| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2019/00632/И |
| Дугаар | 101/ШШ2019/01226 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/01226
2019 оны 04 сарын 29-ний өдөр Дугаар 101/ШШ2019/01226 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О овогт Б-ын Ү, Т овогт Ц-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013-06-03-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2015-05-04-ний өдөр төрсөн охин Б.Н нарыг эх Б.Ү-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 2-р хороо, Мишээл хотхоны, 94-р байрны 133 тоот 30.38 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б.Ү, хүү Б.Т, охин Б.Н нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ц.Б нь орон сууцны төлбөрт төлсөн 51.000.000 төгрөгнөөс өөрт ногдох хэсэг 12.750.000 төгрөгийг авахгүйгээр хүүхдүүдийн тэтгэлэгт тооцож өгөх, орон сууцны зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ү төлж барагдуулахаар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 136.496 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Б-оос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ү-д олгох, нэхэмжлэгч Б.Ү-аас 206.475 төгрөг, хариуцагч Ц.Б-оос 206.475 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Ц.Б, эх Б.Ү нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА