Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/213

 

 

 

 

 

 

  2025       06         18                                          2025/ШЦТ/213

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,     

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,   

Амь хохирогч С.Х************ийн хууль ёсны төлөөлөгч Д.А************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч ******************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т************гийн Ө*************т холбогдох эрүүгийн 243800********** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************** нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө **** УБТ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, зорчин явсан З.Г**********, С.Х************ нарын амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************** нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө **** УБТ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, зорчин явсан З.Г**********, С.Х************ нарын амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 18-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-21-р хуудас), зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 22-23-р хуудас), хохирогч Н.Г**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-28, 30, 33-р хуудас), хохирогч Ц.С*************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-38, 40-р хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 43, 46-р хуудас), гэрч Л.Ө***************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас), гэрч М.Б***************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 53-55-р хуудас), гэрч Т.Д*******************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 62-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 66-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 72-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 78-р хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 83-86-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 89-90-р хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 93-99-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 102-103-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 108-р хуудас), 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08/189 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 118-119-р хуудас), 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаар эвлэрлийн гэрээ (хх-ийн 158-159-р хуудас), 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 181-182-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.  

Энэ хэргийн улмаас З.Г**********, С.Х************ нарын амь нас хохирсон ба шүүгдэгч нь амь хохирогч З.Г**********ын хууль ёсны төлөөлөгч Н.Г***************д 65,000,000 төгрөгийг, амь хохирогч С.Х************ийн хууль ёсны төлөөлөгч Д.А************д 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд эвлэрлийн гэрээгээр амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч ********************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч ********************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч ********************т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн 243800********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*************** овогт Т************гийн Ө*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Т************гийн Ө*************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч ********************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 (гуч) хоногийн буюу 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************т оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********************т оногдуулсан 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч ********************т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 243800********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР