Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2020/00131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******өд оршин суух ******* *******ын ******* /РД:*******/-ын

 

Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух ийн /РД:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2010 онд Солонгос руу цуг ажлаар явахдаа танилцаад 2012 онд үерхээд 2013 онд гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин маань төрсөн. 2015 оноос эхлээд манай нөхөр архи дарс ууж, хүүхэн шуухантай орооцолдох болсон, тэгээд Л. Монгол руу явсан. Би охинтойгоо Солонгост үлдсэн. 2018 онд сургуулиа төгсөөд ирсэн. Охин одоо 5 настай, надтай амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөр дээрээ авна. Тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.*******ын ярьж байгаа бүхэн үнэн. Охин бол миний охин мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Л.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардсан.

 

Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Гэрлэгчид 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0183395-24-рт бүртгэж гэрчилгээ олгосон бөгөөд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ц. төрсөн байна.

2015 оны 05 дугаар сараас хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин Ц. төрсөн цагаасаа эхийн асрамжид байж ээнэгшин дассан, хүүхдийн насны байдал, хүүхдийг эхтэйгээ амьдрахыг хариуцагч зөвшөөрсөн зэрэг байдлыг үндэслэн хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг хуульд заасан журмын дагуу улсын орлого болгож, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар ******* ийн , *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ц.ийг эх Х.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.гаас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Одгэрэлд даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ