| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1484 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1484
2025 06 03 2025/ШЦТ/1484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, гэрч П.Оюунгэрэл, иргэдийн төлөөлөгч С.Өлзийсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Нд холбогдох эрүүгийн “2411000000899” дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хороо, хх тоотод хамтран амьдрагч С.Гны “хэвлий хэсэгт нь цохиж, зодож,улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өглөө 9 цаг өнгөрөөгөөд манай найз Э ирсэн. Бид хоёр дэлгүүрээс нэг 0.75 грамын архи аваад ууж байгаад архиндаа мансуураад унтсан. Хамтран амьдрагч маань ходоодны шархтай байсан болохоор би тухайн архинаас өгөөгүй юм. Бид хоёр 04 цагийн үед сэрэхэд амь хохирогч ширээний урд суучихсан та нараас архи гуйж уудаггүй байхгүй юу” гээд архи уугаад сууж байсан. Согтуу байсан. Чи яагаад ходоодны шархтай байж архи ууж байгаа юм бэ гэсэн чинь өөрөө мэдье гэсэн. Тэгээд бид гурав юм яриад сууж байсан чинь манай найз уурлаад чи биеэ бодсонгүй, би явлаа гээд явсан. Тэгж байтал 07 цаг орчим болсон байх. Тэгээд би бурхан болоочийг унтуулах гэсэн чинь унтахгүй байхаар нь сугдаж өргөөд унтлагын орон дээр аваачиж хэвтүүлсэн. Тэгэхэд 08 цаг өнгөрөөд унтсан. Бурхан болооч өмнө нь согтуурсан үедээ гайгүй их агсан согтуу тавьдаг байсан болохоор нь би том өрөөнд ороод унтсан. Тэгэхэд ямар ч байсан дүүрүүгээ яриад ах чинь намайг зодоод байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй. Уух юмаа уусан унтах гэж байна” гэж хэлээд би том өрөөнд ороод унтсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оын:...би ххх дугаар хороо, ххх тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай талийгаач дүү С.Г нь ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод хамтран амьдрагч Нны хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа. Өчигдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би ххх худалдааны төвд ажил дээрээ байж байхад 11 цаг өнгөрч байхад Н нь надруу залгаад эгч С.Г чинь өнгөрчихлөө гэж хэлэхээр нь би шууд ххх дүүргийн ххх дугаар хороо, хххх тоот гэрт нь очсон. Намайг очиход эгч С.Г нь доошоо харчихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байдалтай байсан 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай хадам аав нас барсан. Тухайн үед ажил явдал дээр нь талийгаач эгч С.Г нь манай төрсөн эгч Оийн хамт ирж байсан. Тухайн үед талийгаач С.Гны нүд нь хөхөрчихсөн байсан. Би талийгаачаас яасан талаар асуухад эгч нь шатнаас унаад ийм болчихлоо гэх зүйл яриад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би талийгаач эгчийгээ ямар шалтгааны улмаас нас барсан болохыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 21-22 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Бний:...манай ээж С.Г нь ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод өөрийн хамтран амьдрагч Нны хамт амьдардаг. Би талийгаач ээж С.Гны төрсөн дүү болох О эгч, хүргэн ах Ц, хүүхдүүдийнх нь хамт ххх байдаг цэргийн хотхонд амьдардаг. Өчигдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би найз Аын хамт гадуур ажил амжуулаад явж байхад манай эгч О нь надруу залгаад ээж чинь нас барчихлаа хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз А хамт ээжийнхээ амьдардаг байсан ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод очиход ээж орон дээрээ доошоо харчихсан байдалтай хэвтэж байсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй нас барчихсан байдалтай байсан. Тухайн үед намайг очиход манай төрсөн дүү Т, эгч О, ээжийн хамтран амьдрагч Н, Н эгч нь гэх хүмүүс байсан. 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би ээж С.Гтай холбогдож байгаад ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод очиж уулзсан. Тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар зарын 22-ны өдөр би ээжийн гэрт хоносон. Тэгээд орой 23 цагийн үед би том өрөөнд нь орон дээр унтах гээд хэвтэж байхад, ээж С.Г нь хойд унтлагын өрөөндөө Нтой хамт байж байгаад, орилоод гараад ирэхээр нь би гайхаад асуухад Н нь хэлэхдээ Г чи ингээд уначихдаг шүү дээ, Б хүртэл харсан гээд орилоод байсан. Тухайн үед би унасан талаар нь хараагүй, ээжийн духны баруун хэсэгтээ хавдаад, булдруй болчихсон байдалтай гараад ирсэн. Тухайн үед би ээжийн дух ямар шалтгааны улмаас хавдаад гараад ирсэн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан Н ахтай хамт байж байгаад орилоод гараад ирсэн. Талийгаач намайг хааяадаа гэр орондоо ойр зуурын юм хийлгүүлэхээр дууддаг байсан. Би тусдаа амьдардаг учраас хааяадаа нэг очихоор гар нь энэ тэндээ хөхөрчихсөн байгаад байдаг байсан. Би хугацаа хэлж мэдэхгүй ч хэд хэдэн удаа очиход ийм байдал давтагдаж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 24-26 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Тийн:...талийгаач ах бид хоёрт агсан тавьсан гэж огт хэлж байгаагүй. Тэгэхдээ ээжийн найз нөхөд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хэлж байсан. Мөн ээж хааяа нүд гар бугалага хэсэг нь хөхөрсөн байсан. Асуухаар надад юу ч хэлдэггүй байсан. Найз нөхөд танай хойд аав чинь ээжийг чинь зодсон байна гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Намайг бага байхад миний хажууд ээжийг зодож байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 37-39 дүгээр тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Оийн:... манай эгч өмнө өөр нөхөртэй байсан, тэр хүнээсээ хоёр хүүхэдтэй, өмнөх нөхрөөсөө салаад Нтой хамт амьдараад 10 гаруй жил болж байна, 2 хүүхэд нь тусдаа амьдардаг. Эгчийн ходоод нь өвддөг, хааяа эмчилгээ хийлгэдэг, өөр ямар нэгэн хууч өвчин байхгүй. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цаг 30 минутын үед талийгаач эгч надруу видео дуудлага хийж залгаж ярьсан, тэр үед талийгаач эгч болон нөхөр Н нар архи уусан халамцуу байдалтай, эгч хэлэхдээ ах чинь намайг зодоод байна гэсэн эгчийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан, цаана нь Н ах байж байсан, би яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд за за ах нь унтлаа гээд утсыг нь тасалсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй, маргааш өглөө Н ах надруу ярьж эгчийг нас барсан талаар хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 41-43 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эын:..намайг анх уулзахад ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Н бид хоёрыг ууж байхад талийгаач Г гарын бугалга хэсэгт хөхөрчихсөн гээд харуулаад байсан. Тухайн үедээ Н базаад хөхрүүлчихсэн гээд яриад байсан. Тэр үед би харахад гарын алганы дайтай хөхөрчихсөн байсан. Тухайн өдрийн өглөө Н бид хоёр 0.75 литрийн архи аваад хуваагаад уусан. Тухайн үедээ нилээд муудаад унтсан. Талийгаач Г бид хоёртой хамт уугаагүй. Харин сүүлд бид хоёрыг унтсан үед архиа уучихсан согтуу байсан. Н бид хоёр нилээд их халаад согтсон, тэгээд өдөр их халуун байсан тул манараад байсан. Гэхдээ өөрсдийн хийж байгаа үйлдлийг ухамсарлаж байсан. Тухайн өдөр талийгаач нь хэн нэгэнтэй маргалдаж муудалцаж зодолдож цохилцоогүй. Гэр бүлийн хүрээнд Н тэр хоёр үл ялиг маргах зүйл байсан. Ер нь миний мэдэхээр миний хажууд зодолдоод маргалдаад байдаггүй. Би маргалдаж муудаж зодож цохисон зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 45-46 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Гийн:...2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш талийгаачтай өөрийнх нь амьдардаг гэр болох ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод очиж уулзсан. Намайг очиход тэдний гэрт талийгаачийн нөхөр Н болон Ны найз Э гэх хивс цэвэрлэгээний ажил хийдэг гэх эрэгтэй тэр гурав хамт архи уусан согтуу байсан, бид дөрөв тэдний хашаан дотор байдаг хоёр сандал дээр модны доор архинаас нь 2-3 хундага уучихаад түрүүлээд ганцаараа гараад явсан. Намайг тухайн үед очиход талийгаач Гы баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би нүдээ яачихсан юм бэ гээд асуусан чинь Н намайг зодчихсон. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой би ажлаа тарчихаад гэртээ ирчихээд байж байсан чинь талийгаач над руу өөрийнхөө ххх дугаарын миний ххх дугаарын утас руу залгасан, би утсаа аваад ярьтал согтуу уйлаад уулзмаар байна миний найз хүрээд ирээч. Хоёрхон цаг ярилцмаар байна. Н намайг зодоод байна гээд байхаар чи архи дарсаа уухаа болио гэсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50-52 дугаар тал/,
2.7. Мөрдөгчөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Н.Оийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 55-56 дугаар тал/,
2.8. Мөрдөгчөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр С.Гны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 57-61 дүгээр тал/,
2.9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №2376 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Амь хохирогч С.Гны цогцост нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325гр цусан бүлэн, 400мл шингэн цус/ цээж хоёр бугалганд цус хуралт, духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ.
3. Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325гр цусан бүлэн, 400мл шингэн цус/ гэмтэл амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Үхэлд хүргээгүй тархины судас хатуурал, умайн булчинт давхаргын хоргүй хавдар /миома/ өвчтэй байна.
5. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
6. Амь хохирогч нь нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас баржээ.
7. Нас барах үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна.
8. АОВ системээр А /II/ бүлгийн цустай байна.
9. 2024.07.02-ны өдрийн 02.45 минутын цогцосыг үзлэгээр нас бараад 22-24 цаг болсон байна.
10. Амь хохирогчид эмнэлгийн яаралттай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 97-98 дугаар тал/,
2.10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт /326 гр цусан бүлэн, 400 мл шингэн цус/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Хүчтэй бөөлжих тохиолдолд үүсэх боломжгүй байна.
2. Цээж, хоёр буглаганд цус хуралт нь амь хохирогчийг нас барахаас өмнөх 1-2 хоногийн өмнө , духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнөх 3-5 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 167-171 дүгээр тал/,
2.11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 786 дугаартай дүгнэлтэд:
1. Ж.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 79-81 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 94 дүгээр тал/, 1006 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 167 дугаар тал/, шүүх эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 79-81 дүгээр тал/-д авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1-р хавтаст хэргийн 1 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар тал, хохирогч 13 дугаар тал, Ж.Ны гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, гэрч Бийн мэдүүлэг /хохирогч 30-34 дүгээр тал/, гэрч Цын мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрч Б мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/, Г.Ө мэдүүлэг /48 дугаар тал дугаар тал/-д авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 2217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 105 дугаар тал,
3.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: гэрч О мэдүүлэг, шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ж.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод хамтран амьдрагч С.Гны “хэвлий хэсэгт нь цохиж, зодож, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оын:...би ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай талийгаач дүү С.Г нь ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод хамтран амьдрагч Нны хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа. Өчигдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би ххх худалдааны төвд ажил дээрээ байж байхад 11 цаг өнгөрч байхад Н нь надруу залгаад эгч С.Г чинь өнгөрчихлөө гэж хэлэхээр нь би шууд ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоот гэрт нь очсон. Намайг очиход эгч С.Г нь доошоо харчихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байдалтай байсан 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай хадам аав нас барсан. Тухайн үед ажил явдал дээр нь талийгаач эгч С.Г нь манай төрсөн эгч Оийн хамт ирж байсан. Тухайн үед талийгаач С.Гны нүд нь хөхөрчихсөн байсан. Би талийгаачаас яасан талаар асуухад эгч нь шатнаас унаад ийм болчихлоо гэх зүйл яриад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би талийгаач эгчийгээ ямар шалтгааны улмаас нас барсан болохыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 21-22 дугаар тал/,
- гэрч М.Бий:...манай ээж С.Г нь ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод өөрийн хамтран амьдрагч Ны хамт амьдардаг. Би талийгаач ээж С.Гны төрсөн дүү болох О эгч, хүргэн ах Ц, хүүхдүүдийнх нь хамт ххх байдаг цэргийн хотхонд амьдардаг. Өчигдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би найз Аын хамт гадуур ажил амжуулаад явж байхад манай эгч О нь надруу залгаад ээж чинь нас барчихлаа хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз А хамт ээжийнхээ амьдардаг байсан ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод очиход ээж орон дээрээ доошоо харчихсан байдалтай хэвтэж байсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй нас барчихсан байдалтай байсан. Тухайн үед намайг очиход манай төрсөн дүү Т, эгч О, ээжийн хамтран амьдрагч Н, Нны эгч нь гэх хүмүүс байсан. 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би ээж С.Гтай холбогдож байгаад ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод очиж уулзсан. Тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар зарын 22-ны өдөр би ээжийн гэрт хоносон. Тэгээд орой 23 цагийн үед би том өрөөнд нь орон дээр унтах гээд хэвтэж байхад, ээж С.Г нь хойд унтлагын өрөөндөө Нтой хамт байж байгаад, орилоод гараад ирэхээр нь би гайхаад асуухад Н нь хэлэхдээ Г чи ингээд уначихдаг шүү дээ, Б хүртэл харсан гээд орилоод байсан. Тухайн үед би унасан талаар нь хараагүй, ээжийн духны баруун хэсэгтээ хавдаад, булдруй болчихсон байдалтай гараад ирсэн. Тухайн үед би ээжийн дух ямар шалтгааны улмаас хавдаад гараад ирсэн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан Нн ахтай хамт байж байгаад орилоод гараад ирсэн. Талийгаач намайг хааяадаа гэр орондоо ойр зуурын юм хийлгүүлэхээр дууддаг байсан. Би тусдаа амьдардаг учраас хааяадаа нэг очихоор гар нь энэ тэндээ хөхөрчихсөн байгаад байдаг байсан. Би хугацаа хэлж мэдэхгүй ч хэд хэдэн удаа очиход ийм байдал давтагдаж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 24-26 дугаар тал/,
- гэрч М.Тийн:...талийгаач ах бид хоёрт агсан тавьсан гэж огт хэлж байгаагүй. Тэгэхдээ ээжийн найз нөхөд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хэлж байсан. Мөн ээж хааяа нүд гар бугалага хэсэг нь хөхөрсөн байсан. Асуухаар надад юу ч хэлдэггүй байсан. Найз нөхөд танай хойд аав чинь ээжийг чинь зодсон байна гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Намайг бага байхад миний хажууд ээжийг зодож байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 37-39 дүгээр тал/,
- гэрч Н.Оийн:... манай эгч өмнө өөр нөхөртэй байсан, тэр хүнээсээ хоёр хүүхэдтэй, өмнөх нөхрөөсөө салаад Нтой хамт амьдараад 10 гаруй жил болж байна, 2 хүүхэд нь тусдаа амьдардаг. Эгчийн ходоод нь өвддөг, хааяа эмчилгээ хийлгэдэг, өөр ямар нэгэн хууч өвчин байхгүй. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цаг 30 минутын үед талийгаач эгч надруу видео дуудлага хийж залгаж ярьсан, тэр үед талийгаач эгч болон нөхөр Н нар архи уусан халамцуу байдалтай, эгч хэлэхдээ ах чинь намайг зодоод байна гэсэн эгчийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан, цаана нь Н ах байж байсан, би яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд за за ах нь унтлаа гээд утсыг нь тасалсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй, маргааш өглөө Н ах надруу ярьж эгчийг нас барсан талаар хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 41-43 дугаар тал/,
- гэрч Б.Эын:..намайг анх уулзахад ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Н бид хоёрыг ууж байхад талийгаач Г гарын бугалга хэсэгт хөхөрчихсөн гээд харуулаад байсан. Тухайн үедээ Н базаад хөхрүүлчихсэн гээд яриад байсан. Тэр үед би харахад гарын алганы дайтай хөхөрчихсөн байсан. Тухайн өдрийн өглөө Н бид хоёр 0.75 литрийн архи аваад хуваагаад уусан. Тухайн үедээ нилээд муудаад унтсан. Талийгаач Г бид хоёртой хамт уугаагүй. Харин сүүлд бид хоёрыг унтсан үед архиа уучихсан согтуу байсан. Н бид хоёр нилээд их халаад согтсон, тэгээд өдөр их халуун байсан тул манараад байсан. Гэхдээ өөрсдийн хийж байгаа үйлдлийг ухамсарлаж байсан. Тухайн өдөр талийгаач нь хэн нэгэнтэй маргалдаж муудалцаж зодолдож цохилцоогүй. Гэр бүлийн хүрээнд Н тэр хоёр үл ялиг маргах зүйл байсан. Ер нь миний мэдэхээр миний хажууд зодолдоод маргалдаад байдаггүй. Би маргалдаж муудаж зодож цохисон зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 45-46 дугаар тал/,
- гэрч Д.Гийн:...2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш талийгаачтай өөрийнх нь амьдардаг гэр болох ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод очиж уулзсан. Намайг очиход тэдний гэрт талийгаачийн нөхөр Н болон Ны найз Э гэх хивс цэвэрлэгээний ажил хийдэг гэх эрэгтэй тэр гурав хамт архи уусан согтуу байсан, бид дөрөв тэдний хашаан дотор байдаг хоёр сандал дээр модны доор архинаас нь 2-3 хундага уучихаад түрүүлээд ганцаараа гараад явсан. Намайг тухайн үед очиход талийгаач Гны баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би нүдээ яачихсан юм бэ гээд асуусан чинь Н намайг зодчихсон. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой би ажлаа тарчихаад гэртээ ирчихээд байж байсан чинь талийгаач над руу өөрийнхөө ххх дугаарын миний ххх дугаарын утас руу залгасан, би утсаа аваад ярьтал согтуу уйлаад уулзмаар байна миний найз хүрээд ирээч. Хоёрхон цаг ярилцмаар байна. Н намайг зодоод байна гээд байхаар чи архи дарсаа уухаа болио гэсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50-52 дугаар тал/,
- Мөрдөгчөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Н.О гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 55-56 дугаар тал/,
- Мөрдөгчөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр С.Гны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 57-61 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №2376 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Амь хохирогч С.Гны цогцост нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325гр цусан бүлэн, 400мл шингэн цус/ цээж хоёр бугалганд цус хуралт, духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ.
3. Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325гр цусан бүлэн, 400мл шингэн цус/ гэмтэл амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Үхэлд хүргээгүй тархины судас хатуурал, умайн булчинт давхаргын хоргүй хавдар /миома/ өвчтэй байна.
5. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
6. Амь хохирогч нь нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас баржээ.
7. Нас барах үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна.
8. АОВ системээр А /II/ бүлгийн цустай байна.
9. 2024.07.02-ны өдрийн 02.45 минутын цогцосыг үзлэгээр нас бараад 22-24 цаг болсон байна.
10. Амь хохирогчид эмнэлгийн яаралттай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 97-98 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт /326 гр цусан бүлэн, 400 мл шингэн цус/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Хүчтэй бөөлжих тохиолдолд үүсэх боломжгүй байна.
2. Цээж, хоёр буглаганд цус хуралт нь амь хохирогчийг нас барахаас өмнөх 1-2 хоногийн өмнө , духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнөх 3-5 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 167-171 дүгээр тал/, болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Ж.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Гны хэвлий хэсэгт нь цохиж “нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсаныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч нар энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь насыг хохироож байгаа Ж.Нны гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаж, хохирогчийг алаагүй, хохирогч өөрөө унасан талаар маргаж улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцлоо.
Шүүгдэгч Ж.Н нь шүүгдэгчийн өөрөө унасан би алаагүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгаа хэдий ч шүүгдэгчийг унасан, унаснаас болж шүүгчдэгч хэвлий хэсэгтээ гэмтэл авч нас барсан талаар баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, харин хохирогчийг шүүгдэгч зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар гэрч Д.Ггийн:...намайг тухайн үед очиход талийгаач Гны баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би нүдээ яачихсан юм бэ гээд асуусан чинь Н намайг зодчихсон. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой би ажлаа тарчихаад гэртээ ирчихээд байж байсан чинь талийгаач над руу өөрийнхөө ххх дугаарын миний ххх дугаарын утас руу залгасан, би утсаа аваад ярьтал согтуу уйлаад уулзмаар байна миний найз хүрээд ирээч. Хоёрхон цаг ярилцмаар байна. Н намайг зодоод байна гээд байхаар чи архи дарсаа уухаа болио гэсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50-52 дугаар тал/, гэрч М.Бний:...ямар ч байсан Н ахтай хамт байж байгаад орилоод гараад ирсэн. Талийгаач намайг хааяадаа гэр орондоо ойр зуурын юм хийлгүүлэхээр дууддаг байсан. Би тусдаа амьдардаг учраас хааяадаа нэг очихоор гар нь энэ тэндээ хөхөрчихсөн байгаад байдаг байсан. Би хугацаа хэлж мэдэхгүй ч хэд хэдэн удаа очиход ийм байдал давтагдаж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 24-26 дугаар тал/, гэрч М.Тийн:...талийгаач ах бид хоёрт агсан тавьсан гэж огт хэлж байгаагүй. Тэгэхдээ ээжийн найз нөхөд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хэлж байсан. Мөн ээж хааяа нүд гар бугалага хэсэг нь хөхөрсөн байсан. Асуухаар надад юу ч хэлдэггүй байсан. Найз нөхөд танай хойд аав чинь ээжийг чинь зодсон байна гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Намайг бага байхад миний хажууд ээжийг зодож байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 37-39 дүгээр тал гэрч Н.Огийн:... 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цаг 30 минутын үед талийгаач эгч надруу видео дуудлага хийж залгаж ярьсан, тэр үед талийгаач эгч болон нөхөр Нн нар архи уусан халамцуу байдалтай, эгч хэлэхдээ ах чинь намайг зодоод байна гэсэн эгчийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан, цаана нь Н ах байж байсан, би яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд за за ах нь унтлаа гээд утсыг нь тасалсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй, маргааш өглөө Н ах надруу ярьж эгчийг нас барсан талаар хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 41-43 дугаар тал/, гэрч Б.Эын:..намайг анх уулзахад ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Н бид хоёрыг ууж байхад талийгаач Г гарын бугалга хэсэгт хөхөрчихсөн гээд харуулаад байсан. Тухайн үедээ Н базаад хөхрүүлчихсэн гээд яриад байсан. Тэр үед би харахад гарын алганы дайтай хөхөрчихсөн байсан...гэр бүлийн хүрээнд Н тэр хоёр үл ялиг маргах зүйл байсан…гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 45-46 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №2376 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: амь хохирогч нь нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас баржээ., шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт /326 гр цусан бүлэн, 400 мл шингэн цус/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Хүчтэй бөөлжих тохиолдолд үүсэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүдээр шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан болох нь хангалттай нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Ныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч нь хохирогчид учирсан 8.958.500 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ж.Нд 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Ж.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолох, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/138-х дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ж.Нд Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нны цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Д.РЕНЧЕНХОРОЛ