Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: М.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Уранчимэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяа, Б.Байгаль нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВИ” нэртэй баарны ариун цэврийн өрөөнд иргэн Б.Ариун-Эрдэнийг баруун гараараа баруун хөмсөг, зүүн нүд орчимд цохисон, мөн тус баарны гадна нүүрэн хэсэгт нь өшиглөж биед нь баруун, зүүн, үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хөмсөг, уруул, хацрын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Б.*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй, эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч байна, гаргасан асуудалдаа гэмшиж байна, хохирогчтой уулзаж 300,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан....гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

            3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд гэх найзтайгаа уулзаад Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ВИ” нэртэй бааранд орж “сэнгүр” нэртэй 0.5 граммын савлагаатай пиво 6 ширхгийг захиалж уугаад бүжиглэж байгаад ганцаараа нойл руу ороход 3 залуу байсан. Би зөрж ороод бие засах гэхэд нэг залуу нь шууд дайраад миний баруун хөмсөг хэсэгт баруун гараараа 2 удаа, зүүн талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд зууралдаад байж байхад манай найз орж ирээд салгахад намайг цохисон залуу баарнаас гараад зугтсан. Араас нь гүйгээд гарахад баарны ард явж байхаар нь барьж аваад яагаад миний хөмсөг рүү цохиж байгаа юм бэ гэхэд чамайг ална шүү гээд миний ам руу өшиглөөд 2 шүд хугалаад, уруул руу өшиглөсөн. Манай найз , намайг зоддог залуугийн 2 найзтай баарнаас гарч ирсэн. Миний баруун хөмсөгт 2 оёдол, уруулд 3 оёдол тавьсан, зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Бат- Эрдэнэ гэх залуу намайг зодож гэмтээсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12 /,

.....Эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө, Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн нөхөн төлбөр аваагүй...шүдний суваг эмчилгээ хийлгээрэй гээд миний эзэмшлийн Хаан банкны 5249409491 гэсэн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Миний зүгээс 1 дүгээр шүднийхээ суваг эмчилгээг бүрэн хийлгэж дуусгамаар байна, нэг шүд хийлгэх саналтай байгаа, хохирлоо барагдуулаад шүдээ янзлуулчихвал гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Хохирогч ******* талаарх мэдээллийг шүүж үзэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нийт 136,716 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байсан. ******* Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 136,716 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байхад манай найз над руу залгаад төвд хүрээд ир гэсэн, тэгээд бид 2 “ВИ” нэртэй бааранд ороод Сэнгүр нэртэй 0.5 граммын савлагаатай шилтэй пиво 6 ширхгийг захиалж уугаад бүжиглэсэн. алга болсон байхаар нь нойл руу ороход танихгүй 3 залуу байсан, нэг залуутай нь маргалдаад ******* хөмсөг рүү цохисон байсан. Би салгаад нэг залуутай нь яагаад танай найз цохисон талаар ярьж байгаад ширээндээ суух гээд нойлоос гарахад манай найз дотор байхгүй байсан. Гараад явсан байх гээд гарахад баарны ард амруугаа өшиглүүлээд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдаж цус гарсан, цагдаа нар ирсэн байсан...нойлд байсан 3 залуугийн өндөр залуу нь намайг цохисон гээд байсан, баарны гадна тэр өндөр залуу нь ам руу нь өшиглөөд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдаж цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой гэртээ байхад найз *******, хоёр 3 дугаар бат байдаг ягаан дэлгүүр дээр хүрээд ир гэсэн, би очиж аваад Номгон 1 дүгээр багт байдаг “ВИ” нэртэй баар орсон, би жолоо барьж байсан болохоор уугаагүй, манай найзууд “сэнгүр” нэртэй 8 шилтэй пиво захиалж уусан. Бүжиглэж байгаад манай 2 найз ариун цэврийн өрөө рүү бие засах гээд орсон, удалгүй би араас нь ороход манай найз ******* нэг танихгүй ахтай маргалдаад байж байсан, би очиж салгаад ******* найзыгаа түрүүлж гаргаад маргалдсан ахтай юм ярьж байхад нойлоос гараад явсан. Би найзтайгаа ярьж байгаад бид 2 ширээндээ суух гэсэн чинь ******* байхгүй байсан. Гараад явсан байх гэж бодоод араас нь гарахад баарны ард зодоо хийгээд ариун цэврийн өрөөнд маргалдсан залуугийн ам руу өшиглөөд шүд нь гэмтсэн, уруул нь хавдаж цус гарсан байсан...Нойлд манай найз *******тэй маргалдаад хөмсөг рүүгээ цохиулсан гээд байсан.Тухайн үед ******* хөмсөг рүү нь цохисон цус гарсан байсан, амруугаа өшиглүүлээд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдсан шарх үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ******* найзтайгаа уулзаад Жаргалыг дуудсан. ВИ” нэртэй бааранд “сэнгүр” нэртэй 8 шилтэй пиво захиалж уусан. Найз Жаргал жолоо барьж байсан болохоор уугаагүй. ******* бид 2 ариун цэврийн өрөө рүү бие засах гэж ороод ******* нэг танихгүй ахтай маргалдсан. Удалгүй найз Жаргал араас орж ирээд бид 2 салгаад, ******* найзыгаа түрүүлж гаргаад, маргалдсан ахтай юм ярьж байгаад ширээндээ суухад ******* байхгүй байсан. Гараад явсан байх гэж бодоод араас нь гарахад баарны ард зодоо хийгээд ариун цэврийн өрөөнд маргалдсан залуугийн ам руу өшиглөөд шүд нь гэмтсэн, уруул нь хавдаж цус гарсан байсан...Ариун цэврийн өрөөнд ******* хөмсөг рүү манай найз ******* баруун гараараа 1 удаа цохисон, тэгээд баарнаас гараад араас нь очоод Ариун-Эрдэнэ гэх залуугийн ам руу нь өшиглөөд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдсан, цус гарсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн:

1. ******* биед баруун, зүүн, үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хөмсөг, уруул, хацрын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг 3 хуудас шинэ нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВИ” нэртэй баарны ариун цэврийн өрөөнд иргэн Б.Ариун-Эрдэнийг баруун гараараа баруун хөмсөг, зүүн нүд орчимд цохисон, мөн тус баарны гадна нүүрэн хэсэгт нь өшиглөж биед нь баруун, зүүн, үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хөмсөг, уруул, хацрын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь гэрч  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байхад манай найз над руу залгаад төвд хүрээд ир гэсэн, тэгээд бид 2 “ВИ” нэртэй бааранд ороод Сэнгүр нэртэй 0.5 граммын савлагаатай шилтэй пиво 6 ширхгийг захиалж уугаад бүжиглэсэн. алга болсон байхаар нь нойл руу ороход танихгүй 3 залуу байсан, нэг залуутай нь маргалдаад ******* хөмсөг рүү цохисон байсан. Би салгаад нэг залуутай нь яагаад танай найз цохисон талаар ярьж байгаад ширээндээ суух гээд нойлоос гарахад манай найз дотор байхгүй байсан. Гараад явсан байх гээд гарахад баарны ард амруугаа өшиглүүлээд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдаж цус гарсан, цагдаа нар ирсэн байсан...нойлд байсан 3 залуугийн өндөр залуу нь намайг цохисон гээд байсан, баарны гадна тэр өндөр залуу нь ам руу нь өшиглөөд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдаж цус гарсан байсан...гэх мэдүүлэг,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой гэртээ байхад найз *******, хоёр 3 дугаар бат байдаг ягаан дэлгүүр дээр хүрээд ир гэсэн, би очиж аваад Номгон 1 дүгээр багт байдаг “ВИ” нэртэй баар орсон, би жолоо барьж байсан болохоор уугаагүй, манай найзууд “сэнгүр” нэртэй 8 шилтэй пиво захиалж уусан. Бүжиглэж байгаад манай 2 найз ариун цэврийн өрөө рүү бие засах гээд орсон, удалгүй би араас нь ороход манай найз ******* нэг танихгүй ахтай маргалдаад байж байсан, би очиж салгаад ******* найзыгаа түрүүлж гаргаад маргалдсан ахтай юм ярьж байхад нойлоос гараад явсан. Би найзтайгаа ярьж байгаад бид 2 ширээндээ суух гэсэн чинь ******* байхгүй байсан. Гараад явсан байх гэж бодоод араас нь гарахад баарны ард зодоо хийгээд ариун цэврийн өрөөнд маргалдсан залуугийн ам руу өшиглөөд шүд нь гэмтсэн, уруул нь хавдаж цус гарсан байсан...Нойлд манай найз *******тэй маргалдаад хөмсөг рүүгээ цохиулсан гээд байсан.Тухайн үед ******* хөмсөг рүү нь цохисон цус гарсан байсан, амруугаа өшиглүүлээд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдсан шарх үүссэн байсан...гэх мэдүүлэг,

 Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ******* найзтайгаа уулзаад Жаргалыг дуудсан. ВИ” нэртэй бааранд “сэнгүр” нэртэй 8 шилтэй пиво захиалж уусан. Найз Жаргал жолоо барьж байсан болохоор уугаагүй. ******* бид 2 ариун цэврийн өрөө рүү бие засах гэж ороод ******* нэг танихгүй ахтай маргалдсан. Удалгүй найз Жаргал араас орж ирээд бид 2 салгаад, ******* найзыгаа түрүүлж гаргаад, маргалдсан ахтай юм ярьж байгаад ширээндээ суухад ******* байхгүй байсан. Гараад явсан байх гэж бодоод араас нь гарахад баарны ард зодоо хийгээд ариун цэврийн өрөөнд маргалдсан залуугийн ам руу өшиглөөд шүд нь гэмтсэн, уруул нь хавдаж цус гарсан байсан...Ариун цэврийн өрөөнд ******* хөмсөг рүү манай найз ******* баруун гараараа 1 удаа цохисон, тэгээд баарнаас гараад араас нь очоод Ариун-Эрдэнэ гэх залуугийн ам руу нь өшиглөөд 2 шүд нь хугарсан, уруул нь хавдсан, цус гарсан байсан”... гэх мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээчийн ******* биед баруун, зүүн, үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хөмсөг, уруул, хацрын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч  нар нь “МИ” гэх баранд харилцан хамааралгүй  архидан согтуурсан үедээ  тухайн нөхцөлд үүссэн таарамжгүй харилцааны улмаас  түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ариун эрдэнэ нь зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалаас 136.716 төгрөгийн зардал гаргасан талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн байх тул  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******эс 136.716 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн хохирогч ******* нь шүүгдэгч *******д зодуулсны улмаас шүдэндээ гэмтэл авч шүдний эмнэлгээр үйлчлүүлж 1.100.000 төгрөгийг зардал гарсан талаарх нотлох баримтыг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 3 хуудас нотлох баримт  гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Бат”эрдэнээс 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хохирогч ******* өмгөөлөгч хохирогчийн шүдээ эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн талаар илэрхийлсэн бөгөөд шүүх цаашид гарах зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч *******д нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******эс 136.716 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******эс 1.100.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ