| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/1216/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1429 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1429
2025 05 28 2025/ШЦТ/1429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Д.Энхбаяр, шүүгдэгч Л.Б /цахимаар, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 2406051453577 дугаартай, 194/2025/1216/Э индекстэй хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх оршин суудаг гэх,
- урьд 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Налайх дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх 358 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгзэр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Төв аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх 60 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 cap 16 хоногийн хорих ялаар,
- 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх 194 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ялаар,
- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгүүлэх ялаар,
- 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Л.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ххх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны ххх дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Ж.Дын эзэмшлийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн 390.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ биеэр авч явж болохгүй бусдын эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм зориуд ашиглан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
- мөн 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар гудамжны ххх тоотод иргэн Н.Аыг шүд төлж өг гэх шалтгаанаар толгой тус газарт нь цохиж биед нь “тархи доргилт, зулай, духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...А, Д гэх хоёр хүний талаар дахиж шалгуулмаар байна. Маргаан байгаа. Надаас 2,000,000-3,000,000 төгрөг нэхэмжилнэ. Гэрээс гараагүй байхад намайг өшиглөөд цохьсон. Би аргагүй хамгаалалт хийсэн. Энэ талаар прокурорт хэлж байсан юм гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар машины 4 дугуй хулгай хийсэн байна гэх мөрдөгчийн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 5-6 дугаар тал/,
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 7-10 дугаар тал/,
2.3. Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол болон камерын бичлэгт үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 11-13 дүгээр тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Дын:...би өөрийн эзэмшлийн ххх улсын дугаартай ххх маркийн тээврийн хэрэгслээ 2024 оны 01 дүгээр сард ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан яг хэдэнд гэдгээ сайн санахгүй байна. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа явахдаа машинаа харахад миний машины эд зүйл бүрэн бүтэн байсан. Тухайн өдөр ажил дээрээ хоноод 2024 оны 8 дугаар сарын 11-ний шөнө 01:00 цагийн үед гэртээ ирэхдээ машинаа харахад миний машины хойд талын хоёр дугуй, урд талын нэг дугуй байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн цагдаа ирэхийг хүлээж байх үед миний машины урд талын салхины шил хагарсан байсныг анзаарч харсан хэзээ, хэн гэж хүн миний машины урд талын салхины шилийг хагалсныг би мэдэхгүй. Тухайн үед дугуй хулгайлсан хүнийг миний машины урд талын салхины шилийг хагалсан байх гэж бодож байсан боловч хяналтын камерын бичлэг шүүж үзэх үед тухайн дугуй хулгайлсан хүн миний машины урд талын салхины шилийг хаглаагүй миний машины 3 дугуйг хулгайлаад явж байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдаж байсан. Би цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж өөрийн хулгайд алдсан 3 ширхэг дугуйгаа цагдаагийн албан хаагчаас авсан надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 19-20 дугаар тал/,
2.5. Хөрөнгийн үнэлгээний “Итгэл хөрөнгө ХХК”-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8259 дугаартай үнэлгээний тайлан, 3 ширхэг дугуйны үнэлгээ 390.000 төгрөг. / 1 дүгээр хавтас, 23 дугаар тал/,
2.6. Хөрөнгийн үнэлгээний “ххх ХХК”-ын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8345 дугаартай үнэлгээний тайлан, тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ 11.000.000 төгрөг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 26-29 дүгээр тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.А:...2024 оны 5 дугаар еарын 04-ны өдрийн 10 цагийн үед манай гэрт орж ирээд малгайгаа авах гэсэн юм гээд ороод ирэхээр нь “чи муу шүд төлж өг” гээд ухас хийгээд гутлаа өмсөх үед гэрээс гарсан. Би араас нь хаалга нээгээд гартал духны урд хэсэгт 1 удаа толгойн орой хэсэгт 1 удаа боолт чангалах зориулалт бүхий гаазуугаар нийт 2 удаа цохиж толгой хагалчихаад зугтаачихсан. Тэгээд миний толгойноос цус гараад шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 145-156 дугаар тал/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Дийн:...2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нөхөр урд шөнө нь ажиллаж байгаад өглөөгүүр гэртэй ирээд унтаж байсан, 10 цагийн орчимд манай гэрийн хаалгаар танихгүй эрэгтэй хүн шагайгаад А уулзъя гэсэн, А гутлаа өмсөөд ардаас нь гараад удалгүй духнаас нь цус гоожоод ороод ирсэн тул би 103 дуудаад гэмтэл дээр очиж оёдол тавиулсан. Тухайн үед би нөхрөөсөө юу болсон талаар асуухад намайг гаазуугаар цохьчихлоо гэж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавьас, 149-150 дугаар тал/,
2.9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 он 5 дугаар сарын 05-ны өдрийн 6101 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Ан биед тархи доргилт, зулай, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжгой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас,158-159 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусглайн шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан дорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны ххх дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Ж.Дын эзэмшлийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн 390.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ биеэр авч явж болохгүй бусдын эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм зориуд ашиглан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар гудамжны ххх тоотод иргэн Н.Аыг шүд төлж өг гэх шалтгаанаар толгой тус газарт нь цохиж биед нь “тархи доргилт, зулай, духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар машины 4 дугуй хулгай хийсэн байна гэх мөрдөгчийн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 5-6 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 7-10 дугаар тал/,
- Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол болон камерын бичлэгт үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 11-13 дүгээр тал/,
- хохирогч Ж.Дын:...би өөрийн эзэмшлийн ххх улсын дугаартай ххх маркийн тээврийн хэрэгслээ 2024 оны 01 дүгээр сард ххх дүүргийн ххх дугаар хороо, АОС-н ххх дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан яг хэдэнд гэдгээ сайн санахгүй байна. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа явахдаа машинаа харахад миний машины эд зүйл бүрэн бүтэн байсан. Тухайн өдөр ажил дээрээ хоноод 2024 оны 8 дугаар сарын 11-ний шөнө 01:00 цагийн үед гэртээ ирэхдээ машинаа харахад миний машины хойд талын хоёр дугуй, урд талын нэг дугуй байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн цагдаа ирэхийг хүлээж байх үед миний машины урд талын салхины шил хагарсан байсныг анзаарч харсан хэзээ, хэн гэж хүн миний машины урд талын салхины шилийг хагалсныг би мэдэхгүй. Тухайн үед дугуй хулгайлсан хүнийг миний машины урд талын салхины шилийг хагалсан байх гэж бодож байсан боловч хяналтын камерын бичлэг шүүж үзэх үед тухайн дугуй хулгайлсан хүн миний машины урд талын салхины шилийг хаглаагүй миний машины 3 дугуйг хулгайлаад явж байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдаж байсан. Би цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж өөрийн хулгайд алдсан 3 ширхэг дугуйгаа цагдаагийн албан хаагчаас авсан надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 19-20 дугаар тал/,
- хөрөнгийн үнэлгээний “ххх ХХК”-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8259 дугаартай үнэлгээний тайлан, 3 ширхэг дугуйны үнэлгээ 390.000 төгрөг. / 1 дүгээр хавтас, 23 дугаар тал/,
- хөрөнгийн үнэлгээний “ххх ХХК”-ын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8345 дугаартай үнэлгээний тайлан, тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ 11.000.000 төгрөг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 26-29 дүгээр тал/,
- хохирогч Н.Аийн:...2024 оны 5 дугаар еарын 04-ны өдрийн 10 цагийн үед манай гэрт орж ирээд малгайгаа авах гэсэн юм гээд ороод ирэхээр нь “чи муу шүд төлж өг” гээд ухас хийгээд гутлаа өмсөх үед гэрээс гарсан. Би араас нь хаалга нээгээд гартал духны урд хэсэгт 1 удаа толгойн орой хэсэгт 1 удаа боолт чангалах зориулалт бүхий гаазуугаар нийт 2 удаа цохиж толгой хагалчихаад зугтаачихсан. Тэгээд миний толгойноос цус гараад шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 145-156 дугаар тал/,
- гэрч Ж.Дийн:...2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нөхөр урд шөнө нь ажиллаж байгаад өглөөгүүр гэртэй ирээд унтаж байсан, 10 цагийн орчимд манай гэрийн хаалгаар танихгүй эрэгтэй хүн шагайгаад Атай уулзъя гэсэн, А гутлаа өмсөөд ардаас нь гараад удалгүй духнаас нь цус гоожоод ороод ирсэн тул би 103 дуудаад гэмтэл дээр очиж оёдол тавиулсан. Тухайн үед би нөхрөөсөө юу болсон талаар асуухад намайг гаазуугаар цохьчихлоо гэж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавьас, 149-150 дугаар тал/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 он 5 дугаар сарын 05-ны өдрийн 6101 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Аийн биед тархи доргилт, зулай, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжгой.
3. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас,158-159 дүгээр тал/, болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний компаниудын дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад хохирол учруулж байгаа үйлдэл мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, үнэлгээний компаний үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсанаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад хохирол учруулах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа шүүгдэгчийн дээрхи үйлдлүүд нь гэм буруугийн санаатай үйлдлээд байна.
Хулгайлах гэмт хэргийн дээр дурдсан шинжийг тогтоохдоо гэмт хэрэгт хандаж буй сэтгэхүйн харьцаа, үйлдлийн арга, амьдралын замнал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт хэргийн улмаас олсон орлого нь амьжиргаагаа залгуулах гол эх сурвалж болсон, уг орлого хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэргээс гадна гэмт хэргийг харьцангуй удаан хугацаагаар, тогтвортой байдлаар үйлдсэн хүчин зүйлсийг цогц байдлаар үнэлж хууль зүйн дүгнэлтийг шүүх хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зээсан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Бийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч Ж.Дтай шүүхээс утсаар ярихад хулгайд алдсан тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйгаа шүүгдэгч Л.Бээс авсан тул нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэснийг тэмдэглэсэн шүүхийн тэмдэглэл, мөн хохирогч Н.Атай шүүхээс утсаар ярихад мөн л нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүгдэгч Л.Бийг хуулийн дагуу шийднэ үү гэсэн шүүхийн тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/1362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг шийтгүүлж шүүгдэгч Л.Бийн эдлээгүй үлдсэн 2 / хоёр/ жил 7 /долоон/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 24 / хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжилсэн ххх арлын дугаартай Л.Б эзэмшлийн Дайхацу Хайжит загварын ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн цагдан хоригдсон шүүгдэгч 45 /дөчин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Бийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төрөгөөр торгох ялыг 15 нэгж буюу 15.0000 төгрөгөөр торгох ялыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/1362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг шийтгүүлж, шүүгдэгч Л.Бийн эдлээгүй үлдсэн 2 / хоёр / жил/ 7 /долоон/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 9 /ес/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн ххх арлын дугаартай шүүгдэгч Л.Бийн эзэмшлийн “DAIHATSU Hijet” загварын ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Л.Бээс хохирогч Ж.Дт, Н.А нар нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ