Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 129/шш2020/00132

 

129/ШШ2020/00132

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ж.Б-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн БТСГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Р.Б-, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б- намайг Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл урамшуулал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Миний бие Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн албан тушаалд ажилладаг. Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны 10 сарын 30-ны б|71 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халлаа. Учир нь

            -Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга нь 2019 онд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээр ажлаас хууль бус халсан.

            - Миний биеийг ажлаас халах тухай мэдэгдэл өгөөгүй бөгөөд халагдах хугацаанд чөлөөтэй байсан билээ.

            - Ажлаас халах үндэслэл болгосон ажлын байрандаа тэнцэхгүй гэдэг аймгийн Санхүүгийн албаны дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд өнөөдрийг хүртэл надад танилцуулагдаагүй байна.

            -Миний биеийг удаа дараа хууль тогтоомж зөрчсөн мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн шинжтэй үндэслэлийг тушаалдаа тусгажээ гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын төлөөлөгч Р.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.11.14-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайпбарыг гаргаж байна. Биеийн тамир, спортын газрын даргын 2019.10.30-ны өдрийн Ж.Б-ыг ажпаас халсан 6/71 дүгээр тушаал нь дараах тайлбар, нотлох баримтаар хуулийн үндэслэлийг хангасан гэж үзэж байна. Учир нь:

1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019.05.03-ны өдрийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай “17/02/01 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр “...нөхөн төлбөрийн 90.6 сая төгрөг буюу нийт төлбөрийн 65.7% нь нягтлан бодогч Ж.Б-тай холбоотой байна. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, Авлигын эсрэг хууль, Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын холбогдох хэсгийг зөрчсөн тул нягтлан бодогч Ж.Б- нь тухайн ажлын байрандаа тэнцэхгүй” гэж дүгнэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлийг хангаж байна.

2. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.01-ний өдрийн 17/02/11, 17/02/15,    17/02/33, 17/02/17/03/20, 17/02/17/03/22,  17/02/17/03/23, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/17/04/13, 17/02/17/04/19, 17/02/17/04/25, 17/02/17/04/32 тоот актуудаар Ж.Б- нь Төсвийн тухай хууль, Нягтлан оодох бүртгэлийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлийг хангаж байна.

3. Мөн түүнчлэн Ж.Б-, Ц.Н нар нь бүлэглэн тус аймгийн Биеийн тамир, спортын газрын 2011-2015 оны байгууллагын үйл ажиллагааны төсвийн хөрөнгөөс 10.330.108 төгрөгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт өмнө нь холбогдож байсан. Уг хэрэгт Ж.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнтэй холбоотой Архангай аймгийн прокурорын 2017.01.25-ны өдөр “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай” 2 дугаар мэдэгдлийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад уламжилсан байдаг.

4. Ажилтан Ж.Б- нь 30 хоногийн хугацаанд 30 хоногийн дотор мэдэгдээгүй хэмээн ажпаас халсан гэх гомдлыг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халж байгаа бол 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл ажилтан Ж.Б-ыг 40.1.5 буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсонучраас халж байгаа учраас энэ хуулийн шаардлага, зохицуулалтад хамрагдахгүй юм. Ажилтан Ж.Б-ыг халахад хэд хэдэн үндэслэл байсан. Түүний заримд нь 30 хоногийн хугацаанд мэдэгдэх ийм хуулийн шаардлагад хамрагдаж байгаа боловч 30 хоногийн хугацаанд мэдэгдэх шаардлагагүй 4 нөхцөл, байдлууд хамаарч байгаа учраас 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр халсан нь хууль ёсны үйлдлүүд болсон. Түүнчлэн Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.8-т санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжпийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Энэ зөрчлийг Ж.Б- гаргасан тул ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь ажил олгогчид байсан болно. Ажилтан Ж.Б- нь түүнтэй 2019.2.15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг байгууллагаас авч устгасан. Энэ хөдөлмөрийн гэрээнд ажилтан 14 хоногийн хүртэлх хугацаагаар чөлөө авах эрхтэй байсан. Энэ 14 хоногоос дээш албан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх зохицуулалт гэрээний 2.4, 2.5-д байсан. Ж.Б- нь Солонгос улсад 3 сарын хугацаатай ажиллах сонирхолтой учраас энэ гэрээгээ өөрөө үгүй хийн устгаж улмаар гэрээгээ 3 сарын хугацаанд сунгах эрхтэй байхаар өөрчлөх оролдлогын өмнөх дарга Ц.Нэргүйбаатарын хамт хийхээр уг гэрээг устгасан байх талтай. Одоо өөрөө гэрээ огт байхгүй гэж ярьж байгаа. Энэ нь ор үндэсгүй зүйл юм. Архангай аймгийн БТСГ нь 2019.02.15-ний өдөр бүх ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн дотоод журмыг бүгдэд нь танилцуулж гарын үсэг зурсан болно. Миний бие тухайн үед БТСГ-ын даргаар түүнтэй гэрээ байгуулснаа маш сайн санаж байна.

5. Мөн түүнчлэн нөхрөө харна гэсэн үндэслэлээр 3 хоногийн чөлөө авсан боловч тус 3 хоногийн хугацаанд ирээгүй. Үүнээс хойш 3 хоног ажилдаа ирээгүй, 4 дэх хоног дээрээ ирсэн. Ийм учраас түүнийг ажпаа тасалсан гэж үзсэн. Ажлаа тасалсан хугацаанд ажпаас халах тушаалыг бид бүхэн гаргасан. Иймд Биеийн тамир, спортын газрын даргын 2019.10.30-ны өдрийн Ж.Б-ыг ажлаас халсан 6/71 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.2, 11.1.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, 7.2 дахь заалт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “Биеийн тамир, слортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэсэн нь хууль ёсны тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бадамгарав нь Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нягтлан ажилтай байсан. Архангай аймгийн Биеийн тамир спортын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нэмэгдэл урамшуулал, эрүүл мэнд нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Архангай аймгийн Биеийн тамир спортын газар миний хувьд 13 жил ажиллаж байгаа. Манай нөхөр хөлийн хугарлын улмаас остомлит болж Улаанбаатар хотод эмчилгээнд явсан. Манай нөхөр хөлөө харуулах шаардлагатай гээд дахин би Улаанбаатар хот явсан байгаа. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр хөлөө харуулсан. 10 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ ирсэн байгаа. Намайг ажил дээрээ ирэхэд янз бүрийн юм танилцуулаагүй. Маргааш нь ажилчдын хурал ороод тарах үед дарга намайг өрөөнд хүлээж бай гэхээр нь хүлээж байсан чинь тушаал өгсөн. Тэгэхээр нь тушаалаа хүлээж авлаа би хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлнэ гэж хэлээд ажлаасаа гарсан. Намайг цэцэрлэгт ажиллаж байсан, алдаа дутагдал гаргасан гэж хэлж байна. Миний хувьд цэцэрлэгт ажиллаж байгаагүй. 01 дүгээр сард дарга намайг ажлаас хална гэж хэлсэн. Би ямар учраас халах гэж байгааг нь асуухад чам дээр актууд байна гэж хэлсэн. Би наадахыг чинь аваад идсэн зүйл байхгүй. Хүмүүс гуйгаад байхаар нь олгосон. Дарга намайг олго гэж хэлэхээр би үгүй гэж чадаагүй. Хууль зүйн үндэслэлтэй сан нь байсан. Би сангийн дагуу өгсөн гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг надтай байгуулахгүй, байгууллагын ажилчидтай гэрээ байгуулаад яваад байсан. Намайг халахын тулд гэрээ байгуулаагүй байх. Би даргаас нөхрийгөө үзүүлэх гээд чөлөө аваад явсан. Гүйлгээ хийх гээд намайг олдохгүй алга болдог гэж хэлж байна. Харин би гүйлгээ хийх гээд даргыг хайгаад явж байдаг. Улаанбаатар хотод эхнэр, хүүхэд нь байдаг болохоор дарга Улаанбаатар хот явчихдаг. Надтай гэрээ байгуулсан намайг аваад алга болгосон гэж ярьж байна. Надтай ямар гэрээ байгуулсан юм би санахгүй байна. Нэргүйбаатар дарга байхдаа надтай гэрээ байгуулсан. Намайг Гранд голфийн тэмцээнд явсан гэж байна. Намайг тэмцээнд явсан хойгуур сар болоогүй Нэргүйбаатар даргыг буцаагаад ажпаас нь халсан. Ажилчдыг дарамталж ажлын бланк бичиг хэргээ авсан гэж байна. Би ажлаас халагдаж байгаа болохоор түүнийхээ дагуу бичиг баримтаа авах эрхтэй. Би хүнийг ямар нэгэн байдлаар дарамтлаагүй. Сүүлд нь ийм асуудал болно гэж бодоод би бичлэг хийсэн. Би “надад ийм бичиг баримтыг өгөөч” гэж хэлсэн, надад бичиг баримтуудыг өгсөн. Тендерийн гүйлгээтэй холбоотой асуудал яриад байна. Би тендерийн гүйлгээг хийгээгүй. Тухайн үед би ажлаас халагдсан байсан. Би тендер зарлаагүй. Ямар хүн зарласан байсан гэдгийг санхүүгийн аудитын газрын хүмүүс хараагүй. 20.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийн хоёр өөр акт гэж ярьж байна. Энэ чинь тухайн үед шалгагдаж байсан нэг акт байгаа. Түүнээс 10.000.000 төгрөг байгууллагын тэмцээн уралдааны мөнгө байгаа, бусдыг нь өөрсдөө төлж байгаа байх.  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр даргын үүрэг гүйцэтгэх ажилд томилогдсон Батболд бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж байгаа гээд чамайг ажпаас чинь хална гэхээр нь энэ асуудлыг Архангай аймгийн Засаг даргад санал тавьсан. Би Архангай аймгийн Засаг даргад “таныг намайг ажлаас хал гэж хэлсэн гэх юм” гээд утсаар ярихад “би хал гэж хэлээгүй. Та хоёрыг хамтраад ажилла” гэж хэлсэн гэсэн. Энэ үед манай ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Бат-Өлзийг ахлах дасгалжуулагчаас нь чөлөөлж ажилгүй болгоод Дондов гэх хүнийг томилсон. Бат-Өлзий тухайн үед ажлаас халчихлаа гээд өөрт нь асуудал гаргаж байсан. Энэ хүн ямар зорилготой ирсэн юм. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг яагаад халаад байгаа юм. Хамтарч ажиллаж байх хугацаанд бид хоёрт маргаантай асуудал олон байсан. Тамирчдад хувцас Улаанбаатар хотоос өөрөө авч ирсэн. Мөн хувцасны гэрээгээ өөрөө баталсан. Интернет их дэлгүүрээс авсан байсан. Интернет дэлгүүр чинь үнэтэй байдаг учраас гүйлгээг хийхгүй гэсэн чинь “чи тэгвэл ажлаа хүлээлгээд яв” гэхээр нь би ард нь тайлбар бичээд гүйлгээ хийж байсан. Хүүхдийн их наадамд 8.832.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Нярав хувцас авч ирж дарга бид хоёр хянаж гарын үсэг зурж өгөх ёстой байтал дарга энэ хувцсыг байгууллагад шахсан. Дараа нь улсын их хурлын гишүүн Баатарбилэгийн нэрэмжит тэмцээнийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 20.000.000 төгрөгөөс 12.000.000 төгрөг нь орж ирсэн. Энд 400 ширхэг фодволк, 400 ширхэг малгайг авч ирж манай байгууллагад шахаж байсан. Мөн өөрийн баз болох Бавуугарьдын ресторанд улсын аварга шалгаруулах тэмцээний тамирчдыг хооллосон, буудалд нь байрлуулсан. Нөхрийг аваад Улаанбаатар хот явах гээд чөлөө гуйж байхад надад чөлөө өгөх сонирхолгүй байсан. Тэгээд намайг энэ гүйлгээг хийчихэд яваарай гэсэн. Би багш нарт энэ гүйлгээг хиймээргүй байна. Дараа нь ашиг сонирхлын зөрчил гардаг гэж хэлсэн. Тэгсэн багш нар улсын аваргаар ийм зүйл болох нь болсон гэхдээ хэдэн төгрөг гарсан гэдгийг бид нар мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг Япон улс руу тухайн мөнгийг аваад явсан зүйл яриад байх юм. Дарга өөрөө надад энэ мөнгийг гаргаж өгч байсан. Чөлөөт бөхийн тэмцээнд зардал гаргах тушаал надад гаргаж өгөхөөр нь “юун учиртай тушаал юм бэ” гэхэд “Хашаатад ахлах дасгалжуулагч Дондовын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа” гэж хэлсэн. “Та энэ тушаалыг нийтийн арга зүйчид гаргаж болохгүй. Энийгээ та ямар нэгэн дасгалжуулагчид гарга” гэсэн чинь би юмаа мэдэж байна гэсэн. Намайг дарамталж олон гүйлгээ хийлгэж байсан. Сүүлдээ тендертэй холбоотой асуудал гарч ирээд намайг өөрийн үгэнд нь орохгүй байсан болохоор намайг халсан байх. Миний хувьд нэг даргын нөмөрт орж хууль шүүхийн байгууллагуудаар явмааргүй байна гэж хэлсэн гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр энэ байгууллагын удирдлагаар томилогдсон. Байгууллагад учирч байгаа алдаа дутагдлыг арилгуулахаар намайг томилсон. Миний хувьд хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулах гэрээ зэргийг шинэчилж хийсэн. Тухайн гэрээг ажилчидтай байгуулж, дотоод журмыг танилцуулж байгууллагын ажилчин албан хаагч нарын гарын үсгийг зуруулсан. Байгууллагын ажилчид зөвшөөрсний үндсэн дээр гэрээг баталсан. Тэгээд хоёр ахлах томилсон байгаа. Бадамгаравтай энэ гэрээг байгуулсан, байгууллагын хуралдаан дээр 14 хоногийн чөлөөг эсэргүүцэж байсан. Өмнө нь манай байгууллагын ажилчид 3 сар ажиллахаар Солонгос улс явчихдаг байсан. Энэ асуудлыг арилах үүндээс гэрээг гаргасан. Гэрээг хийсэн хийгээгүй гэж маргаж байгаад гайхаж байна. Би багш дасгалжуулагчаар ажиллаж байсан. Урд өмнө нь аудитын дүгнэлт шалгалт ордог бид нарыг дуудаж байцаадаг. Бид нар юуг нь ч мэдэхгүй цагдаагийн байгууллагад дуудагдаж очдог. Байгууллагын даргаар ажиллахад аудитын газрын дүгнэлт, дээд газраас ч хариуцлага тооц гэж хэлдэг. Тэгээд шалгаад хариуцлага тооцох гэхээр манай өмнөх дарга надад хариуцлага тооцсон. Сануулах арга хэмжээ авсан гэж хэлсэн. Дахин аудитын шалгалт ороход дахиад л алдаа дутагдал гаргадаг. Дээрээс нь дахин гүйлгээний зүйлс хийгддэг. Өөрт нь хэлж л байсан. Бид нар Бадамгаравын нөхрийг нь танина, би нөхрөө эмчлүүлээд ир гэж олон удаа бензин тосыг нь гаргаж өгч байсан. Хамгийн сүүлд итгэл хүлээлгээд чөлөө өгөөд явуулсан. Тэгээд чөлөөнийхөө хугацаанд ирдэггүй. Хоёр хоног өнгөрөөгөөд ирэхээр нь ирсэнгүй гээд арга хэмжээ авахаар нөгөө жижүүр, ажилчид руу дайрдаг. Одоо ирц бүртгэсэн дэвтэр дээр байгаа. Өөрөө бүртгээд дарга дээр нь тас тавиад явчихсан. Өөр дээрээ чөлөөтэй гээд тавьчихдаг. Нөгөө хэдээ дарамталдаг, тэгээд нөгөөдүүл нь үгнээс нь гарч чадахаа байсан. Хувийн байгууллага шиг болчихсон байна. Итгэхээр ард болохгүй бүтэхгүй зүйл хийдэг. Одоо өгч байгаа нотлох баримтууд хуурамч, ямар нэгэн арга залиар бүрдүүлсэн баримтууд байгаа. Өвчтэй нөхрийгөө үзүүлнэ гээд явахдаа 1.000.000 төгрөгийн бензиний талон авсан байдаг. Дарга дээр ирэх ёстой байсан талоныг Бадамгарав очоод авчихсан байдаг. Хэлэхээр хувиараа төлчихнө гэж хэлдэг. Энэ наад захын асуудал байгаа. Одоо өгч байгаа баримтуудыг үзэхээр дандаа хүнийг бярдаад гаргачихдаг. Бичиг хэргийн ажилтан бол урдаас нь юу ч хэлэхгүй. Ирцийг нь үзэхээр ганц ч тасгүй байгаа. Хариуцагчийн хувьд гурван зүйл дээр хариу тайлбар хэлье. Чөлөөний асуудал дээр хэлэхэд манай ахлах дасгалжуулагч 1 хоногийн чөлөө олгодог. Дарга 2-3 хоногийн чөлөөг ажилтандаа бичиггүй олгодог. Түүнээс дээш хоногийн чөлөөг албан өргөдөл хүсэлтээр чөлөөг олгодог. Бадамгаравт энэ хүрээндээ чөлөө олгосон. Чөлөөтэй байх хугацаандаа итгэл эвдсэн. Манайх Шунхлай клонктой гэрээтэй байдаг. Гэтэл Бадамгарав чөлөөтэй байх хугацаандаа буюу Улаанбаатар хот явах хугацаандаа манайх байнгын харилцагч, манайх авах ёстой гээд надад мэдэгдэлгүй, Шунхлай клонкод очоод авсан байсан. 10 сарын 28-30-ны хооронд чөлөөтэй байх хугацаандаа ийм итгэл эвдсэн асуудал гаргасан. Тэгээд халагдах тушаалаа авсан, 3 хоног чөлөө аваад ажлаа хийх байсан боловч ажлаа хийгээгүй 2 хоносон. Дотоод журмыг танилцуулсан, дотоод журамд гэрээний асуудлыг ярьсан. Өөрөө гарын үсэг зурсан. Байгуулсан гэрээгээ дарга солигдох үед 2-3 хүний гэрээтэй хамт устгасан байсан. Бусад гэрээ байх ёстой газраа байж байсан. Бадамгарав хэлэхдээ “Би эрх мэдлийн хүн мөн үү” гэж яриад байна. Энэ байгууллагыг энэ хүн хувийн байгууллага шиг болгосон хүн байгаа. Тэгээд намайг энэ асуудлуудыг шийд гэж томилсон. Тэгээд Бадамгаравтай нүүр нүүрээ харж байгаад 10-наас 25-ны дотор цалингаа тавь гэж хэлдэг. 14 хоногоос дээш чөлөө өгөхгүй гэхээр уурлаад хамт олон дотор маргалдаад байдаг. Тэгээд байгууллагын ажилчид гэрээ байгуулахад өөрөө орж ирээд гэрээ хийсэн. Гэрээний нэг хувь албанд, нэг хувь нь өөрт нь үлддэг. Албанд үлдсэн хэсгийг наад хүн чинь аваад устгасан байгаа. Энэ дээр анхаарч үзээч гэж шүүгчид хэлэх байна. Мөн актууд дээр дурдагдаж байна. Дахин давтагдсан зөрчил илрээд байна. Байгууллагын мөнгөөр аавынхаа мөнгийг төлсөн байна. Тэгээд дараа дараачийн шалгалт, шаардлагууд дээр энэ чинь дахин дахин гарч ирээд байна. Байгууллагынхаа даргатай урд урдаасаа харж сууж байгаад гэрээ байгуулчихад тэгээд гэрээгээ байгуулаагүй гээд сууж байх юм. Миний хувьд өмнө нь шүүхээр явж үзээгүй туршлага муутай байсан л юм байна. Өмнө нь шүүх, хууль хяналтын байгууллагаар явж үзсэн туршлагатай нотлох баримтаа мундаг бүрдүүлдэг гээд хариуцлагаас зугтаагаад яваад байж болохгүй гэж үзэж байна. Миний хэлээд байгаа үгс дотор худлаа яриад ажилтнаа буруутгаад байгаа зүйл байхгүй. Миний хамгийн итгэлтэй, санхүүгийн чиглэлээр хууль дүрмийн дагуу хангаж өгөх үүрэгтэй хүн. Одоо гэрээ хийгээгүй гээд хэлж байгааг би гайхаж байна. Мөн дунд нь хоёр гурван хүний гэрээ байхгүй болсон байна. Чөлөөний асуудлыг яриад байх юм. Ирц бол бүртгэгдээд явах ёстой, гэхдээ энэ хүн чинь өөрөө тухайн ирц бүртгэж байгаа хүмүүсийг шаардлага тавих ёстой чиг үүрэг нь байдаг. Тэгээд бичиг баримтаа зүгээр очоод авна биз очоод бичлэг хийгээд ингээд байх ямар шаардлага байна. Дэвтэртээ юутай хийтэй нь гараатай байсан хүнийг аваад явсан байдаг. Зөрчил дутагдал гаргачихад эрхээ хамгаалуулна гээд яваад байх юм. Бид хоёрын хийсэн гэрээ байхгүй болсон байна. хөдөлмөрийн дотоод журам дээр би тоо тавьж баталгаажуулаад ард нь гарын үсэг зуруулж баталгаажуулсан учраас дотоод журам алга болоогүй байж байна. Дотоод журмын дагуу хийсэн гэрээ маань алга болсон байна гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно.

Хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн б/71 тоот тушаалд / хх-6х/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 4.0.1.5, 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, 7.2 дахь заалт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлтийг үндэслэн тушаах нь: ...17/02/01 тоот дүгнэлтээр нягтлан бодогч Ж.Б- нь ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн ажил албан үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн болох нь холбогдох байгууллагуудын шийдвэрүүдээр тогтоогдож байх тул түүнийг ажлаас халсугай гэжээ. Мөн уг тушаалд Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019-10-30-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар заасан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Биеийн тамир спортын газрын дарга ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдээгүй, ажлаас халсан тушаал гаргах үед Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасан захиргааны чөлөөтэй байсан, ажлын байранд тэнцэхгүй гэсэн салбарын дүгнэлт байхгүй, удаа дараа хууль тогтоомж зөрчсөн мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн шинжтэй үндэслэл тусгасан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нотлох баримтаар өгсөн дотоод журам тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, аудитын актуудыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан хүчин төгөлдөр болоогүй, иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг байхад ажлаас чөлөөлөхдөө иргэдийн хуралтай зөвшилцөөгүй гэжээ.

Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар уг заалтын 40.1.4, 40.1.5-д заасан заалтыг үндэслэн тушаал гаргаж байгаа учир 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх шаардлагагүй, ажлаас халагдах үед захиргааны чөлөөтэй байсан гэх нотлох баримт эргэлзээтэй, захиргааны чөлөөтэй байсан ч 35.1.3 дахь заалт  хамаарахгүй,  удаа дараа хууль тогтоомж зөрчсөн нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа, тушаалын үндэслэл болгосон 40.1.2, 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлүүд бүгд нотлогдсон, иргэдийн хурлын  төлөөлөгчийн үүрэгт ажил гүйцэтгэхтэй холбогдуулж ажлаас чөлөөлөөгүй тул иргэдийн хуралтай зөвшилцөх шаардлагагүй тул тушаал үндэслэлтэй хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь ажилтны энэ байдлын  талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “Биеийн тамир, слортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлт / хх59-60х/ гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр нэхэмжлэгч Ж.Б-ыг тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн ноцтой хохирол учруулах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ ажил олгогч, ажилтны аль алинд байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хөдөлмөрийн гэрээ байхгүй учир гэрээнд ноцтой зөрчил гэж юу тусгасан болохыг тодорхойлох боломжгүй боловч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “Биеийн тамир, слортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлт / хх59-60х/-нд дурдсан ...90,6 сая төгрөг буюу нийт төлбөрийн 65,7 хувь нь нягтлан бодогч Ж.Б-тай холбоотой байна гэсэн нь ноцтой зөрчил биш гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Нэхэмжлэгч тал  өмнөх зөрчлүүд дахин давтагдаад байгаа зүйл биш, өмнөх зөрчилийн асуудал шийдэгдээд дууссан гэх байр суурьтай байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 2 дугаартай прокурорын мэдэгдэл /хх-34-35х/,  Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 388 дугаартай шийдвэр /хх-102-105х/, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 695 дугаартай шүүхийн шийдвэр /хх 106-105х/, Архангай аймгийн прокурорын газрын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /хх111-112/ зэрэг баримтууд нэхэмжлэгч Ж.Б-ын өмнө гаргасан алдаа зөрчилд хамаатай гэж үзэхэд Архангай аймгийн биеийн тамир спортын газарт 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын дүнд Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/11 дугаартай акт, хавсралт /хх 36-38х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/20 дугаартай акт / хх-42-44х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/03/22 дугаартай акт / хх-45-46х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/23 дугаартай акт /47-49х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/27 дугаартай акт / хх50-51х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/28 дугаартай акт /хх-52-53 ху/ 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/03/29 дугаартай акт /хх-54-55х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/32 дугаартай акт/ хх- 56-58х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/33 дугаартай акт / хх-61-63х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/25 дугаартай акт / хх-64-66х/, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/19 дугаартай акт /хх113-115/,  2019 оны 05 сарын 01-ний өдрийн 17/02/17/04/13 дугаартай акт /хх116-118/, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлт / хх-59-60х/ зэргээр нэхэмжлэгч Ж.Б- нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан учир ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа үед 30 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагагүй байна. Хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн б/71 тоот тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 4.0.1.5 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд 30 хоногийн өмнө нэхэмжлэгч Ж.Б-т ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-г зөрчөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж болохыг хуульчилжээ.  Хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй, хөдөлмөрийн дотоод журам /хх122-135х/ ирүүлсэн боловч байгууллагын тамга тэмдэг дараагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Иймд Ж.Б-ыг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж сахилгын шийтгэл оноох үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасан. Гэхдээ энэ нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа үеийн баталгаа бөгөөд өөрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа хэрэгжүүлж байх үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчил гаргасан үндэслэлээр хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь нягтлан бодогч Ж.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралтай зөвшилцөөгүй нь  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны  хэрэгт авагдсан актуудыг хүчин төгөлдөр болоогүй, Сангийн яаманд хандаж гомдол гаргасан гэх боловч тухайн актуудыг хүчингүй болгосон тухай баримт авагдаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй үед ажил үүргээ гүйцэтгээгүй ажил албан тушаалыг хэвээр  хадгалахаар заасан. Нэхэмжлэгч Ж.Б- гэр бүлийн хүнээ эмнэлгийн шинжилгээ өгүүлэхээр Улаанбаатар хот руу 10 дугаар сарын 25-30 дуустал 5 хоногийн чөлөө авч явсан үед 30-ны өдөр ажлаас халсан, би 31-нд ажилдаа ирсэн гэсэн тайлбар гаргаж Биеийн тамир спортын газрын ажлын цаг ашиглалтын бүртгэлийг /хх95-97х/ нотлох баримтаар өгсөн бөгөөд хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь Ж.Б- 10 дугаар сарын 25-28 дуустал 3 хоногийн чөлөө авч явсан боловч хугацаандаа ирээгүй, 2 хоног ажил тасалсан, ажлын цаг ашиглалтын бүртгэлийг Ж.Б- өөрөө хяналт тавьдаг, хуурамч бүртгэл хийсэн гэсэн тайлбар гаргажээ. Хавтаст хэрэгт авагдсан ажлын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэрийн маргаж буй цаг хугацааны бүртгэл нь нэхэмжлэгч Ж.Б- 10 дугаар сарын 25, 10 дугаар сарын 28,29,30,31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд чөлөөтэй, 10 дугаар сарын 26, 27-нд, 11 дүгээр сарын 02-нд ажилласнаар бичигджээ. Нэхэмжлэгч Ж.Б-ыг 10 дугаар сарын 25-наас чөлөө авсан талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд маргахгүй зөвшөөрч байгаа бөгөөд чөлөөний хугацааг хэд хоног олгосон талаар баримтгүй байна, мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн цагийн бүртгэл нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар зарим өдрүүд зөрүүтэй бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх тул эргэлзээтэй бүртгэгдсэн цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ж.Б-ын захиргааны чөлөөтэй үед ажлаас халсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалт маргаанд хамаарахгүй гэж үзлээ.

Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны 10 сарын 30-ны б|71 тоот “Ж.Б-ыг ажлаас халах тухай” тушаал үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үедээ тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-п заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН