Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/070

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* ******* / *******/

2.Монгол Улсын иргэн,  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй ******* овогт ******* / /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-16 тоотод оршин суух ийн гэрээс ын эзэмшлийн Samsung Galaxy G-7 маркийн гар утсыг хулгайлж, 500000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн уг гэрт байсан ийн эзэмшлийн Samsung Galaxy S-5 маркийн гар утсыг хулгайлж, 380000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 880000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-16 тоотод оршин суух ийн гэрээс ын эзэмшлийн Samsung Galaxy G-7 маркийн гар утсыг хулгайлж, 500000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн уг гэрт байсан ийн эзэмшлийн Samsung Galaxy S-5 маркийн гар утсыг хулгайлж, 380000 төгрөг нийт 880000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн

...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр арван мянгатад байдаг найз Батзоригийн гэрт ******* бид гурав архи уусан. Тэгээд шөнө 04 цагийн орчим ******* намайг айлд очоод хүнтэй уулзаадахъя гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг усны аж ахуйн 1-1-16 тоот хашааны гадаа очиход хаалга цоожтой байсан. ******* хашааны хаалгыг давж дотогш ороод цааш яваад гэр рүү нь орж байгаа харагдсан. Тэгээд удаагүй эргэж гарч ирээд хашааны хаалгыг дотроос нь онгойлгож намайг оруулсан. Надад ******* нь хүмүүс нь унтчихсан байна, хоёр гар утас байна авах уу гэхээр нь би зөвшөөрч ******* түрүүлээд гэр рүү орсон ба би араас нь орох гээд алхаж явтал өмнөөс аваад гараад ирсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа ******* надад байгаа утсыг зараад өгөөч, мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би Нацагюүм гэдэг хүнд 150000 төгрөгөөр зарсан. Надад Samsung G-7 маркийн гар утас нь байсан. Хэрэг илэрлээ гээд ******* над руу ярихаар нь би утсыг *******д өгөөд эзэнд нь аваачиж өг гэж хэлсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65 /

Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр арван мянгатад байдаг найз Батзоригийн гэрт ******* бид гурав 3 шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 03 цагийн орчим би тай өөрийн 88958544 дугаарын утсаар ярихад гэртээ 2 дүүтэйгээ байна, ахыгаа ирэхийг хүлээгээд байж байна гэсэн. Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад Батзоригийн гэрээс гараад би тай уулзахаар ******* бид хоёр очоод би хашааг нь давж ороод гэрт нь ороход зүүн талын орон дээр , хойморийн орон дээр ах нь унтаж байсан. ын дэрний хажууд нэг утас, ширээн дээр нэг утас байсан. Би эргэж гараад *******т ширээн дээр нэг гар утас, орон дээр бас нэг гар утас байна энэ хоёр утсыг хулгайлах уу” гэхэд ******* зөвшөөрч бид хоёр гэрт эргэж ороод утсуудыг аваад буцаад гарсан ба Samsung G-7 маркийн гар утсыг *******т өгөөд нөгөө утсыг би авч Батзоригийнд очсон. Түүнээс хойш 2 хоногийн дараа би *******т надад байгаа гар утсыг зараад өгөөч гэхэд ******* би нэг хүнээс асуугаад өгье гэж хэлээд аваад явсан ба 150000 төгрөгөөр зарсан. Мөнгийг ******* бид хоёр хувааж авсан. Хулгайлах санааг анх би гэрт ороод ширээн дээр болон орон дээр гар утас байхыг нь хараад гаргахад ******* зөвшөөрч бид хоёр хамт хулгайлсан. Сүүлд нь утас хулгайлсан хэрэг илрээд би гар утсыг эздэд нь буцааж өгсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн 69-70 /

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 03 дугаар сарын 11 –ний шөнө 03 цагийн орчимд над руу 88958544 гэсэн дугаараас залгаад ******* би уучихсан байна, жоохон байж байгаад залгая гэж хэлэхэд би түүнд унтаж байна гэж хариулсан. Тэгээд утсаа салгаад утасныхаа дууг хаагаад дэрний хажууд өөрийн Samsung G-7 маркийн гар утсаа тавиад унтаад өгсөн. Ах орж ирээд унтахаасаа өмнө утсаа ширээн дээр тавьсан байсан. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд утасны цагаа харах гэтэл хайгаад олдоогүй. Би ахыг сэрээгээд миний утсыг харсан уу гэхэд ах миний утсаар залгаад үзээтэх гэхээр нь хаана байгаа гэж асуухад ширээн дээр байгаа гэхээр нь үзтэл байгаагүй. Тэгээд өөр утас олж байгаад өөрийн болон ахын гар утас руу залгатал холбогдох боломжгүй байсан. Би 2017 оны 01 дүгээр сард аймгийн Мобикомоос Samsung G-7 маркийн гар утсыг 720.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утсаа *******аас бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 /

Хохирогч  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2017 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед гэртээ орсон. Бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд гэрлээ асаалттай хаалгаа цоожлоогүй унтсан байсан. Манай эхнэр эмнэлэгт хэвтсэн эхнэрийн дүү манай хоёр хүүхдийг хараад манайд байсан. Өглөөний 08 цагийн үед сэрээд утсаар ярих гэсэн эхнэрийн дүүгийн болон миний утас 2 байхгүй байсан. Тэгээд хоёр утсаа гэртээ хайгаад олоогүй хажуу айлын хүний утсаар залгаж үзсэн холбогдохгүй байсан. Тэгээд утсаа алдсан болохыг мэдээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний утас S-5 маркийн гар утас байсан. 2014 онд 1500000 төгрөгөөр худалдан авч байсан. Би утсаа буцаагаад авсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай нөхрийн эгч Оюуны хүүхэд ******* нь манайд ганцаараа ирээд манай найз хямдхан утас зарах гэж байгаа та авах уу гэхээр нь үзтэл Samsung S-5 маркийн шинэвтэр гэмээр утас байхаар нь өөрт байсан мөнгийг тоолж өгөөд уг гар утсыг авсан. Хулгайн гар утас гэдгийг би огт мэдээгүй. Би дээрх мөнгийг авахгүй, нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32/

Гэрч ийн мөрдөн байцаалтын штаанд өгсөн

 ...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манайд *******, ******* бид гурав 0.75 литрийн гурван шил архийг хувааж уусан. Би тасраад том өрөөндөө унтчихсан байсан. Шөнө нэг сэрэхэд миний унтаж байсан өрөөнд *******, ******* хоёр байхгүй байхаар нь би явчихсан юм байна гэж бодсон. Тэгээд өглөө сэрэхэд тэр хоёр үүдний өрөөнд унтаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын ... эд зүйлсийг Samsung G-7 маркийн утсыг 500000 төгрөг, Samsung S-5 маркийн гар утсыг 380000 төгрөг... тус тус үнэлсэн дүгнэлт /хх-ийн 47-48/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, эд хөрөнгө бүтүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19 / Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт. /хх-ийн 47-48/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 199 тоот тодорхойлолт /хх-ийн 79/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 80/,урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2/398 тоот тодорхойлолт /хх-ийн 82/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 83/,урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-16 тоотод оршин суух ийн гэрээс ын эзэмшлийн Samsung Galaxy G-7 маркийн гар утсыг хулгайлж, 500000 төгрөгийн хохирол,

Мөн уг гэрт байсан ийн эзэмшлийн Samsung Galaxy S-5 маркийн гар утсыг хулгайлж, 380000 төгрөгийн хохирол, нийт 880000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын.... дэрний хажууд нэг утас, ширээн дээр нэг утас байсныг аваад гарсан ба Samsung G-7 маркийн гар утсыг *******т өгөөд нөгөө утсыг би авсан, би гар утсыг эздэд нь буцааж өгсөн... /хх –ийн 69-70 /,

шүүгдэгч *******ын... ******* нь хүмүүс нь унтчихсан байна, хоёр гар утас байна авах уу гэхээр нь би зөвшөөрч ******* ороодс аваад гараад ирсэн, надад байгаа утсыг би хүнд 150000 төгрөгөөр зарсан, Надад Samsung G-7 маркийн гар утас нь байсан, би утсыг эзэнд нь аваачиж өгсөн ..... / хх –ийн 64-65 /,

хохирогч ын... утсаа салгаад утасныхаа дууг хаагаад дэрний хажууд өөрийн Samsung G- 7 маркийн гар утсаа тавиад унтсан,… өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд утасны цагаа харах гэтэл хайгаад олдоогүй... / хх -ийн 22-23 /,

хохирогч ийн... өглөө 08 цагийн үед сэрээд утсаар ярих гэсэн эхнэрийн дүүгийн болон миний утас хоёр байхгүй байсан, гэртээ хайгаад олоогүй.... / хх -ийн 25-26/,

гэрч ийн... Samsung S-5 маркийн шинэвтэр гэмээр утас байхаар нь өөрт байсан мөнгийг тоолж өгөөд уг гар утсыг авсан.... / хх-ийн 31-32/,

гэрч ийн... шөнө нэг сэрэхэд миний унтаж байсан өрөөнд *******, ******* хоёр байхгүй байсан, өглөө сэрэхэд тэр хоёр үүдний өрөөнд унтаж байсан / хх-ийн 34-35/ гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн ... эд зүйлсийг Samsung G-7 маркийн утсыг 500000 төгрөг, Samsung S-5 маркийн гар утсыг 380000 төгрөг... тус тус үнэлсэн дүгнэлт /хх-ийн 47-48/, мөн хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг согтуугаар, бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч , нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 81, 84/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч *******, ******* нарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нарт нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж , шүүгдэгч *******ын эзэмшлийн ...Самсунг маркийн LCD зурагтыг..., шүүгдэгч *******ын эзэмшлийн... Lenovo маркийн зөөврийн компьютер ...битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг шүүгдэгч *******, ******* нарт тус тус буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийг засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тустус мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ...Самсунг маркийн LCD зурагтыг..., шүүгдэгч *******ын эзэмшлийн... Lenovo маркийн зөөврийн компьютер ...битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг эзэмшигч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА