2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1652

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, шүүгдэгч Ө.********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********гийн **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503003320513 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********гийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.********** 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 05 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн постын замд Хьюндай Соната маркийн ********** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ө.********** “...2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр найзуудтайгаа архи уусан байсан, тэгээд өглөө нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролсон, хотоос гарчихвал гайгүй байх гэж бодсон, Таван толгойн постон дээр цагдаагийн алба хаагчид баригдсан, Нисэхийн Морингийн даваанаас 6-7 км замыг туулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл, дахиж ийм зөрчил гаргахгүй, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд,

 

Шүүгдэгч Ө.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө найзындаа тавуулаа 4-5 ширхэг 0,75 литрийн архи, 4 ширхэг 2,5 литрийн пиво шөнөжингөө уугаад 04 цаг өнгөрч байхад шувуу фабрик руу явах гээд Соната загварын ********** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад Таван толгойн постын замд цагдаа зогсоогоод драгерь үлээлгэхэд 1,42 хувьтай гарсан. Тэгээд эрүүлжүүлэхэд орсон, маргааш өдөр нь 15 цаг өнгөрч болж байхад гарсан...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн мэдүүлэг,

 

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Илтгэх хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 9-11 дэх тал/,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/2593 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 13-14 дэх тал/,  

- Шүүгдэгч Ө.**********гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 28 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 29 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтас хэргийн 27 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 10 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 17-21 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Ө.********** 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 05 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн постын замд Хьюндай Соната загварын ********** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.**********гийн: “...2025 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө найзындаа тавуулаа архи, шар айраг шөнөжингөө уугаад 04 цаг өнгөрч байхад шувуу фабрик руу явах гээд Соната загварын ********** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад Таван толгойн постын замд цагдаа зогсоогоод драгерь үлээлгэхэд 1,42 хувьтай гарсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хийгээд маргааш өдөр нь 15 цаг өнгөрч болж байхад гарсан...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 6 дахь тал/, илтгэх хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 9-11 дэх тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/2593 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 13-14 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2. Шүүгдэгч Ө.**********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /тав сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний ажил хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.  

 

Эрүүгийн 2503003320513 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.********** нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********гийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********гийн **********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /тав сая/  торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө.**********д шийтгэсэн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /тав сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.********** өдөрт шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс буюу энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2503003320513 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.********** нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР