| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00260/И |
| Дугаар | 104/ШШ2020/00273 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2020/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, дугаар багт оршин суух үндсэн хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ц.*******,
хариуцагч Ц.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч Ц.той 010 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 01 оны 1 дугаар сарын 0-ны өдөр охин Э. төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул би өөрийн нэрээр охиноо овоглосон. 013 оны 03 дугаар сараас эхлэн таарч тохирохоо больж тусдаа амьдарсан. Иймд охин Э.гийн төрсөн эцэг Ц. мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.*******тэй 010 онд анх танилцаж, 013 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Бидний дундаас 01 оны 1 дугаар сарын 0-ны өдөр охин Э. төрсөн. Э.г өөрийн төрсөн охин гэдгийг зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.д холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ц., Ц.******* нар нь 010 оноос 013 он хүртэл хамт амьдарч, тэдний дундаас 01 оны 1 дугаар сарын 0-ны өдөр охин Э. төрсөн гэдэг дээр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргаагүй, харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 6 дугаар зүйлийн 6.., 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул Э.г эцэг Ц.оор нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т заасан хэмжээгээр Э.г эцэг Ц.оор нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, мөн Э. нь эх Ц.*******ийн асрамжид байгаа бөгөөд энэ талаар маргаан гараагүй болохыг тус тус дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 107 30 төгрөгийг гаргуулан 70 00 төгрөгийг нэхэмжлэгчид, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж 37 030 төгрөгийг улсын төсөвт олгож байна.
Хүүхдийн асрамжийн талаар маргаан гараагүй болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн гаргасан эрхэлсэн тодорхой ажилгүй, 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах шүүхийн харьяаллыг өөрчлөн тус шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг баримтлан охин *******ийн гийн эцгээр Ц.ыг тогтоосугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар охин Э.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.оор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.*******т даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай 6 дугаар зүйлийн 6. дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,
хариуцагчаас 107 30 төгрөгийг гаргуулан 70 00 төгрөгийг нэхэмжлэгчид, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж 37 030 төгрөгийг улсын төсөвт тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ