2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1546

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү,

шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2508 01717 0669  дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “******-т жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, ***** хотхон ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********.*****.************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2508017170669 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 онд хар өнгийн машин унадаг байсан. Засварын газар хайж байгаад энэ ахын машин засварыг олсон. Тэгээд миний машиныг засагдах боломжгүй юм байна гээд тэгээд улаан машин санал болгосон дагуу танилцаж байсан. 2024.11.14-ний өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад тухайн үед банкныхаа зээлийг хаагаад буцаагаад нэмж авах санаатай байсан. Тэгээд би ******** ахаас асуусан чинь эхнэрээс асуугаад үз гэсэн. Тэгээд ***** эгчээс 6,200,000 төгрөг өөрийн дансаар авсан. Тэгээд би өөр хүнээс үлдэгдлийг зээлээд 10,000,000 төгрөг болгоод зээлээ хаачихъя гэж бодсон. Тэгээд би гэртээ харьсан чинь гэрт манай эхнэрийн найзууд, өртэй хүмүүс ирсэн мөнгөө нэхэж байсан. Би мөнгө зээлснээ хэлсэн. Эхнэрийн найз руу 4,000,000 гаран төгрөг явуулсан, үлдсэн мөнгөө 1,500,000 төгрөг зээлсэн байсан хүн рүүгээ явуулсан. Маргааш нь би яриад мөнгөө хайж байна. Та түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би орой нь хэлэхэд над руу уурлаад орилж хашгираад байсан. Манай гэрийн гадаа 2 хүн  ирээд  өнгөтэй өөдтэй юмных нь зураг болон  хүүхдүүд унтаж байхад хүртэл зургийг нь дарсан. Мөн миний машиныг аваад явсан. Машинаа авъя гэхэд  мөнгөө өгч байж машинаа ав гэж хэлсэн. Эхнэр нь өөдөөс орилж хашгираад байсан. 1,400,000 төгрөгийг 2 хуваагаад шилжүүлсэн. Дараагийн мөнгийг нь цалингаасаа өгөх гээд цуглуулаад байж байхад цагдаагаас дуудсан. Тэр мөнгө зээлээс хасагдах ёстой байтал хасаагүй...” гэв.

 

Улсын яллагч: хохирогч  ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 10 дахь тал), гэрч *********** мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал), яллагдагч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал), шүүгдэгч ******** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20-32 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),

өөрт байсан 2,200,000 төгрөгтэй нийлуүлээд тухайн залуу болох **** Хаан банкны ******* гэх дугаартай данс руу “***** зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд мөнгө авчихаад манай гэрийн гадаа сууж байгаад алга болсон байсан. Тэр өдрөө над руу дансаа явуулаарай гэж чат бичсэн байсан болохоор дансаа үлдээгээд унтчихсан. Өглөө сэрээд хартал мөнгө ороогүй байсан ба тэр үеэс ******* руу залгахад утсаа авахгүй дуудуулж байснаа нэг удаа би удахгүй шилжүүлнэ гэж хэлээд түүнээс хойш утсаа огт аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

  1. Гэрч ******* “...Миний өөрийн ******** дугаарын Хаан банкны данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Уг мөнгө нь машин солилцоод зөрүү мөнгө гэж 1,200,000 төгрөг авах байсан. Тэр мөнгийг шилжүүлсэн. Тэгээд над руу шилжүүлсэн 1,400,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг би өөрөө машины зөрүүндээ аваад 200,000 төгрөгийг эхнэр ******м руу шилжүүлсэн. Манай эхнэр, С****** хоёрын хооронд 6,000,000 төгрөгийн асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх- ийн 14 хуудас/,
  2. Дансны хуулганд үзлэг хийсэн “...******н эзэмшлийн Хаан банкны ******дугаартай дансанд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,200,000 төгрөг “Затаас! 2ее1е7” гэх утгатай орлого орсон нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 36 хуудас/,
  3. хохирол төлсөн тухай дансны хуулга (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....мөрдөгчийн санал (хавтаст хэргийн 02 дахь тал), гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), цагдаагийн газарт гаргасан хохирогчийн гомдол (хавтаст хэргийн 04 дэх тал),  хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),  хохирогч ****** дахин авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

******** гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), гэрч ******** дансны хуулга (хавтаст хэргийн 16 дахь тал), хохирогч ********* дансны хуулга (хавтаст хэргийн 17, 20-33 дахь тал),  6,000,000 төгрөгийг ********  данснаас ********** үлдэгдэл төлбөр гэх утгаар  шилжүүлсэн хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 35 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 42 дахь тал), нийгмий даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 43-47 дахь тал),  автотээврийн хэрэгсэл эзэмшх, өмчлөх, эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, депозит  дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт  банкны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “***********-ын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2508017170669  дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн үйлдлээ залилах гэмт хэрэг биш гэж мэтгэлцэж, түүний өмгөөлөгч нь цагаатгах байр сууринаас оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *********** нь хохирогч ******* нөхрийн машин засварын газарт машинаа засуулж байхдаа танилцаж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо Толгойт ********* тоотод хохирогч ******* банкны зээлээ дараад банкнаас зээл аваад 10-20 минутын дараа буцаагаад өгье гэж 6,200,000 төгрөг шилжүүлэн  авч өөрийн өмчийн адил захиран зарцуулж  бусдад 6,200,000 төгрөгийг хохирол  учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

 Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  ****** “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зүс таних манай нөхрийн засвараар машинаа янзлуулдаг байсан залуу манай нөхрөөс 10,000,000 төгрөг зээлчих, зээл дараад буцаагаад өгнө гэж хэлсэн байсан... Надад одоо 2,200,000 төгрөг л байгаа гэж хэлтэл би найдвартай 10-20 минутын дараа буцаагаад өгнө гэж хэлээд гуйгаад гэрт байгаад байхаар нь өөрийн төрсөн эгч рүү залгаад мөнгө асуутал манай эгч байхгүй гэж хэлсэн. Тухайн үед эгчтэй хамт байсан найз нь зээлэхээр болоод миний данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би өөрт байсан 2,200,000 төгрөгтэй нийлүүлээд тухайн залуу болох ***** Хаан банкны ******** гэх дугаартай данс руу “****** зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд мөнгө авчхаад манай гэрийн гадаа сууж байгаад алга болсон байсан. Тэр өдрөө над руу дансаа явуулаарай гэж чат бичсэн байсан болохоор дансаа үлдээгээд унтчихсан. Өглөө сэрээд хартал мөнгө ороогүй байсан ба тэр үеэс ******* руу залгахад утсаа авахгүй дуудуулж байснаа нэг удаа би удахгүй шилжүүлнэ гэж хэлээд түүнээс хойш утсаа огт аваагүй...сэтгэцийн хохирол тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 10 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* “...Миний өөрийн ******* дугаарын Хаан банкны данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Уг мөнгө нь машин солилцоод зөрүү мөнгө гэж 1,200,000 төгрөг авах байсан. Тэр мөнгийг шилжүүлсэн. Тэгээд над руу шилжүүлсэн 1,400,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг би өөрөө машины зөрүүндээ аваад 200,000 төгрөгийг эхнэр ******** руу шилжүүлсэн. Манай эхнэр, ****** хоёрын хооронд 6,000,000 төгрөгийн асуудал байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Дансны хуулганд үзлэг хийсэн “...******* эзэмшлийн Хаан банкны ****** дугаартай дансанд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,200,000 төгрөг “сайнаагаас зээлэв” гэх утгатай орлого орсон нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ***** “...би анх 2024 оны 5 сард машинаа засуулах гэж орбитын тойрог дээр байх засвар дээр очиж хохирогчийн нөхөртэй нь танилцаад дараа нь хохирогч ****** таньдаг болсон. Тэгээд би өөрийн машинаа тухайн хүнээр янзлуулах гээд очтол машины турбин эвдэрсэн байсан...би банкинд 9,000,000 төгрөгийн өртэй тул зээлээ хаагаад шинээр дахин 20,000,000 төгрөгийн зээл авах гэсэн мөнгөгүй байсан учир ****** ах руу очиж мөнгө байвал зээлж 10,000,000 төгрөг зээлчихээ, банкны зээлээ хаагаад дахин зээл аваад буцаагаад өгнө гэж хэлтэл ***** ах надад мөнгө  байхгүй ээ манай эхнэрээс асуу гэж хэлэхээр нь ********* эгчээс 10,000,000 төгрөг зээлээч гэж асуутал эгч нь дансанд байгаа мөнгө үзээд больё гэж хэлсэн.Тэгээд удалгүй эгчээс 6,200,000 төгрөгийг гарахын байна гэж хэлэхээр нь үлдэгдлийг нь дүүгээсээ зээлчихье та надад өгчих гээд өөрийн дансаараа шилжүүлж авсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тэгээд би тэр орой гэртээ байж байгаад телеграммаар  ажлын зарын  дагуу холбогдоод өөрт байсан мөнгөө залилуулсан. Тэгээд зээлсэн мөнгөө өгөх боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ********”...Өөрийн гэм бурууг хүлээж байна. Надад санал, хүсэлт байхгүй. Би одоо 6,000,000 төгрөг өгөхөөр байгаа хохирлоо барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

шүүгдэгч ********** Хаан банкны депозит  дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20-32 дахь тал),

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал),

өөрт ан артал мөнгө улганд үзлэг хийсэн “...***** эзэмшлийн Хаан банкны ****** дугаартай дансанд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,200,000 төгрөг “Затаас! 2ее1е7” гэх утгатай орлого орсон нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 36 хуудас/,

  1.  

 

хохирол төлсөн тухай дансны хуулга (хавтаст хэргийн 35 дахь тал),

    гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), хэргээ хүлээсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогдоно.

 

Хохирогчийн “...манай машин засварын газраас машинаа засуулдаг байсан...” гэх, шүүгдэгчийн гэрчээр өгсөн “...машинаа засуулдаг байхдаа ******** таньдаг болсон...” гэсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч болон хохирогч нар нь бие биеэ таньдаг болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул тэднийг урьдын харилцаатай, хохирогч мөнгөө зээлдүүлэхээр шилжүүлэн өгөхдөө шүүгдэгчид итгэл хүлээлгэсэн шинжийг давхар нотолж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...1,400,000 төгрөгийг хохирогчийн нөхрийнх нь   дансаар шилжүүлсэн, мөн шүүгдэгчийн машиныг нь зээлээ төлөхгүй болохоор нь хохирогч тал мөнгөө төлтөл барьцаа хөрөнгө болгож авсан, зээлээ төлөхөө илэрхийлж байсан тул залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа...” гэж маргасан.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

 

 Тодруулбал, шүүгдэгч ******** нь “...хохирогчоос 10.0000.000 төгрөг зээлээч 10-20 минутын дараа буцааж өгье...” гэхэд  **** итгэж өөрт байсан мөнгөн дээрээ бусдаас мөнгө зээлж 6,200,000 төгрөг болгож “*******д зээлэв” гэсэн утгатай түүний данс руу шилжүүлсний дараа тухайн хашаанаас гарч гэртээ очиж өөрийн өмчийн адил захиран зарцуулж  хохирогчид 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй  байна.

 

Харин энэ гэмт хэргийн субьектив шинж нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн нь ********** өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ****** холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Эрүүгийн 2508017170669 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******** 6,200,000 төгрөгийн хохирол учирсан байна.  

 

Шүүгдэгч ********* нь ********* данс руу 1,400,000 төгрөг шилжүүлснийг түүний эхнэр ******** авсан 6,200,000 төгрөгөөс хасаж тооцох ёстой байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч хэрэгт гэрч ********* “...Миний өөрийн ******дугаарын Хаан банкны данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Уг мөнгө нь машин солилцоод зөрүү мөнгө гэж 1,200,000 төгрөг авах байсан. Тэр мөнгийг шилжүүлсэн. Тэгээд над руу шилжүүлсэн 1,400,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг би өөрөө машины зөрүүндээ аваад 200,000 төгрөгийг эхнэр ******* руу шилжүүлсэн....” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 14 дэх тал),  хохирогч **************** 200,000 төгрөг төлөгдсөн байна. Хохиролын үлдэгдэл 6,000,000 төгрөгийг шүүгдэгч  *** нь өөрийн эгч ********* данснаас хохирогч ******* дансанд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үлдэгдэл төлбөр гэх утгаар  шилжүүлсэн (хавтаст хэргийн 35 дахь тал), хохирогч сэтгэцийн хохирол тогтоолгохгүй...” гэж тус тус мэдүүлсэн (хавтаст хэргийн  10 дахь тал)  байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэж,  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  ” ..торгуулийн ялыг багасгаж  өгнө үү...”, шүүгдэгчээс “....хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч  ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэр хэмжээ, хувийн байдал  /эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ********** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ