цагийн үед бид хоёр явж байгаад 2-18-4 тоот хашааны хаалга нь онгорхой байхаар хашаанд орсон чинь байшин цоожтой байсан. бид хоёр тэр байшингийн баруун талынх нь цонхны поорчигийг нь түлхэж онгойлгоод эхлээд би ороод араас нь ороод сервантан дээр байсан мөнгө аягыг нь аваад үүдний өрөөнд нь 40 литрийн битон дээр хөх өнгийн дээлэнд боогоод тавьсан байсан хонины ууцыг нь аваад урд талынх нь цонхыг нь дотор талаас нь онгойлгоод гараад явсан юм. Тэгээд урд талынх нь гудамжинд байсан нэг эзэнгүй хашаанд оруулаад махыг нь тавьчихсан байж байгаад маргааш махыг нь Дэлгэрэх зах дээр явж байсан нэг танихгүй хүнд 37000 төгрөгөөр зараад мөнгийг үрээгээд дууссан. Харин мөнгөн аягыг нь авсан. Би хоёр авдарнаас нь юм аваагүй, авдарыг нь ухаж үзсэн авчихаар юм байгаагүй, тэр төмрийг би мэдэхгүй. Тэр үед богинохон түрүүтэй гуталтай байсан тэр гутлаа би урагдчихаар нь хаячихсан, Зуухыг би ерөөсөө аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-62 /

... *******ын хамтаар хулгай хийсэн сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр байх ******* бид 2 дунд зах дээр байж байгаад 21 цагийн үед Хөх толгойд айл руу явж байгаад замдаа Баянхонгор сумын 3 дугаар арван жилийн сургууль болон Мэргэжилийн хяналтын байрны баруун зүгт буюу Хөх толгой руу өгсөх чигтэй явж байгаад Баянхонгор сумын 7 дугаар багийн 4,5 дугаар гудамжны аль нэгээр нь орж захаасаа 3-аас 4 дөх хашааны өмнө ирэхэд хашаандаа нэг гэртэй гэрийн хойно нэг байшин нэг амбаартай хашааны үүдээр орж амбаар дээр нь очиход цагаан өнгийн цоожтой байсныг нь төмрөөр хөшиж онгойлгож амбаарт ороход баруун гар талд газар шалан дээр гялгар цаасанд боолттой малын махнууд байхаар нь тэнд толгой шийр хийсэн байсан уутыг суллаж байгаад уг малын махнаас үхрийн 2 хаа, нэг үхрийн гуя зэргийг хийж нэг хонины гулууз махыг бас авч нийт 3 шуудай мах болгоод хашааны хойд талын хаалгаар нь гарч уг гудамжны арын арын 1 эзэнгүй хашаанд махыг үүрч авч ирээд хашаанд байсан хоосон амбаарт үхрийн махтай 2 шуудайг нь үлдээж хонины махыг аваад цааш Олонбулаг дэлгүүрийн гадаа ирээд дэлгүүрт орж хонины махыг зарж гарч ирсэн. Надад надад хэлэхдээ 55000 төгрөг боллоо гэж байсан. Мөнгийг нь бид 2 хамт үрээд дуусгасан. Тэгээд маргааш өглөө нь нөгөө эзэнгүй байсан хашаандаа ирээд үлдээсэн 2 шуудай үхрийн махаа аваад дунд зах дээр ирж зарахад энд хүн авъя гэж байна гээд нэг танихгүй хүнд зарахад 156000 төгрөг болсныг аваад мөнгийг бас хувааж үрж дуусгасан...” гэх мэдүүлэг/2- р хх-ийн 65/

... *******ын хамтаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны үед байх орой 19 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 3 дугаар гудамжинд явж байгаад 5 тоот хашаанд айл нь эзэнгүй байхаар нь хулгай хийе гэж ярилцаад хашаанд байх гэрийн баруун хойд талд байсан хоолны амбаарын цоожийг нь тэнд байсан нэг төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь ороход амбаарын зүүн талын хаалгаар орж байгаа хүний баруун гар талд модон тавиур дээр цагаан өнгийн 4 уутанд хийсэн малын мах байхаар нь авч гараад гудамжинд махаа тавьж байгаад явж замаас такси барьж ирээд дунд зах дээр ирэхэд зах хааж байсан. Ингээд уг махыг зарах гэхэд нэг танихгүй хүн авъя гээд би 2 гуя, 1 хаа, 1 хонины махтай нь зарахад 210000 төгрөг болсон. ******* нэг хонийг нь авч яваад зараад ирсэн тэр нь 70 гаран мянган төгрөг болж бид 2 мөнгөө хамт явж байгаад үрээд дуусгасан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68 /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би найз *******тэй дунд захын ард байдаг Баян зочид буудалд байж байхдаа ******* гадуур гараад айл ухъя гэж хэлсэн тэгэхээр нь би за тэгье гээд ******* бид хоёр 2017 оны 02 дугаар сарын 06-ний оройн 21 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-5-9 тоот хашаанд очсон.Тухайн хашааны араар нь байх жижиг модон хаалгаар орсон юм. Тухайн хашаан дотор ороход эзэнгүй цагаан өнгийн шохойгоор будсан өвлийн сууц байсан. Надад болохоор ******* хүн харж бай би ороод юу юу байна үзээдэхье гэж хэлсэн. Тэгээд ******* урд талын цонхийг яаж онгойлгосныг нь мэдэхгүй байна тийшээ орсон байсан. Тэгээд би хэсэг байж байгаад *******ийн араас түүний орсон зуны байшингийн гал тогооны цонхыг дотроос нь онгойлгосон тэгэхээр нь би тус цонхоор дотогшоо нэвтэрч орсон юм. Тухайн зуны байшингийн мухарын гал тогооны амбаарт цагаан өнгийн гялгар цаасаар хучиж тавьсан мах байсан. Хавсарсан 2 ямааны мах, 6 бүтэн ямааны гулууз мах, 3 хонины мах, гэдэс цувдаа байсан. Махуудыг газраар дэлгэж гялгар уутан дээр тавьсан байсан. ******* бид хоёр 6 ширхэг ямааны гулууз мөн 2 ширхэг хонины гулууз махыг гал тогооны цонхоор гаргаж зөөгөөд хашааны ард байдаг бор өнгийн модон хаалгаар гаргаж хашааны гадаа овоолж тавиад такси авч ирэх гээд явж байгаад би Олонбулаг дэлгүүрийн худалдагчид очоод мах авах уу гэхэд тэр харж байгаад больё гэсэн. Надаас тэр худалдагч юуны мах вэ гэж асуухад би хонь ямааны мах гэж хариулсан юм. Тэгээд аваад ир үзэж байгаад больё гэсэн. ******* болохоор машин байгаа би дуудахъя гэж хэлээд тийшээ утсаар ярих гээд орсон байсан. Би тус дэлгүүрээс гараад овоолж тавьсан мах дээр дөхөж очиход ******* байхгүй байсан. Тэгээд би Хөх толгойн голоос явж байгаа саарал өнгийн жижиг суудлын тэргийг зогсоогоод хэдэн мах аваад Олонбулаг дэлгүүрт өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр таксины жолооч за тэгье гэж хэлээд бид хоёр нөгөө мах байгаа газар дээр яваад очсон. Тэнд байсан 6 ямааны гулууз мах, 2 хонины гулууз махыг хойд талын багаажинд 3 махыг хийсэн. Тэгээд тэндээс хөдлөөд Олонбулаг дэлгүүр дээр очиход тэр дэлгүүр хаасан байсан. Тэгэхээр нь Хөх толгойн голын замаар явж байтал *******ийн хуурай ах юм шиг байсан 7-3-12 тоотод тэднийд гэрт явж очсон. Тэгээд би Очироо гэгчид ах хэдэн мах тавиад маргааш өглөө авъя мөн би Очироогоос ******* ирсэн үү гэхэд тэр ирээгүй гэсэн. Махнуудыг хулгайлаад авч байх үедээ 7-6-гийн хэдэн тоот гэдгийг мэдэхгүй одоо очвол зааж өгч чадна тэнд байх эзэнгүй байх цагаан хаалгатай байшинд оруулж тавьдаг байсан. Тухайн махнуудыг дунд захын хэн гэдэг хүнд өгснийг ******* мэдэж байгаа би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-35 /

...2017 оны 02-р сарын 02-ны өдрийн орой 23 цагийн үед ******* бид хоёр явж байгаад 2-18-4 тоот хашаа эзэнгүй байхаар нь ******* бид хоёр хашаанд нь ороод байшингийнх нь баруун талын цонхных нь ворчикийг бид хоёр хоёулаа хамжиж түлхэж онгойлгоод дотор нь хоёулаа орж байшин дотроос нь үүднийх нь өрөөнд тавьсан хонины ууц 1 ширхэг, мөнгөн аяга зэргийг аваад тэр хашааны урдхан талд нь байсан нэг эзэнгүй хашаанд очиж амбаарт нь тавьсан маргааш нь ******* махыг нь зарсан гэсэн. Би мөнгөн аягыг нь аваад гадна мөнгийг нь аяганаас нь салгачихсан байж байгаад хаячихсан юм, зуух бол аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89 /

...Би *******ийн хамтаар 2017 оны 2 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Баянхонгор сумын 7 дугаар баг Хөх толгойруу өгсөж явж байгаад 7-4-5 тоот хашаа эзэнгүй байхаар нь орж амбаараас нэг үхрийн гуя, нэг шулдан хаа, нэг 4 өндөрийг нь авсан хавирагтай хаа , нэг хонины гулууз мах зэргийг авч би нэг хонины махыг нь Олонбулаг нэртэй дэлгүүрт нэг эрэгтэй хүнд Жинст сумаас ирлээ зах хаасан байна гэж хэлж 55000 төгрөгөөр зарсан үхрийн махыг нь болхоор эзэнгүй амбаарт тавьж байгаад маргааш нь очиж авч дунд зах дээр ******* зарсан ямар хүнд зарсныг нь мэдэхгүй би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 92 /

...*******ийн хамтаар 2017 оны 2 дугаар сарын эхээр байх өдрийг нь мэдэхгүй байна. Баянхонгор сумын 2 дугаар баг 3 дугаар гудамж 5 тоот хашаа нь эзэнгүй байхаар нь орж гэрийн баруун талд байх хоолны амбаараас үхрийн 2 гуя, 1 хаа, 2 хонины махыг авч би замаас такси барьж дунд зах дээр ирээд би нэг хонины махыг нь нэг танихгүй хүнд нэг кг-ийг нь 3500 төгрөгөөр бодож жинлэж үзэхэд 25 кг болж нийт 87500 төгрөгөөр зарсан. Бусад махыг нь ******* зарсан хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Би *******тэй хулгай хийсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95/

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед би ганцаараа хашаандаа ирж үзэхэд гэрийн амбаарын цүүг нь авсан цоожгүй байсан. Гэрт ороод харахад гэрээс эд зүйл алдагдсан байхаар нь хүү бэр хоёртоо хэлж байшинд орж үзэхэд шуудайнд хийсэн үхрийн махыг нь авсан байна гэж байсан. Ингээд манай бэр цагдаад дуудлага өгсөн юм. Манай гэрээс дараах эд зүйл алдагдсан байна. Үүнд: Гэрийн хаяанд байсан жижиг эмэгтэй хүүхдийн дугуй, эрэгтэй хүний урт хар өнгийн өвлийн куртик, хар бор өнгийн эрэгтэй хүний өвлийн гутал нэр ширхэгийг тус тус алга болсон байна. Манайхаас алдагдсан эд зүйлийн үнэ нийт 250000 төгрөг болж байна. Би алдагдсан эд зүйлээс эрэгтэй хүний хар куртик болон гутлыг буцаан авсан. Надад манай хүү хаягдал төмөр зарсан гэснээс угаалгын машин зарсан гэж хэлээгүй учир би алдагдсан байна гэж бодоод тэгж тайлбар өгсөн. Тэгэхээр манайхаас ******* угаалгын машин хулгайлж аваагүй гэсэн үг. Ийм учраас би алдагдсан зүйлээсээ угаалгын машиныг хасч мэдүүлэг өгч байгаа юм. Манай гэрийн үүдний амбаарын цүүг хажуу тийш нь болгон сугалж орсон байсан. Цоож, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл үгүй. Цүүг буцааж хийсэн ямар нэгэн байдлаар хөлс мөнгөөр янзлуулсан зүйл байхгүй учир би хаалганы цүү болон цоожийг үнэлүүлэх шаардлагагүй гэж үзэж үнэлгээ гаргуулахаас татгалзаж байна. Миний хувьд алдагдсан хүүхдийн дугуйны үнэ болох 100000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байсныг надад төлж намайг хохиролгүй болгосон учраас одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх- ийн 134-137 /

Хохирогч Ч.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай нэг гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 19 дүгээр гудамж 1 тоот хашаанд байдаг юм. Манайх эзэнгүй байдаг хамгийн сүүлд манай хадам аав, ээж хоёр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эргэж ирэхэд хэвийн байсан гэсэн. Манай хашаанд бас манай аав ээж хоёрын гэр байдаг юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед манай хадам ээж хашаандаа ирж үзээд гэрт болон манай байшинд хулгай орсон болохыг мэдээд надад хэлж би ирсэн юм. Ингээд байшиндаа орж үзэхэд үүдний өрөөнд байсан цагаан өнгийн 50 кг-н шуудайтай монголын шүдлэн үхрийн хоёр гуя, хоёр хаа, өвчүүний хамт алга болсон, байшингийн цонхоор орсон байдалтай хашаанд нэг эрэгтэй хүний гутлын мөр байсан. Уг үхрийн мах нь монголын шүдлэн үхрийн хоёр гуя, хоёр хаа нэг өвчүүний мах байсан нийт 120 кг мах байсан байх. Яг хэдэн кг байсанг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Хийсэн шуудай нь одоо бодож байхад 2 шуудай байсан байх. Учир нь үхрийн махны 4 хөлийг хоёр хоёроор нь нэг нэг шуудайнд хийсэн өвчүүг нэг шуудай дээр нь нэмж хийсэн санагдаж байна. Би гэрээс алдагдсан үхрийн махаа бүтнээр нь ааваас авсан жижиг хэсэг болон гэдэс дотрыг нь идсэн одоо зах дээр нэг кг мах 4200 төгрөг байгаа тэгэхээр нийт 120 кг мах гэж тооцоход нийт 504000 төгрөг болж байна. Би үхрийн махыг үнэлсэн үнэлгээтэй танилцлаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Дахин үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Би үхрийн мах үнэлсэн үнэлгээгээр буюу 480000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.

 Манай байшингийн зүүн талын урд цонхоор орсон уг цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Ямар нэгэн засвар хийгээгүй. Миний хувьд алдагдсан монголын үхрийн махны үнэ болох 480000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж авсан. Надад учирсан 480000 төгрөгийн хохирлыг төлсөн учир одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 1.29-131 /

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед би эхнэрийн хамт гадуур гараад явж байгаад орой 17 цаг 50 минутын үед гэртээ ирсэн чинь манай хашааны хаалга онгорхой байсан тэгээд байшиндаа орсон. Манай байшингийн баруун талын цонхыг хагалаад ворчикийг нь онгойлгоод ороод самсунг таб 2 маркийн гар утас нэг ширхэг, нэг шил орос дарс, хүүхдийн ёлокны модон дээр байсан 3000 төгрөг, нэг ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд алга болсон байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Манай гэрээс дээрх эд зүйлүүдээс өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. Цонхны ворчикны шил хагарсан байсан. Миний хувьд алдагдсан эд зүйлээс самсунг таб 2 нэртэй гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан байгаа. Харин доорх алдагдсан эд зүйлийг болон цонхны шил хагарсанг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Дунд гарын мөнгөн нэг ширхэг 160000 төгрөгөөр үнэлдэгдсэн, дарс 0.75 лиртийн хэмжээтэй орос улсад үйлдвэрлэгдсэн 35000 төгрөгөөр үнэлэгдсэн, цонхны шил хагарч 30000 төгрөгөөр үнэлэгдсэнг нийт 225000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж авна.

Алдагдсан эд зүйлээс самсунг таб 2 нэртэй гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Харин бусад эд зүйлсийн үнэ нийт 225000 төгрөгийг авсан. Надад одоо хэрэгт холбогдуулж ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-143 /

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....2017 оны 02-р сарын 05-ний өдөр манай төрсөн дүү Базар Баянхонгор аймгийн Жинст сумаас өөрийнхөө малнаас 6 ширхэг ямаа, 2 ширхэг хонийг нядалж, махыг нь авч ирсэн байсан. Тухайн үед махнуудаас нь гадна хонь, ямааны гэдэс толгойг нь нийтэд нь 572000 төгрөгөөр дүүгээсээ худалдан аваад тус өдөр аав Бямбадоржийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7-5-9 тоот хашаанд байх өвлийн байшинд 11 цагийн үед манай төрсөн дүү Базар оруулж өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь ээж Дэлгэр надад утсаар залгаад мах чинь алга болсон байна гэхээр нь би яваад очоод байшинг үзэхэд том өрөө болон гал тогооны ворчик нь онгорхой байсан. Тэгээд тухайн мах байсан байшинд ороход тэнд байсан миний 6 ширхэг ямааны мах, 2 ширхэг хонины гулууз мах алга болсон байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан махаа олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай нэг гэр Баян-Овоо суманд нэг гэр Баянхонгор сумын 2 дугаар багийн 18 дугаар гудамжны 4 тоот хашаанд байдаг юм. Тэгээд би аймагт гэртээ 2017 оны 01 дүгээр сарын өдөр ирж гэрээ эргэчихээд явсан юм. Тэгсэн чинь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай дүү Түмэнжаргал над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэсэн тэгээд би ирсэн юм. Манай гэрийн үүдний өрөөнд байсан хөх өнгийн дээлэнд боогоод тавьсан байсан, хонины ууц мах, дунд гарын нэг ширхэг мөнгөн аяга, гадаа амбаарт байсан дөл зуух зэрэг алга болсон байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ эргэж ирэхэд бүх юм бүрэн бүтэн байж байсан юм. Би тэр өдөр ирэхэд бүх зүйлээ бүртгээд шалгаад явсан юм. Манайх хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нүүсэн энэ өдрөөс хойш Баянхонгор сумын 2 дугаар баг 18 дугаар гудамж 4 тоот хашаа нь эзэнгүй байж байгаад 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хашаандаа ирээд тэр өдрөө буцаж хөдөө гэрлүүгээ явсан.Тэгэхэд мөнгөн аяга, хонины ууц, ууцыг боогоод үлдээсэн хөх өнгийн монгол дээл зэрэг нь байсан юм. Харин Дөл нэртэй зуухны хувьд би тэр үед ажиглаж хараагүй явсан яг байсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна.

Надад алдагдсан эд зүйлээс хонины махны үнэ 120000 төгрөг, мөнгөн аяганы үнэ 120000 төгрөг, махтай хамт алдагдсан дээлийг буцаан авсан боловч ахиж ашиглахааргүй болсон байсан учир дээлний үнэ 10000  төгрөг, вакум цонхны түгжээний үнэ болох 5000 төгрөг гээд нийт 255000 төгрөгийг төлсөн. Харин Дөл зуухыг хулгайлж авсан эсэх нь тодорхойгүй байх тул би энэ мөнгийг манайхаас хулгай хийсэн гэх *******, ******* нараас нэхэмжлэхээс татгалзаж байна. Миний хувьд одоо *******, нараас нэмж нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 153-157 /

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Манайх 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг сарлагын үхрийн мах, хонины нэг мах /ууцанд тавих гэж авсан/, ямааны 3 мах зэргийг аваад махаа амбаартаа хийсэн байсан. Мөн манай аавынхаас ирсэн нэг монголын үхрийн хаа, ууцны хамтаар ирсэн нь бас байсан юм. Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр амбаартаа орж үзэхэд зүгээр хэвийн мах гялгар уутанд боосон хэвээрээ байсан. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 цагийн үед амбаараасаа мах оруулах гээд онгойлгоход амбаарын цоож зүгээр хэвийн онгойж, орж харахад гялгар уутанд боогоод тавьсан махнууд бүгд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Манайх хүнсэндээ сарлагын сувай үнээ 450000 төгрөгөөр авсан байсан. Ингээд жижиг хэсгийг нь идээд бүхэл үлдсэн нь нэг хаа, нэг гуя, сарлагын өвчүү томоороо байсан нь алга болсон. Аавынхаас ирсэн монголын бүдүүн эр үхрийн хаа, ууцны хамтаар, эр хонины мах бүтэн гулуузаар /цагаан сарын ууцанд тавих гэж байсан/, тус тус байсан нь алга болсон. Би 2 ямааны махыг байсан гэж андуурч тайлбар өгсөн байна. Би нөхрөөсөө асуусан чинь уг 2 ямааны махыг өмнө идсэн гэж байсан. Тэгэхээр би энэ ямааг хасаж тооцуулах саналтай байна. Манай амбаарын хаалга цоожинд ямар нэгэн эвдрэл байхгүй цоож нь хуучин цоож байсан юм. Хаалга цоожинд ямар нэгэн үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Миний хувьд амбаараас алдагдсан малын махныхаа үнийг үнэлсэн үнэлгээний дагуу бүрэн хүлээн авсан учир *******, ******* нараас одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-162 /

Хохирогч ын мөрдөн байццалтын шатан дөгсөн

....Манайх идэшээ авч хашаанд байх амбаартаа хавар идэхээр хадгалсан байсан монголын үхрийн 2 гуя /шаант чөмөгийг нь авсан/, монголын үхрийн хавиргыг нь авсан 1 хаа, 2 хонины махыг эвдээд цээж бөгсөөр нь хавсарч хөлдөөж хадгалсан байсныг 2017 оны 2 дугаар сарын 3, 6-ны өдрүүдэд эзэнгүй байх хугацаанд амбаарын цоожийг хөшиж дотроос нь малын махыг хулгайлсан байх тул цагдаагийн байгуулагад гомдол гаргасан. Махыг амбаарт байх модон тавиур дээр тавьсан байсан. Би монголын үхрийн 2 гуя, 1 хааг нийлүүлээд 60 кг байсан гээд тооцоход нэг кг монголын үхрийн мах зах дээр 5500 төгрөгөөр гээд 330000 төгрөгөөр 2 хонины махыг дунджаар нэг нь 25 кг гээд нийт 50 кг мах нэг кг нь 4200 төгрөгөөр авч байсан учир энэ үнээр буюу нийт 210000 төгрөг гээд үхэр хонины махыг нийлүүлээд 540000 төгрөгийн мах болж байна. Би буруутай этгээдүүдээс 540000 төгрөг нэхэмжилж авна.

...Миний хувьд алдагдсан малын махны үнэ болох 540000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байсныг надад *******, ******* нарын ар гэрийнхнээс нь төлж иргэн намайг хохиролгүй болгосон учраас одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 104-106 /

Иргэний нэхэмжлэгч О.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд

...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед би Баянхонгор сумын 2 дугаар багт байдаг хүнсний дэлгүүр дотор орсон чинь ******* байж байсан тэгээд надтай уулзаад дэлгүүрээс гадаа гараад надад нэг цагаан өнгийн том гар утас үзүүлээд энийг зарах гэсэн юм авахуу гэхээр нь би хэдээр зарах юм 35000 төгрөг гэхээр нь би надад байгаа нь 20000 төгрөг байна гээд би 20000 төгрөгөө өгөөд тэр гар утасыг нь худалдаж авсан юм. Би хэнийх юм гэж асуусан чинь ******* минийх байгаа юм гэж надад хэлэхээр нь би тийм л юм байх гэж бодсон. Би энэ гар утсыг *******ээс 20000 төгрөгөөр худалдан авсан дээр нь түгжээг нь гаргах гэж хот руу өгч явуулж 10000 төгрөгөөр түгжээг нь гаргуулсан байгаа, тэгэхээр нь би *******ээс нийт 30000 төгрөг нэхэмжилнэ.

Миний хувьд *******ээс нэхэмжилж байсан 30000 төгрөгөө авсан учир одоо надад *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 145-147/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 33 тоот хашаанд байдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр бид хоёр байшингаа цоожлоод гадуур гараад явсан юм. Тэгээд гадуур ажил хөөцөлдөж явж байгаад орой 17 цаг 50 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхыг хагалаад ворчикийг онгойлгоод манай байшинд ороод гэрт байсан самсунг таб-2 маркийн гэр утас нэг ширхэг, нэг шил дарс, нэг ширхэг мөнгөн аяга, хүүхдийн ёолкны модон дээр байсан 3000 төгрөг зэргийг хулгайлсан байсан. Тэгээд манай нөхөр Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Явахдаа байшингаа цоожлоод хашааны хаалгаа гаднаас нь хаагаад гаднаас нь цүүлээд явсан юм...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 169-170 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 02 дугаар сарын 07-ны оройн 22-23 цагийн хооронд ангийнхаа охин Ганчимэгийн хамт өөрийнхөө эзэмшлийн 68- 45 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 багийн орчмоос 6 дугаар цэцэрлэг рүү хүн хүргэж өгөх гээд явж байсан. Тэгсэн замд Монос дэлгүүрийн орчмоос нэг залуу зогсоогоод хөдөөнөөс орж ирсэн чинь дэлгүүр хаах гээд байна гялс гадаа байгаа хэдэн махыг ачиж аваачаад дэлгүүрт худалдах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би суучихаа гэж хэлээд өмнө сууж байсан хүнээ 6 дугаар цэцэрлэгийн тэнд буулгачихаад буцаад Монос дэлгүүрээс урагш 5 дахь гудамжнаас авсан байх тэгж санаж байна. Хашаа түшүүлээд тавьсан байдалтай байсан махыг очиж ачсан. Тухайн махыг ачиж авчихаад Олон булаг дэлгүүр лүү яваад очсон. Тэнд яваад очиход тухайн дэлгүүр нь хаасан байсан. Тэгэхээр нь буцаад 7-3 гудамжинд нэг айлд зогсож байхад цагдаа нар ирээд журамлаад аваад явсан. 8 тооны бог малын гулууз махыг ачсан. Хонины 2 ширхэг, ямааны 6 ширхэг гулууз мах байсан. Тухайн залуу ганцаараа явж байсан. Ойролцоогоор 23-25 насны орчим 165-170 см хавьцаа, хар куртиктэй, бор цамцтай, хар өмдтэй байсан ..." гэх мэдүүлэг / хх-ийн 171-172 /

Гэрч мөрдөн байцаалтын шатан дөгсөн

...2017 оны 02-р сарын 06-ний орой манай бэр 2 ширхэг хонины, 6 ширхэг ямааны гулууз махыг манай 7-5-9 тоотод байх өвлийн байшингийн үүдний хэсгийн таампарт оруулж тавьсан байсан. Тэгсэн маргааш нь би өглөө босоод гадаа гарахад байшингийн урд болон гал тогооны өрөөний цонх нь онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би болохоор байнга түгжиж, шөнө унтахаас өмнө хааяа даа шалгадаг байсан. Манай өвлийн байшингийн урд талын цонхийг түлхэж орсон байдалтай байсан. Мөн тухайн үед хулгайгаар орсон хүмүүс нь таампарт байсан махыг хашааны хойд тал руу харсан цонхтой хэсгээр зөөж гаргасан байсан. Тус цонхны завсар хэсгээр жижиг махны өртөс өөх үлдсэн байсан. Модон жижиг хаалга байдаг. Тус өдөр махыг байшингийн булангаар дамжуулан хашааны хойд хэсгээр байх жижиг хаалгаар зөөж гаргасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 178-179 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай гэр уг нь дүү Түмэннасангийнхтай айл Баянхонгор сумын 2 дугаар багийн 2-18-4 тоот хашаанд байсан юм. Тэгээд манайх саяхан орон сууцанд орсон юм. Манай дүүгийнх болохоор нэг гэр нь хөдөө байдаг хөдөө рүүгээ явсан байхад нь би гэрийг нь эргэх гээд 2017 оны 02 дугаар сарын 03-ын өдөр очсон чинь байшингийнх нь урд талынх нь цонх нь онгорхой байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм. Намайг очиход байшингийнх нь урд талын вакум цонх нь онгорхой байсан, байшинд нь ороход унтлагынх нь өрөөнд байсан авдарнууд нь онгорхой дотор нь байсан зүйлүүдийг газар овоолоод хаячихсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 181/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 1 дүгээр сарын сүүл байх одоогоос 10 гаран хоногийн өмнө жоохон хялар нүдтэй бор царайтай өөрийгөө гэж байсан байх нэг залуу өдөр 14-15 цагийн үед Дэлгэрэх зах дээр байхад манай нөхөр Б.Мөнх-Эрдэнээс хөдөө явах гэсэн юм бензиний мөнгө хийх гэсэн юм гээд үхрийн мах авах уу гэж асууж манай нөхөр намайг дуудаж би очиж махыг нь үзэхэд 4 өндрийг нь авсан монголын үхрийн хаа нэг ширхэг, сарлагийн шулдан /хавирга авсан/ хаа нэг ширхэг, сарлагийн бүтэн гуя нэг ширхэг байсныг нь ямар учиртай юм хулгайн мах юм биш биз дээ гэхэд тэр залуу ёстой тийм юм байхгүй эгчээ өөрийнхөө идэшний махыг зарж байгаа юм. Хөдөө гэрлүүгээ явах гээд бензиний мөнгө төгрөг яаралтай хэрэг болоод зарж байна гэхлээр нь итгээд авах болж мах нь жоохон харалчихсан муухан туранхайдуу байсан учир бөөний үнээс арай доогуур авна гэхэд ярилцаж байгаад тэр үед үхрийн махны бөөний үнэ нь 3000-3500 төгрөг байсан учир нэг кг махыг 3000 төгрөгөөр бодож жинлэж үзэхэд 43 кг болж нийт 135000 төгрөг өгч явуулсан. Өөрөөр энэ хүнээс мах худалдаж авч байгаагүй. Сая цагдаагаас хүн ирээд хулгайн мах байсныг нь мэдлээ. Манай нөхөр Б.Мөнх-Эрдэнэтэй эхэлж уулзсан болохоор махыг би худалдаж авсан. Одоо манай нөхөр байхгүй хөдөө явсан ирэхгүй байх. Манай нөхөр намайг хэдэн кг мах хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 183 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Намайг дэлгүүртээ сууж байхад энэ гэх залуу Жинст сумаас ирлээ гээд манай дэлгүүрт 19 цагийн үед орж ирсэн. Би энэ өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр байсан. Ингээд ах зах дээр хонины мах зарах гэхэд зах хаасан байна та авахгүй биз гээд асуухад нь би үзье гэхэд уг махыг манай дэлгүүрт оруулж ирэхэд нэг хонины мах жоохон шороо тоос болсон байхаар нь би тэр үед хөдөөнөөс ирж дээ гэж бодсон. Ингээд жинг нь үзэхэд 22 кг болж уг мах нь шороо тоос болсон болохоор нь би авахгүй гэхэд намайг хямдруулаад авчих гэхлээр нь тэр үед хонины мах 3000 төгрөгийн үнэ ханштай байсан учир би 2500 төгрөгөөр авъя гээд 55000 төгрөг өгч махыг нь авч явуулсан. Би энэ хүнийг хулгайн мах надад худалдан борлуулсныг сая мэдлээ би тухайн үед хөдөөнөөс ирсэн болоод мах нь жоохон бохир болсон байна гэж бодоод харгүй худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг/ хх- ийн 185 /

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...гийн эд зүйлийг 270000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 198 хуудас

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...Ч.Цэрэндаваагийн эд зүйлсийг 480000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 205 /

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн            2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...гийн эд зүйлсийг 375 00 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 211 хуудас/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “...ын эд зүйлсийг 432800 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” шинжээчийн дүгнэлт / хх-ийн 236 /

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “...гийн эд зүйлсийг 555000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 242 /

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...гийн эд зүйлсийг 643500 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон…” дүгнэлт /хх-ийн 250 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2, /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-35, 36-43, 55-59, 60-67, 71-75 /, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-ийн 4, 6, 8, 11, 13, / хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-50, 77-82 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 51-54 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 68-70, 95-96 /, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 84-94, /, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 76, 98/, эд хөрөнг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / 2-р хх-ийн 104-106, 111-116 /, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 108 /, Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 тоот албан бичиг /2-р хх-ийн 131/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-ийн 132-149 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-ийн 150-157 /, урьд ял шалгах хуудас/ 2-р хх-ийн 126-127/, шүүгдэгч *******ыг хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 2096 тоот тодорхойлолт / 4-р хх-ийн 149/, иргэний үнэмлэхний лавлагаа / 2-р хх-ийн 125 /, урьд ял шалгах хуудас/ 2-р хх-ийн 128/, зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн 5 дугаар баг 6-33 тоот хашаанд оршин суух хохирогч гийн байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, Samsung tаb-2 нэг ширхэг, дарс нэг ширхэг, бэлэн мөнгө 3000 төгрөгийг тус тус хулгайлан 345000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, уг хулгайн үйлдлийг хийхдээ гийн байшингийн 30х40 см хэмжээтэй вакум цонхны ворчикийг хагалж 30000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 19-01 тоот хашаанд оршин суух хохирогч гийн гэрт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүүхдийн дугуй нэг ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик нэг ширхэг, эрэгтэй хүний үдээстэй бор өнгийн хос гутал нэг ширхэгийг тус тус хулгайлан 270000 төгрөгийг хохирол учруулсан, мөн тус хашаанд оршин суух хохирогч Ч.Цэрэндаваагийн байшинд хууль бусаар нэвтэрч монголын үхрийн 120 кг махыг тус тус хулгайлан 480000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 4-5 тоот хашаанд оршин суух хохирогч гийн хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч сарлагийн үхрийн мах 70 кг, монголын үхрийн мах 50 кг, ууц тавихад бэлтгэсэн хонины гулууз мах 25 кг, ямааны мах 30 кг зэргийг тус тус хулгайлан 643500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 18-4 тоот хашаанд оршин суух хохирогч гийн байшинд хууль бусаар нэвтэрч хонины мах 30 кг, мөнгөн аяга нэг ширхэг, хөх өнгийн дан дээл нэг ширхэгийг тус тус хулгайлан 550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан , мөн дээрх эд зүйлсийг хулгайлахдаа вакум цонхны түгжээг эвдэлж 5000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 3-5 тоот хашаанд оршин суух хохирогч ын хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч хонины мах 50 кг, монголын үхрийн мах 60 кг тус тус хулгайлан 500000 төгрөгийн буюу бага бус хэсжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******ай бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 5-9 тоот хашаанд оршин суух хохирогч ын байшинд хууль бусаар нэвтэрч ямааны гулууз мах зургаан ширхэг, хонины гулууз мах хоёр ширхэгийн тус тус хулгайлан 432800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 3256300 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 4-5 тоот хашаанд оршин суух хохирогч гийн хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч сарлагийн үхрийн мах 70 кг, монголын үхрийн мах 50 кг, ууц тавихад бэлтгэсэн хонины гулууз мах 25 кг, ямааны мах 30 кг зэргийг тус тус хулгайлан 643500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

Мөн давтан үйлдлээр *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 18-4 тоот хашаанд оршин суух хохирогч гийн байшинд хууль бусаар нэвтэрч хонины мах 30 кг, мөнгөн аяга нэг ширхэг, хөх өнгийн дан дээл нэг ширхэгийг тус тус хулгайлан 550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан , мөн дээрх эд зүйлсийг хулгайлахдаа вакум цонхны түгжээг эвдэлж 5000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 3-5 тоот хашаанд оршин суух хохирогч ын хоолны амбаарт хууль бусаар нэвтэрч хонины мах 50 кг, монголын үхрийн мах 60 кг тус тус хулгайлан 500000 төгрөгийн буюу бага бус хэсжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр *******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 5-9 тоот хашаанд оршин суух хохирогч ын байшинд хууль бусаар нэвтэрч ямааны гулууз мах зургаан ширхэг, хонины гулууз мах хоёр ширхэгийн тус тус хулгайлан 432800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 2131300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг 2-р хх-ийн 51-52, 55, 58, 60-62, 65, 68, 72, 77-78, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг 2-р хх-ийн 33-35, 88-89, 95, /, хохирогч гийн... мэдүүлэг /хх-ийн 134-137/, хохирогч Ч.Цэрэндаваагийн ... мэдүүлэг / хх-ийн 129-131/, хохирогч гийн... мэдүүлэг / хх-ийн 139-143/, хохирогч ын.. мэдүүлэг /хх-ийн 150-151/, хохирогч гийн... мэдүүлэг / хх-ийн 153-157/, хохирогч гийн... мэдүүлэг /хх-ийн 160-162/, хохирогч ын... мэдүүлэг / хх-ийн 104-106/, иргэний нэхэмжлэгч О.Гантөмөрийн... мэдүүлэг / хх-ийн 145-147/, гэрч гийн... мэдүүлэг /хх-ийн 169-170/, гэрч н... мэдүүлэг /хх-ийн 171-172/, гэрч ... мэдүүлэг /хх-ийн 181 /, гэрч ... /хх-ийн 178-179 /, гэрч ... мэдүүлэг /хх-ийн 183-184/, гэрч ... мэдүүлэг /хх-ийн 185-186/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан /хохирогч гийн хохирол /хх-ийн 109-110/, хохирогч Ч.Цэрэдаваагийн хохирол /хх-ийн 205-206/, хохирогч гийн хохирол /хх-ийн 211-212/, хохирогч ын хохирол /хх-ийн 236-237/, хохирогч гийн хохирол/ хх-ийн 242-243/, хохирогч гийн хохирол /хх-ийн 250-251/, хохирогч ын хохирол /2-р хх-ийн 05-06 /, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 10-12/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг давтан үйлдээр орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /2-р хх-ийн 128 / Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн ял шийтгэлгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд / 2-р хх-ийн 127/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .

Шүүгдэгч ******* нь хохирол бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа боловч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч нарыг бүлэглэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар 19,3 диаметртэй, 38 сантметр бүхий судалтай төмөр нэг ширхэгийг устгаж, тус эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн.... 20 толгой эр ямааг... битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн... мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг... битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэзмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 126 / нэг зуун хорин зургаа/ хоног, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 65 /нэг жаран тав / хоног, нийт 191 / нэг зуун ерөн нэг / хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, харин шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 65 /нэг жаран тав / хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Жинст сумын 8, Баянхонгор сумын 2096 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэл,

статистикийн газрын болон банкны тодорхойлолтууд, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарын эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ******* , ******* овогт ******* нарыг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ийн эд хөрөнгө хураахгүйгээр гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *******ын эд хөрөнгө хураалгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан шүүгдэгч *******эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох нэг жилийг нэмж нэгтгэж түүнийг биечлэн эдлэх ялыг нэг жил гурван сар арав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нэг жил гурван сар арван хоногийн хугацаагаар хорих ялыг, *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт далгасугай.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнслэгдсэн ялтан ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцааншийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч ******* 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 65 /нэг жаран тав / хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 20 толгой эр ямааг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч *******, *******т нарт буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 126 / нэг зуун хорин зургаа/ хоног, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 65 /нэг жаран тав / хоног, нийт 191 / нэг зуун ерөн нэг / хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 19,3 диаметртэй, 38 сантметр бүхий судалтай төмөр нэг ширхэгийг устгасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА