Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

 

 

 

2025           04           08                                               2025/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай, улсын яллагч Ж.Батбаатар, шүүгдэгч Н.Золбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан,

 тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Дөчин ******* ургийн овогт Ням-Очирын Золбаярт холбогдох 2536001220100 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьд*******аг, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Ховд аймгийн Ард даатгалд салбарын захирлаар ажилладаг, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домботын 1-30 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Дөчин ******* овогт Ням-Очирын Золбаяр,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч Яллагдагч Ням-Очирын Золбаяр нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цагаан өнгийн “Тоёота Сай” маркийн 61-40 УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 1,755,000 төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс төлүүлсний дараа даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эвдэрсэн мэтээр даатгалын тохиолдлын бодит байдлыг худал мэдээлж, хуурамч баримт бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн РБ 2025/1376 тоот нөхөн төлбөрийн шийдвэрээр “Практикал даатгал”ХХК-аас 929,002 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүх Н.Золбаярт холбогдох эрүүгийн 2536001220100 дугаартай хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Н.Золбаярын Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч Н.Золбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа н дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний улмаас үүсэх эрх зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, албадан арга хэмжээг зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас “Практикал” даатгалд учирсан хохирол 929,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

1.2. Шүүгдэгч Н.Золбаяр нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цагаан өнгийн “Тоёота Сай” маркийн 61-40 УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 1,755,000 төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлсний дараа даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эвдэрсэн мэтээр даатгалын тохиолдлын бодит байдлыг худал мэдээлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Практикал даатгал”ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн РБ 2025/1376 тоот нөхөн төлбөрийн шийдвэрээр 929,002 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан нь хэрэгт цугларсан гэрч А.Ариунбилэгийн “... 2024 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт манай хуучин найз залуу Н.Баттүвшин надад байрны гадна талын зогсоолоос ухарч байгаад юм мөргөөд хойд гуперээ хагалчихлаа. 61-40 УКА тээврийн хэрэгслийн бичиг баримт болон чиний жолооны үнэмлэх хэрэгтэй байна даатгалаас нөхөн төлбөр авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн зээлийг дуусах хүртэл өөртөө бичиг баримтыг байлгана гэж хэлсэн байсан тул бичиг баримт нь надад байсан. Тэгээд хэсэг эргэж холбогдоогүй. Дараа нь түүний эгч Н.Золбаяр над руу залгаад хэрүүл хийгээд байсан. Үүний дараагаар “Практикал даатгал” ХХК-ийн 7777-6677 дугаараас залгаад “та 61-40 УКА тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож байсан уу” гэж асуусан. Тухайн үед даатгалын нөхөн төлбөр авахаар баримт бичиг бүрдүүлж өгсөн юм шиг байсан. Тэгээд даатгалаас “толь, зүүн талын 2 хаалганы имжээр, баруун урд хаалга зэрэг нь юунаас болж гэмтсэн” талаар надаас асуусан би мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Н.Баттүвшиний эгч Золбаяр руу залгаж гэмтлийн талаар асуухад Н.Золбаяр “Дэрс бут ихтэй газраар яваад зурагдсан гэж хэлээрэй гэж хэлээд толийг нь мэдэхгүй байна Баттүвшинээс асуу” гэж хэлсэн. Удалгүй Номин худалдааны төвд Н.Золбаяртай таарахад даатгалаас нь худлаа үнэлгээ хийлгэсэн гэж хэлсэн, чамайг хүлээн зөвшөөрсөн гэж надад хэлж байна гэхэд би хариуд нь үгүй ээ би худлаа хэлээгүй гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд 2025 оны 01 дүгээр с******* “Нэт капитал” ББСБ-аас над руу яриад даатгалын нөхөн төлбөр 900,000 төгрөг орж ирсэн байна.Зээлээс үлдэгдлээс хасалт хийлгэх үү гэж асуусан. Би нөгөө яриад байсан нөхөн төлбөрөө даатгалаас авсан юм байна гэж ойлгоод тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 5-6 дахь тал), гэрч П.Эрхэмбаярын “... Би “Нэт капитал” ББСБ-д 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн ажилтнаар ажиллаж байна. Би 61-40 УКА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота загварын тээврийн хэрэгслийн зээлийг олгосон. Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж А.Ариунбилэг зээлээр худалдан авсан. Түүний хамтран зээлдэгчээр түүний ээж орсон. Тухайн зээлийн эргэн төлөлтийг саяхан хаасан байх. Зээлээ хаах үедээ А.Ариунбилэг нь өөрийн хадам эгч гэх хүнтэйгээ ирээд “Нэт капитал” ББСБ-ийн нэр дээр хүсэлт бичиж өгсөн. Тухайн даатгалын нөхөн төлбөрийг манай байгууллагын дансанд орсон зээлдэгч А.Ариунбилэгтэй утсаар холбогдож, харилцан зөвшөөрсний үндсэн дээр зээлийн эргэн төлөлтөөс хасуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгчимэгийн “... Манай захирал Ц.Баянмөнх надад 2024 оны 12 дугаар с******* 61-40 УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэл юм мөргөсөн гэж эрэгтэй хүн дуудлага өгсөн гэж хэлсэн. Үүний дараагаар над руу тухайн ослын зургийг Н.Золбаяр гэдэг эмэгтэй фейсбүүкээр явуулж байсан. Тэгээд материал бүрдүүлж эхэлсэн. Сүлд үнэлгээний компаниар үнэлгээний дүгнэлтийг Золбаяр надад өгсөн. Тухайн үнэлгээний дүгнэлтэд 1,755,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Би хариуд нь Н.Золбаярт ослын бүртгэлийн хуудсыг өгсөн, харин манай өрөөнд бөглөсөн эсхүл авч яваад авч ирсэн талаар би н санахгүй байна. Манай байгууллагын дотоод программд тухайн осол 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж бүртгүүлсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), гэрч  Я.Анхбаярын“... Би “Сүлд үнэлгээ” ХХК-ийн Ховд аймаг дахь төлөөлөгчийн газарт ажилладаг. 2024 оны 12 дугаар с******* Золбаяр гэх эмэгтэй 88101522 дугаарын утаснаас залгаад үнэлгээ хийлгэх гэсэн юм хуучин ******* сумын хажууд байрлах журмын хашаанд дуудсан. Тэгээд би очих үед цагдаагийн ажилтан болон Н.Золбаяр хажууд нь үл таних 3-4 хүүхэд байсан. Тухайн үед хашаанд байх цагаан өнгийн машинд үзлэг хийгээд ажилруугаа явсан. 2-3 хоногийн дараа үнэлгээ гарч Н.Золбаярт өгсөн. Үнэлгээний мөнгийн Н.Золбаяр өгсөн. Хэд хоногийн дараа Н.Золбаяр залгаад үнэлгээг Замын цагдаагийн тасаг дээр гаргахгүй юм байна. Практикал даатгалын нэр дээр гаргах юм байна гээд солиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), Үзлэг хийх үеийн гэрэл зургаар баталгаажуулсан Н.Золбаярын гарагсан гомдол, мэдээлэлд Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал (хавтаст хэргийн 66-111 дэх хуудас), эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэлээр “...Практикал даатгалын тохиолдол, ослын бүртгэл (хавтаст хэргийн 17-23 дахь тал),  баримт хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 24-28 дахь тал),  Практикал даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөр авсан тухай баримтууд (хавтаст хэргийн 46-57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэргийн “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг худал мэдээлж, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

 

1.5. Шүүгдэгч Н.Золбаяр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг н дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч  Н.Золбаяр, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүгдэгч Н.Золбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэв.

2.3. Шүүгдэгч Н.Золбаярт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд сануулав.

2.4. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны з*******алгүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дөчин ******* ургийн овогт Ням-Очирын Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг худал мэдээлж, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ням-Очирын Золбаярт хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Н.Золбаярыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Золбаярт тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Золбаяр нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжпүүлсүгэй.

6. Эрүүгийн 2536001220100 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Золбаяраас гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны з*******алгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Н.Золбаярт хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.  Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг г*******аж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.РАУШАН