Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: Н.Ням,

   Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ,

   Шүүгдэгч: С.Ж нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Сын Жэд холбогдох эрүүгийн 2527001150091 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, """""""""""""""" суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, """"""""""""""" дугаар баг, Цөөн мод гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

          Урьд """""""""""""""""""шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, """""""" регистрийн дугаартай, С овгийн Сын Ж.

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч С.Ж нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр """""""""""""""" дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Ц хоёр хамт 2 шил архи уугаад хоорондоо ярилцаад суугаад байсан. Б гэдэг хүн бие нь өвдөөд байгаа гээд архи уухгүй байсан. Ж нэлээн согтсон сууж байхдаа морины өвс өгөх тухай яриад байсан. Би хотоос ирэх замд ядарсан тул хэсэг унтсан байсан. Нэг сэрсэн чинь манай нөхөр Ж гэрээс гараад явж байсан. Би мориндоо өвс өгөх гэж байгаа юм байх гэж бодоод хэвтэж байтал гадаа машин хаазлах чимээ сонсогдоод би сэрсэн. Гарч харахад саравчны баруун талаар тойроод жижиг гэрийн зүүн хавтас руу портер машинаар мөргөөд орчихсон, гэрлээ тусгаад зогсож байсан. Портер машины хаалгыг гаднаас нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан тул Ц, Б хоёр гэрт унтаж байхаар нь сэрээгээд Жийн машины хаалгыг онгойлгоод машинаас буулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б буулгаад Жийг гэрт оруулж өгчихөөд Хужирт сумын төв рүү Цтой хамт явсан. Б, Ц гэдэн 2 хүн яваад нэлээн удсаны дараа цагдаа нар ирсэн. Бид 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Тухайн цаг хугацаанд С.Ж намайг зодож гар хүрч байгаагүй. Надад гар хүрч байгаагүй, биед гэмтсэн зүйл байхгүй тул хохирлын зэрэг тогтоолгохгүй. Доромжилж агсам согтуу тавьсан зүйл байхгүй тул сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй ээ. ... Машинаараа мөргөсөн гэх гэр нь манай нөхөр Жийн нэр дээр байдаг. Малын тэжээл хийдэг жижиг илүү гэр байгаа юм. Дотор нь эвдэрч хэмхрэх зүйл байгаагүй, жижиг гэрийн зүүн талын хавтас нь бага зэрэг цөмөрч хазайсан байсан. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд "Хужирт сум, Уужим 2 дугаар баг, Бургас гэх газарт С овгийн Сын Ж /"""""/ гэгч нь гэртээ агсам тавьж, эхнэрээ машинаар дайрч ална гээд элдэж хөөгөөд байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тус дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гийн хамт дуудлага мэдээлэл өгсөн газарт 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд очиход С.Ж гэгч нь """"" улсын дугаартай “Хюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа илүү гэрээ мөргөсөн, эхнэр хүүхдүүдээ гэрээсээ хөөж гаргасан байдалтай байсан бөгөөд С.Ж гэгчээс архи согтууруулах ундааны төрлийн зүйл ихээр үнэртэж, өөдөөс агсам тавьж орилж хашхичсан байдалтай байсан ба дуудлага мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг хэсгийн төлөөлөгч Г.Г явуулан, холбогдогч С.Ж гэгчийг Хужирт сумын төвд авч ирэн цагдаагийн тасгийн байранд согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 1.94% согтолт илэрсэн. Улмаар С.Ж гэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ц.Дд агсам тавьсан гэх үндэслэлээр """"""" сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан бөгөөд согтуугаар жолоодсон гэх """"" улсын дугаартай “Хюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл гэр мөргөснөөс үүдэж явах боломжгүй байсан тул тухайн газарт нь орхисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр би """"""""""""" 2 дугаар баг, Бургас гэх газарт мал маллан амьдардаг С.Жийн гэрт нутгийн Ц гэх залуутай очсон нь үнэн. Би өөрөө бие муутай болохоор тухайн үед нутгийн танил Ц гэх залууг замын хань болгоод авч явсан юм. Ц бид хоёр С.Жийнд оройн 21 цагийн орчимд очсон бөгөөд гэрт нь орж ойр зуурын юм ярьж сууж байгаад сумын төвөөс айлчин болгож авч очсон 1 шил 0.5 мл хэмжээтэй хараа нэртэй архиа С.Жэд гаргаж өгөөд тэрийг С.Ж, Ц хоёр хувааж уусан. Тэр хоёрыг архи уугаад сууж байх үед """"""" хоол хийсэн бөгөөд би хоол идэж хоолны араас эмээ уучхаад жаахан хажуулахаар хэвтсэн. Намайг хэвтэх гэж байх үед Ж Ц хоёр миний өгсөн архийг ууж дуусгаад араас нь Ж нэг шил архи /би ямар хэмжээтэй ямар нэртэй архи байсныг нь хараагүй/ гаргаж ирээд ууж эхэлсэн бөгөөд тэр 2 нэлээд согтоцгоосон байсан. Тэгж байтал би хэвтэж байгаад унтсан байсан бөгөөд нэг сэрсэн чинь Жийн эхнэр """"""" намайг угзарч сэрээгээд "Б ахаа Ж машинаа асаачихлаа, та нэг гараатхаа гэсэн. Тухайн үед би гүйцэт сэрээгүй нойрмог шахуу босоод гадагш гартал Ж Бонгогоо асаачихсан зогсож байснаа гэнэт ухас хийж тойрч давхиад бага гэрээ мөргөөд зогссон. Тэгэхлээр нь би наанаас явж очоод Жийг машинаас нь буулгаж гэрт нь оруулаад шууд сумын төв рүү явсан бөгөөд замдаа сумын цагдаагийн машинтай зөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 хуудас/,

Өвөрхангай аймгийн Хужир сумын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Дгийн согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/,

С овгийн Сын Ж /РД:""""""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/,

С.Жийн урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа,

""""""""""""""шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/229 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,

"""""""""""""""" шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЭШ/273 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

""""""""""""""""""шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-48 дугаар хуудас/,

С.Жийн яллагдагчаар өгсөн “...Би хуулийн заалтыг мэднэ, миний буруу, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Жэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Ж """"""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Хюндай Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Энэ үйл баримт нь эхнэр Ц.Дгийн “...Манай нөхөр Ц хоёр хамт 2 шил архи уугаад хоорондоо ярилцаад суугаад байсан. Б гэдэг хүн бие нь өвдөөд байгаа гээд архи уухгүй байсан. Ж нэлээн согтсон сууж байхдаа морины өвс өгөх тухай яриад байсан. Би хотоос ирэх замд ядарсан тул хэсэг унтсан байсан. Нэг сэрсэн чинь манай нөхөр Ж гэрээс гараад явж байсан. Би мориндоо өвс өгөх гэж байгаа юм байх гэж бодоод хэвтэж байтал гадаа машин хаазлах чимээ сонсогдоод би сэрсэн. Гарч харахад саравчны баруун талаар тойроод жижиг гэрийн зүүн хавтас руу портер машинаар мөргөөд орчихсон, гэрлээ тусгаад зогсож байсан. Портер машины хаалгыг гаднаас нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан тул Ц, Б хоёр гэрт унтаж байхаар нь сэрээгээд Жийн машины хаалгыг онгойлгоод машинаас буулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б буулгаад Жийг гэрт оруулж өгчихөөд Хужирт сумын төв рүү Цтой хамт явсан. Б, Ц гэдэн 2 хүн яваад нэлээн удсаны дараа цагдаа нар ирсэн. Бид 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Тухайн цаг хугацаанд С.Ж намайг зодож гар хүрч байгаагүй. Надад гар хүрч байгаагүй, биед гэмтсэн зүйл байхгүй тул хохирлын зэрэг тогтоолгохгүй. Доромжилж агсам согтуу тавьсан зүйл байхгүй тул сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй ээ. ... Машинаараа мөргөсөн гэх гэр нь манай нөхөр Жийн нэр дээр байдаг. Малын тэжээл хийдэг жижиг илүү гэр байгаа юм. Дотор нь эвдэрч хэмхрэх зүйл байгаагүй, жижиг гэрийн зүүн талын хавтас нь бага зэрэг цөмөрч хазайсан байсан. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, гэрч С.Дгийн  “...Тус өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд "Хужирт сум, Уужим 2 дугаар баг, Бургас гэх газарт С овгийн Сын Ж /"""""/ гэгч нь гэртээ агсам тавьж, эхнэрээ машинаар дайрч ална гээд элдэж хөөгөөд байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тус дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гийн хамт дуудлага мэдээлэл өгсөн газарт 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд очиход С.Ж гэгч нь """"" улсын дугаартай “Хюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа илүү гэрээ мөргөсөн, эхнэр хүүхдүүдээ гэрээсээ хөөж гаргасан байдалтай байсан бөгөөд С.Ж гэгчээс архи согтууруулах ундааны төрлийн зүйл ихээр үнэртэж, өөдөөс агсам тавьж орилж хашхичсан байдалтай байсан ба дуудлага мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг хэсгийн төлөөлөгч Г.Г явуулан, холбогдогч С.Ж гэгчийг Хужирт сумын төвд авч ирэн цагдаагийн тасгийн байранд согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 1.94% согтолт илэрсэн. Улмаар С.Ж гэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ц.Дд агсам тавьсан гэх үндэслэлээр """"""" сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан бөгөөд согтуугаар жолоодсон гэх """"" улсын дугаартай “Хюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл гэр мөргөснөөс үүдэж явах боломжгүй байсан тул тухайн газарт нь орхисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр би Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим 2 дугаар баг, Бургас гэх газарт мал маллан амьдардаг С.Жийн гэрт нутгийн Ц гэх залуутай очсон нь үнэн. Би өөрөө бие муутай болохоор тухайн үед нутгийн танил Ц гэх залууг замын хань болгоод авч явсан юм. Ц бид хоёр С.Жийнд оройн 21 цагийн орчимд очсон бөгөөд гэрт нь орж ойр зуурын юм ярьж сууж байгаад сумын төвөөс айлчин болгож авч очсон 1 шил 0.5 мл хэмжээтэй хараа нэртэй архиа С.Жэд гаргаж өгөөд тэрийг С.Ж, Ц хоёр хувааж уусан. Тэр хоёрыг архи уугаад сууж байх үед """"""" хоол хийсэн бөгөөд би хоол идэж хоолны араас эмээ уучхаад жаахан хажуулахаар хэвтсэн. Намайг хэвтэх гэж байх үед Ж Ц хоёр миний өгсөн архийг ууж дуусгаад араас нь Ж нэг шил архи /би ямар хэмжээтэй ямар нэртэй архи байсныг нь хараагүй/ гаргаж ирээд ууж эхэлсэн бөгөөд тэр 2 нэлээд согтоцгоосон байсан. Тэгж байтал би хэвтэж байгаад унтсан байсан бөгөөд нэг сэрсэн чинь Жийн эхнэр """"""" намайг угзарч сэрээгээд "Б ахаа Ж машинаа асаачихлаа, та нэг гараатхаа гэсэн. Тухайн үед би гүйцэт сэрээгүй нойрмог шахуу босоод гадагш гартал Ж Бонгогоо асаачихсан зогсож байснаа гэнэт ухас хийж тойрч давхиад бага гэрээ мөргөөд зогссон. Тэгэхлээр нь би наанаас явж очоод Жийг машинаас нь буулгаж гэрт нь оруулаад шууд сумын төв рүү явсан бөгөөд замдаа сумын цагдаагийн машинтай зөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 хуудас/, """"""""""""" цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Дгийн согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/, С овгийн Сын Ж /РД:""""""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/, С.Жийн урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа, """""""""""""" шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/229 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/, """""""""""""""""шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЭШ/273 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, """"""""""""""""""" шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-48 дугаар хуудас/, С.Жийн яллагдагчаар өгсөн “...Би хуулийн заалтыг мэднэ, миний буруу, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч С.Ж нь """""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Хюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Ж нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 33-346 дугаар хуудас/,

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Жийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1,94% согтолттой байсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул С.Жийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

           Шүүхээс шүүгдэгч С.Жийг """""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Хюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Сын Жэд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч С.Ж нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт согтуугаар """"" улсын дугаартай “Хьюндай Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Ж нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчтай прокурорын шатанд ял, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Жийн тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, бусдад хохирол учруулаагүй байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Шүүгдэгч С.Жэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй байгаа. Цаашид шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэрэг дээр шүүгдэгч С.Жээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч С.Жийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сын Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Жийг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.

Дөрөв. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Жэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт Сын Жийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сын Жийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар С.Жийн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА