| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0072/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч: Б.Ү нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-н Үд холбогдох эрүүгийн 2527000500044 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""" өдөр """"""""""""""" суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт """"""""""""""""" оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
""""""""""""""""""""""2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
""""""""""""""шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар """"", Т овогт Б-н Ү.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б-н Ү нь 2024 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Б.Бн эзэмшлийн шүдлэн насны, хонгор зүсмийн, им, тамгагүй, 1 тооны үрээ морийг хулгайлж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би алдсан үрээгээ 2 өдөр хайгаад олохгүй байсан. Тэгээд Ү буюу Эрээнээ нь О гэх хүнд нэг адууны өртэй талаар надад ярьж байсныг санаад 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр О гэх айлд яваад очсон. Тухайн үед би О гэх айлд Д гэх найзынхаа хамт явж очоод Эрээнээ буюу Ү танд урд шөнө адуу авчирч өгсөн үү гэсэн чинь О ах “Өгсөн, арьс шир нь тэнд байгаа” гэхлээр нь очоод үзэхэд миний алдсан хонгор үрээ зүсээрээ нядлагдсан байсан. Надад хамаагүй шүү, Эрээнээтэй учраа олоорой. Эрээнээ надад адууны өртэй байсан, тэрийгээ авчирч өгсөн шүү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Ү надад 2,000,000 төгрөг хохирлын төлбөр гэж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би хулгайд алдсан адуугаа өөрөө сураглаж явж байгаад О хашаанаас арьсыг нь олж цагдаад хэлсэн. Тэгээгүй бол Үг гэж мэдэх ч үгүй байсан. Ү цагдаа сэргийлэх болоод ирсэн чинь л надтай ирж уулзаад уучлал гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд тэр айлд очоод О, Б бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Б гэрээс гараад О ахтай уулзаад орж ирснээ миний алдсан адуу энд нядлагдсан байна гэсэн. Эрээнээ буюу Ү 2 хоногийн өмнө манай адуу байгаа юм, та ав ав гээд авчирч өгсөн гэнэ, арьс шир нь байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гарсан чинь Бгийн алдсан хонгор морины ширийг гэрийн урд авчраад тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б нь миний нөхөр байгаа юм. ...Д гэх найзтайгаа адуугаа хайж яваад О гэдэг айлд орсон чинь манай алдсан хонгор үрээг нядалсан байсан. Хэнээс авсан юм гэсэн чинь О гэх хүн надад хамаагүй шүү. Эрээнээ буюу Ү надад нэг адууны өртэй олон жил болж байгаа юм. Тэр өрөндөө авчирч өгсөн гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эрээнээ буюу Ү манайхаас унагатай гүү авч байсан юм. Тэгээд тэрийгээ өгөхгүй байсан. Нэхэхээр өгнө өө л гэдэг байсан. Нэг өдөр Эрээнээ над руу яриад ирж адуугаа ав гэхээр нь би нөхөртөө хэлээд манай нөхөр очиж авчрах гээд баз С-н портер машиныг гуйгаад хамт явсан. Тэгээд манай нөхөр, Сүхээтэй ачиж ирсэн. Тэгээд сумын төвийн хашаандаа Сүхээ эхнэрийн хамт, мөн манай нөхөр бид хоёр, бид 4 янзалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Эрээнээ буюу Үд 2010 онд унагатай гүү өгөөд хариуд нь малын саравч авахаар тохиролцож байсан боловч одоог хүртэл өгөхгүй явсаар байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын сүүлчээр, би өдрийг нь тодорхой санахгүй байна, манай эхнэр рүү залгаад ирж адуугаа ав гэж хэлсэн байсан. Тэгээд би хөдөөнөөс ирээд энэ талаар эхнэрээсээ сонсоод баз Сыг гуйж портер машинаар нь Үгийн хашаанд очиж, им, тамгагүй, хонгор зүстэй, хязаалан үрээ ачиж, хашаандаа ирээд уяж хонуулаад маргааш нь баз Сын хамт нядалсан. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б гэх залуу Дгийн хамтаар ирээд “Та Үгоос адуу авсан уу арьс, шир нь байна уу” гэхээр нь гаргаад харуултал Б миний адуу мөн байна, би энэ адуугаа хулгайд алдсан юм гээд зураг, хөргийг нь дарж аваад явсан. ...Намайг очиход Ү барьж аваад уячихсан, миний адуу байгаа юм. Та авлагадаа ав гэж хэлсэн. Би арьс, ширийг нь ченжид тушаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...О над руу залгаад голын зүүн талын айлын хашаанаас идэшний адуу ачаад ирье гэхээр нь """ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго 3 маркийн автомашинаар баз аха О хамт Эрээнээ гэх залуугийн хашаанаас хонгор зүстэй, им, тамгагүй үрээг ачиж, О ахын хашаанд хамт хийлцсэн, Тэр адууг О ах идшиндээ хэрэглэсэн. ...О ах надад хэлэхдээ Эрээнээгээс авлагадаа авлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
“Тэргүүн үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний 1/14 дугаартай “1 тооны шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1.000.000 /нэг сая / төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,
Б.Үгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би хүнд адууны өглөгтэй байсан болохоор Бн адуунаас 1 тооны хонгор үрээг тастаж өөрийнхөө адуутай нийлүүлээд туугаад сумын төвийн хашаандаа хашиж, барьж уяад тэр өдрийнхөө орой өглөгтэй хүндээ өгчихсөн юм. Уг нь би тэр өдрөөс нэг сар орчмын өмнө Бтай ганцаараа тааралдах үедээ зарах үрээ байна уу гэж асуухад Б надад нэг үрээ байгаа, охин болгох гэж байгаа юм, чи авбал авахгүй юу гэж хэлж байсан болохоор би тэр үед нь нэг үрээг нь туугаад аваад явчихсан юм. Би тухайн үед нь хэлж мэдэгдээгүй юм. Түрүүнд нь хэлж ярьсан болохоор гайгүй байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
Б.Ү яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед өөрийн эзэмшлийн 2023 оны төл, хээр, алаг зүсний шүдлэн үрээгээрээ адуундаа явж ирсэн. Би тус үрээг саяхан хүнд 400.000 төгрөгөөр зарчихсан, одоо надад байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Үд 2024 оны 12 дугаар сард 2023 оны төл хээр алаг зүсний шүдлэн үрээ байсан. Манайх 30 гаран тооны адуутай бөгөөд 2024 оны 12 дугаар сард манай адуунд 2023 оны төл, хээр алаг зүсний шүдлэн үрээ байсан. Тус үрээ нь манай унаган үрээ байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сард зарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,
Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан болон хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/,
Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 56-59 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Үгийн мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2024 оны тооллогын дүнгийн хуудас /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,
""""""""""""" шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,
""""""""""""""""шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/,
""""""""""""""""""шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/
Хаан, Хас, Төрийн банкнаас ирүүлсэн харилцах дансны хуулгууд /хавтаст хэргийн 76-110 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бгаас гаргасан “гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн бичиг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Үгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шүдлэн насны үрээ морины зах зээлийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын байдлаар тогтоосон Хөрөнгийн үнэлгээчний 2/46 дугаартай “шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас/,
Зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,
"""""""""""" сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/,
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тус өдөр миний бие хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Мгийн хамт """" сумын """"""""""" багийн нутаг дэвсгэрээр нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Б-н Ү гэгч нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """" сумын Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, өргөн чөлөө гэх газарт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явсан ба хамгаалалтын малгай өмсөөгүй явж байсан тул зогсоогоод шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд тухайн этгээдээс архи үнэртэж, хэл яриа нь орооцолдож байсан тул тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 1,28% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,
Б.Ү яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ айраг ууж сууж байгаад """" сумын Шивээт 4 дүгээр баг, Өргөн чөлөө гэх газарт дэлгүүр ажиллуулдаг найз Сгийнд очтол найз С ойрд уулзаагүй гээд 2,5 литрийн Нийслэл нэртэй том пиво задлаад өгөхлөөр нь 2 аягыг уучихаад тэднийхээс гарч Петровис ШТС орж мотоцикльдоо бензин хийчихээд эргээд найз Сгийн дэлгүүрийн гадаа ирээд зогстол сумын цагдаа ирж шалгаад мотоциклио хураалгасан. Болсон явдлын тухайд ийм л үйл явдал болсон. Би прокурорын тогтоолыг болон хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,
Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/,
Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан болон хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 164-168 дугаар хуудас/,
"""""""""""""""""" шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/10 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас/,
"""""""""""""""""""""""шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас/,
"""""""""""""""""""""шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/,
" """""""""""""""""шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/337 дугаартай “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дууссан бөгөөд эрх хасах ялын үлдэгдэл 166 хоног байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 185 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Үгийн 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Үд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
1.1. Мал хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Б.Бн эзэмшлийн шүдлэн насны, хонгор зүсмийн, им, тамгагүй, 1 тооны үрээ морийг хулгайлж, 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бн “...Би алдсан үрээгээ 2 өдөр хайгаад олохгүй байсан. Тэгээд Ү буюу Эрээнээ нь О гэх хүнд нэг адууны өртэй талаар надад ярьж байсныг санаад 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр О гэх айлд яваад очсон. Тухайн үед би О гэх айлд Д гэх найзынхаа хамт явж очоод Эрээнээ буюу Ү танд урд шөнө адуу авчирч өгсөн үү гэсэн чинь О ах “Өгсөн, арьс шир нь тэнд байгаа” гэхлээр нь очоод үзэхэд миний алдсан хонгор үрээ зүсээрээ нядлагдсан байсан. Надад хамаагүй шүү, Эрээнээтэй учраа олоорой. Эрээнээ надад адууны өртэй байсан, тэрийгээ авчирч өгсөн шүү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, хохирогч Б.Б дахин өгсөн: “...Ү надад 2,000,000 төгрөг хохирлын төлбөр гэж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, хохирогч Б.Бн дахин өгсөн: “...Би хулгайд алдсан адуугаа өөрөө сураглаж явж байгаад О хашаанаас арьсыг нь олж цагдаад хэлсэн. Тэгээгүй бол Үг гэж мэдэх ч үгүй байсан. Ү цагдаа сэргийлэх болоод ирсэн чинь л надтай ирж уулзаад уучлал гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, гэрч Д.Дгийн “...Тэгээд тэр айлд очоод О, Б бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Б гэрээс гараад О ахтай уулзаад орж ирснээ миний алдсан адуу энд нядлагдсан байна гэсэн. Эрээнээ буюу Ү 2 хоногийн өмнө манай адуу байгаа юм, та ав ав гээд авчирч өгсөн гэнэ, арьс шир нь байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гарсан чинь Бгийн алдсан хонгор морины ширийг гэрийн урд авчраад тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, гэрч Э.Бгийн “...Б нь миний нөхөр байгаа юм. ...Д гэх найзтайгаа адуугаа хайж яваад О гэдэг айлд орсон чинь манай алдсан хонгор үрээг нядалсан байсан. Хэнээс авсан юм гэсэн чинь О гэх хүн надад хамаагүй шүү. Эрээнээ буюу Ү надад нэг адууны өртэй олон жил болж байгаа юм. Тэр өрөндөө авчирч өгсөн гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, гэрч М.Дгийн “...Эрээнээ буюу Ү манайхаас унагатай гүү авч байсан юм. Тэгээд тэрийгээ өгөхгүй байсан. Нэхэхээр өгнө өө л гэдэг байсан. Нэг өдөр Эрээнээ над руу яриад ирж адуугаа ав гэхээр нь би нөхөртөө хэлээд манай нөхөр очиж авчрах гээд баз С-н портер машиныг гуйгаад хамт явсан. Тэгээд манай нөхөр, Сүхээтэй ачиж ирсэн. Тэгээд сумын төвийн хашаандаа Сүхээ эхнэрийн хамт, мөн манай нөхөр бид хоёр, бид 4 янзалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, гэрч Д.Оын “...Би Эрээнээ буюу Үд 2010 онд унагатай гүү өгөөд хариуд нь малын саравч авахаар тохиролцож байсан боловч одоог хүртэл өгөхгүй явсаар байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын сүүлчээр, би өдрийг нь тодорхой санахгүй байна, манай эхнэр рүү залгаад ирж адуугаа ав гэж хэлсэн байсан. Тэгээд би хөдөөнөөс ирээд энэ талаар эхнэрээсээ сонсоод баз Сыг гуйж портер машинаар нь Үгийн хашаанд очиж, им, тамгагүй, хонгор зүстэй, хязаалан үрээ ачиж, хашаандаа ирээд уяж хонуулаад маргааш нь баз Сын хамт нядалсан. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б гэх залуу Дгийн хамтаар ирээд “Та Үгоос адуу авсан уу арьс, шир нь байна уу” гэхээр нь гаргаад харуултал Б миний адуу мөн байна, би энэ адуугаа хулгайд алдсан юм гээд зураг, хөргийг нь дарж аваад явсан. ...Намайг очиход Ү барьж аваад уячихсан, миний адуу байгаа юм. Та авлагадаа ав гэж хэлсэн. Би арьс, ширийг нь ченжид тушаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, гэрч Г.Сын “...О над руу залгаад голын зүүн талын айлын хашаанаас идэшний адуу ачаад ирье гэхээр нь """ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго 3 маркийн автомашинаар баз аха О хамт Эрээнээ гэх залуугийн хашаанаас хонгор зүстэй, им, тамгагүй үрээг ачиж, О ахын хашаанд хамт хийлцсэн, Тэр адууг О ах идшиндээ хэрэглэсэн. ...О ах надад хэлэхдээ Эрээнээгээс авлагадаа авлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, “Тэргүүн үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний 1/14 дугаартай “1 тооны шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/, Б.Үгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би хүнд адууны өглөгтэй байсан болохоор Бн адуунаас 1 тооны хонгор үрээг тастаж өөрийнхөө адуутай нийлүүлээд туугаад сумын төвийн хашаандаа хашиж, барьж уяад тэр өдрийнхөө орой өглөгтэй хүндээ өгчихсөн юм. Уг нь би тэр өдрөөс нэг сар орчмын өмнө Бтай ганцаараа тааралдах үедээ зарах үрээ байна уу гэж асуухад Б надад нэг үрээ байгаа, охин болгох гэж байгаа юм, чи авбал авахгүй юу гэж хэлж байсан болохоор би тэр үед нь нэг үрээг нь туугаад аваад явчихсан юм. Би тухайн үед нь хэлж мэдэгдээгүй юм. Түрүүнд нь хэлж ярьсан болохоор гайгүй байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, Б.Ү яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед өөрийн эзэмшлийн 2023 оны төл, хээр, алаг зүсний шүдлэн үрээгээрээ адуундаа явж ирсэн. Би тус үрээг саяхан хүнд 400.000 төгрөгөөр зарчихсан, одоо надад байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/, гэрч Т.Б-нын “...Б.Үд 2024 оны 12 дугаар сард 2023 оны төл хээр алаг зүсний шүдлэн үрээ байсан. Манайх 30 гаран тооны адуутай бөгөөд 2024 оны 12 дугаар сард манай адуунд 2023 оны төл, хээр алаг зүсний шүдлэн үрээ байсан. Тус үрээ нь манай унаган үрээ байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сард зарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/, Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан болон хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/, Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтас хэргийн 56-59 ху/, Яллагдагч Б.Үгийн мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2024 оны тооллогын дүнгийн хуудас /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/, """""""""""""""" 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/, """"""""""""""""" шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/, """""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/, Хаан, Хас, Төрийн банкнаас ирүүлсэн харилцах дансны хуулгууд /хавтаст хэргийн 76-110 дугаар хуудас/, Хохирогч Б.Бгаас гаргасан “гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн бичиг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/, Яллагдагч Б.Үгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шүдлэн насны үрээ морины зах зээлийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын байдлаар тогтоосон Хөрөнгийн үнэлгээчний 2/46 дугаартай “шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.Ү нь тухайн үхрийг бусдын мал болохыг мэдсээр байж “өөрийн үхэр” гэж, иргэн Д.Од өр төлбөрийнхөө оронд өгсөн нь болох нь гэрч Д.О, Д.Д нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Ү дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын малыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч Б.Ү түүний үхрийг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч Б.Үгийн мал хулгайлсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
1.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ү 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр """""""""""""" """" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
хэрэгт авагдсан Зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 147 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн """""""""""""" сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/, гэрч И.Бын “Тус өдөр миний бие хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Мгийн хамт """" сумын """""""""""""""""" багийн нутаг дэвсгэрээр нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Б-н Ү гэгч нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """" сумын Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, өргөн чөлөө гэх газарт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явсан ба хамгаалалтын малгай өмсөөгүй явж байсан тул зогсоогоод шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд тухайн этгээдээс архи үнэртэж, хэл яриа нь орооцолдож байсан тул тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 1,28% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/, Б.Ү яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ айраг ууж сууж байгаад """" сумын """"""""""""""" гэх газарт дэлгүүр ажиллуулдаг найз Сгийнд очтол найз С ойрд уулзаагүй гээд 2,5 литрийн Нийслэл нэртэй том пиво задлаад өгөхлөөр нь 2 аягыг уучихаад тэднийхээс гарч Петровис ШТС орж мотоцикльдоо бензин хийчихээд эргээд найз Сгийн дэлгүүрийн гадаа ирээд зогстол сумын цагдаа ирж шалгаад мотоциклио хураалгасан. Болсон явдлын тухайд ийм л үйл явдал болсон. Би прокурорын тогтоолыг болон хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/, Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/, Тайж овгийн Б-н Ү /РД:"""""/-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан болон хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 164-168 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/10 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас/, """""""""""""""""""" шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас/, """"""""""""""""""шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/, """""""""""""""""""""""шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/337 дугаартай “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дууссан бөгөөд эрх хасах ялын үлдэгдэл 166 хоног байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 185 дугаар хуудас/, Яллагдагч Б.Үгийн 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Ү нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр """""""""""""""""" """" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ү нь """"""""""""""""""""" шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Үг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс шалгаж тогтооход түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,28 промиль (%) байсан нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Б.Үг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Шүүгдэгч Б.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Б.Бн эзэмшлийн шүдлэн насны, хонгор зүсмийн, им, тамгагүй, 1 тооны үрээ морийг хулгайлж, 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн """" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч Б.Үд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах саналыг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байгаа учраас түүнд дараах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч Б.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт хорих ялын хугацааг 1 жил 06 сарын хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах нь зүйтэй гэсэн саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Өнөөдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Ү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ү нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 1,000,000 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд хохиролд 2,000,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Бн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй,
Шүүгдэгч Б.Ү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй гэж тус тус үзлээ.
Дөрөв: Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА