Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

  2025       06        17                                          2025/ШЦТ/211

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,  

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******гийн Ү**********ад холбогдох эрүүгийн 253800******** дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7 дугаар зүйлийн “а” хэсэгт заасныг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7******* ХӨҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Субару порестер загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн П.М**********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7 дугаар зүйлийн “а” хэсэгт заасныг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7******* ХӨҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Субару порестер загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн П.М**********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 253800******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэгээд Б***********ыг ажил дээр нь буулгаж үлдээгээд буцаад гэртээ харих гээд Мөрөн сумын 14-р багт гэртээ харих гээд явж байсан чинь гудамжинд машин миний өөдөөс ирж байсан. Тэгээд би хурдаа хасаад холуур өнгөрөх санаатай дарсан чинь миний машин халтираад хажуу талын хашаа руу дөхөөд ирэхээр нь би хашаа мөргөх гэж байна гэж бодоод хажуу тийш нь дарсан чинь хөндлөн гулсаад нөгөө миний урдаас ирж байсан машины хамар луу бөгсөөрөө мөргөөд зогссон…” гэх мэдүүлэг,

Хохирогч П.М**********гийн мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр бид хоёр 10 дугаар хороонд байдаг манай хүүхэд болох Б************ын гэрт очоод буцаад гэртээ харих гээд явж байсан Ц******** нэртэй дэлгүүрийн тэнд явж байхад бид хоёрын урдаас нэг машин ирж байсан. Тэгээд тухайн машин их хурдтай явж байсан. Тэгээд тэр машины жолооч хурдаа хассан боловч шууд ирээд мөргөсөн...Надад гомдол санал байхгүй. Нөгөө машины жолооч миний эмчилгээний зардал болон бусад зүйлийг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),

Гэрч Ц.Б********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байхаа манай эхнэр бид хоёр 17 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар багт хүүгийнхээ гэрт очиж байгаад буцаад гэртээ харих гээд явж байсан чинь эхнэр бид хоёрыг явж байхад урдаас нэг приүс маркийн машин гарч ирээд их хурдтай явж байгаад миний өөдөөс ирээд шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 73-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ц.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эрүүл мэндийн даатгалын сангаас 55,170 тусламж үйлчилгээ авсан ба буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 90-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өөрийн ээж М**********д бэлэглэж байсан машин байгаа юм. Машины нэр над дээр байдаг юм. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 96-р хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-6-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-8-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай: “

1. П.М**********гийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зулай, духанд цус хуралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. П.М**********гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 27-р хуудас), 

“Вендо” ХҮК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49581 дугаартай “...Үнэлгээгээр тогтоосон дүн 3,036,600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 32-33-р хуудас), 

“Вендо” ХҮК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 49581 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 36-р хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн П.М**********, ***************** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 41-р хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Б********, ***************** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 42-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 43-44-р хуудас),

Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 10 өдрийн дүгнэлтэд “...Тухайн тээврийн хэрэгсэл нь нэмэлтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолоодох тусгай тоноглолгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),

2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 56-57-р хуудас),

Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 71-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 93-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай: “...4. ***************** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт (хх-ийн 103-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47, 82-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 45, 81-р хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 46-р хуудас), Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоосон акт (хх-ийн 49-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 83-87-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 253800******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.  

Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ***************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7 дугаар зүйлийн “а” хэсэгт заасныг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7******* ХӨҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Субару порестер загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн П.М**********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.М**********гийн мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас), гэрч Ц.Б********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 73-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ц.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 90-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ч.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 96-р хуудас), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-6-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-8-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-р хуудас), “Вендо” ХҮК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49581 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 32-33-р хуудас), “Вендо” ХҮК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 49581 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 36-р хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн П.М**********, ***************** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 41-р хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Б********, ***************** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 42-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 43-44-р хуудас), Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 10 өдрийн дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас), 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 56-57-р хуудас), эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 71-р хуудас), эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 93-р хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт (хх-ийн 103-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч ***************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7 дугаар зүйлийн “а” хэсэгт заасныг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7******* ХӨҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Субару порестер загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн П.М**********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ***************** нь П.М**********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч П.М********** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн ба иргэний нэхэмжлэгч Ч.Д**********гийн тээврийн  хэрэгсэлд 3,036,600 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Ч.Д********** нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг хохирогч П.М**********, иргэний нэхэмжлэгч Ч.Д********** нарт  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Ц.Б********** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 55,170 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч П.М**********д 55,170 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 93-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч *****************аас 55,170 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх ялын саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 83-87-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *****************ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *****************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №14******** дугаар жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг, хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад тус тус даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 253800******** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.М**********, иргэний нэхэмжлэгч Ч.Д********** нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө*************** овогт Д*******гийн Ү**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д*******гийн Ү**********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *****************аас 55,170 (тавин таван мянга нэг зуун дал) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №14******** дугаар жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.

9. Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай. 

10. Эрүүгийн 253800******** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.М**********, иргэний нэхэмжлэгч Ч.Д********** нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР