| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: С.Х нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт С-нгийн Хд холбогдох эрүүгийн 2527000000066 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""" суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “" ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн"""""""""""""""" хамт """"""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """"""" регистрийн дугаартай, Ч овогт С-нгийн Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Х нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр """"""""""""""" багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулж буй Сумын хяналт, Мотоцикл нэгдсэн арга хэмжээний хүрээнд """"""" сумын Цагдаагийн тасагт нэмэлтээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус өдөр цагдаагийн ахмад И.Бын хамтаар """"""""""""""""""""""""" багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалт хийж ажилласан. Тухайн үед С-нгийн Х нь /РД:"""""""/ улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """"""""""""""""" багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй, түүнчлэн урд нь замын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул зогсоогоод шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 0,58% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр 19 цагийн орчимд ажил тараад би гэртээ харьсан бөгөөд гэрт очоод хоол цайгаа уучхаад унтах гээд хэвтэж байтал С.Х нь эхнэртэйгээ хамт 1 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй том пиво бариад ороод ирсэн. Тэгээд би босоод авч ирсэн пивыг нь Хтай хувааж уугаад тарцгаасан. С.Х манайхаас гарахдаа шууд гэртээ харина гээд байсан бөгөөд өөрийнхөө мотоциклтой эхнэрээ сундлаад явсан. Тэгтэл удалгүй С.Х манай эхнэр рүү залгаад танайхаас гарч яваад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
""""""""""""" цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6, 8 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/,
Ч овгийн С-нгийн Х /РД:"""""""/-ийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас/,
""""""""""""""""" шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/256 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Ч овгийн С-нгийн Х /РД:"""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 26-29 дугаар хуудас/,
С.Х-гын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоол болон хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Хд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Х """""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь гэрч Ж.Мгийн “...Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулж буй Сумын хяналт, Мотоцикл нэгдсэн арга хэмжээний хүрээнд """"""" сумын Цагдаагийн тасагт нэмэлтээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус өдөр цагдаагийн ахмад И.Бын хамтаар """""""""""""""" багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалт хийж ажилласан. Тухайн үед С-нгийн Х нь /РД:"""""""/ нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужирт сумын Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй, түүнчлэн урд нь замын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул зогсоогоод шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 0,58% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, гэрч С.Гын “...Өчигдөр 19 цагийн орчимд ажил тараад би гэртээ харьсан бөгөөд гэрт очоод хоол цайгаа уучхаад унтах гээд хэвтэж байтал С.Х нь эхнэртэйгээ хамт 1 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй том пиво бариад ороод ирсэн. Тэгээд би босоод авч ирсэн пивыг нь Хтай хувааж уугаад тарцгаасан. С.Х манайхаас гарахдаа шууд гэртээ харина гээд байсан бөгөөд өөрийнхөө мотоциклтой эхнэрээ сундлаад явсан. Тэгтэл удалгүй С.Х манай эхнэр рүү залгаад танайхаас гарч яваад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хужир сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6, 8 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/, Ч овгийн С-нгийн Х /РД:"""""""/-ийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/256 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, Ч овгийн С-нгийн Х /РД:"""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 26-29 дугаар хуудас/, С.Х-гын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоол болон хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч С.Х нь """""""""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Х нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Х-г 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,58% согтолттой байсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул С.Х-гыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч С.Х-г """""""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Х-н тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч С.Х энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй байгаа. Цаашид шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч С.Хас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч С.Х-н гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-нгийн Х-гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Х-г гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Х-н гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд прокурор, дээд шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА