| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л-н Над холбогдох эрүүгийн 2527000000100 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн хянан авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""" суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл """"""""" """"""""""""""""тоотод оршин, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, """"""" регистрийн дугаартай, Х овгийн Л-н Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь """"""""""""""" тоотод байрлах гэртээ 2025 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Цг бусадтай хардсаны улмаас уурлаж гараараа болон түлээний модоор баруун нүд хэсэг рүү нь цохиж баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2025 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө """""""""""" """"""""""""""""""" оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Цг бусадтай хардсаны улмаас гараараа болон түлээний модоор баруун нүд хэсэг рүү цохиж баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Н би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 18 цагийн үед манай хамтран амьдрагчийн хамаатны эгч Огийнх О эгч, манай нөхөр Н бид 3 хамт 2.5 литр Нийслэл гэх нэртэй пиво 4-5 савыг хувааж уусан. Тэгээд манай хамтран амьдрагч Н найз Үыг дуудаад гэртээ хүргүүлсэн. Тэгээд манай гэрт манай хамтран амьдрагч Н, Ү, Үын эхнэр Д нарын хамт гэртээ буюу """""""" """""""" тоот ирсэн. Тэгээд бид дөрөв 2.5 литр Нийслэл гэх нэртэй пиво хувааж уусан. Тэгээд манай хамтран амьдрагч Н намайг Үтай хардаад байсан. Хардах шалтгаан нь би Үын машинд ороод унтаж байхад Ү намайг сайн унтаж амар гээд машинаа цоожлоод унтуулсан байсан. Тэгээд манай хамтран амьдрагч Ү бид 2-г машин дотор хамт байна гээд хардсан. Тухайн үйл явдал 2025 оны 05 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэрт Н миний баруун нүд хэсэгт 1 удаа баруун гараараа цохисон. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд уурласан чинь манай хамтран амьдрагч Н аргалын авдарт байсан модноос аваад миний баруун нүд хөмсөг хэсэг рүү шидсэн. Ийм л асуудал болсон...өмнө нь бол намайг зодсон асуудал байхгүй..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй..”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн асуудлыг бол мэдсэн. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд манай найз Ц миний утас руу залгаад манай нөхөр Н намайг зодоод байна гээд хэлсэн. Тэгээд би гэрт нь яваад очтол манай найз Цгийн хөмсөг нь зулгарсан цус гарсан байдалтай, баруун нүд нь хөхөрч хавдсан уйлсан байдалтай байсан. Харин Н огт юм ярихгүй орон дээр суугаад байсан. Тухайн орой бол бид 4 буюу манай нөхөр Ү, Н, Ц нар 2.5 литр Нийслэл гэх пиво нэг савыг хувааж уугаад нөхөр бид 2 гэртээ очсон байсан. Ийм л асуудал болсон...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ӨВХ/0725/363 дугаартай: “...1.Б.Ц биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...4.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Л.Н нь 2025 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө """""""""""" 3 дугаар баг """""""" тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Цг бусадтай хардсаны улмаас гараараа болон түлээний модоор баруун нүд хэсэг рүү цохиж баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Н нь хохирогч Б.Цг гараараа болон түлээний модоор баруун нүд хэсэг рүү цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Н хохирогч Б.Цгийн бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.Цд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Нын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Лгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Над оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА