Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          06            18                                     2025/ШЦТ/465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг,   

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч Н.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.*******д холбогдох, эрүүгийн 2505000000002 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* сургуулийн харьяа *******,*******,******* сургуулийн бүлгийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн сумын баг, тоотод оршин суудаг, одоогоор дүүргийн хороо, байранд түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, овогт ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй гар утас худалдааны төв дотор байхдаа мөнгө олох зорилгоор хохирогч ын эзэмшлийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 15 про макс” загварын гар утсыг,

2024 оны 1 сарын 26-ны өдөр дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн В1 давхрын гар утасны лангуун дээрээс хохирогч гаас гар утас “худалдаж авна” хэмээн хэлж байгаад 2,500,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про” загварын гар утсыг,

2024 оны 1 сарын 28-ны өдөр дүүргийн хороо, 14а дугаар байрны өргөтгөлд байрлах лангуунаас хохирогч гийн эзэмшлийн 1,900,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14  про макс” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн 40-42 дугаар лангуунаас хохирогч ийн худалдан борлуулж байсан 2,400,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про макс” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 12 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн В1 давхарт лангуунаас хохирогч ийн эзэмшлийн 5,200,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 16 про” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” барьцаалан зээлдүүлэх газрын давхарт байрлах “” гар утас худалдааны төвөөс хохирогч ын эзэмшлийн 2,530,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 15 про макс” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ““ плазагийн давхарт байрлах утасны лангуун дээр сууж байхдаа хохирогч гийн эзэмшлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13 мини” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч ийн гар утасны дэлгүүрээс түүний эзэмшлийн 2,200,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 15 про” загварын гар утсыг,

2025 оны 0 сарын 04-ний өдөр дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гар утасны худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа гар утас худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн хохирогч ын эзэмшлийн 1,150,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13” маркийн гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч Н.*******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2505000000002 дугаартай хэргээс:

2. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18:00 цагийн үед өөрийн ажил болох дүүргийн хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр good phone  гар утас худалдаа дотор лангуу дээрээ зогсож байтал гаднаас 20 орчим насны 181 см орчим өндөр хар өнгийн куртик, хар өнгийн маск зүүсэн залуу орж ирээд айфоне 15 про макс маркийн гар утас үзье гээд үзсэн. Хайрцгийг нь асууж аваад хайрцагт нь хийж үзээд 20-30 минут орчим үзээд мөнгөө хүлээж байна гэх зэргээр байгаад байсан. Эхлээд масктай орж ирээд сүүлдээ маскаа авсан. Та тэр цэнэглэгчийг өгч байдаа гээд цаашаа харах хооронд миний гар утсыг аваад зугтаасан. Тухайн залуу 15:00 цагаас хойш манай дэлгүүрээр орж гараад эргэлдээд байсан. ... Би тухайн этгээдийг ахин харвал танина. Манайд хяналтын камерын бичлэг байгаа.” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

           3. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15:00 цагийн үед эмээ, өвөө хоёрын гэрт Залуус хотхонд байхад танихгүй дугаараас найз ******* залгаад би талбайгаас уруудаж байна хоёулаа 10 дугаар хороололд уулзъя. Ахынхаа дэлгүүр орж утас авна. Чи данс картаа ашиглуулчих гэж хэлсэн. Тэгээд 16:00 цагийн үед дүүргийн хороо, 10 дугаар хороололд уулзаад автобусны буудлын ард байрлах утасны дэлгүүр рүү ******* ганцаараа орсон. Би хажууд байлах си юу дэлгүүрт хүлээж байтал удалгүй амьсгаадчихсан ******* орж ирээд автобус явлаа хурдал гэж хэлэхээр нь цуг гараад 10 дугаар хорооллын автобусны буудлаас 2 хороолол ороод дэнс гэх ломбардад тухайн утсыг 2,200,000 төгрөгөөр миний нэр дээр барьцаанд тавиад миний данс руу мөнгөө хийлгэж аваад миний картыг ******* аваад явсан. ... Би тухайн гар утсыг гэмт хэргийн замаар олсон гар утас гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

                 4. Гэрч Л.ын өгсөн “... Оргилуунаас ******* маш их өртэй болсон өрөө төлөхийн тулд лангуунаас гар утас хулгайлж ломбардад тавьж байгааг гэж сонссон. Хамгийн сүүлд Оргилуун надтай 2024 оны 12 дугаар сарын 17-нд сургууль дээр таараад намайг цагдаагаас дуудлаа 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******ээ надад ахаасаа утас аваад чиний нэр дээр ломбардад тавья гэж худлаа хэлэн 10 дугаар хорооллоос Айфоне 15 про макс маркийн гар утас лангуунаас авч зугтаад 2 хороололд байрлах ломбардад миний нэр дээр барьцаанд тавьсан байна гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

                 5. Ашиг билгүүн ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-924-11623 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Айфоне 15 про макс загварын гар утасны тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 3,000,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт. / хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/

                 6. Таньж олуулах ажиллагааны “... Би 1-4 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 2 гэх зураг дээр байгаа этгээд дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Good утасны дэлгүүрээс Айфоне 15 про макс аваад зугтаасан этгээд байна. Би царай нүүрний төрөхөөр нь санаж байна. Масктай орж ирээд хэсэг хугацааны дараа маскаа тайлсан үеийг нь тод санаж байна.” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас/

                 7. Камерын бичлэгт хийсэн үзлэгээр “... 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 19:00 цагт саарал өнгийн жисэн өмд, хар өнгийн богино куртик, дотуур нь цагаан өнгийн малгайтай цамц хар өнгийн гутал цагаан өнгийн маск зүүсэн эрэгтэй good phone дэлгүүрээс гарч гүйж байгаа нь бичигдсэн байна. ... саарал өнгийн жисэн өмд, хар өнгийн богино куртик, дотуур нь цагаан өнгийн малгайтай цамц хар өнгийн гутал цагаан өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн ломбард руу орж ирж байгаа нь бичигдсэн байна. ... гар утас барьцаанд тавьж гэрээнд гарын үсэг зурж байгаа нь бичигдсэн байна. ” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас/

                 8. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2024 оны 1 сарын 26-ны 19 цагийн орчим дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны төвийн Б1 давхрын лангуун дээрээ худалдагч Дэлгэрмаагийн хамт байхад үл таних 20-25 орчим насны хүүхэд орж ирээд лангуунаас Айфоне 14 про маркийн гар утас авхуулаад үзэж байгаад гараад гүйчихсэн.” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/

                 9. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний бие 2024 оны 1 сарын 26-ны өдөр дүүргийн хороо 8А байранд байрлах ломбардын газар очиж ажлаа хийсэн. Тухайн өдрийн орой 20 цагийн үед үл таних үл таних 20 орчим насны залуу орж ирээд Айфоне 14 про загварын гар утас 1,650,000 төгрөгөөр тавьчхаад явсан. Тухайн өдөр 68609  дугаартай зээлийн гэрээгээр ийн ******* гэсэн хүн тавьсан байсан. Манай ломбардад 2024 оны 1 сарын 26-ны өдөр тавиад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн хугацаа дуусаад сар хүлээгээд он гараад сард зарагдсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

                  10. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2025 оны 0 сарын 08-ны өдрийн 012 дугаартай “...Айфоне 14 про загварын гар утас 2,500,000 төгрөг.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 134-137 дугаар хуудас/

                  11. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний бие 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны доод давхарт байдаг гар утас худалдааны төвд манай төрсөн эгч болох Уранчимэгийн ажиллуулдаг лангуун дээр сууж байтал 13 цагийн үед нэг үл таних хүүхэд орж ирээд найзынхаа төрсөн өдөрт гар утас бэлэглэх гэсэн юм. Айфоне 15 про макс загварын гар утас байгаа юу гэж асуухаар нь би тухайн утас нь цэнэггүй байсан учраас цэнэглээд байж байтал тухайн хүүхэд утсаар яриад гарчихсан ба удалгүй орж ирээд би Айфоне 16 про маркийн гар утас авъя гэж хэлэхээр нь би үнийг нь сайн мэдэхгүй байна би утас зарахгүй хэрвээ утас худалдаж авахаар бол маргааш ав гэж хэлчхээд суугаад хоолоо идээд байж байтал лангууны шил дугарах чимээгээр босоод хартал тухайн хүүхэд нь лангууны шил татаж онгойлгоод Айфоне 16 про маркийн гар утас аваад зугтаачихсан юм.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/

                  12. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын хойд талд байрлах гар утас худалдааны газарт байж байхад үл таних 18-20 орчим насны залуу орж ирээд шинээрээ хайрцагтай Айфоне 16 про загварын гар утас үзүүлээд Солонгос улсаас ээж явуулсан гэж хэлээд 3,200,000 төгрөгт зарна гэж байсан. Тухайн гар утсыг харахад хайрцаг савны лац нь хэвийн байсан учраас 2,800,000 төгрөгөөр тухайн гар утсыг худалдаж авсан юм ... би тухайн үед И Монголиагаас зургийг нь харж байсан. Н.******* гэх хүн байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/

                  13. Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2025 оны 0 сарын 08-ны өдрийн Ц-11 дугаартай “... алдсан гэх эд зүйлийг 5,200,000 төгрөгөөр үнэлсэн ...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 191-196 дугаар хуудас/

                  14. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 197-20 хуудас/

                  15. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 202-204 дүгээр хуудас/

                  16. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 206-209 дүгээр хуудас/

                  17. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би дүүргийн хороо 14а байрны өргөтгөлд гар утасны наймаа эрхэлдэг. Өнөөдөр буюу 2024 оны 1 сарын 29-ний өдөр би өөрийн ажил дээрээ байж байтал манай ажил 20 цаг 30 минутын үед 20-25 орчим насны өндөр маск зүүсэн хар өмд, хар куртиктэй эрэгтэй хүн орж ирсэн. Орж ирээд надаас Айфоне 16 байна уу гэж асуусан ба би байхгүй гэж хариулаад ахиад 15 байна уу гэж асуусан. Тэгээд би байхгүй надад 14 про макс л байна гэж хэлэхэд үзье гэж хэлсэн. Тэгээд би гаргаж өгөөд үзүүлсэн ба тэр залуу үзэж байгаад надаас утасны кейс бас үзье гэж хэлсэн ба би авч өгөх гээд буруу харах хооронд тэр залуу утсыг маань аваад зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/

                  18. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

                  19. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас/

                  20. Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 11697 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 18-2 хуудас/

                  21. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 20 минутын орчимд дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын замын урд талд байрлах плаза 1 давхарт байрлах гар утасны лангуун дээрээ байсан. Тэгсэн чинь эрэгтэй 20 орчим насны, 180 см орчим өндөртэй, хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн маск зүүсэн залуу орж ирээд Айфоне 13 мини загварын гар утас авах зорилгоор үзэж байгаад гар утасны гэр авах зорилгоор арагшаа харсан чинь Айфоне 13 мини загварын гар утсыг аваад зугтаасан. ...Цагаан өнгийн, наалт байхгүй, 2024 оны 1 сард Солонгос улсаас 825,000 төгрөгөөр авч байсан. ... Яг одоо мэдэхгүй байна ажил дээрээ очиж байгаад гаргаж өгч болно ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

                  22. Дамно ХХК-ийн 2025 оны 0 сарын 14-ний өдрийн БЗ1-25-26 дугаартай “... шинжилгээний объектын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 950,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

                  23. 2025 оны 0 сарын 22-ны өдрийн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

                  24. 2025 оны 0 сарын 23-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 68-7 хуудас/

                  25. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2025 оны 0 сарын 04-ний өдөр 11 цагийн үед ажил дээрээ орж ирээд байж байгаад орой 17 цаг 30 минутад надаас гар утас үзье гээд Айфоне 12, 13 хоёрыг үзэж байгаад Айфоне 12 камер болохгүй байна гээд айфоне 13 үзсэн тэгээд надаас үнийг нь асуусан. Тухайн утсыг засвар орсон эсэхийг асуусан тэгээд намайн кейс үзүүлээч гэхээр нь буцаж хараад кейс авах гэж байхад гараад зугтаасан. Тэгээд би араас нь гарахад ойр орчимд харагдахгүй тэгээд цагдаа дуудсан. Тухайн хүн маск зүүсэн байсан урт үстэй цагаан масктай давхраатай, 180 см орчим ойролцоогоор өндөр туранхай хар урт куртиктэй шар өмдтэй байсан. Өдөр орж ирээгүй нэг удаа орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

                  26. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 108-110 дугаар хуудас/

                  27. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас/

                  28. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 0 сарын 24-ний өдрийн БЗД2-25-64 дугаартай Айфоне 13 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 1,150,000 төгрөг гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/

                  29. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би дүүргийн хороо центрийн 1 давхарт нь гар утасны дэлгүүр ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед үл таних 180 см-ийн орчим өндөртэй, туранхай, цагаан царайтай, онигор нүдтэй, урт хар куртиктэй 20 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд орж ирээд АйФоне 15 про загварын гар утас байна уу гэж асуусан ба бэлэн төлөлтөөр авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би, Ай-Фоне 15 про маркийн 3 ширхэг гар утас гаргаж ирж үзүүлсэн. Тэгтэл үзэж байгаад, гэр рүүгээ орчхоод эргээд ороод ирье, түр хүлээж байгаарай гэж хэлээд гараад явсан. Гарч явсны дараа 20 минутын дараа тухайн залуу орж ирээд, Ай-Фоне 15 про маркийн утас авъя, гэр нь байгаа юу гэж асуухаар нь байгаа гэж гэрүүдийг гаргаж үзүүлэхэд, эгчээ би өнгөгүй гэр авчихъя гэж хэлсэн. Би лангуу руу эргэж алхах хооронд тухайн залуу эргэж хараад зугтаачихсан. Тэгээд би араас нь гарахад урагшаа гараад Тэнгис кино театрын зүг рүү гүйгээд алга болсон. Тухайн үед манай Дэлгүүрийн хяналтын камер ажиллахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ...Би тухайн хүнийг харвал танина. Нүд рүү сайн харсан.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/

                  30. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Миний бие Н.*******ий нагац ах нь болдог юм. Н.******* Улаанбаатар хот руу суралцахаар намар ирсэн байсан. Тэгээд 2024 оны 10 сарын сүүлээр гар утас хулгайлж гэмт хэрэг үйлдэж байгаа талаар 2025 оны 0 сарын 05-ны өдөр Н.*******ий ээж аас мэдсэн. Н.*******ий аав, ээж нь Белги улсад гэрээгээр ажиллаж амьдардаг юм. Н.*******ий ээж над руу залгаад Н.******* хэрэг төвөг хийгээд яваад байгаа юм байна, чи очоод хэрэг материалтай нь танилцаад, цагдаа нартай уулзаж, хохирол учруулсан хүмүүсийн хохирлыг нь барагдуулж, асуудлуудыг нь шийдвэрлэхийг бодоорой гэж надад захисан. Би ******* аймгаас 2025 оны 0 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирж, Н.*******тэй уулзаж юу болсон талаар асуухад "Би телеграмм залиланд өртөж, их хэмжээний өрөнд орсон учраас аав, ээждээ хэлэхээс айгаад гар утас хулгайлж өрөө дарах зорилготой байсан" гэж хэлсэн. Тэгээд би шалгагдаж байгаа дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, дүүргийн 3 дугаар хэлтэс, дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч нартай уулзаж хэргийн талаар тодруулахад нийт 6 үйлдэлтэй гар утасны хулгай хийсэн талаар мэдээлэл авсан. Тэгээд би Н.*******ээс хулгайлсан гар утаснуудаа хаана аваачиж өгсөн талаар асуухад, барьцаалан зээлдүүлэх газруудад тавьж зээл авсан гэж хэлсэн. Би. Н.*******ийг дагуулаад дүүргийн нутаг дэвсгэр ын ойролцоо байдаг хоёр барьцаалан зээлдүүлэх газруудаар явж хаана барьцаанд өгсөн вэ гэж асуухад намайг хоёр ломбард руу дагуулж орсон. Би ломбардын хүнээс "энэ залуу танайд гар утас барьцаанд өгсөн үү” гэж асуухад 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Айфоне 15 про загварын гар утас барьцаанд өгсөн ба 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ай-Фоне 15 про загварын гар утсыг 2,033,000 төгрөгөөр барьцаанд өгсөн гэж байсан. Тэгээд би тухайн гар утаснуудыг Н.*******ий ээж болох ын өгсөн мөнгөөр төлбөрийг нь төлж ломбардаас авсан. Тэгээд дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчид тухайн хулгайн гар утаснуудыг хүлээлгэн өгсөн" гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудас/

                  31. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 11694 дугаартай дүгнэлт. /2 дугаар хавтаст хэргийн 170-173 дугаар хуудас/

                  32. Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл. /2 дугаар хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/

                  33. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дэлгүүр дээрээ буюу дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дотор 40-42 дугаар лангуун дээр нэг маск зүүсэн саарал малгайтай цамцтай хүүхэд байсан. Тэр хүүхэд манай лангуунаас Айфоне 14 про макс загварын гар утас үзэж байснаа гэнэт аваад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудас/

                  34. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 223-226 дугаар хуудас/

                  35. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас/

                  36. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би дүүргийн хороо ломбард гэх газрын 1 давхарт Star phone  гэх гар утасны дэлгүүрт ажилладаг юм. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 10 минутын үед манай дэлгүүрээр цагаан өнгийн масктай, хар өнгийн куртик, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, 170 см өндөртэй 20 гаран настай эрэгтэй хүн орж ирээд гар утас үзье бэлэн авна гэж ярьж байгаад ...намайг өөр утасны гэр аваад өгчих гэхээр нь би хажуу тийш хараад авч өгөх гэсэн чинь шууд үзэж байсан Айфоне 15 про макс загварын гар утсыг утасны гэрний хамт аваад зугтаачихсан ... би тэр залууг одоо харвал танина ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

                  37. “Хас” ХХК-ийн 2025 оны 0 сарын 02-ны өдрийн 2506 дугаартай шинжилгээний объект Айфоне 15 про макс 512GB загвартай, багтаамжтай зах зээлийн үнэлгээ 2,530,000 үнэлэв гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас/

                  38. дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах е дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

                  39. 2025 оны 0 сарын 02-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 54-6 хуудас/,

                  40. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй ял шийтгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий үнэлгээчид гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улмаар түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.*******ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Гурав. Гэм буруугийн талаар шүүхийн дүгнэлт:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 10 зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан гэм буруутай үйлдлийг хэлэх ба хууль бусаар, илээр, хүч хэрэглэхгүйгээр үйлдэх аргаар илэрнэ.

Хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг,

Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг,

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдлийг тус тус ойлгоно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй гар утас худалдааны төв дотор байхдаа мөнгө олох зорилгоор хохирогч ын эзэмшлийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 15 про макс” загварын гар утсыг,

2024 оны 1 сарын 26-ны өдөр дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн В1 давхрын гар утасны лангуун дээрээс хохирогч гаас гар утас “худалдаж авна” хэмээн хэлж байгаад 2,500,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про” загварын гар утсыг,

2024 оны 1 сарын 28-ны өдөр дүүргийн хороо, 14а дугаар байрны өргөтгөлд байрлах лангуунаас хохирогч гийн эзэмшлийн 1,900,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14  про макс” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн 40-42 дугаар лангуунаас хохирогч ийн худалдан борлуулж байсан 2,400,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про макс” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 12 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн В1 давхарт лангуунаас хохирогч ийн эзэмшлийн 5,200,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 16 про” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” барьцаалан зээлдүүлэх газрын давхарт байрлах “” гар утас худалдааны төвөөс хохирогч ын эзэмшлийн 2,530,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 15 про макс” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ““ плазагийн давхарт байрлах утасны лангуун дээр сууж байхдаа хохирогч гийн эзэмшлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13 мини” загварын гар утсыг,

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч ийн гар утасны дэлгүүрээс түүний эзэмшлийн 2,200,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 15 про” загварын гар утсыг,

2025 оны 0 сарын 04-ний өдөр дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гар утасны худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа гар утас худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн хохирогч ын эзэмшлийн 1,150,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13” маркийн гар утсыг тус тус үргэлжилсэн үйлдлээр илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүгдэгч Н.*******ий дээрх үйлдлийг дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.******* нь бусдад 21,830,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч , , , , Ш.Энхбат, , , , нарын хохирлыг төлсөн ба хохирогч нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” гэдгээ бичгээр гаргасан бөгөөд, мөн шүүгдэгч Н.*******ий мэдүүлэг, улсын яллагдагч болоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  дүгнэлт, тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.*******ий хувьд “дээрэмдэх” гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр үйлдсэн нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохоор байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Н.******* нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Н.******* нь ******* өдөр төрсөн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ /2024 оны 1 сарын 29-ний өдрөөс 2025 оны 0 сарын 04-ний өдрийн байдлаар/ 18 насанд хүрсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон тул тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байжээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн сурч боловсордог, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, өөрийн үйлдэлд дүгнэлт хийсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзаж үзсэн болно.

 

дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Н.******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлага нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч, уг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Зургаа. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын дүрс, бичлэг бүхий 6 ширхэг “Си Ди”-г /2-р хавтаст хэргийн арын хавтсанд үдсэн/ эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ийн ******* /РД:/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар” авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Н.*******д 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.*******ий эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.  Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарын зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул Н.*******ийг бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын дүрс, бичлэг бүхий 6 /зургаа/ ширхэг “Си Ди”-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

   9. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДАВААДОРЖ