| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Д.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-н Цод холбогдох эрүүгийн 2527000000065 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""""" суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, эхнэр, хүүхдүүдийн хамт """""""""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй
Урьд """""""""""""""""""""""""шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэгтгэн, нийт 8 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, """"""""""" регистрийн дугаартай, Х овогт Д-н Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тухай санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр миний бие цагдаагийн ахлагч С.Дгийн хамтаар """"""""""""""""""""багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд тухайн үед Д-н Ц /РД:"""""""""""/ нь улсын дугааргүй Башан маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """"""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй, түүнчлэн урд нь замын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул зогсоогоод шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 0,39% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
"""""""""""""""""""""" цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
""""""""""""""""""""""шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 12-20 дугаар хуудас/,
Х овгийн Д-н Ц /РД:"""""""""""/-ийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,
""""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/1951 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/,
Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний буруу, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Х овгийн Д-н Ц /РД:"""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Ц 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр """"""""""""""""" нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүйй “Башан” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч И.Бын “...Тус өдөр миний бие цагдаагийн ахлагч С.Дгийн хамтаар Хужирт сумын Шунхлай 5 дугаар баг, Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд тухайн үед Д-н Ц /РД:"""""""""""/ нь улсын дугааргүй Башан маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """"""""""""""""" багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй, түүнчлэн урд нь замын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул зогсоогоод шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 0,39% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, """"""""""""""""" тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, """""""""""""""""""""""шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 12-20 дугаар хуудас/, Х овгийн Д-н Ц /РД:"""""""""""/-ийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/, """"""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/1951 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/, Д.Цын яллагдагчаар өгсөн “...Миний буруу, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, Х овгийн Д-н Ц /РД:"""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Ц хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Х овогт Д-н Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Д.Цын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА