| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/272 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0238/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Хохирогч ******,
Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт ******ийн ******г холбогдуулан яллах дүгнэлт 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт ******ийн ****** (РД: ******), ****** оны ****** дүгээр сарын ******-ны өдөр ****** суманд төрсөн, ****** настай, ******, боловсролгүй, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******, нөхөр, хүүхдүүдийн хамт ****** сумын ****** дугаар баг ******ийн ******-1в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгч байсан мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос нэхэмжилсэн 43,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 28,350 төгрөгийг төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйлгүй. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Надаас уучлалт гуйсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь хохирогч ******тэй маргах явцдаа түүний биед санаатайгаар халдан зодсоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзсэн. Иймд шүүгдэгч ******г эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд баримтгүйгээр 43,000 төгрөг гарсныг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийн зардал гаргасныг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.” гэв.
Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны ****** дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед ****** сумын ****** дугаар баг ******ийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг ****** хүнсний дэлгүүрийн урд байх далангийн ойролцоо ******г зодож эрүүл мэндэд нь духанд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун шилбэ, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч ******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “... 025 оны ****** дугаар сарын 31-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм. Орой 17 цагийн үед гэртээ салат хийх огурцы аваагүй байсан тул авах гээд ****** гудамжинд байрлах ****** дэлгүүр луу явж байтал манай хөрш ******, түүний нөхөр ****** ******, ****** нар хамт далан дээр суучихсан архи ууж байсан. Тэгээд намайг дуудаад байхаар нь очтол ****** надад архи хийж өгсөн. Түүнийг нь татчихаад байж байтал ****** эгч нөхөр ******тайгаа маргалдаад түлхтэл ****** нь өнхөрөөд унасан. Тэгэхээр нь ****** эгчид хандан "Аддаа шүү дээ та наад хүнээ” гэж хэлтэл ****** эгч уурлаад "Яасан чи манай нөхөртэй шаалцсан болохоор өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлээд миний нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохиход би хойш саваад далангийн уруу унасан. Тэгээд би босоод иртэл миний зүүн хөмсөгний дээд дух хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би ****** эгчид хандан "Та яаж байгаа юм бэ намайг" гэхэд "Чи миний хүүхдийг загнасан биздээ гээд утгагүй зүйл яриад дахиад миний нүүр луу буюу баруун хацар луy rapaapaа цохисон. Тэгснээ намайг орхиод бөөндөө яваад өгсөн. Тэгээд би дэлгүүр орж эмнэлэг дуудах гэтэл утасных нь эрх хаагдчихсан байхаар нь буцаад гэр лүүгээ явж байтал манай гудамжинд ****** эгч нөхөр ******, ******, ****** нар дахиад бөөндөө архи уугаад явж байхаар нь би очоод ****** эгчтэй уулзаад "Та миний нүүрийг ийм болгочихлоо гэж хэлээд нүүрээ харуултал ****** эгч нөхөртөө хандан "Би энэ ****** рүү салаавч өгөөдөх гээд орилоод байсан бөгөөд дахиад нэг удаа нүүр дух хэсэг рүү цохиход духны баруун хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд миний нүүр битүү цус болсон. Тэгтэл манай нөхөр ****** хүрч ирээд намайг авч яваад замдаа Ноост ахтай тааралдаад утсаар нь цагдаа дуудсан. И. ****** эгч архи уухаараа авиргүй зантай. Хүн хүн рүү дайраад үсчээд байдаг ю****** эгч нөхөр ******гаа түлхээд унагаачихаар нь би "Та хун аллаа шдээ" гэж хэлсний төлөө намайг нөхөртэйгөө хардаж зодсон юм. Би түний өөдөөс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Чамайг зодоход яадаг юм гээд л намайг ахин дахин нүүр лүү цохиод байсан. ****** эгч намайг бөгжтэй гараараа цохисон юм шиг байна лээ. Шууд л цус гараад эхэлсэн. Би эмнэлэгт очиж 2 хэсэг газарт нийтдээ 4 оёдол тавиулсан. Уг нь ****** эгч бид 2 хар багаасаа нэг гудамжинд тоглож өссөн хүмүүс байгаа юм. Өмнө нь 3 жилийн өмнө намайг согтуудаа буруу ойлгоод миний нүүрийг маажиж байсан. Би ч мөн зөрүүлээд нүд рүү нь цохиж байсан. Тухайн үедээ учраа олоод цагдаад мэдэгдэж байгаагүй. Тэрнээс хойш муудалцаж байгаагүй. ****** нь архи уучихаараа нөхрөө хамт архи ууж байсан гэмгүй хүмүүстэй хардаад хэрүүл маргаан хийгээд байдаг юм. Анх намайг түлхээд унахад миний толгойн ар дагз хэсэгт язарсан. Миний духны зүүн, баруун талд язарч оёдол тавиулсан. Хоёр нүд болон хамар хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны ****** дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед хамтран амьдрагч ****** болон ******, ****** нарын хамт Дархан сумын ****** дугаар баг ******ы эцсийн далан дээр нэлээд хэдэн шил архи уучихсан сууж байтал хамтран амьдрагч ******гийн хүүхдийн найз /нэрийг нь санахгүй байна/-ыг хайчихсан орилчихсон согтуурхаад явж байсан. Тэгээд бид нар дээр хүрч ирээд юу болсныг нь тодорхой санахгүй нэг мэдэхэд л манай эхнэр ****** ****** нар маргалдаад зууралдаад байхаар нь би дундуур нь ороод салгах гэж байгаад согтуу байсан тул хөл алдаад далан руу өнхрөөд унасан. Тухайн үед би согтоод муудаад байсан тул далангаас гараад гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ хариад хэсэг унтаж байгаад орой нь сэрэхэд хамтран амьдрагч ****** цагдаа дээр байж байгаад ирлээ гээд ирж байсан. ****** согтуу хүрч ирээд манай эхнэрийн хүүхдийн найзыг нь олж зодно гээд орилоод байхад нь манай эхнэр ****** хүүхдийг өмөөрөөд маргалдсан ю****** ******г цохисон зодсоныг хараагүй. Зууралдаад авахад нь би дундуур нь орж салгах гэж байгаад далан руу өнхрөөд унасан. Би их согтсон байсан. Болсон асуудлын зарим хэсгийг тодорхой санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би 2025 оны ****** дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Дархан сумын 2 дугаар баг ******ын гудамжны ойролцоо байрлах далан дээр хамтран амьдрагч ****** , ******, ****** нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан ба би нэлээд согтуу байсан. Тэгтэл ****** бас согтуу байдалтай манай хүүгийн найз ******* хайгаад зодно гээд байхаар нь би "Чи яахаараа жаахан хүүхэд зоддог юм ба гэж хэлээд маргалдсан. Одоо миний санаж байгаагаар нөхөр ****** босож ирээд дундуур ороход нь түлхээд далан руу өнхрөөд унасныг санаж байна. Тэгээд эргэж хараад ******гийн нүүр лүү нь гараараа нэг удаа саваад цохисноо санаж байна. Тэгтэл ****** нь гудамж руу оръё гээд байсан бөгөөд бид нар бөөндөө ****** ийн гудамж руу ороход ****** ******тай маргалдаад зодолдоод байх шиг байсан. Тухайн үед би их согтуу байсан тул зарим үйл явдлыг тодорхой санахгүй байна. Мөн ******гийн нөхөр ****** ирчихсэн байсан. Тэгэхээр нь би салаад явсан. Тэгээд дэлгүүрийн урд зогсож байтал цагдаагийн эргүүлийн машин ирээд намайг авахад машины урд ****** суучихсан явж байсан. Тэгээд би ****** тэй хамт цагдаагийн машины арын суудалд суугаад цагдаагийн газар луу явж байхдаа ******тэй дахиж маргалдаад түүний нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисноо санаж байна. Манай хүүхдийн найзыг зодно гээд хайгаад байхаар нь муудалцсан. Би ******гийн нүүр хэсэг рүү нь далангийн хажууд нэг удаа цохисон. Дараа нь цагдаагийн машинд суугаад явж байхдаа 1 удаа нүүр лүү цохисон. Би тухайн үед нэлээд их архи уучихсан байсан. Би ******гийн биед халдаж зодсон нь үнэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ****** бид хоёр багаасаа нэг гудамжинд өссөн боловч байнгын хэрүүлтэй таарамжгүй байдаг. Намайг дандаа янхан гичий гэж дууддаг. Өмнө нь олон удаа хэрэлдэж маргалдаж зодолдож байсан хэдий ч аль аль нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-****** дэх тал)
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 319 дугаартай: “...******гийн биед духанд шарх, хоёр нүдний дээд, дод зовхи, баруун хацар, баруун шилбэ, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч ******гийн эрүүл мэндэд учирсан духанд шарх, хоёр нүдний дээд, дод зовхи, баруун хацар, баруун шилбэ, баруун шуунд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан ба хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар сарын 100,000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд анх удаа хөнгөн ангилалд хамаарах хэрэгт холбогдсон, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байгаа. Шүүгдэгч нь хэдийгээр боловсролгүй ч гэсэн ****** мэргэжилтэй. Мөн ах дүү нарынхаа хүүхдүүдийг харж асарч цалин авдаг. Иймд улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж оролцож байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч ******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт ******ийн ******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР