Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

 

 

 

 

 

2025           06            20                                  2025/ШЦТ/147

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ж.Батбаатар, шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Д.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар******* аймгийн ******* аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******-д холбогдох эрүүгийн 2436005650023 дугаартай, 319/2025/0107/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, *******, хамгаалагч, шинжпэлийн багш мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг,  ******* ******* овогт *******ын *******:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний үед Л., Х. нараас тус аймгийн Жаргалант сумын нутаг Цамбагарав зочид буудлын ард, нэгдсэн эмнэлгийн урд байрлах хашааны гадна торгуулийн мөнгө гэж хүн тус бүрээс 300,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг бэлнээр авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Мөн энэхүү үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад өөрийн гэмт үйлдлийг нуун дарагдуулах, бодит байдлыг нуух зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дээрх зөрчлийн талаарх мэдээллийг бүртгэлд шинээр оруулж шалгахдаа харьяалал зөрчиж Л., Х. нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүн тус бүрд 200,000 төгрөгийн торгууль ногдуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1.Гэмт хэргийн талаарх мэдээллийг илрүүлсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас (1-р хх-ийн 1 дүгээр хуудас)

1.2.Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын орчны улсын байцаагч С.******* түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсийг зөвшөөрөлгүйгээр олборлосон зөрчилд торгууль тавих үндэслэл байхгүй. Тус зөрчилд харьяаллын дагуу манайхаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж торгууль оногдуулах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.42-т “геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл, 5.15 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалт, 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.10 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.1 дэх заалт, 8 дахь хэсэг, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 10.2 дахь заалт, 10.25, 10.27, 10.29, 11.2дугаар зүйл, 15 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил’’-д хариуцлага тооцохоор заасан бөгөөд зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, олборлосон нь Зөрчлийн тухай хуулийн 7.12-т заасан байдаг бөгөөд энэ нь манай харьяалан шалгах зөрчил болж байгаа юм. Харин ******* аймгийн Цагдаагийн газраас ******* аймгийн ******* сумын нутаг Ямаатын улааны урд ямаа ус уудаг гэх газраас “Баян заан” ХХК- нь түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсийг зөвшөөрөлгүйгээр ачсан гэх зөрчилд хойшлуулшгүй зөрчил шалгах ажиллагаа явуулаад харьяаллын дагуу манайд ирүүлсэнд миний бие тус компанийг хуулийн дагуу 2,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Тус компанийн захирал Наранхүү гэж хүн 5 машин элсийг зөвшөөрөлгүй ачиж байгаад ******* аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Ш.Еркинбект үйлдэл дээрээ баригдсан байсан...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 54 дүгээр хуудас)

1.3.Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын эхээр Нараа гэж хүн над руу залгаад хаана явна гэхэд Баян-Өлгий чиглэлээс жолооч бид хоёр аймгийн төв рүү орж явна гэхэд тэгвэл нааш нь хоосон явж байхаар Ямаатын улааны урдаас элс ачаад ороод ирээч замын зардал өгье гэхээр нь тээвэр хийдэг хүн хоосон явж байхаар түлшээ хийе гэж бодоод зөвшөөрч бид хоёр Ямаатын улаан уулын урдаас элс ачаад хөдлөх гэж байтал ******* сумын хэсгийн төлөөлөгч Еркинбек гэж залуу ирээд зөвшөөрөл байна уу гэхэд мэдэхгүй Нараа гэж хүний элс ачиж байна гэхэд зөвшөөрөлгүй юм байна наад элсээ буулга гээд бид хоёрын ачсан элсийг буулгуулж түрж тэгшлүүлсэн.Тэгээд Еркинбек хэсгийн байцаагч бид хоёрын бичиг баримтыг хурааж аваад ******* сумын орчны байцаагч С.******* гэж хүнд өгсөн байсан. бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед ******* суманд очиж *******тай уулзаад бичиг баримтаа авъя гэхэд аймгийн төв орж бай араас нь хүргээд өгнө гээд бид хоёр аймгийн төвд байж байтал орой 17 цагийн үед С.******* над руу залгаад торгуулийнхаа хүн тус бүрийн 300,000 төгрөг аваад эмнэлгийн урд Цамбагарав буудлын арын сараалжин хашааны үүдэнд хүрээд ир гэсэн ингээд Мөнх- Эрдэнэ бид хоёр бэлнээр хүн тус бүр 300,000 төгрөг нийт 600,000 төгрөгөө аваад С.*******ын хэлсэн газарт явж очиход С.******* нь цагаан өнгийн Аксио королла машинд сууж байсан тэгээд түүний машинд ороод торгуулийнхаа мөнгийг өгөөд явсан. Тэр үед бичиг баримтыг маань өгөөгүй дахин лавлаж тодруулах зүйл байдаг бичиг баримтыг чинь хуулбарлаж хавсаргана гэсэн тэгээд яваад өгсөн. С.*******ад бэлэн мөнгө өгөхөд , ******* бид 3 байсан. С.******* нь ******* аймгийн ******* суманд бичиг баримтаа авахаар очиход мэдүүлэг авсан. Тэгээд та хоёр аймгийн төв орж бай гээд тэр орой 17 цагийн үед бид 300,000 төгрөг нийт 600,000 төгрөг өгсөн. Мөнгө өгдөг өдрийн өглөө С.*******ад мэдүүлэг өгсөн.

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цагдаад мэдүүлэг өгсний дараа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Байгаль орчны газарт С.******* намайг дуудаж бид хоёр дахин мэдүүлэг өгсөн. Тэгээд тэр үед одоо асуудалгүй гээд бид хоёрын бичиг баримтыг өгөөд явуулсан.

Надаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед яг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна бэлнээр аймгийн нэгдсэн эмнэлгийн урд Цамбагарав буудлын хойно машиндаа 300,000 төгрөг авсан байсан бөгөөд сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр аймгийн Байгаль орчны газарт ******* надаас мэдүүлэг авахдаа 300,000 төгрөгөөр биш 200,000 төгрөгөөр торгох юм байна зөрүү мөнгө 100,000 төгрөгийг мэдүүлэг авсан өдрөө надад бэлнээр өгсөн....” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 49-50 дугаар хуудас)

1.4.Гэрч Х.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* аймгийн Жаргалант суманд блокийн үйлдвэртэй Нараа эгч 2024 оны 10 дугаар сарын эхээр элс ачаад өг гэж хэлсэн. Ингээд ******* аймгийн ******* сумын нутаг Ямаатын улааны урд ямаа ус уудаг гэх газраас жолооч бид хоёр тус бүрдээ 1 нийт 2 машинтайгаар очиж элс ачсан. Элсээ ачаад хөдөлж байтал ******* сумын хэсгийн төлөөлөгч Ш.Еркинбек гэж хүн ирээд та нарт зөвшөөрөл байна уу гэхэд байхгүй, зөвшөөрөл авдаг эсэхийг мэдэхгүй Нараа гэж хүний элс ачиж байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд элс ачихад зөвшөөрөл заавал байх ёстой гэж хэлээд авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад, тухайн үед ачсан байсан элсийг буулгуулсан. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед бид хоёр ******* суманд очиж машиныхаа гэрчилгээг авахаар очиход бид хоёрын гэрчилгээг ******* сумын орчны улсын байцаагч С.******* гэж хүнд шилжүүлсэн байсан тул С.*******тай уулзаад мэдүүлэг өгөөд тухайн үед сонгууль болох гэж байсан болохоор С.******* хуралд орно гээд гарсан. Тэр  орой 17 цагийн үед С.******* аймагт ирээд руу залгаад торгуулийнхаа 300,000 төгрөг авч ир гэж залгасан байсан. Бид хоёр С.******* руу залгахад ******* аймгийн Жаргалант сумын нутаг Эмнэлгийн хажуугийн Цамбагарав зочид буудлын хойд талд ногоон өнгийн төмөр сараалжин дааман хаалганы хажууд цагаан өнгийн Тоёота Аксио королла загварын авто машинтай зогсож байхаар нь бид хоёр орж машинд нь уулзаад хүн тус бүр 300,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Би бол зөвшөөрөлгүй элс ачсан түүний дагуу торгуулж байна гэж ойлгож 300,000 төгрөг өгсөн.******* аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надаас гэрчийн мэдүүлэг авсан түүний дараа 3-4 хоног өнгөрсөн байхад ******* над руу залгаж аймгийн Байгаль орчны газар дээр хүрээд ир гэж дуудаад аймгийн Байгаль орчны газарт мэдүүлэг авсан тухайн үед аас бас мэдүүлэг авсан.С.******* надаас мэдүүлэг авахдаа 300,000 төгрөгөөр биш 200,000 төгрөгөөр торгох юм байна зөрүү мөнгө нь энэ гээд надад 100,000 төгрөгийг мэдүүлэг авсан өдрөө надад бэлнээр өгсөн. Би Алтай суманд явж байтал С.******* над руу залгаж дуудсан тэгээд аймгийн Байгаль орчны газарт мэдүүлэг өгөхөд С.******* нь цагдаа дээр танаас мэдүүлэг авсан уу гэж асуусан тэгэхэдт би надаас цагдаагийн мөрдөгч мэдүүлэг авсан ямар учиртай юм бэ гэхэд С.******* аа за тийм үү л гэж байсан...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 46-47 дугаар хуудас)

1.5.Зөрчлийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...Зөрчлийн 2436000906 дугаартай үдэж дугаарласан 1 хавтас нийт 69 хуудас материалыг төрийн байгууллагаас хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулах боломжгүй тул эх хувь материалд үзлэг хийж нэг бүрчлэн хуулбарлан авав...” гэх тэмдэглэл, (1-р хх-ийн 89 дүгээр хуудас)

1.6..******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр 05-ны өдрийн Б/02 дугаартай “С.*******ыг ажилд томилох тухай” тушаал, Апбан тушаалын тодорхойлолтын хуулбар, (1-р хх-ийн 190 дүгээр хуудас)

1.7.Гэрч З.Наранхүүгийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1-р хх- ийн 9-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1.8.Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан буюу ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн С.******* нь /2022 оны 01дүгээр сарын 03-ний өдрийн Б/02 ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилогдсон-хх-130х/ Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Мөн Албаны тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1-д заасан “Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг чанд сахин биелүүлэх” 4 дүгээр зорилтын 1-д заасан “Холбогдох хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх”, 2-т заасан “Эрхэлсэн ажпын чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хариуцаж, зөрчил дутагдал гарсан тохиолдолд хариуцлага хүлээх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлж хүн тус бүрээс 300,000 төгрөгийг бэлнээр авсан нь уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Дээрхи гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан төрийн эрх ашиг, төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдахад нөлөөлдөг болно.

2.2.Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж зүйлчлэлийн талаар маргаагүй гэх боловч өөрөө урьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаагүй, мэдлэг туршлага дутсан, зөвлөх хүн байгаагүй гэх тайлбарыг хэлж байгаа хэдий ч уг шүүгдэгч нь эрх бүхий албан тушаалтны хувьд торгуулийн мөнгийг бэлнээр авсанаар өөртөө эдийн засгийн давуу байдлыг бий болгосноор уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан болно. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан торгуулийн мөнгийг холбогдох байгууллагын дансаар шилжүүлж баримтыг авах ёстой байсан ба хэрэг бүртгэлийн харьяалалыг зөрчиж шийтгэл оногдуулсаныг зөрчлийн хэрэг бүртгэлтийн алдаа гэж үзэж залруулах боломжтой байсан гэж үзнэ.

2.3. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож” Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2.4. Шүүгдэгч С.******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож 600,000 төгрөгийг авсан боловч түүнээс 200,000 төгрөгөөр Төрийн банкны төрийн сангийн дансанд зөрчилд холбогдогчдын нэрээр шилжүүлсэн/1хх-78,86х/, үлдэгдэл 100,000  төгрөгийг холбогдогч нарт буцаан өгсөн нь Х., Л. нарын мэдүүлгээр тогтоогдог тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

    3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1.Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

3.4.Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

3.5.Шүүгдэгч С.******* хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (1хэргийн 250 дүгээр хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 59 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 51 дугаар хуудас), , лавлагаа /хх-,59х/   зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

3.6.Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь 2 хүүхдийн хамт амьдарч байгаа,  ******* аймгийн ******* сумын  багт оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

3.7. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх,мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.8.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад 600,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

3.9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.10.Шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засан,хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдаж үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

3.11.Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож”, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.*******ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдаж үүрэг хүлээлгэх албадлгын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгчид тайлбарласугай.

5.Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахт хэсэгт зааснааршүүгдэгч С.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлгын арга хэмжээ  авсан үеэс хугацааг тоолсугай.

7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177,186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******ад эрх хассан болон тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

          

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС