Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал,ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох 250 бог малын хөрөнгөтэй, ******* овогт ******* *******/ *******/

2.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* / /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчимд шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм ашиглан *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг “Бэлх" гэх газраас иргэн ын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 2900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчимд шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм ашиглан *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг “Бэлх” гэх газраас иргэн ын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 2900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 05 дугаар сарын 14-15-ны үед би адуугаа алдчихаад хайгаад Баацагаан сум Баян-Овоо сумдын зааг нутаг Гучингийн голын нуруунд өөрийн эзэмшлийн “Хенсим” маркийн хар өнгийн мотоцикльтой явж байгаад өдөр 15 цагийн үед *******гийн 96-тай скайтелийн дугаар луу 94432864 дугаарын утсаар би адуу хайгаад Гучингийн голын нуруунд явж байна, манай адуу танай хавиар харагдаж байна уу гэж асуухад ******* энэ хавиар үзэгдэхгүй байна би Баацагаан сумын хөдөө адуун дээрээ байна гэхээр нь би өөрийн адуугаа олохгүй байна чи надад 4 тооны адуу хулгайлаад аваад өгөөч гэхэд ******* манай энэ хавиар адуу харагдахгүй байна, Баацагаан сумын Тарваганы хойд усан дээр адуугаа усалж байна гэхээр нь би яваад очтол ******* мотоцикльтой адуугаа усалж байсан. Азарга нь 4 тооны адууг ялгаад байхаар нь би *******гаас энэ 4 тооны адуу юун адуу танай азарга чинь хасаад байна гээд асуутал манай адуу биш хэний адуу гэдгийг мэдэхгүй байна гэхээр нь би энэ 4 тооны адууг авчих уу гэхэд өөрөө мэд гэхээр нь би хүрэн зүсмийн 2 тооны шүдлэн байдсан гүү, 2 тооны хээр шүдлэн байдсан гүү гэсэн 4 тооны адууг тууж яваад замд 1 адуу нь үхсэн, тэгээд үлдсэн 3 тооны адууг тууж явсаар байгаад тэр шөнөө би Галуут сумын 2 дугаар багт байх өөрийн адуун дээрээ ирээд адуу руугаа нийлүүлсэн тэрнээс хойш 3 сарын дараа буюу 2016 оны 08 сарын 05-ны үед би гэртээ байж байтал Баацагаан сумын Готовдорж гэх залуу манайд ирээд манайх 5 тооны адуу алдсан 3 тооны адуу нь танай адуунд байна гээд *******гийн өгсөн 3 тооны адууг үзэхэд миний алдсан адуу мөн байна гэхээр нь би Ч.Энх- Амгалан гэх хүнээс 4 тооны адуу авсан нь үнэн, одоо энд байгаа 3 тооны адуугаа аваад яв гэсэн чинь адуугаа авахгүй 5 тооны адуу алдсан 5 тооны адууны хохирол мөн эрж хайж явсан гэх бензин шатахууны үнэ нийлээд 4000000 төгрөг өг гэхээр нь би зөвшөөрсөн. 2016 оны 08 сарын 15 ны үеэр Баянхонгор аймаг орж Готовдорж гэх залуугийн ах той уулзахад ын адуу байсан, надаас 5 тооны адууны хохиролд 6000000 төгрөг өг гэхээр нь би зөвшөөрч малчны 4000000 төгрөгийн зээл авч, 2000000 төгрөгийг нь мал зарж нийт 6000.000 төгрөгийг т өгч хохиролгүй болгосон. Надад уг адууг ямар учиртай адуу байсан талаар хэлээгүй би ямар учиртай адуунууд байсан талаар асуутал мэдэхгүй хэний адуу байгааг мэдэхгүй гэж хэлж байсан. Би *******гаас 4 тооны адуу авч явсан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 66-67 /

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... нь малаа алдах болгондоо намайг хулгайлж авсан гээд байдаг. Тухайн үед ******* 4 тооны адуугаа алдсан гээд хайгаад явж байсан. 2016 оны намар *******тай уулзахад нь *******д 4 тооны адууг ******* гэх хүнээс авсан гэж хэлээрэй гээд *******аар хохирлоо төлүүлж байсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 73-74/

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай эзэмшлийн адуунууд манай төрсөн дүү ийн адуунд Баянхонгор аймаг Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг Бэлх гэх газар байдаг. 2016 оны 05 сарын 10-ны үеэр манай дүү над руу утсаар яриад таны адуунаас 5 тооны адуу алдагдсан байна, манай адууг их хөөсөн бололтой адуу хөлөрсөн байсан, адууны бэлчээр дээр мотоциклийн мөр байна гэж надад хэлсэн. Тэгээд 2016 оны 07 сард Баян-Овоо сумын “Гучингийн гол” гэх газарт манай алдсан гэх адуу явсан байх гэх сургийг гаргаад Т. Готовдорж нь араас нь яваад 2 дахь явалтаараа буюу 2016 оны 08 сард Галуут сумын иргэн *******ы адуунд нь манай алдсан 3 тооны гүү байхаар нь уулзсан чинь ******* гэх хүнээс Баацагаан сум, Баян-Овоо сумын зааг нутаг болох Холбоо тээг гэх газрын орчмоос орой харуй бүрий болох үеэр 2 тооны адуу нь хөндлөн 8 тоо тамгатай 2 тооны адуу тамгагүй нийт 4 тооны гүүг өрөндөө авсан гэж хэлсэн. *******ы адуунд 3 тооны гүү нь байгаа 1 тооны гүү нь замдаа үхсэн гэж хэлсэн. Тэгээд үлдсэн 3 тооны адууг аваад яв гэхээр нь авахгүй манайх 5 тооны адуу алдагдсан 5 тооны адууны хохирлоо барагдуулж авна. Мөн тухайн 4 тооны гүүний 3 нь хээлтэй байсан ба гарах төлийг тооцож, мөн тухайн адууг эрж хайсан бензин шатахууны зардал нийт 6000000 төгрөг болж уг мөнгийг төл гэж хэлэхэд тэгье гэж зөвшөөрч 2016 оны 09 сард 6000000 төгрөгийг өгсөн. ******* гэх Галуут сумын залуутай уулзах үед би Баацагаан сумын ******* гэх хүнээс 4 тооны гүү өрөндөө авсан нь үнэн одоо миний адуунд уг 4 гүүнээс 3 гүү нь манай адуунд байгаа. Би хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэж надад хэлсэн. Миний алдсан 5 тооны адуу нь зээрд зүсмийн хязаалан насны засаатай үрээ, хээр зүсмийн хязаалан насны хээлтэй гүү, зээрд зүсмийн хязаалан насны хээлтэй гүү, хээр зүсмийн шүдлэн насны байдсан гүү, зээрд зүсмийн шүдлэн насны хээлтэй гүү байсан.

Би өөрийн алдсан 5 тооны адууны үнэ болох 4700000 төгрөг болон 2 сар гаран дээрх адуунуудаа эрж хайсан бензин шатахууны бусад зардал 1300000 төгрөгийн зардал гарсныг *******аас төлүүлж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 /.

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2016 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн “Бэлх” гэх газар манай 2 азарга адуунаас буюу 86 тооны адуун дотроос манай төрсөн ах ын эзэмшлийн 5 тооны адуу алдагдсан. Тухайн үед адуугаа очиж үзэх үед адуу хөлөрсөн, адуу бэлчээрлэдэг газар мотоциклийн мөр гарсан байсан. Тэгээд ахад утсаар 5 тооны адуу нь алга болсон талаар хэлэхэд наагуураа сайн хай гэхээр нь би тэр хавиар 2 сар гаруй эрж хайсан боловч олдоогүй. ах Баян-Овоо сумын Гучингийн гол гэх газар явж байгаад алдсан 5 тооны адууны сураг гаргасан. 2016 оны 07 сарын сүүлээр айлуудын адуугаар яваад олдоогүй, 2016 оны 08 сард Галуут сумын нутгаар эрж хайгаад явж байтал Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутагт оршин суух ******* гэх хүний адуунд манай алдсан 3 тооны адуу байхаар нь тухайн адууны эзэн ******* гэх хүнтэй уулзахад би аваагүй, 2016 оны 05 сард ******* гэх хүнээс 4 тооны адууны өрөндөө авсан. 4 тооны адууг мотоциклиор тууж байх үед 1 нь үхсэн харин одоо манай адуунд 3 тооны адуу нь байгаа гэсэн. ах ******* гэх хүнээс 5 тооны адууны хохирол болон эрж хайсаны зардалдаа нийт 6000000 төгрөгийг авсан байсан.

Манай адуунд байсан ахын 5 тооны адуу нь зээрд зүсмийн хязаалан насны засаатай үрээ, хээр зүсмийн хязаалан насны хээлтэй гүү, зээрд зүсмийн хязаалан насны хээлтэй гүү 8 тоо тамгатай, хээр зүсмийн шүдлэн насны байдсан гүү 8 тоо тамгатай, зээрд зүсмийн шүдлэн насны хээлтэй гүү зэрэг адуунууд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “ ... 5 тооны адууг 2900000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 43-44/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн… “ Хонгор” маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикль 100000 төгрөгөөр үнэлсэн..., “ Хенсем” маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикль 100000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 50-51/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-16, 18-20, 22-24/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17, 21, 21, 25, /, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дахин дүгнэлт. /хх-ийн 43-44, 50-51/ шүүгдэгч *******ы хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот тодорхойлолт /хх-ийн 79-80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77-78/, шүүгдэгч *******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн талаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87-88/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 85-86/,шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91/, шийтгэх тогтоолын хуулбар 93-105/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг “Бэлх” гэх газраас иргэн ын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 2900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ы... ******* адуугаа усалж байсан ба азарга нь 4 тооны адууг ялгаад байхаар нь би *******гаас энэ 4 тооны адууг авчих уу гэхэд өөрөө мэд гэхээр нь би хүрэн зүсмийн 2 тооны шүдлэн байдсан гүү, 2 тооны хээр шүдлэн байдсан гүү гэсэн 4 тооны адууг тууж явсан ... гэх /хх -ийн 62-63 /

шүүгдэгч *******гийн... 2016 оны намар *******тай уулзахад нь *******д 4 тооны адууг ******* гэх хүнээс авсан гэж хэлээрэй гээд хэлсэн ... гэх / хх –ийн 73-74 /,

хохирогч ын... *******ы адуунд нь манай алдсан 3 тооны гүү байхаар нь уулзсан чинь ******* гэх хүнээс Баацагаан сум, Баян-Овоо сумын зааг нутаг болох Холбоо тээг гэх газрын орчмоос орой харуй бүрий болох үеэр 2 тооны адуу нь хөндлөн 8 тоо тамгатай 2 тооны адуу тамгагүй нийт 4 тооны гүүг өрөндөө авсан гэж хэлсэн ... гэх / хх –ийн 27-29 /,

гэрч ийн... ******* гэх хүний адуунд манай алдсан 3 тооны адуу байхаар нь тухайн адууны эзэн ******* гэх хүнтэй уулзахад би аваагүй, 2016 оны 05 сард ******* гэх хүнээс 4 тооны адууны өрөндөө авсан… гэх мэдүүлэг / хх –ийн 32-34 /, нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “ ... 5 тооны адууг 2900000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 43-44/, мөн хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн,машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын үнэлгээр үнэлсэн 2900000 төгрөгийг болон хохирогч нь 3 гүү нь хээлтэй байсан ба гарах төлийг тооцож, адууг эрж хайсан бензин шатахууны зардалд 3100000 төгрөгийг нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн ба нийт 6000000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******, ******* нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 81, 90/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... шүүгдэгч ******* нь машин механизм ашиглан *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгайн гэмт хэрэгт хэргийг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн бодит нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үнэлэхэд шүүгдэгч *******, ******* нар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс өмнө гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй буюу гэмт хэрэг үйлдэх арга, цаг хугацаа уулзах газар болон бусдын малыг хулгайлахад харилцан гүйцэтгэх үүрэг болон гэмт хэрэг хамтран үйлдэх талаар үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй буюу хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь дээрх хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй, гэмт хэрэг үйлдэх явцдаа өөрсдийн санаа бодлоор нэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн № 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөлд хамрагдаж ялгүйд тооцогдож байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тав /5/ хоног, шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хоёр /2/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийн нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байх ба түүний эзэмшлийн улсын дугааргүй Хенсим маркийн хуучин хятад мотоцикль нь ашиглагдах боломжгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн ...улсын дугааргүй Хенсим” маркийн хуучин хятад мотоциклийн үнэ буюу 100000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч *******д буцаан олгож , түүнчлэн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашигласан гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч *******ы эзэмшлийн... 2 тооны адууг..., шүүгдэгч *******гийн ... “Хонгор” маркийн мотоцикль, ...”32 инчийн LCD” маркийн зурагт зэргийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг эзэмшигч *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Батсайхан, ******* овогт ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ы эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******гийн эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг , шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийг засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нарыг хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ы 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тав /5/ хоног , шүүгдэгч *******гийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хоёр /2/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч *******ы... хятад улсад үйлдвэрлэгдсэн “Хенсим” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч *******д буцаан олгож, шүүгдэгч *******аас 100000 төгрөг гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн ...2 тооны адууг..., битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...хятад улсад үйлдвэрлэгдсэн “Хонгор” маркийн мотоцикль, ...32 инчийн LCD маркийн зурагт зэргийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсүүдийг шүүгдэгч Э*******, ******* нарт буцаан олгосугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ялтан *******, ******* нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, ******* нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА