| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00165/И |
| Дугаар | 104/ШШ2020/00162 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 104/ШШ2020/00162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* *******ы******* /РД:*******/
Хариуцагч: *******тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж., хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оноос эхлэн Н.*******той хамтран амьдарсан. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Б. төрүүлсэн. Зан харьцааны таарамжгүй байдлаас 2019 оноос тусдаа амьдарч байна. Охин миний асрамжид байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй тул Н.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охиндоо тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Н.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Н.******* нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, шаардлагад маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Ж. өөрийн оршин суугаа газрын шүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ж. өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй охин Б. тэжээн тэтгэхийг хүүхдийн эцэг болох хариуцагч Н.*******оос шаардах эрхтэй.
Зохигчдын дундаас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин *******ын Цэцэйхэн төрсөн бөгөөд хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.
Хүүхдийн эцэг Н.******* хүүхдээсээ тусдаа амьдардаг бөгөөд энэ хугацаанд хүүхэд эхийн асрамжид байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асрамжийн талаар хэн аль нь шаардлага гаргаагүй цаашид ханилан сууж хүүхдийг хамтдаа өсгөх боломжгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж эхтэйгээ амьдарч байгаа тухай Хорооны Засаг дарга, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан хүүхдийн эцэг хүүхдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас хариуцагч Н.*******оос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 37.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б. 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.030 /гучин долоо мянга гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 37.030 /гучин долоо мянга гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ