Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

 

 

 

 

 

2025         06          02                                       2025/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Өлзий, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор А.Батбаатар, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах ******* ургийн овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2536000000138 дугаартай, 319/2025/0120/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* ХХК-д зорчигч тээврийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******ы *******:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч С.*******ийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, 2 удаа хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар хуудас),

1.2.Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 01-нд сумын багийн төвд болсон бүжгийн цэнгүүнд оролцохоор 22 цагийн үед ******* багийн төвд ирсэн. Тэгээд багийн төв байр луу орж бүжиглэж байгаад гадна гарч ирээд зогсож байхад манай багийн *******оо /*******/ гэх ах хүрч ирээд чи намайг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлэхэд миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доош суухад миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед миний үүдэн шүд унасан. Тэгээд би нүд уначихлаа гэхэд шүдийг чинь би төлөөд өгий гэж хэлээд толгой руу өшиглөхөд би ухаан алдсан. Нэг мэдэхэд гэдэг ах намайг тэврээд сууж байсан.  ...Миний нүүр хэсэг рүү нэг удаа гараа цохиж тонгойх үед миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөж толгой дээр нэг удаа дэвссэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-8 дугаар хуудас)

1.3.Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой ******* багийн төвд болсон бүжгэн дээр очоод бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө буцаж явж байхад газарт нэг хүн хэвтэж байхаар нь яваад очиход С.*******ийн нүүр цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би багийн төв рүү ороод эхнэр болох Г.ийг дуудаж дагуулж гарч ирэхэд С.*******ийн хажууд Г. сууж байсан. Тэгээд Г. С.*******ийг босгоод аваад явж байхад Б.******* /*******оо/ толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),

1.4.Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 10 цагийн үед ******* багийн төвд болсон бүжгэн дээр нөхөр болох С.*******ийн хамт очоод бүжиглэж байхад манай найз С. намайг дуудаад таны нөхөр гадаа зодуулсан байна гэж хэлээд дагуулж гарсан. Намайг очиход Г. манай нөхрийн хажууд сууж байсан тэгээд би нөхрөө босгоод аваад явж байхад Б.******* толгой хэсэг рүү гараа нэг удаа цохисон би боль гэж хэлээд нөхрөө аваад найз Г.Гантулгыг дуудаж мотоциклийн ардуур нь суулгаад гэр лүүгээ авч ирж хэвтүүлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

1.5.Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр би Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт болсон үдшийн цэнгүүний үйл ажиллагаанд 20 цагийн үед очсон. Б. *******тэй хамт явж байгаад эргээд харсан чинь нэг залуутай чи ахыгаа танихгүй байна уу гээд маргалдаж байгаад барилцаад авсан. Намайг салгах гээд яваад очих үед Б.******* С.******* нар бие биеэ заамдаад бариад зогсож байсан. тэгээд би очоод тэр хоёрыг салгах үед С.*******тэй хамт газар унасан. Тэгээд С.******* босож ирээд миний нүү рлүү цохичихлоо гэхэд С.*******ийн амнаас нь цус гарч байсан...” (хх-ийн 19 дүгээр хуудас),

1.6.Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний ХОВ0725/412 дугаартай “С.*******ийн доод эгнээний 41-р шүдний булгарч уналт, буйланд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, доод уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. С. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. С.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. С.*******ийн биед учирсан дээрх 41-р шүд булгарч уналт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хх-ийн 24-25 дугаар хуудас),

1.7.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хохирогч С.*******ийн Эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээний талаарх лавлагаа, (хх-ийн 61 дүгээр хуудас),

1.8.Иргэний нэхэмжлэгч М.гийн “...Хохирогч С.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдрүүдэд БОЭТ-д үзүүлж Эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардал Е МопдоПа-ийн лавлагаагаар 135,850 (нэг зуун гучин таван мянга найман зуун тавин) төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байна. Энэ мөнгөн дүнг холбогдогч этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

2.2.Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт болсон үдэшлэгт  С.*******тэй таарамжгүй харьцаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, 2 удаа хөлөөрөө өшиглөж доод эгнээний 41 дүгээр шүдний булгарч уналт, буйланд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 2.3.Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.4. Шүүгдэгч Б.******* нь  хүний биед нь халдаж гараар болон хөлөөр цохисон үйлдэл нь  өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.

2.5.Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.6. Иймд шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар өгсөн болно.

3.4.Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлбөр төлсөн гэх хувийн байдал тогтоогдлоо.

3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 138,850 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах    нь зүйтэй гэх санал, дүгнэлт

3.7. Хохирогч С.******* нь хохиролын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй ч 2 сая төгрөг хүлээн авсан бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй, харин шүүгдэгчээс  эрүүл мэндийн даатгалын санд 135,85 төгрөг гаргуулж олгох  нь зүйтэй.

3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.9.Шүүгдэгч Б.*******г улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

3.10.Шүүгдэгч Н.Даваажав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосо хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гээс 135,850 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.

7.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС