Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02744

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................, 

Хариуцагч: ..................., 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч .............., шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ............... ХХК нь 2017 оны 05 сарын 03-ны өдөр .................., ХХК-д барилгын гадна хананы дүүргэлтийн блок нийлүүлэх талаарх Бараа материал нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Ж******* ХХК нь 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 сарын 01-ний өдрийн хооронд гэрээний хавсралтад заасны дагуу 1,562 м3 блокийг ................., ХХК-ийн хүссэн хэмжээгээр нь зүсэж, графикийн дагуу тээвэрлэн хүргэж өгөхөөр, 1 м.куб блокийн үнийг 130,000 төгрөгөөр тооцон нийт 203,060,000 төгрөгөөр тогтоон, ................., ХХК нь хүлээн авсан блокийн үнийн төлбөрийг бэлнээр буюу ХААН банкны ******* тоот дансанд бүрэн шилжүүлэн төлсөн байхаар тус тус харилцан тохиролцсон. ..................., ХХК нь гэрээний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд .................., ХХК-д 652 м.куб блокийг өөрийн тээврийн хэрэгслээр нийт 55 удаагийн рейсээр хүлээлгэн өгч, 84 760 000 төгрөгийн борлуулалт хийсэн.

........................, ХХК нь хүлээн авсан блокийн үнээс огт төлөлт хийгээгүй тул 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр аж ахуйн нэгжүүдийн хооронд блок нийлүүлсэн талаар тооцоо нийлж, ......................., ХХК нь нийт 652 м3 блок авсан ба блокийн үнэ болох 84,760,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, баталгаажуулсан болно. Иймд ......................, ХХК-аас блокийн үнэ болох 84,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал блок авсан асуудалд маргадаггүй, барилгын арматураар төлнө, мөнгө өгнө гэсэн аман тайлбартай байсан. Биелэгдэхгүй болохоор 2019 онд тооцоо нийлсэн. 2019 оноос хойшоо хариуцагч холбоо байхгүй болсон болохоор гэрээнд заагдсан эх сурвалжаар буюу хаягаар нь нэхэмжлэл гаргасан. Үйлчилгээний талбай авахаар амаар ярьж байсан боловч бодитоор гэрээ хийгээгүй, эвлэрнэ гэсэн боловч ямар нэгэн санал гаргаагүй ... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Бараа материал нийлүүлэх гэрээ 3 хуудас, бараа материал нийлүүлэх тоо, хэмжээ, үзүүлэлт, үнэ нэртэй баримт 1 хуудас, Блок хүлээн авсан тооцооны баримт 1 хуудас, ................., олгосон итгэмжлэл 1 хуудас, ......................, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, ....................., ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, .............., ................ нарын иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, ................ иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: ................., ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..................., ХХК хариуцагч .................., ХХК-д холбогдуулан худалдсан блокийн үнэд 84,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч буюу компанийн захирал ................, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, худалдагч тал гадна хананы дүүргэлтийн хөнгөн блок болох 24-тэй хөнгөн блок 1,500 м.куб, 18-тай хөнгөн блок 62 м.кубыг тус тус 1 м.кубыг 130,000 төгрөгийн үнээр 2017.05.03-ны өдрөөс 2017.09.01-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээлгэн өгөх, худалдан авагч тал үнийг төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, бараа материал нийлүүлэх гэрээ, түүний хавсралт зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч ...................., ХХК 2017 оны 4 сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд 55 удаагийн тээвэрлэлтээр нийт 652 м.куб, 84,760,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн блокийг ..................., ХХК-д хүлээлгэн өгсөн, ................, ХХК үнийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан блок хүлээн авсан тооцоо зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч .................., ХХК худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан блокийн хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Иймд хариуцагч ...................., ХХК-иас 84,760,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .................., ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, 2022.05.26, 2022.06.06-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан. 2022.06.13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, утсаар тодруулахад өмгөөлөгч .................., ...тус хэрэгт өмгөөлөгчөөр оролцохгүй... гэсэн тайлбарыг өгсөн ба нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................, ХХК-иас 84,760,000 /наян дөрвөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ................ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..................... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 581,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....................... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ