| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2025/0430/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/390 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | П.О |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/390
2025 05 29 2025/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг,
улсын яллагч П.Очгэрэл,
шүүгдэгч Г.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох, эрүүгийн 2502000000198 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын технологич, инженер мэргэжилтэй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, ам бүл 2, нөхрийн хамтаар ******* дүүргийн ******* хороо, 7 дугаар хэсэг, “*******” хотхоны байрны од оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас Алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнагдаж байсан, ******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.******* нь “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2017 оны 12 дугаар сард “” ХХК-иас 4 ширхэг падаанаар 327,345,745.46 төгрөгийн, 2018 оны 06, 10 дугаар сард “МҮДҮ” ХХК-иас 22 ширхэг падаанаар 398,590,909.31 төгрөгийн, 2020 оны 11 дүгээр сард “” ХХК-иас 22 ширхэг падаанаар 547,272,727.27 төгрөгийн, 2020 оны жилийн эцсийн тайлант хугацаа хүртэлх хугацаанд “” ХХК-иас 19 ширхэг падаанаар 713,127,272.73 төгрөгийн бараа үйлчилгээг тус тус худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, улмаар хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 228,633,665.47 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2502000000198 дугаартай хэргээс:
2. Эрүүгийн 2041000430013 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, “” ХХК-нд нягтлан шалгах ажиллагаа хийсэн танилцуулга /1 дүгээр хавтаст хэргийн 1-13 дугаар хуудас/,
3. Эрүүгийн 2041000430013 дугаартай хэргээс хуулбарлаж авсан баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 14-97 дугаар хуудас/,
4. Гэрч нгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165-173, 2-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
6. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 47240022 дугаартай магадалгаа, “” ХХК-ийн 2016-2020 оны борлуулалтын нэгтгэл бүхий хүснэгт /1-р хавтаст хэргийн 179-198 дугаар хуудас/,
7. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Энхмаагийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 47240031 дугаартай магадалгаа, “” ХХК-ийн 2016-2020 оны борлуулалтын нэгтгэл бүхий хүснэгт /1-р хавтаст хэргийн 200-2******* хуудас/,
8. Шүүгдэгч Г.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хавтаст хэргийн 218-235 дугаар хуудас/,
9. Иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас/,
10. Монголын Татварын албаны “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан” /1-р хавтаст хэргийн 246-250, 2-р хавтаст хэргийн 1-11 дүгээр хуудас/,
11. “*******” ХХК-нд нягтлан шалгах ажиллагаа хийсэн танилцуулга, холбогдох бусад баримт бичиг /2-р хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,
12. Гэрч ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
13. Гэрч ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
14. Татварын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07/1263 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Аж ахуй нэгжүүдийн 2020-2023 оны цахим төлбөрийн баримтын системд Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааны залруулсан болон залруулаагүй мэдээлэл, татварын өрийн мэдээлэл /2-р хавтаст хэргийн 37-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөгчийн магадалгааг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий албан тушаалтан гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав. Гэм буруугийн талаар:
Монгол улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэг байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу татвар төлөх үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байдаг.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын татвар нь “албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээдэг.
Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж, хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, улмаар Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх хариуцлагатай байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгддэг онцлогтой.
Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан балансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг ойлгох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” их хэмжээний хохиролд, энэ хуульд заасан “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” хэмээн тус тус хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байхаар ойлгоно.
Тухайн хэргийн хувьд, шүүгдэгч Г.******* нь “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2017 оны 12 дугаар сард “” ХХК-иас 4 ширхэг падаанаар 327,345,745.46 төгрөгийн, 2018 оны 06, 10 дугаар сард “МҮДҮ” ХХК-иас 22 ширхэг падаанаар 398,590,909.31 төгрөгийн, 2020 оны 11 дүгээр сард “” ХХК-иас 22 ширхэг падаанаар 547,272,727.27 төгрөгийн, 2020 оны жилийн эцсийн тайлант хугацаа хүртэлх хугацаанд “” ХХК-иас 19 ширхэг падаанаар 713,127,272.73 төгрөгийн бараа үйлчилгээг тус тус худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, улмаар хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 228,633,665.47 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгч Г.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татварын өрийг нуусан, зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улсын төсөвт 228,633,665.47 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогджээ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн нөхөн төлөхөөс зайлсхийсэн нийт татварын дүн болох 228,633,665.47 /хоёр зуун хорин найман сая зургаан зуун гучин гурван мянга зургаан зуун жаран таван төгрөг, дөчин дөлөөн мөнгө/ нь нийтийн ашиг сонирхолд учирсан гэмт хэргийн хохирол гэж үзнэ.
Шүүгдэгч Г.*******ийг дээрх хохирлоос 71,312,727 /далан нэгэн сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж үзэх бөгөөд үлдэх 157,320,958 /нэг зуун тавин долоон сая гурван зуун хорин мянга есөн зуун тавин найм/ төгрөгийн нөхөн тооцсон татварыг төлж барагдуулаагүй, тэрээр нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг хохирлыг түүнээс гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Г.******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд тус зүйл, хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж шийдлээ.
Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татварын өрийг нуусан, зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******т 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.*******т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт Г.*******ээс 157,320,958 /нэг зуун тавин долоон сая гурван зуун хорин мянга есөн зуун тавин найм/ төгрөгийн хохирлыг гаргуулж, Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ