Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/127

 

 

 

 

 

 

2025              05                                                  2025/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 73А дугаар яллах дүгнэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* овгийн ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Энхтулга, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, “Баруун хүчтэн бялдаржуулах төв” төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******

Урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800, төгрөгөөр  торгох ял шийтгүүлсэн

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сард аймгийн Жаргалант сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхрын 01 тоот 180 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж, 54 мкв  болгосон нэг хэсгийг 35 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож улмаар хохирогчийн зүгээс 32 сая төгрөгийг Б.*******ын эзэмшилд шилжүүлж,  үлдэгдэл 3 сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч Б.******* нь *******ийг хуурч уг дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *******т 32 сая төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн дараах нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно. Үүнд:

- Хохирогч *******ийн “...Би аймгийн Жаргалант сумын багийн гудамжны 0 давхрын 01 тоот 180 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай подвалаас 54 мкв талбайтай болгосон хэсгийг Б.*******аас 35,, төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

Хүү Хаан банкны данснаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.*******ын Хаан банкны дансруу 5,, төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ,, төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6,, төгрөг тус тус шилжүүлж өгсөн.

Хүү эхнэр Хаан банкны данснаас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.*******ын Хаан банкны дансруу 1,200, төгрөг шилжүүлж, өгсөн.

Б.Лхагва-Очир нь 800, төгрөгийг Халзаа гэх хүнд өгч тухайн подвалд гаднаас ордог  хаалга хийлгэсэн. Ингээд нийт 32,, төгрөгийг өгсөн боловч Б.******* нь тухайн подвалыг өөр хүнд зарчихсан байсан” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 21-22 хуудас),

- Гэрч “...Манай хадам ээж ******* нь аймгийн Жаргалант сумын багийн гудамжны 411 дүгээр байрны 0 давхрын 01 тоот 180 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай подвалыг хувааж 54 мкв талбайтай болгосон подвалын хэсгийг Б.******* гэдэг хүнээс 35,, төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод миний нөхөр Хаан банкны данснаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.*******ын Хаан банкны дансруу 5,, төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ,, төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6,, төгрөг тус тус шилжүүлж өгсөн.

Миний Хаан банкны данснаас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.*******ын Хаан банкны дансруу 1,200, төгрөг шилжүүлж өгсөн. Нөхөр бид хоёр мөн Халзаа гэх хүнд 800, төгрөг өгөөд хаалга янзлуулсан. Ингээд нийтдээ 32,, төгрөгийг өгсөн боловч Б.******* нь байрыг өөр хүнд зарчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

- Гэрч *******ийн “...Би аймгийн Жаргалант сумын багийн гудамжны 411 дүгээр байрны 0 давхрын 01 тоот 180 мв талбайтай болгосон подвалыг Б.******* гэдэг хүнээс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 32,, төгрөгөөр худалдаж авсан.

Б.******* нь байрны бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Би тухайн подвалыг Б.*******аас худалдаж авахдаа өөр хүнд зарсан эсэхийг асуухад  нэг хүн авах гээд 15,, төгрөг өгчхөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Би холбогдоод зарах уу гэж асуутал зар гэж хэлсэн учраас зарж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 хуудас),

- Гэрч “... Миний зүс таних Б.Лхагва-очир гэх залуу 2023 оны 05 дугаар сарын эхээр надад 800, төгрөг өгөөд аймгийн Жаргалант сумын багийн гудамжны 411 дүгээр байрны 0 давхрын 01 тоот 54 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай подвалын хэсэгт хүнээс худалдаж авахаар болсон гээд тэр хэсэгт замаск татуулаад ОО-ын дотор хэсгийг эко хавтангаар бүрүүлсэн”...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 хуудас)

- Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн өмчлөлийн аймгийн Жаргалант сумын багийн ын гудамжны 411 дүгээр байрны 0 давхрын 01 тоот 180 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай подвалыг 80 мкв, 40 мкв, 54 мкв болгож 3 хуваагаад бусдад зарсан.

Би тухайн подвалын хэсгийг Д.Ганчимэг гэх хүнд 2023 оны 11 дүгээр сарын эхээр 32,, төгрөгөөр зарсан. Миний өмчлөлийн аймгийн Жаргалант сумын багийн ын гудамжны 411 дүгээр байрны 0 давхрын 01 тоот 180 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай подвалын гэрчилгээ нь Хас банканд 55,, төгрөгийн бизнесийн зээлийн барьцаанд байгаа.

Одоо үлдэгдэл 25,, төгрөгийг би 2024 оны 04 дүгээр сард төлж дуусгаад подвал худалдаж авсан 3 хүний нэр дээр  шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Би 2023 оны 03 дугаар сард тухайн 54 мкв болгож хуваасан подвалын хэсгээс ******* гэх хүнд зарахаар тохиролцоод 31,200, төгрөгийг дансаар авсан.

Харин тухайн подвалын хэсэгт засвар хийсэн ажлын хөлс 800, төгрөгийг ******* надад өгөөд нийт 32,, төгрөг авсан гэж хэлж болно” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 хуудас)

- “Хаан банк” ХК дахь депозит дансны 2023 оны 03 дугаар сарын хуулга(хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас), 2023 оны 08 дугаар сарын депозит дансны хуулга (хавтаст хэргийн 65 хуудас), *******ийн депозит дансны 2023 оны 11 дүгээр сарын хуулга(хавтаст хэргийн 67-68 хуудас),

- Эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-1617005796 дугаарт бүртгэлтэй аймгийн Жаргалант сумын багийн 4 дүгээр гудамжны 411 дүгээр байрны 0 давхарын 01-Б тоот хаягт байршилтай, 49.54 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийн материал зэрэг болно.

1. 2. Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгож, хэргийн үйл баримтыг дор дурдсан агуулгаар тогтоов. Үүнд:

- Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сард аймгийн Жаргалант сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхрын 01 тоот 180 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 54 мкв талбайтай хэсгийг хохирогч *******ийн хүү Б.Лхагва-Очирт 35,, төгрөгөөр худалдах, худалдан авах, ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 35,, төгрөгөөс 32,, төгрөгийг урьдчилан авч, үлдэх 3,, төгрөгийг 2023 оны 06 дугаар сард өмчлөх эрхээ шилжүүлэн өгсний дараа авахаар амаар харилцан тохиролцжээ.

- Хохирогч *******ийн хүү Б.Лхагва-Очир нь үл хөдлөх хөрөнгийн үнэд 31,200, төгрөгийг шүүгдэгч Б.*******д бэлэн бусаар төлж, уг орон сууцанд 800, төгрөгөөр хаалга хийлгэжээ.

- Шүүгдэгч Б.******* нь уг орон сууцанд сантехникийн холболт хийх шалтгаанаар хаалганы түлхүүрийг авснаас хойш элдэв шалтаг тоочиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Лхагва-Очирт шилжүүлээгүй байна.

- Улмаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уг орон сууцыг 32,, төгрөгөөр худалдах, худалдан авахаар иргэний нэхэмжлэгч *******тэй  амаар харилцан тохиролцож, түүнээс 32,, төгрөгийг бэлэн бусаар хүлээн авчээ.

- аймгийн тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн гэрчилсэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1149 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шүүгдэгч Б.******* нь орон сууцны өмчлөх эрхийг иргэний нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгчээ.

- Уг орон сууцыг хохирогч *******ийн хүү Б.Лхагва-Очир нь эзэмшиж, ашиглаагүй харин иргэний нэхэмжлэгч ******* нь түргэн хоолны газар ажиллуулж, бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа зэрэг болно.

1.3. Дээрх дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ийн хүү Б.Лхагва-Очирт 32,, төгрөгөөр худалдан борлуулсан орон сууцаа давхардуулан хожим иргэний нэхэмжлэгч *******т худалдан борлуулж, эдгээр хүмүүсээс тус бүрээс нь 32,, төгрөгийн мөнгөн хөрөнгийн өөртөө шилжүүлэн авсан үйл баримтыг тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч ******* нь улсын яллагч Б.Энхтулгатай хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй.

Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж залилах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг заажээ.

Хуулийн дээрх хэсэгт заасан Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилсан” үндэслэл энэхүү хэргийн сэргээн тогтоосон үйл баримттай тохирч, уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Учир нь гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийх нь залилан мэхлэх гэмт хэрэг юм.

Энэхүү эрүүгийн хэргийн тухайд шүүгдэгч Б.******* нь банканд төлөх зээл нэхэгдсэн гэх нөхцөл байдлыг ашиглаж, урьд хохирогч *******ийн хүү Б.Лхагва-Очирт 32,, төгрөгөөр худалдан борлуулсан орон сууцаа давхардуулан хожим иргэний нэхэмжлэгч *******т худалдан борлуулж, түүнээс 32,, төгрөгийн мөнгөн хөрөнгийн өөртөө шилжүүлэн авахдаа энэ талаар хохирогч, түүний хүү нарт урьдчилан мэдэгдээгүй, урьд өөртөө шилжүүлэн авсан орон сууцны үнийг гэрч Б.Лхагва-Очирт буцааж өгөөгүй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.******* нь орон сууцыг давхардуулан худалдан борлуулахдаа сүүлийн худалдан авагч болох иргэний нэхэмжлэгч *******т урьд хохирогч *******ийн хүү Б.Лхагва-Очирт худалдан борлуулсан талаар зохих мэдээллийг өгөлгүйгээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч,  орон сууцны үнийг давхардуулан шилжүүлэн авчээ.

2.2. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй харилцан тохирч, хэргийн үйл баримтын хувьд агуулгын зөрүүгүй байна.

2.3. Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гурав. Хохирол, уршгийн нөхөн төлбөр, иргэний нэхэмжлэлийн талаар:

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024/ШЦТ/132 дугаар тогтоолоор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгожээ.

Уг тогтоолын тодорхойлох хэсэгт “Байрны өмчлөгчийг эрх бүхий байгууллагаас тодруулах, битүүмжлэх, *******ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож оролцуулах ажиллагаа хийгээгүй”, “******* нь иргэний нэхэмжлэлээ эрүүгийн хэрэгтэй хамтруулан хууль зүйн боломж хязгаарлагдсан”, “Байрны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй, уг байрны өмчлөлийн асуудалд дүгнэлт хийгээгүй” зэрэг тодорхой үндэслэл зааж, мөрдөн шалгах дутуу ажиллагааг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу прокуророор нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж дүгнэжээ.

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/109 дүгээр шүүгчийн захирамжаар хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан дээрх мөрдөн шалгах дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлсэн болно.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг болон урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн өгсөн мэдүүлгээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргажээ.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч ******* болон иргэний нэхэмжлэгч ******* нар нь орон сууцны өмчлөлийн асуудлаар маргахгүй гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн.

Энэ нь шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 32,, төгрөгийг хохирогч *******т хожим нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэнтэй холбоотой байна.

Тодруулбал аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-1617005796 дугаарт бүртгэлтэй аймгийн Жаргалант сумын багийн 4 дүгээр гудамжны 411 дүгээр байрны 0 давхарын 01-Б тоот хаягт байршилтай, 49.54 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ийг бүртгэжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 32,, төгрөгийг нөхөн төлөгдсөн болохыг хохирогч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирол нөхөн төлсөн болохыг дурдав.

Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэй.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******аас гаргуулах хохирол, хор уршгийн нөхөн төлбөр байхгүй тул прокурорын тогтоолоор эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй аймгийн Жаргалант сумын багийн 4 дүгээр гудамжны 411 дүгээр байрны 0 давхарын 01 тоот хаягт байршилтай, 139.02 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцална.

Дөрөв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлийн талаар: 

4.1. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.

Хуулийн дээр хэсэгт дурдсан “хувийн байдал” гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдал хамаардаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт дурдсан хувийн байдал тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт заасан биеийн байцаалтад дурдсан хувийн байдал тогтоогдоно. 

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, уг хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэжээ.

Шүүгдэгч Б.******* нь залилах гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч *******ийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдов.

Иймд шүүгдэгч Б.*******ын тухайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх заалтад дурдсан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.*******ын тухайд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

4.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.*******д гурван мянган нэгж буюу 3,, төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,, төгрөгөөр торгох ялыг сар тутам 500, төгрөгөөр 6 сарын хугацаанд шүүгдэгч Б.*******аар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.

Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлав.

5. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.******* нь энэхүү эрүүгийн хэрэгт баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдав.

Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,,/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,,/гурван сая/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 500,/таван зуун мянга/ төгрөгөөр 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 32,, төгрөгийг хохирогч *******т нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч ******* болон хохирогч ******* нар нь энэхүү эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.*******аас хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-1617005796 дугаарт бүртгэлтэй аймгийн Жаргалант сумын багийн 4 дүгээр гудамжны 411 дүгээр байрны 0 давхарын 01-Б тоот хаягт байршилтай, 49.54 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаагүйг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.*******ын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй аймгийн Жаргалант сумын багийн 4 дүгээр гудамжны 411 дүгээр байрны 0 давхарын 01 тоот хаягт байршилтай, 139.02 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцалсугай.

8. Шүүгдэгч Б.******* нь энэхүү эрүүгийн хэрэгт баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ