| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/91 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Д.Ж нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-н Жд холбогдох эрүүгийн 2527000320042 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""" суманд төрсөн, 57 настай, """"""""""""""""""", """" мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, """"""""""""""""" оршин, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, """""""""" регистрийн дугаартай, Т овогт Д-н Ж.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд зохих зөвшөөрлийн бичиггүй буюу гарал үүслийн гэрчилгээгүй бэлтгэсэн гэх 13 ширхэг шинэс, 5 ширхэг хуш модыг худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрх бүхий албан тушаалтны эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Жын зөрчлийн холбогдогчоор өгсөн “...2024 оны 11,12 дугаар сарын хавьцаа байх, сайн санахгүй байна аа, бүрэнхий болж байхад 2 танихгүй хүн ирээд таныг мод авдаг гээд ирлээ гэж хэлээд надад модоо үзүүлсэн. Гэрэл тусгаад харсан зарим нь хуучин, зарим нь шинэ моднууд байсан. Тэгээд тоолж үзэхэд 13 ширхэг шинэс мод 5 ширхэг хуш мод байсан бөгөөд шууд С.Ц-н хөрөө рам дээр буулгаад, би 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Хашаандаа жижиг амбаар барих зорилгоор худалдаж авсан. Надад мод зарсан хүмүүсээ танихгүй, бүрэнхий байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нөхөрлөлөөс явж байна гэсэн. Зөвшөөрлийн бичиг байгаа эсэх талаар асуухад мод буулгаж байсан нэг залуу нь байгаа гэж хэлсэн. Би бэлэн 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Зохих зөвшөөрлийн бичиггүй, гоожин, падаангүй мод худалдаж авах нь хууль зөрчиж байгаа гэдгийг мэдэж байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
Мөрдөгчөөс хуш мод 5 ширхэг, шинэс мод 13 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Ж нь надаас мод, модон материал худалдан авах эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй, миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “эрх бүхий албан тушаалтан нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу иргэн ойгоос мод бэлтгэхдээ тухайн сум дүүргийн эрх бүхий албан тушаалтнаас буюу """"" сумын тухайд байгаль хамгаалагч Ч.С болон надаас ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг авах бөгөөд тус зөвшөөрөлд ямар модыг, хаанаас, хэр хэмжээгээр, хэзээ бэлтгэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. """"" сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх зөвшөөрлийг сумын байгаль хамгаалагч Ч.С бид хоёр л олгодог бөгөөд 2024 оны 11, 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр саруудад """"" сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойгоос хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл огт олгогдоогүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ж нь манай хашаанд мод буулгасан. Амбаар хийх гэж байгаа юм. Зүсээд өгөх боломжтой юу, зүсээд өг гээд мод буулгасан. Мод буулгасан хүмүүсийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сард """"" сумын байгаль хамгаалагч Б.Д болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б, """"" сумын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Б, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч С.Д нарын хамтаар байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Тус шалгалтын явцад """"" сум Шунхлай 5 дугаар баг Гуагийн 06 тоотод байрлах иргэн С.Цийн эзэмшлийн "ТАЙГА" хөрөө рамны хажууд зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүй хуш мод 5 ширхэг, шинэс мод 13 ширхэг нийт 18 ширхэг мод байсан бөгөөд тус мод ямар учиртай, хэний мод болох талаар иргэн С.Цоос асууж тодруулахад “Д.Ж гэх хүний мод байгаа юм. Бичиг баримтыг нь би сайн мэдэхгүй, эзнээс нь асуу" гэсэн тайлбар өгсөн бөгөөд Д.Ж гэх хүнтэй уулзахад "Би энэ моднуудыг 2024 оны 2 сард Бат-Өлзий сумаас явж байгаа гэх зүс үл таних 2 хүнээс худалдаж авсан юм. Гарал үүслийн гэрчилгээгүй" гэж хэлсэн. Улмаар байгаль орчны хяналтын улсын байцаагч бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би Ц, Ж гэх хүмүүсийн ярианаас болон тус моднуудын онцолго шинж, зохих тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй байдлаар нь гарал үүсэл зөвшөөрөлгүй мод гэдгийг нь таньж мэдсэн. Учир нь зөвшөөрөл буюу гоожин авч бэлтгэсэн хэрэглээний моднуудад эрх бүхий албан тушаалтан зориулалтын шохойгоор зурж тэмдэг тэмдэглэгээ хийдэг бөгөөд тус моднуудад тийм тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Мөн манай сумын хувьд ойгоос хэрэглээний хуш мод бэлтгэх зөвшөөрлийг иргэнд огт өгч байгаагүй, өгч байсан удаа ч байхгүй. Тухайн үед иргэн С.Цийн эзэмшлийн "ТАЙГА" хөрөө рам дээр очиж тус моднуудыг анх харахад шохойн тэмдэглэгээ огт хийгдээгүй байсан бөгөөд харагдах байдалд хэрэглээгээр бэлтгэсэн байсан ба моднуудыг хураан авах, тээвэрлэх хүртэлх хугацаанд солигдох, алга болох эрсдэлийг тооцон тухайн газарт нь мод тус бүрийн урт өргөнийг хэмжиж тэмдэглэл үйлдэн шохойн тэмдэглэгээ хийсэн. Ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй байхад нь дээрх эрсдэлийг тооцон шохойн тэмдэглэгээ хийсэн гэсэн үг. """"" сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх зөвшөөрлийг сумын байгаль хамгаалагч Б.Д бид хоёр л олгодог бөгөөд 2024 оны 11, 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр саруудад """"" сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойгоос хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл огт олгогдоогүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай “...ойд учруулсан хохирлын нийт хэмжээ 1,310,521 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн """"" сумын Засаг даргын тамгын газрын Улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-26-02/242-04 дугаартай “...3,931,566 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 100.900.013.040 дансанд төлүүлэхээр шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний 4/28 дугаартай Д.Жын хууль бусаар худалдан авсан гэх модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 4/28 дугаартай “...хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэн 565,000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,
Д.Жын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би сар, өдрийг нь тодорхой санахгүй байгаа юм. 2024 оны 11, 12 дугаар сард санагдаж байна. Намайг гэртээ ганцаараа байх үед оройн 18 цагийн орчимд гадаа бүрэнхий болсон байх үед манай хашааны хаалгыг 2 танихгүй залуу нүдэхлээр нь гараад очтол та мод авах уу гээд надад мод үзүүлсэн. Надад модоо үзүүлэхдээ цэнхэр өнгийн портер маркийн авто машин дээр ачсан 13 ширхэг шинэс, 5 ширхэг хуш мод үзүүлсэн бөгөөд гэрэл тусгаад харахад зарим нь хуурай хуучин, зарим нь шинэвтэр гэмээр моднууд байсан бөгөөд би тухайн үед хашаандаа нэг амбаар барих санаатай байсан тул тус моднуудыг нийт 300.000 төгрөгөөр худалдаж аваад """"" сумын """""""""""" багт амьдардаг, хашаандаа хөрөө рамтай шавь Цийн хашаанд тус моднуудыг буулгуулсан. Цийн хашаанд очих үед Ц жаахан архи уучихсан гэмээр архи үнэртүүлчихсэн байсан бөгөөд тус моднуудыг надад хавар дулаарахаар зүсэж өгье гэж хэлээд хашаандаа аваад үлдсэн юм. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сард шавь Цийн ээж нь над руу залгаад манай хөрөөг хүмүүс ирж шалгаад, таны моднуудыг хурааж авна гэж байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Би худалдаж авах үедээ гарал үүслийн бичгийг нь шалгаагүй. Би тухайн үед бичиг байгаа юу гэж асуусан. Тэгтэл байгаа л гэж хэлсэн. Би ахиж асуугаагүй, шалгаагүй. Би мод худалдаж авахдаа тооцоог бэлнээр хийсэн. Бэлнээр 300.000 төгрөг өгөөд авсан. Надад худлаа хэлэх юм алга. Надад мод зарсан хүмүүсийг одоо харвал танихгүй. Тухайн үед гадаа бүрэнхий болсон болохоор царай зүсийг нь сайн харж чадаагүй. Хоёулаа л нүмгэн дээлтэй, бүсээ бүслээгүй байсан. Би дээлийнх нь өнгийг ч санахгүй байна. Бараан дээлтэй хоёр хүн байсан. Надад өөрсдийгөө Бат-Өлзий сумын нөхөрлөлөөс явж байна гэж хэлсэн. Би сүүлд шавь Цоос асуухад би сайн хараагүй шүү дээ багшаа, тэр үед би архи уучихсан байсан болохоор санахгүй байна гэж хэлсэн. Би ер нь бичиггүй бод авч болохгүй гэдгийг мэднэ. Гэхдээ гэмт хэрэг болдог гэж бодоогүй. Би сонсгосон зүйл анги, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
Яллагдагч Т овгийн Д-н Ж /РД:"""""/-ын хувийн мэдээллүүд /хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Жд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд зохих зөвшөөрлийн бичиггүй буюу гарал үүслийн гэрчилгээгүй бэлтгэсэн 13 ширхэг шинэс, 5 ширхэг хуш модыг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.
Энэ үйл баримт нь Эрх бүхий албан тушаалтны эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Жын зөрчлийн холбогдогчоор өгсөн “...2024 оны 11,12 дугаар сарын хавьцаа байх, сайн санахгүй байна аа, бүрэнхий болж байхад 2 танихгүй хүн ирээд таныг мод авдаг гээд ирлээ гэж хэлээд надад модоо үзүүлсэн. Гэрэл тусгаад харсан зарим нь хуучин, зарим нь шинэ моднууд байсан. Тэгээд тоолж үзэхэд 13 ширхэг шинэс мод 5 ширхэг хуш мод байсан бөгөөд шууд С.Цийн хөрөө рам дээр буулгаад, би 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Хашаандаа жижиг амбаар барих зорилгоор худалдаж авсан. Надад мод зарсан хүмүүсээ танихгүй, бүрэнхий байсан. """"""""""""""" сумын нөхөрлөлөөс явж байна гэсэн. Зөвшөөрлийн бичиг байгаа эсэх талаар асуухад мод буулгаж байсан нэг залуу нь байгаа гэж хэлсэн. Би бэлэн 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Зохих зөвшөөрлийн бичиггүй, гоожин, падаангүй мод худалдаж авах нь хууль зөрчиж байгаа гэдгийг мэдэж байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, Мөрдөгчөөс хуш мод 5 ширхэг, шинэс мод 13 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Дын “...Д.Ж нь надаас мод, модон материал худалдан авах эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй, миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Дын дахин өгсөн “...Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “эрх бүхий албан тушаалтан нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу иргэн ойгоос мод бэлтгэхдээ тухайн сум дүүргийн эрх бүхий албан тушаалтнаас буюу """"" сумын тухайд байгаль хамгаалагч Ч.С болон надаас ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг авах бөгөөд тус зөвшөөрөлд ямар модыг, хаанаас, хэр хэмжээгээр, хэзээ бэлтгэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. """"" сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх зөвшөөрлийг сумын байгаль хамгаалагч Ч.С бид хоёр л олгодог бөгөөд 2024 оны 11, 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр саруудад """"" сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойгоос хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл огт олгогдоогүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, гэрч С.Цийн “...Ж нь манай хашаанд мод буулгасан. Амбаар хийх гэж байгаа юм. Зүсээд өгөх боломжтой юу, зүсээд өг гээд мод буулгасан. Мод буулгасан хүмүүсийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, гэрч Ч.Сын “...2025 оны 01 дүгээр сард """"" сумын байгаль хамгаалагч Б.Д болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б, """"" сумын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Б, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч С.Д нарын хамтаар байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Тус шалгалтын явцад """"" сум Шунхлай 5 дугаар баг Гуагийн 06 тоотод байрлах иргэн С.Цийн эзэмшлийн "ТАЙГА" хөрөө рамны хажууд зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүй хуш мод 5 ширхэг, шинэс мод 13 ширхэг нийт 18 ширхэг мод байсан бөгөөд тус мод ямар учиртай, хэний мод болох талаар иргэн С.Цоос асууж тодруулахад “Д.Ж гэх хүний мод байгаа юм. Бичиг баримтыг нь би сайн мэдэхгүй, эзнээс нь асуу" гэсэн тайлбар өгсөн бөгөөд Д.Ж гэх хүнтэй уулзахад "Би энэ моднуудыг 2024 оны 2 сард Бат-Өлзий сумаас явж байгаа гэх зүс үл таних 2 хүнээс худалдаж авсан юм. Гарал үүслийн гэрчилгээгүй" гэж хэлсэн. Улмаар байгаль орчны хяналтын улсын байцаагч бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, гэрч Ч.Сын “...Тухайн үед би Ц, Ж гэх хүмүүсийн ярианаас болон тус моднуудын онцолго шинж, зохих тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй байдлаар нь гарал үүсэл зөвшөөрөлгүй мод гэдгийг нь таньж мэдсэн. Учир нь зөвшөөрөл буюу гоожин авч бэлтгэсэн хэрэглээний моднуудад эрх бүхий албан тушаалтан зориулалтын шохойгоор зурж тэмдэг тэмдэглэгээ хийдэг бөгөөд тус моднуудад тийм тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Мөн манай сумын хувьд ойгоос хэрэглээний хуш мод бэлтгэх зөвшөөрлийг иргэнд огт өгч байгаагүй, өгч байсан удаа ч байхгүй. Тухайн үед иргэн С.Цийн эзэмшлийн "ТАЙГА" хөрөө рам дээр очиж тус моднуудыг анх харахад шохойн тэмдэглэгээ огт хийгдээгүй байсан бөгөөд харагдах байдалд хэрэглээгээр бэлтгэсэн байсан ба моднуудыг хураан авах, тээвэрлэх хүртэлх хугацаанд солигдох, алга болох эрсдэлийг тооцон тухайн газарт нь мод тус бүрийн урт өргөнийг хэмжиж тэмдэглэл үйлдэн шохойн тэмдэглэгээ хийсэн. Ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй байхад нь дээрх эрсдэлийг тооцон шохойн тэмдэглэгээ хийсэн гэсэн үг. """"" сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх зөвшөөрлийг сумын байгаль хамгаалагч Б.Д бид хоёр л олгодог бөгөөд 2024 оны 11, 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр саруудад """"" сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойгоос хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл огт олгогдоогүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай “...ойд учруулсан хохирлын нийт хэмжээ 1,310,521 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн """"" сумын Засаг даргын тамгын газрын Улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-26-02/242-04 дугаартай “...3,931,566 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 100.900.013.040 дансанд төлүүлэхээр шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний 4/28 дугаартай Д.Жын хууль бусаар худалдан авсан гэх модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 4/28 дугаартай “...хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэн 565,000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/, Д.Жын яллагдагчаар өгсөн: “...Би сар, өдрийг нь тодорхой санахгүй байгаа юм. 2024 оны 11, 12 дугаар сард санагдаж байна. Намайг гэртээ ганцаараа байх үед оройн 18 цагийн орчимд гадаа бүрэнхий болсон байх үед манай хашааны хаалгыг 2 танихгүй залуу нүдэхлээр нь гараад очтол та мод авах уу гээд надад мод үзүүлсэн. Надад модоо үзүүлэхдээ цэнхэр өнгийн портер маркийн авто машин дээр ачсан 13 ширхэг шинэс, 5 ширхэг хуш мод үзүүлсэн бөгөөд гэрэл тусгаад харахад зарим нь хуурай хуучин, зарим нь шинэвтэр гэмээр моднууд байсан бөгөөд би тухайн үед хашаандаа нэг амбаар барих санаатай байсан тул тус моднуудыг нийт 300.000 төгрөгөөр худалдаж аваад """"" сумын Шунхлай 5 дугаар багт амьдардаг, хашаандаа хөрөө рамтай шавь Цийн хашаанд тус моднуудыг буулгуулсан. Цийн хашаанд очих үед Ц жаахан архи уучихсан гэмээр архи үнэртүүлчихсэн байсан бөгөөд тус моднуудыг надад хавар дулаарахаар зүсэж өгье гэж хэлээд хашаандаа аваад үлдсэн юм. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сард шавь Цийн ээж нь над руу залгаад манай хөрөөг хүмүүс ирж шалгаад, таны моднуудыг хурааж авна гэж байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Би худалдаж авах үедээ гарал үүслийн бичгийг нь шалгаагүй. Би тухайн үед бичиг байгаа юу гэж асуусан. Тэгтэл байгаа л гэж хэлсэн. Би ахиж асуугаагүй, шалгаагүй. Би мод худалдаж авахдаа тооцоог бэлнээр хийсэн. Бэлнээр 300.000 төгрөг өгөөд авсан. Надад худлаа хэлэх юм алга. Надад мод зарсан хүмүүсийг одоо харвал танихгүй. Тухайн үед гадаа бүрэнхий болсон болохоор царай зүсийг нь сайн харж чадаагүй. Хоёулаа л нүмгэн дээлтэй, бүсээ бүслээгүй байсан. Би дээлийнх нь өнгийг ч санахгүй байна. Бараан дээлтэй хоёр хүн байсан. Надад өөрсдийгөө Бат-Өлзий сумын нөхөрлөлөөс явж байна гэж хэлсэн. Би сүүлд шавь Цоос асуухад би сайн хараагүй шүү дээ багшаа, тэр үед би архи уучихсан байсан болохоор санахгүй байна гэж хэлсэн. Би ер нь бичиггүй бод авч болохгүй гэдгийг мэднэ. Гэхдээ гэмт хэрэг болдог гэж бодоогүй. Би сонсгосон зүйл анги, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/, Яллагдагч Т овгийн Д-н Ж /РД:"""""/-ын хувийн мэдээллүүд /хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Д.Ж нь гарал үүслийн гэрчилгээгүй модыг худалдан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Д.Ж нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2024 оны 11 дүгээр сар, 12 дугаар сард зохих зөвшөөрөлгүй буюу гарал үүслийн бичиггүй 13 ширхэг шинэс, 5 ширхэг хуш модыг худалдан авсны улмаас байгаль экологид 1,310,521 төгрөгийн, модны зах зээлийн үнэлгээгээр 565,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрлийн бичиггүй буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Жыг зохих зөвшөөрлийн бичиггүй буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн мод худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-н Жд холбогдох эрүүгийн 2527000320042 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Болсон үйл баримтын тухайд Д.Ж нь 2024 оны 11-12 дугаар сарын хооронд зохих зөвшөөрлийн бичиггүй буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн гэх 13 ширхэг шинэс, 5 ширхэг хуш модыг худалдан авсан гэх үйл баримт тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр ойн санд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд хохирол төлөгдөөгүй талаар дурдсан боловч шүүгдэгч Д.Жын тухайд шүүх хуралдаан эхлэхэд шинээр хохирлыг төлсөн баримт гаргаж өгсөн учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Д.Жыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Д.Жыг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Д.Жын хууль бус үйлдлийн улмаас 1,310,521 төгрөгийн, модны зах зээлийн үнэлгээгээр 565,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд түүнийг төлж барагдуулсан болох нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 565,000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 15 ширхэг шинэс 5 ширхэг хуш мод, 565,000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА