Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2022/00402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, тоотод байрлах, ББСБ ХХК /РД:/,

Хариуцагч: *******, *******, *******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/,

Зээлийн гэрээний үүрэг 58,806,670.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

хариуцагч Х.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Золбаяр нар оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь Х.д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-1808/02 тоот зээлийн гэрээ, ЗБГ-1808/02 тоот зээлийн барьцааны гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-181129/03 тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗБНГ-181129/01 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулан 48,700,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Иймд уг зээлийн үндсэн төлбөр 45,320,920.47 төгрөг, хүү 13,226,836.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,913.05 төгрөг, нийт 58,806,670.31 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗБГ-1808/02 тоот зээлийн барьцааны гэрээ, ЗБНГ-181129/01 тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, , од байрлах, 28 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй болохоо илэрхийлсэн.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Х. нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 580 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдэж, анхааруулсан боловч зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээ цуцлагдсан тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58,806,670.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х. нь ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үндсэн төлбөр 45,320,920.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 13,226,836.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,913.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр байна, миний зүгээс зээлийн төлбөрт 49,816,800 төгрөгийг төлж барагдуулсан, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлээс хойш гэрээ цуцлагдсан тул тэр хугацаанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх байр суурийг илэрхийлжээ.

 

3. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт:

3.А

ББСБ ХХК болон Х. нарын хооронд байгуулагдсан гэрээд:

- 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-1808/02 тоот... 35,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ... зээлийн гэрээ,

- ЗБГ-1808/02 тоот барьцааны ... *******, , , , 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 35,000,000 төгрөгийн барьцаанд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэгч бүртгэсэн ... гэрээ,

- 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-181129/03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ

/уг гэрээгээр 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ-180/02 тоот зээлийн гэрээний 2.1, 2.1.2, 2.1.3-т дараах байдлаар өөрчлөлт оруулав. Үүнд:

зээлдэгчид олгох 35,000,000 төгрөг гэснийг 45,000,000 төгрөг гэж, үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг гэснийг 45,000,000 төгрөг гэж нэмэлт өөрчлөлт оруулсан/,

- 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗБНГ-181129/01 тоот Зээлийн барьцааны нэмэлт ... *******, , , , 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 45,000,000 төгрөгийн барьцаанд улсын бүртгэгч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн ... гэрээ,

- 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГНӨОТГ-200813/01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ

/уг гэрээгээр 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-1808/02, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-181129/03, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГНӨОТГ-190402/01 тоот зээлийн гэрээний 2.1.1 зээлийн хугацаа 24 сар гэснийг 72 сар гэж, 2.1.2 зээлийн үлдэгдэл 42,143,236.29 төгрөг гэснийг 45,843,236.29 төгрөг байсныг 3,700,000 төгрөгөөр нэмэгдүүлэв гэж, 2.1.3 анх авсан зээлийн хэмжээ 45,000,000 төгрөг гэснийг 48,700,000 төгрөг гэж нэмэлт өөрчлөлт оруулсан/.

3.Б

- Нэхэмжлэгч байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар,

- Х.ийн ББСБ ХХК-д гаргасан 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 35,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй олгож өгнө үү гэх хүсэлт,

- Х.ийн ББСБ ХХК-д гаргасан 10,000,000 төгрөгийг урьд авсан 35,000,000 төгрөг дээр нэмж олгож өгнө үү гэх хүсэлт,

- Х.ийн ББСБ ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан зээлийн гэрээний хугацааг 24 сараар сунгаж өгнө үү гэх хүсэлт,

- Улсын бүртгэлийн Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

- Х.ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны зээл төлөлтийн дансны ... үндсэн өр 48,700,000 төгрөгөөс 3,379,079.53 төгрөгийг төлж, үлдэгдэл 45,320,920.47 төгрөг, үндсэн хүү 59,091,803.73 төгрөгөөс 45,864,966.94 төгрөгийг төлж, үлдэгдэл 13,226,836.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,666.58 төгрөгөөс 572,753.53 төгрөгийг төлж, үлдэгдэл 258,913.05 төгрөг, нийт 108,623,470.31 төгрөгөөс 49,816,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 58,806,670.31 төгрөг ... гэх хуулга,

- ББСБ ХХК-иас Х.д зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар хүргүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1902/21, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1973/28, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2006/54, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2111/73, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2201/01, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2202/12, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2203/22, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2205/61 тоот мэдэгдлүүд зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн гаргасан зээлийн үндсэн төлбөр 45,320,920.47 төгрөг, хүү 13,226,836.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,913.05 төгрөг, нийт 58,806,670.31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-1808/02, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-181129/03, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГНӨОТГ-200813/01 тоот гэрээдийн хүрээнд нэхэмжлэгч байгууллагаас 48,700,000 төгрөгийн зээлийг хүлээн авсан гэх үйл баримт дээр маргаагүй.

Энэхүү үүргийн харилцаа нь үндсэн шинж, зээл олгогчийн эрх зүйн байдал зэргээс хамааран Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан гэрээний харилцаанд хамаарч байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд энэ талаар маргаан гараагүй.

6. Хариуцагч гэрээ цуцлагдсан хугацаа, мөн хүүд их хэмжээний мөнгөн төлбөр төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

6.А Үүргийн зөрчил үүссэний улмаас зээлийн гэрээ цуцлагдсан гэдэг дээр талууд маргаагүй. Харин хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлээс хойш гэрээ цуцлагдсан тул уг хугацаанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

2021 оны 11 дүгээр сарын 04, 2022 оны 01 дүгээр сарын 07, 02 дугаар сарын 08, 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагчид шүүхэд хандах талаар мэдэгдэж байсан нь гэрээг шууд цуцласан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь урт хугацаатай байгуулсан гэрээг цуцлахад баримтлах Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж, үүргийн зөрчлийг засах, гэрээг тохиролцсон нөхцөлийн дагуу үргэлжлүүлэх боломжийг хариуцагчид олгох үүднээс урьдчилан мэдэгдсэн ажиллагаа гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагчтай байгуулсан гэрээг цуцласан байх ба энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд шүүхэд хандах үеийн байдлаар талуудын хооронд үүссэн үүргийн хэмжээг тодорхойлно.

6.Б Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу зээлийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 45,320,920.47 төгрөг, хүү 13,226,836.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,913.05 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 45,320,920.47 төгрөгийг маргахгүйгээр төлнө гэдгээ илэрхийлсэн.

Харин 49,816,800 төгрөгийн төлбөр урьд төлсөн боловч дахин их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн байр суурийг хүлээн авах боломжгүй юм. Гэрээ байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэж буй 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний хавсралтаар тохирсон төлбөр төлөх хугацааг хариуцагч нь хэтрүүлж байснаас шалтгаалан түүний төлөөгүй үндсэн төлбөрт харгалзах хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хийгдсэн төлөлтөөс суутган авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн төлсөн төлөлтийг гэрээний тохиролцооны дагуу үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэх боломжгүй билээ.

Түүнчлэн хариуцагч нь хүүгийн тооцооллын аль хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй болохоо илэрхийлээгүй, баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй. Иймд хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд заасан хувь хэмжээгээр бодсон нь хэрэгт авагдсан гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, Х.ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зээл төлөлтийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул хангаж байна.

Зохигчийн байгуулсан үндсэн зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 2.5-д нэмэгдүүлсэн хүү тохирсон тохиролцоо, гаргуулахаар шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл, хувь хэмжээнд нийцсэн тул нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй.

7. Иймд хариуцагч үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үндэслэл, хувь хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн, хийгдсэн төлөлтийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу суутгасан зэргийг харгалзан үндсэн төлбөр 45,320,920.47 төгрөг, хүү 13,226,836.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,913.05 төгрөг, нийт 58,806,670.31 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

8. Бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч зохигчийн хооронд байгуулагдсан ЗБГ-1808/02 тоот барьцааны гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗБНГ-181129/01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.

9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 471,963 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 451,983 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн тэмдэгтийн хураамж 19,980 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.ээс 58,806,670.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *******, , , , 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 471,963 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 451,983 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн тэмдэгтийн хураамж 19,980 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ