Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 201705000051 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* согтуурлын байдалд байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Номун далай цогцолбор сургуулийн дотуур байранд амарч байсан *******, *******, ******* нарыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож насанд хүрээгүй хохирогч *******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... энэ хэрэг болдог шөнө 00 цаг өнгөрч байхад Шинэжинст сумаас замын пургон машинаар ирээд тээврийн бирж дээр буусан. Тэгээд хамт ирсэн Халзан банди гэх залуутай ёотон цагааны байранд айлд очоод тэнд Сэрүүн гэх нэртэй 2,5л-тэй пиво 2 ширхэгийг хоёулаа хувааж уугаад Халзан банди тэндээ унтахаар болоод, би эмээ рүүгээ утсаар ярьсан чинь гэртээ байхгүй Шаргалжуут амралт суьилалад байна гэхээр нь Номун далай ахлах сургуулийн сурагчийн байранд очиж хоноё гэж бодоод яваад очиход жижүүр нь Ариунболд гэх хүн гарч байхаар нь би хөдөөнөөс ирсэн чинь манай эмээ хөдөө явсан байна, энд хоночихоод явъя гэж гуйгаад, ороод тэр байрны 2 давхарт 204 тоот өрөөнд ороод гэрлээ асаа гэсэн чинь гэрлээ асаахгүй байсан. Тэгээд орон дээр унтаж байгаа нэг хүүхэд дээр нь очоод босоод гэрлээ асаа гэсэн чимь гэрлээ асаахгүй, би яахаараа гэрэл асаадаг юм гэхээр нь гараараа тэр хүүхдийн нүүр орчимд нь цохьсон. Тэгтэл тэр хүүхэд босоод гэрлээ асаасан чинь манай сумын Амгаланбаатар байсан. Хөмсөг руу нь гараараа цохьсон. Амгаланбаатарыг өмнө нь танина. Манай сумын манай доод ангид сурч байсан хүүхэд байгаа юм. Бидний хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би гар утсаар цохиогүй, гараараа нэг удаа цохьсон. Бид хоёрын хооронд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, дуудаад босохгүй байхаар нь цохичихсон. Тэр тасагт 3 хүүхэд унтаж байсан. Жанчив гэх хүүхэд наана нь бас нэг хүүхэд унтаж байсан. Шөнө 02 цаг өнгөрөөгөөд энэ байранд очоод ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 86-88 /

“... Тэр тасагт 3 хүүхэд унтаж байсан. Жанчив гэх хүүхэд наана нь бас нэг хүүхэд унтаж байсан. Жанчивыг шанаа орчимд нь алгадчихсан. Би энэ Малийсүрэнтэй сумандаа байхдаа өнгөрсөн өвөл маргалдсан байсан. Малийсүрэнгийн тасагт нь ороод гэрлийг нь асаагаад Малийсүрэнг сэрээсэн чинь сэрэхгүй байхаар нь нүүр орчимд нь 2 удаа гараараа цохиод авсан чинь Малийсүрэн босч ирээд надтай маргалдсан. Жижүүр Ариунболд орж ирээд намайг гарч амар гээд хөөгөөд нь би '00"-ийн өрөөнд орж бие засчихаад дээшээ хоёр давхарт 201 дугаартай тасагт орж амарсан. ...Би энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид дахин ийм хэрэг төвөгт холбогдохгүй төлөв томоотой байх болно ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 91-93 /

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын өгсөн

 “...Би Номун далай ахлах сургуулийн дотуур байранд амьдардаг. 2017 оны 01 сарын 20-наас 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим манай өрөөнд нэг хүн гэрлээ асаа гээд чанга орилоод байснаа миний унтаж байсан орны хажууд ирээд зүүн талын шанаа болон мөрлүү цохиод авсан. Энэ үед нь би сэрээд хөнжлөө сөхөөд харсан чинь миний баруун талын шанаа болон хөмсөг рүү миний хажууд байсан гар утсаар нэг удаа цохиод авсан. Тэгээд би орон дээрээ босоод суусан чинь намайг цохьсон хүн цаашаа яваад өрөөний гэрэл асаахаар нь харахад манай дээд ангид сурч байгаад оюутан болоод явсан ******* байсан. Өрөөний гэрлийг ******* асаачихаад цаашаа яваад Жанчивын унтаж байсан орон дээр очоод Жанчивыг цохьсон. Жанчивыг хувцсаа өмсөөд хоёулаа 201 дүгээр тасагт ороод ир гээд гараад явчихсан. Энэ үед миний баруун хөмсөг цохиулснаас болж задарсан байсан учир цусыг нь тогтоох гээд байж байтал ******* эргэж орж ирээд хурдал гараад ир гээд Жанчив бид хоёрыг дагуулаад 201 дүгээр тасагт оруулаад цонхны хажууд очиж зогс гээд байснаа Жанчивыг "чи яваад доод давхраас Малийсүрэн гэх хүүхдийг дагуулаад ир гээд байсан. Тэгээд Жанчив Малийсүрэнг унтаад сэрэхгүй байна гээд ороод ирсэн чинь намайг цаад орон дээрээ хэвтэж бай гээд. Жанчивыг цаанаа сууж бай гээд өөрөө гараад явсан. Удаагүй Малийсүрэн нүдээ дарчихсан, *******д хөөгдөөд бид хоёрын байсан тасагт ороод ирсэн. Малийсүрэн *******г яагаад байгаа юм гээд байсан. Энэ үед ******* нь Жанчив бид хоёрыг гар зайл гээд тэр тасгаас хөөгөөд гаргасан. Намайг гарах үед ******* дуудаад эргээд харсан чинь "чи гай болвол хохь чинь шүү" гэж хэлсэн. Би гараад Жанчивтай хамт өөрийнхөө тасагт оролгүй цаад талын 205 дугаар тасагт ороод *******гээс нуугдаж байгаад өглөө болгосон. Өглөө нь бас Малийсүрэн *******д зодуулаад хоёр нүд нь хавдчихсан байсан. ******* тэр шөнө байранд согтуу ирчихсэн ийм байдал гаргаад байсан. Юунаас болоод биднийг зодох болсон талаар мэдэх зүйл байхгүй. Урд өмнө нь бол хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй. Миний хөмсөг рүү цохисноос болоод баруун нүдэнд торлогны цус харвалттай гээд "Шинэ төв" нүдний эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний баруун талын нүд юм удаан харахаар гүн рүүгээ, ухархайруугаа хөндүүрлээд өвдөөд байгаа. Цаашид үзүүлж харуулах шаардлагатай гэсэн, одоо 14 хоноод ирж үзүүл гэсэн. Энэ *******д зүгээр байж байгаад зодуулж гэмтэж бэртсэндээ гомдолтой байна. Цаашид эмчилгээний зардал, өмгөөллийн зардал, авч хэрэглэж байгаа эм тарианы зардал нааш цаашаа явсан унааны зардал зэргийг нэхэмжилнэ. Намайг гэмтсэнээс болоод хөдөө сумаас манай эмээ Ишиг гэх хүн ирж надад эмнэлгийн хоол цай зөөж, асарч хандаж байгаа. ******* ганцаараа байсан. Ямар ч байсан архи уусан бололтой үнэртэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-17 /

 “...Жанчивыг Малийсүрэнг доод давхраас дуудаадах гээд байсан чинь Жанчив гарч орж ирээд Малийсүрэн унтаж байна гэхэд бид хоёрыг цаанаа орон дээр сууж бай гээд гараад явсан. Тэгээд байж байтал Малийсүрэн бид хоёрын байсан тасагт орж ирээд юм ярьж байгаад “ унтаж байсан чинь ******* орж ирээд шанаа руу цохиод” гэж ярьж байгаад гарах гэтэл ******* орж ирсэн. Энэ үед Жанчив бид хоёр гараад 205 дугаар тасагт орж хэвтэж байгаад өглөө болгосон. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. ******* надад хохирол болон эмчилгээний төлбөр гэж 1500000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо ямар нэгэн зовиур, гэмтэл шарх байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18-21/

Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2017 оны 01 сарын 20-21-нд шилжих шөнө би байрандаа хамт байдаг Сүрмаажав гэх хүүхдийн хамт унтаж байхад шөнө 03 цагийн орчимд миний шанаа руу хүн цохихоор нь сэрээд хартал манай сумын ******* зогсож байсан. Тэгээд би босоод чи яаж байна гээд маргалдаж байтал манай байрны жижүүр Ариунболд орж ирээд *******г дээшээ 2 давхарт гарч амар гээд хөөгөөд гаргасан. Маргааш өглөө нь босоход 204 тоотод байдаг Амгаланбаатарын нүд нь хавдчихсан, *******г хөмсөг рүү цохиод ийм болгочихлоо гэж байсан. Тэгээд жижүүр мэдээд цагдаад хэлэх шиг болсон. Миний тухайд бол Амгаланбаатарыг зодсон талаар бол мэдээгүй. Би энэ *******тэй нэг сумын хүүхдүүд болохоор багаасаа бие биенээ танина. Би *******тэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Бидний хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Намайг зодох ямар нэгэн шалтгаан байгаагүй. Яагаад шөнийн цагаар байранд ирж намайг цохих болсон шалтгааны учрыг олоогүй. *******д шанаа руугаа цохиулсны маргааш нь миний зүүн талын шанаа орчим бага зэрэг хавдсан байгаад маргааш нь хүйтэн жин тавиад зүгээр болсон. Дээд давхарт Жанчив, Амгаланбаатар хоёрыг цохиж авсан гэж Жанчив, Амгаланбаатар хоёроос маргааш нь сонссон. Өөрөөр бол нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Дүгнэлтийн талаар гаргах санал хүсэлт байхгүй. Одоо надад *******д зодуулснаас болсон ямар нэгэн бэртэл гэмтэл зовиур байхгүй. Ямар нэгэн эм тариа авч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31 /

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “... 2017 очы 01 сарын 20- 21-нд шилжих шөнө Амгаланбаатар, Хангайбаяр бид хэд байрандаа 204 дугаартай тасагт хамт унтаж байсан. Шөнө миний хамрын дээд талд хүн цохиод авахаар нь сэрээд харахад манай сумын ******* зогсож байснаа 201 дүгээр тасагт ороод ир гээд гараад явсан. Тэгээд би нойрмоглоод юу болоод байна гэж бодоод Амгаланбаатартай хамт 201 дүгээр тасагт ороход ******* намайг Малийсүрэнг дуудаад ир гэхээр нь Малийсүрэнг дуудсан чинь унтаж байхаар нь эргээд ирээд унтаж байна гэдгийг нь хэлсэн. ******* өөрөө Малийсүрэнгийн тасагруу яваад өгсөн. Удаагүй ******* эргэж орж ирээд бид хоёрыг явж унт гэхээр нь Амгаланбаатартай хоёулаа доошоо буугаад угаалгын өрөөнд орж Амгаланбаатарын нүүрийг угаахад хөмсөг дээр нь язарсан шарх үүссэн байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ гараад 205 тоот тасагт ороод амарсан. ******* нь юунаас болоод зодох болсон талаар мэдээгүй. Надтай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Унтаж байсан чинь хамрын хажуугаад гараараа цохиод авсан. Миний тухайд бол *******тэй урд өмнө нь маргалдаж хэрэлдэж байсан зүйл байхгүй. Малийсүрэнг цохьсон талаар сүүлд нь Малийсүрэнгээс өөрөөс нь сонссон. Дүгнэлтийн талаар гаргах санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Би эм тариа авч хэрэглэхээр зодуулаагүй. Тухайн үед *******гээс архи үнэртээд байсан. Надад хэргийн талаар гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38 /

Насанд хүрээгүй хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч Б.Ишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“… Манай ач хүү Амгаланбаатар нь өөрийнхөө байрлаж байсан байрандаа амарч байгаад бусдад байна. Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй, өмнө нь уулзаж учирсан зүйл байхгүй байж хүүхэд зодож нүдийг нь гэмтээсэнд гомдолтой байна. Одоо цаашдаа нүд нь хэзээ нэгэн цагт хараагүй болчихгүй байгаа гэж бодож байна. Эмчлэгч эмч нь цаашдаа манай хүүг хараагүй болохгүй гэх баталгаа байхгүй гэж хэлсэн. Манай хүүхэд нүдний эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон цаашид гарах зардлуудыг нэхэмжилнэ. Цаашид эмчилгээний зардлуудаа гаргуулж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг. / хх-ийн 23-24 /

Насанд хүрээгүй хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “... манай ахын хүүхэд Малийсүрэн өөрийнхөө байрандаа амарч байгаад бусдад зодуулсан байсан. Надад гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 /

Насанд хүрээгүй хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч Х.Юмжирдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“ ...Би хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, надад гомдол санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй. Бэртсэн, гэмтсэн зүйл байхгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Би энэ өдөр дотуур байран дээр жижүүртэй байсан. Гэтэл шөнө 02 цаг 30 минутын орчим ноднин жил манай энэ байранд байрладаг байсан ******* гэх хүүхэд ирээд хонох айл байхгүй байна, хонуулаач гэхээр нь чи янз бүрийн асуудал гаргаж болохгүй шүү гэхэд "тийм зүйл байхгүй" гэж хэлээд орсон. Ороод дээшээ 201 дүгээр тасагт байрлаж байгаа Вандандорж гэх нутгийн дүү дээрээ орж хононо гээд дээшээ гарсан. Тэгээд би доор цэвэрлэгээгээ хийгээд байж байгаад маргааш өглөө нь манай байранд байдаг Амгаланбаатарын нүд хавдчихсан, баруун талын хөмсөг нь хэгзэрсэн байхаар нь асуухад *******г цохьсон гэхээр нь тэр даруй нь цагдаад мэдэгдсэн. Ороод хоночихоод гаръя гэхээр нь оруулчихсан юм. Архи үнэртээд байсан. Гэхдээ учиргүй согтуу нь бол байгаагүй. Намайг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Би дээд давхарт хүүхдүүд зодсон талаар мэдээгүй. ******* юунаас болоод энэ хүүхдүүдийг зодох болсон талаараа ямар нэгэн зүйл яриагүй. Маргааш нь цагдаа ирээд аваад явсан түүнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /

.... Би *******г гуйгаад байхаар нь дээшээ 2 давхарт дүү Вандандоржийнхоо өрөөнд ороод амарчих гээд оруулсан. Тэгээд жижүүрийн өрөөгөө цэвэрлэчихээд доод нэг давхарын коридор цэвэрлээд явж байсан чинь ******* доод давхарт буугаад 101 дүгээр тасагт ороод ирчихсэн Малийсүрэнтэй маргаад бариад авчихсан зогсож байхаар нь чи чинь яагаад байгаа юм, би чамайг цагдаа дуудаж өгнө шүү гэсэн чинь ******* "дүү нь зүгээрээ одоо дээшээ орж амарлаа” гээд 2 давхар луу явсан. Би тэр хавиар нь цэвэрлэгээ хийж байгаад араас нь гарсан чинь амарчихсан бололтой чимээ гараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “… 2017 оны 01 сарын 20-21 -нд шилжих шөнө Амгаланбаатар, Хангайбаяр, Билгүүндалай, Жанчив бид хэд байрандаа 204 тоот тасагт хамт унтаж байсан. Өглөө босоод харахад Амгаланбаатарын баруун талын нүд нь хавдчихсан байсан. Би асуугаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 /

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Энэ хэрэг болдог шөнө Амгаланбаатартай хамт байрандаа 204 тоот тасагт хамт унтаж өглөө нь боссоны дараа орж ирэхэд нь харсан чинь баруун талын нүд нь хавдчихсан байсан. Шөнө зодуулсан талаар бол мэдээгүй, би унтаж байсан…” гэх мэдүүлэг. /хх-ийн 48- 49 /

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн

 “... 2017 сны 01 сарын 20- 21-нд шилжих шөнө би байрандаа хамт байдаг Малийсүрэнгийн хамт унтаж байхад шөнө 03 цагийн орчим Малийсүрэн харанхуйд хүнтэй маргах шиг болохоор нь харахад өрөөний гэрэл ******* Малийсүрэнгийн унтаж байсан орны хажууд зогсож байсан. Тэгтэл жижүүр Ариунболд орж ирээд *******г дагуулаад гарсан. Надад мэдсэн зүйл байхгүй. Ямар зорилгоор ирснийг нь мэдээгүй. Харахад архи уучихсан гэмээр харагдаж байсан ..” гэх мэдүүлэг. хх-ийн 53-54 /

Насанд хүрээгүй гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Энэ хэрэг болдог шөнө Амгаланбаатартай хамт байрандаа 204 тоот тасагт хамт унтаж байсан чинь орондоо байхгүй байсан, Тэгээд өглөө нь боссоны дараа орж ирэхэд нь харахад баруун талын нүд нь хавдчихсан байсан. Өмнө нь ямар нэгэн зодоон цохион хийж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 /

Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...миний үзлэгээр баруун хөмсөгний гадна хэсэгт 2 см мэс заслын оёдол бүхий шархтай, баруун нүдний дотор салстад улаан ягаан цус хуралттай, баруун доод зовхинд 1,5х02см-ийн хэмжээтэй улаан хүрэн зулгаралттай, баруун нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан байсан. Энэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмчийн үзлэгээр бол тархины доргилт илрээгүй. Тийм учраас нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн тархины доргилт гэснийг тэмдэглэлд оруулаагүй. Тархины доргилт байсан тохиолдолд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины доргилт нэмэгдсэн ч хөнгөн хэвээрээ байна. Амгаланбаатарын тухайд бол биед үүссэн гэмтэл нь гараар цохих үед болон гар утсаар цохьсон аль алинд нь ийм гэмтэл үүсэх боломжтой. Гэхдээ уг гэмтлүүдээс харахад гараар цохьсон байх магадлал илүүтэй харагдаж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай

1.*******ын биед нүдний алимны доргилт, торлогын цус хуралт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний дотор салстад, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. *******ын биед 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 66-67 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12 /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 /, эд зүйлд үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 110 /, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар / хх-ийн11-116/, өвчний түүх / хх-ийн 117-129/, шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 тоот тодорхойлолт /хх-ийн 96/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 98/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 67/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.******* нь согтуурлын байдалд байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Номун далай цогцолбор сургуулийн дотуур байранд амарч байсан *******, *******, ******* нарыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож насанд хүрээгүй хохирогч *******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь

Шүүгдэгч Н.*******гийн... Дотуур байрны 204 тоот тасагт ороод гэрлээ асаа гэтэл асаахгүй байхад нэг хүүхэд дэр очоод гэрлээ асаа гатал би яахаараа гэрэл асаадаг юм гэж хэлсэн. Тэр хүүхдийн нүүр орчимд нь гараараа цохьсон. Тэр тасагт гурван хүүхэд унтаж байсан. Жанчив гэх хүүхэд бас наана нэг хүүхэд унтаж байсан. Би Жанчивын шанаа орчимд нь алгадсан. Малийсүрэнгийн тасагт ороод гэрлийг нь асаагаад сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь нүүр орчимд нь хоёр удаа гараараа цохьсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Энэ үед би сэрээд хөнжлөө сөхөөд харсан чинь миний баруун талын шанаа болон хөмсөгрүү гараараа цохьсон. ..гэх мэдүүлэг. /хх-ийн 15-17/

Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... унтаж байсан чинь миний шанаа орчимд хүн цохиод авсан, сэрэхэд Н.******* зогсож байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... би Н.*******д цохиулаад сэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 /

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... өглөө босоод харсан чинь *******ын баруун талын нүд хавдчихсан байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт / хх-ийн 66-67/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 73/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 79/, зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Н.*******д танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хор арилсан, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ишиг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 1500000 төгрөгийг нотлох баримтгүйгээр авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******г бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч Н.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө хүлээн мэдүүлсэн /хх-ийн 9-10/, энэ талаар маргаангүй бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар шүүгдэгч Н.*******г согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл, байдалд тооцов.

Шүүгдэгч Н.*******гийн хамтран өмчлөлийн “...TCL3 маркийн 39 инчийн LCD зурагтыг...” битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******г гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Н.******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.*******ий хамтран өмчлөлийн “...TCL3 маркийн 39 инчийн LCD зурагтыг...” битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******д буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Н.*******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА