| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Ж.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.П нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ж-нгийн Пд холбогдох эрүүгийн 2527000560050 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1"""""""""""""""""""" суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, """"""""""""""""" хамт """"""""""""""""сумын 3 дугаар баг, 200 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""""шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, """"""""""" регистрийн дугаартай, Ц овогт Ж-нгийн П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.П нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Р.Э-гыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
Шүүгдэгч Ж.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.Э-г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр """"" сумын 3 дугаар баг, 200 тоотод гэртээ ирэхэд манай гэрт М гэх хун согтуу унтаж байсан. Харин Ганхуяг гэх хүн гэрт согтуу сууж байсан. Манай нөхөр, хүүхдүүд байхгүй, гэр аймар заваан байхаар нь би уурлаад тэр хоёр согтуу хүнийг гэрээсээ хөөж гаргачихаад гэрээ цэвэрлэж байхад манай нөхөр Ж.П нь 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгсэн чинь гаднаас З гэх хүн орж ирээд манай нөхрийн авчирсан архийг хувааж уугаад суугаад байхаар нь та нар наад архиа гадаа гарч ууцгаа, би гэрээ цэвэрлэмээр байна гэсэн чинь манай нөхөр Ж.П над руу “чи зайл, би гэртээ байна” гээд орилсон чинь З гэх хүн гараад явсан. Тэгээд ганцаараа уух гэхээр нь би архийг нь авч гараад 00 руу хийчихээд ороод ирсэн чинь “зайл пизда минь, чи миний амьдралд хэрэггүй” гээд орилоод босож ирснээ гэрийн хаалгыг дотроос нь түгжээд чамайг алчихъя гээд баруун гараараа миний толгойн зүүн тал руу хоёроос гурван удаа цохиод авсан. Тэгээд би газарт ойчиход миний цээжин бие рүү түлхээд байхаар нь би нөхрөө түлхэж унагааж байгаад гарч зугтаад хашаан дотор байдаг Буухай гэдэг айлын гэрийг тойрч зугтаж байгаад тэр айлд орж ирэхэд араас орж ирээд намайг түлхэж унагаад дээр гарснаа нүүх нүдгүй цохиж байсан. Тэр айлаас чирч гаргаад гэртээ оруулаад дахиад зодоод байхаар нь би “уучлаарай, би архийг чинь авч өгье, амь өршөө” гэхэд зодохоо болиод тайвшраад орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд хэвтэж байхад нь манай нөхрийн дүү З гаднаас орж ирээд юу болоод хэрэлдээд байгаа юм бэ гэхээр нь би зөрж гараад цагдаагийн байр орж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Ер нь бол тухай үедээ тасартлаа уугаагүй байсан. Болсон үйл явдлын талаар санаж байгаа байх. Долоо хоногтоо 2-3 удаа архийг уучихдаг хүн байгаа юм. Манай нөхөр Ж.П нь хүүхдүүдээ бол гар хүрдэггүй. Харин архи уухаараа намайг харааж зүхээд, сав л хийвэл гар хүрээд байдаг. Энэ удаагийнх шиг аймар зодож байгаагүй ч толгой руу цохиод, хөлөөрөө өшиглөөд байдаг. ...Би эрүүл мэндэд учирсан хохирлын зэргээ тогтоолгоно. Харин сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,
Гэрч Д.Бь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хаашаа явсан юм бол гээд гайхаад дүүгийнхээ гэрт эхнэрийн хамт сууж байхад гаднаас эмэгтэй хүн орилоод ороод ирсэн. Араас нь тэр хашааны эзэн П орж ирээд түлхэж унагаагаад дээр нь гараад цохисон чинь тэр эмэгтэй туслаарай гээд орилоод байхаар нь би боль гээд тэр хоёрыг салгаад, дүүгийн гэрээс хөөж гаргачихаад эхнэр Дуламдоржийн хамт шууд хөдөө явсан. ...Тухай үед эмэгтэйн нүүр хэсэг нь хавдсан байдалтай харагдаж байсан. Өөр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр """"" сумын эрүүл мэндийн төвд ажлаа хийж байхад Р.Э-г нь ирж үзүүлсэн. Тухайн иргэний мэдээллийг авахад Равдангийн Э гэж байсан. Манай эмнэлэгт ирэхдээ толгойн зүүн талын шанаа хэсэгт зулгаралттай, хөхөрч хавдсан байдалтай байсан. Өөр зүйл анзаарагдаагүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 139 дугаартай дүгнэлтэд: “Р.Э-гы биед “зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Яллагдагч Ц овгийн Ж-н П /РД:"""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,
Яллагдагч Ц овгийн Ж-н П /РД:"""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
""""""""""""""" шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,
Ж.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд би эхнэр Р.Э-гд хандаад тус болсон хүмүүст ганц ганц архи авч өгч байхад хөөгөөд явуулчихдаг ямар сонин хүн бэ чи гэсэн чинь над руу аяга аваад шидэхээр нь би босож ирээд баруун гараараа нүүрний зүүн тал руу нь хоёр удаа алгадсан юм аа. Тэгээд эхнэр уйлаад орилоод гэрээс гараад гүйхээр нь би араас нь барьж авах гэж гарсан чинь манай хажуу талын айл руу орохоор нь араас нь ороод гэртээ оръё гэхэд урдаас уурлаад орилоод байхаар нь тэр айлын гэрээс чирээд гарсан. Ер нь бид хоёр их маргалдаж хэрэлддэг. Хааяа би уур хүрээд давчдахаараа дээлийн нударгаараа цохичихоод гэрээсээ гараад явчихдаг юм. ...Би болсон асуудалд харамсаж байна. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.П нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"""""""""" багт оршин суух гэртээ эхнэр Р.Э-гыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.
Энэ үйл баримт нь хохирогч Р.Э-гы “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр """"" сумын 3 дугаар баг, 200 тоотод гэртээ ирэхэд манай гэрт М гэх хун согтуу унтаж байсан. Харин Ганхуяг гэх хүн гэрт согтуу сууж байсан. Манай нөхөр, хүүхдүүд байхгүй, гэр аймар заваан байхаар нь би уурлаад тэр хоёр согтуу хүнийг гэрээсээ хөөж гаргачихаад гэрээ цэвэрлэж байхад манай нөхөр Ж.П нь 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгсэн чинь гаднаас З гэх хүн орж ирээд манай нөхрийн авчирсан архийг хувааж уугаад суугаад байхаар нь та нар наад архиа гадаа гарч ууцгаа, би гэрээ цэвэрлэмээр байна гэсэн чинь манай нөхөр Ж.П над руу “чи зайл, би гэртээ байна” гээд орилсон чинь З гэх хүн гараад явсан. Тэгээд ганцаараа уух гэхээр нь би архийг нь авч гараад 00 руу хийчихээд ороод ирсэн чинь “зайл пизда минь, чи миний амьдралд хэрэггүй” гээд орилоод босож ирснээ гэрийн хаалгыг дотроос нь түгжээд чамайг алчихъя гээд баруун гараараа миний толгойн зүүн тал руу хоёроос гурван удаа цохиод авсан. Тэгээд би газарт ойчиход миний цээжин бие рүү түлхээд байхаар нь би нөхрөө түлхэж унагааж байгаад гарч зугтаад хашаан дотор байдаг Буухай гэдэг айлын гэрийг тойрч зугтаж байгаад тэр айлд орж ирэхэд араас орж ирээд намайг түлхэж унагаад дээр гарснаа нүүх нүдгүй цохиж байсан. Тэр айлаас чирч гаргаад гэртээ оруулаад дахиад зодоод байхаар нь би “уучлаарай, би архийг чинь авч өгье, амь өршөө” гэхэд зодохоо болиод тайвшраад орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд хэвтэж байхад нь манай нөхрийн дүү З гаднаас орж ирээд юу болоод хэрэлдээд байгаа юм бэ гэхээр нь би зөрж гараад цагдаагийн байр орж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Ер нь бол тухай үедээ тасартлаа уугаагүй байсан. Болсон үйл явдлын талаар санаж байгаа байх. Долоо хоногтоо 2-3 удаа архийг уучихдаг хүн байгаа юм. Манай нөхөр Ж.П нь хүүхдүүдээ бол гар хүрдэггүй. Харин архи уухаараа намайг харааж зүхээд, сав л хийвэл гар хүрээд байдаг. Энэ удаагийнх шиг аймар зодож байгаагүй ч толгой руу цохиод, хөлөөрөө өшиглөөд байдаг. ...Би эрүүл мэндэд учирсан хохирлын зэргээ тогтоолгоно. Харин сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/, гэрч Д.Бийн “...хаашаа явсан юм бол гээд гайхаад дүүгийнхээ гэрт эхнэрийн хамт сууж байхад гаднаас эмэгтэй хүн орилоод ороод ирсэн. Араас нь тэр хашааны эзэн П орж ирээд түлхэж унагаагаад дээр нь гараад цохисон чинь тэр эмэгтэй туслаарай гээд орилоод байхаар нь би боль гээд тэр хоёрыг салгаад, дүүгийн гэрээс хөөж гаргачихаад эхнэр Дуламдоржийн хамт шууд хөдөө явсан. ...Тухай үед эмэгтэйн нүүр хэсэг нь хавдсан байдалтай харагдаж байсан. Өөр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, гэрч Ж.Гы “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр """"" сумын эрүүл мэндийн төвд ажлаа хийж байхад Р.Э-г нь ирж үзүүлсэн. Тухайн иргэний мэдээллийг авахад Равдангийн Э гэж байсан. Манай эмнэлэгт ирэхдээ толгойн зүүн талын шанаа хэсэгт зулгаралттай, хөхөрч хавдсан байдалтай байсан. Өөр зүйл анзаарагдаагүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 139 дугаартай дүгнэлтэд “Р.Э-гы биед “зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, яллагдагч Цул овгийн Жгийн П /РД:"""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/, яллагдагч Цул овгийн Жгийн П /РД:"""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/, Ж.Пгийн яллагдагчаар өгсөн“...Би прокурорын тогтоолтой танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд би эхнэр Р.Э-гд хандаад тус болсон хүмүүст ганц ганц архи авч өгч байхад хөөгөөд явуулчихдаг ямар сонин хүн бэ чи гэсэн чинь над руу аяга аваад шидэхээр нь би босож ирээд баруун гараараа нүүрний зүүн тал руу нь хоёр удаа алгадсан юм аа. Тэгээд эхнэр уйлаад орилоод гэрээс гараад гүйхээр нь би араас нь барьж авах гэж гарсан чинь манай хажуу талын айл руу орохоор нь араас нь ороод гэртээ оръё гэхэд урдаас уурлаад орилоод байхаар нь тэр айлын гэрээс чирээд гарсан. Ер нь бид хоёр их маргалдаж хэрэлддэг. Хааяа би уур хүрээд давчдахаараа дээлийн нударгаараа цохичихоод гэрээсээ гараад явчихдаг юм. ...Би болсон асуудалд харамсаж байна. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Ж.П нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"""""""" """"" сумын 3 дугаар багт оршин суух гэртээ эхнэр Р.Э-гыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.П нь хохирогч Р.Э-гы зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.П нь хохирогч Р.Э-гы биед хүч хэрэглэн удаа дараа халдаж байгаагүй ч хохирогчийн “...Манай нөхөр Ж.П нь хүүхдүүдээ бол гар хүрдэггүй. Харин архи уухаараа намайг харааж зүхээд, сав л хийвэл гар хүрээд байдаг. Энэ удаагийнх шиг аймар зодож байгаагүй ч толгой руу цохиод, хөлөөрөө өшиглөөд байдаг...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.Пг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """""""""" """"" сумын 3 дугаар багт оршин суух гэртээ эхнэр Р.Э-гыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун гар, зүүн гарт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч Ж.Пд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.П нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Р.Э-гыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдсон байгаа учраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгчид урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэв.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх, шүүгдэгч Ж.Пг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Пг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Р.Э-г нь шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ж.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч Ж.П нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА