| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/05659/И |
| Дугаар | 101/ШШ2022/02500 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2022/02500
2022 05 30 101/ШШ2022/02500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххх, Г банк ХХК-ийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Э-н Бэд /РД: ххххххххххххх/ холбогдох
1,915,029.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, А.Анударь,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, А.Анударь нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн эрх бүхий карт эзэмшигч Э.Б нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр Г банктай ЗГ/хххххххххххххх дугаартай зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2 хувь, бэлэн гүйлгээний 3,5 хувь, эрх хэтрүүлсэний 2 хувь, хугацаа хэтрүүлсэний 1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй кредит карт нээлгэн зарцуулалтыг хийсэн.
Зээлдэгч нь ЗГ/хххххххххххххх дугаарт кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа.
Гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн банкны зүгээс 2021 оны 11 сарын 18-ны өдөр Э.Бээс 1,747,314.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Үндсэн төлбөр 1,043,653.51 төгрөг, хүүний төлбөр 475,885.72 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөр 141,808.13 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүний төлбөр 85,967.30 төгрөг, нийт 1,747,314.66 төгрөг нэхэмжилсэн.
Зээлдэгч Э.Б нь шүүхийн дуудсан цагт ирэхгүй, утсаа авахгүй байх зэргээр шүүх хурлыг санаатайгаар хойшлуулж байсан тул Г банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Иймд хариуцагч Э.Бээс 2022 оны 03 сарын 02-ны өдрийн байдлаар ЗГ/хххххххххххххх дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,043,653.51 төгрөг, хүүний төлбөр 542,212.14 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөр 194,674.16 төгрөг, эрх хэтрүүлсэний хүүний төлбөрт 134,489.68 төгрөг, нийт 1,915,029.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г банк нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2018 оны 10 сарын 08-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, кредит картын хуулга, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, О.Хулан нарт олгосон итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Э.Б 2022 оны 01 сарын 27, 2022 оны 04 сарын 15-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.
Тэрээр цагдаагийн байгууллагад 2020 оны 04 сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл болон Г банк дахь 2205146304 тоот дансны 2020 оны 04 сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Тус шүүхийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 12101 дугаар захирамжаар Г банкнаас Э.Б 2020 оны 04 сарын 14-ний өдөр Скай таун гэх газрын дор байрлах Болор Солонго үйлчилгээний төвийн Г банкны 081 дугаартай АТМ-д 1,100,000 төгрөгийг 4628688126322615 дугаартай картанд хийсэн эсэх,
-1,100,000 төгрөг тухайн дансанд орсон эсэх, уг гүйлгээтэй холбоотой Э.Б банкинд өргөдөл гаргасан эсэх, өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг,
-Баянзүрх дүүргийн прокурорын газрын архиваас Э.Б нь 2020 оны 04 сарын 14-ний өдөр скай таун гэх газрын дор байрлах Болор Солонго үйлчилгээний төвийн Г банкны 081 дугаартай АТМ-д 1,100,000 төгрөгийг 4628688126322615 дугаартай картанд хийсэн эсэхтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк нь хариуцагч Э.Бэд холбогдуулан 1,915,029.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2021 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар:
үндсэн төлбөр 1,043,653.51 төгрөг,
хүүний төлбөр 475,885.72 төгрөг,
хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөр 141,808.13 төгрөг,
эрх хэтрүүлсэн хүүний төлбөр 85,967.30 төгрөг, нийт 1,747,314.66 төгрөг нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г банк нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.
/2022 оны 03 сарын 02-ны байдлаар:
үндсэн төлбөр 1,043,653.51 төгрөг,
хүүний төлбөр 542,212.14 төгрөг,
хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөр 194,674.16 төгрөг,
эрх хэтрүүлсэний хүүний төлбөрт 134,489.68 төгрөг/
Хариуцагч Э.Б нь Г банктай 2018 оны 10 сарын 08-ны өдөр ЗГ/хххххххххххххх тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатай эзэмшихээр,
Гэрээний 2.1-т зааснаар картын жилийн хураамж 35,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсаны жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 100 хувь,
төлбөр эргэн төлөх доод хэмжээг 10 хувь, эргэн төлөх өдөр 15-ны өдөр,
зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 3 сар хэмээн тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 3-13, 40-44, 86-91, 96 дугаар тал/
Нэхэмжлэгч Г банк болон хариуцагч Э.Б нарын 2018 оны 10 сарын 08-ны өдөр ЗГ/хххххххххххххх тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу тохиролцсон дээр дурдсан тохиролцоо 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г банк болон хариуцагч буюу зээлдэгч Э.Б нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Г банкны зээлдэгч Э.Бтэй байгуулсан дээр дурьдсан кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Э.Б нь гэрээний дагуу картыг ашиглаж эхэлсэн ба 2018 оны 10 сарын 03-ны өдөр картын төлбөрт 35,000 төгрөг, 2018 оны 10 сарын 08-ны өдөр бэлэн бусаар 21,693 төгрөг, 2,500 төгрөг, 14,200 төгрөг, 4,800 төгрөг, 9,600 төгрөг, 16,900 төгрөг, 24,000 төгрөг, 100,000 төгрөг, 2,250 төгрөг,
2018 оны 10 сарын 09-ний өдөр бэлэн бусаар 21,800 төгрөг, 3,400 төгрөг, 100,000 төгрөг, 130,000 төгрөг, 1,500 төгрөг, 11,600 төгрөг, 2,800 төгрөг, 2,600 төгрөг,
2018 оны 10 сарын 11-ний өдөр бэлэн бусаар 9,200 төгрөг, 65,000 төгрөг,
2018 оны 10 сарын 12-ны өдөр 11,350 төгрөг, 13,000 төгрөг, 10,400 төгрөг,
2018 оны 10 сарын 14-ний өдөр 5,650 төгрөг, 17,300 төгрөг,
2018 оны 10 сарын 15-ны өдөр бэлэн бусаар 7,900 төгрөг, 110,000 төгрөг, 2,200 төгрөг, 9,250 төгрөг,
2018 оны 10 сарын 17-ны өдөр бэлэн бусаар 15,100 төгрөг, 9,600 төгрөг,
2018 оны 10 сарын 18-ны өдөр бэлэн бусаар 6,100 төгрөг, 2,400 төгрөг, 12,000 төгрөг, 5,050 төгрөг, 10,000 төгрөг,
2018 оны 10 сарын 20-ны өдөр бэлэн бусаар 52,000 төгрөг,
2018 оны 10 сарын 21-ний өдөр бэлэн бусаар 23,300 төгрөг, 9,250 төгрөг, 1,500 төгрөг,
2018 оны 10 сарын 23-ны өдөр бэлэн бусаар 100,000 төгрөг, 2018 оны 10 сарын 24-ний өдөр бэлэн бусаар 7,250 төгрөг,
2018 оны 11 сарын 26-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлнээр 20,500 төгрөг, бэлэн бусаар 11,600 төгрөг, 12,100 төгрөг, 7,200 төгрөг,
2018 оны 11 сарын 27-ны өдөр бэлэн бусаар 100,000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр бэлэн бусаар 141,600 төгрөг,
2019 оны 01 сарын 17-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 50,500 төгрөг,
2019 оны 01 сарын 18-ны өдөр бэлэн бусаар 9,400 төгрөг, 8,250 төгрөг,
2019 оны 01 сарын 22-ны өдөр бэлэн бусаар 7,250 төгрөг, 7,800 төгрөг, 20,000 төгрөг, 12,000 төгрөг,
2019 оны 01 сарын 24-ний өдөр бэлэн бусаар 17,200 төгрөг,
2019 оны 01 сарын 30-ны өдөр бэлэн бусаар 3,600 төгрөг, 1,300 төгрөг,
2019 оны 02 сарын 22-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 50,500 төгрөг, бэлэн бусаар 2,600 төгрөг,
2019 оны 02 сарын 23-ны өдөр бэлэн бусаар 8,300 төгрөг, 4,500 төгрөг, 20,180 төгрөг, АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 50,000 төгрөг
2019 оны 02 сарын 25-ны өдөр бэлэн бусаар 4,500 төгрөг,
2019 оны 02 сарын 26-ны өдөр бэлэн бусаар 10,450 төгрөг,
2019 оны 02 сарын 27-ны өдөр бэлэн бусаар 3,100 төгрөг,
2019 оны 03 сарын 27-ны өдөр бэлэн бусаар 3,850 төгрөг, 57,458 төгрөг,
2019 оны 03 сарын 28-ны өдөр бэлэн бусаар 10,930 төгрөг,
2019 оны 03 сарын 29-ний өдөр бэлэн бусаар 11,600 төгрөг, 40,000 төгрөг, 28,960 төгрөг,
2019 оны 04 сарын 01-ний өдөр бэлэн бусаар 4,050 төгрөг,
2019 оны 04 сарын 18-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 150,000 төгрөг,
2019 оны 05 сарын 26-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 25,500 төгрөг, АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 40,500 төгрөг, бэлэн бус 7,000 төгрөг, 80,000 төгрөг,
2019 оны 07 сарын 01-ний өдөр бэлэн бус 12,500 төгрөг, АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 90,000 төгрөг,
2019 оны 07 сарын 03-ны өдөр бэлэн бус 10,100 төгрөг, 2019 оны 07 сарын 04-ний өдөр бэлэн бус 3,500 төгрөг,
2019 оны 07 сарын 05-ны өдөр бэлэн бус 6,500 төгрөг, 2019 оны 07 сарын 24-ний өдөр бэлэн бус 100 төгрөг,
2019 оны 08 сарын 18-ны өдөр бэлэн бус 20,000 төгрөг,
2019 оны 08 сарын 19-ний өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 100,000 төгрөг, бэлэн бус 6,750 төгрөг, 7,400 төгрөг,
2019 оны 08 сарын 20-ны өдөр бэлэн бус 900 төгрөг, 4,160 төгрөг, 1,350 төгрөг, 11,700 төгрөг,
2019 оны 10 сарын 23-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 150,000 төгрөг, бэлэн бус 11,700 төгрөг,
2019 оны 10 сарын 26-ны өдөр бэлэн бус 2,400 төгрөг, 2019 оны 10 сарын 27-ны өдөр бэлэн бус 3,100 төгрөг,
2019 оны 11 сарын 01-ний өдөр картын жилийн хураамж 35,000 төгрөг, 2019 оны 11 сарын 05-ны өдөр бэлэн бус 3,800 төгрөг,
2019 оны 11 сарын 07-ны өдөр бэлэн бус 2,400 төгрөг,
2020 оны 01 сарын 02-ны өдөр бэлэн бус 18,800 төгрөг, 61,000 төгрөг,
2020 оны 01 сарын 03-ны өдөр АТМ-ын шимтгэл 100 төгрөг, бэлэн 70,500 төгрөг,
2020 оны 01 сарын 05-ны өдөр бэлэн бусаар 9,500 төгрөг, 13,450 төгрөг,
2020 оны 01 сарын 06-ны өдөр бэлэн бусаар 8,400 төгрөг, 26,000 төгрөг, 17,000 төгрөг,
2020 оны 01 сарын 31-ний өдөр бэлэн бусаар 16,800 төгрөг,
2020 оны 02 сарын 01-ний өдөр бэлэн бусаар 31,000 төгрөг, 40,000 төгрөгийг тус тус ашигласан байна.
Э.Б нь 2018 оны 11 сарын 11-ний өдөр 122,000 төгрөг, 2018 оны 2 сарын 18-ны өдөр 165,000 төгрөг, 2019 оны 01 сарын 16-ны өдөр 160,000 төгрөг, 2019 оны 02 сарын 11-ний өдөр 155,800 төгрөг,
2019 оны 03 сарын 25-ны өдөр 180,000 төгрөг, 2019 оны 04 сарын 17-ны өдөр 174,000 төгрөг, 2019 оны 05 сарын 22-ны өдөр 170,000 төгрөг, 2019 оны 06 сарын 19-ний өдөр 170,000 төгрөг,
2019 оны 08 сарын 07-ны өдөр 290,000 төгрөг, 2019 оны 10 сарын 22-ны өдөр 195,000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-ний өдөр 230,000 төгрөг, 2020 оны 01 сарын 29-ний өдөр 85,000 төгрөг тус тус төлжээ.
/ХХ-ийн 5-13, 40-44 дүгээр тал/
Хариуцагч Э.Б нь 2020 оны 04 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2020 оны 04 сарын 14-ний өдөр скай таун гэх газрын дор байрлах Болор Солонго үйлчилгээний төвийн Г банкны 081 дугаартай АТМ-д 1,100,000 төгрөгийг 4628688126322615 дугаартай картанд хийсэн. Уг мөнгө дансанд ороогүй 2 хоносон, АТМ-ын камер шүүж шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна.
/ХХ-ийн 56-59 дүгээр тал/
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн тэмдэглэлд:
...Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Баатар би гэмт хэргийн тоо бүртгэлийн ө-5940 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээлэлд Болор Солонгийн Г банкны АТМ-рүү харсан хяналтын камер байгаа эсэхийг шалгахад камер байхгүй байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив гэжээ.
/ХХ-ийн 79 дүгээр тал/
Цагдаагийн байгууллага Э.Бийн гомдлыг шалгаад 2020 оны 04 сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган прокурорын хяналтад хүргүүлжээ.
Прокурор хэргийг хянаад Э.Б нь 2020 оны 04 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, 13-р хорооны нутаг дэвсгэр, Болор Солонго үйлчилгээний төвийн Г банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж 1,100,000 төгрөгийг өөрийн дансанд хийсэн боловч орлого ороогүй гэх гомдлыг шалгахад гэмт хэрэгт гарсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.
Дээрхээс үүдэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 1982 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор 5940 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан ба гомдол гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 76-85 дугаар тал/
Г банкны 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 18/06-22094 тоот хариунд:
... Э.Б нь 2020 оны 04 сарын 14-ний 19:57:49 цагт Г банкны Кино үйлдвэр байршилтай, СДМ081 дээр 1,100,000 төгрөг орлого зээлийн эрхтэй кредит картанд хийгээд дансанд ороогүй тул шалгаж өгнө үү гэх гомдлыг банкинд 2020 оны 04 сарын 15-ны 11:46 цагт гаргасан.
Карт Үнэт Зүйлсийн хэлтэс-Мөнгөн гүйлгээний албанаас гомдол хүлээн авч орлого хийсэн лог файлыг шалгахад харилцагч нь орлого хийсний дараа цуцлах товч дарж мөнгөө буцааж гаргасан алдаатай гүйлгээ байна гэж гомдлын хариуг банк тэр даруйд нь өгсөн.
1,100,000 төгрөгийн орлого хийгээгүй бөгөөд 20,000*45, 10,000*1 ширхэг буюу 910.000 төгрөгийн орлого хийгээд буцааж гаргасан байсан.
Тухайн үед Кино үйлдвэрийн салбар шинэ байранд шилжиж байсан бөгөөд дагалдах орлого авдаг АТМ болох СДМ081-камер болон бусад зүйлсийг шилжүүлэх ажиллагаа явагдаж байсан учир харилцагчийн орлого хийсэн үеийн гүйлгээг нөхөж харах боломжгүй байсан.
Харилцагчийг орлого хийх явцад СДМ081-н принтерийн цаас дууссан байсан бөгөөд дэлгэц дээр принтерийн цаас дууссан тул гүйлгээг цааш үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэсэн 2 сонголттой цэсийн цуцлах товчлуур дарсан учир 2020 оны 04 сарын 14-ний 19:58:31 цагт төхөөрөмж мөнгийг буцааж гаргасан байна.
СДМ081 орлогын авдарыг 3 удаа татаж данс тааруулахад данс харилцагчийн орлого хийсэн 910,000 төгрөгөөр данс илүүдээгүй таарсан. Харилцагч орлого хийсний дараа гүйлгээгэ баталгаажуулан хүлээлгүй мөнгөө орхиод явсан, эсвэл өөрөө аваад явсан байх магадлалтай байдаг гэжээ.
/ХХ-ийн 86-91 дүгээр тал/
Хариуцагч Э.Б 2020 оны 04 сарын 15-ны өдөр Г банк дахь 2205146304 тоот данснаас 110,000 төгрөг, 800,000 төгрөг, нийт 910,000 төгрөгийн зарлага гаргасан ба уг мөнгийг тухайн өдөр мөн банк дахь ямар нэг дансанд шилжүүлсэн талаарх баримт ирүүлээгүй байна.
/ХХ-ийн 57, 86-90 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан кредит карт эзэмших гэрээний 2.1-т Эргэн төлөх өдөр 15-ны өдөр, Зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 3 сар,
5.1.8-д Банкны зүгээс картыг хаасан тохиолдолд утсаар болон имейл хаяг руу карт эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй,
5.2.1-т Карт эзэмшигч картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.
Нэхэмжлэгч Г банк нь гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн төлбөр 1,043,653.51 төгрөг, хүүний төлбөр 542,212.14 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөр 194,674.16 төгрөг, эрх хэтрүүлсэний хүүний төлбөрт 134,489.68 төгрөг хэмээн 2022 оны 03 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилжээ.
Зээлдэгч Э.Б нь кредит карт эзэмших гэрээний үүргийг гэрээгээр тохирсон төлбөр эргэн төлөх доод хэмжээгээр буюу 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс хойш карт ашиглах гэрээний дагуу авсан зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй ба цагдаагийн байгууллага Э.Бийн гомдлыг шалган 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 1982 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэснээс хойш банк кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй байна.
Банк 2020 оны 01 сарын 29, 2020 оны 05 сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа 2022 оны 03 сарын 02-ны өдрөөр гэрээний үүргийн биелэлтийг шаардаж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн 2018.10.08-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжилсэн эрх хэтрүүлсэн хүүний төлбөр 134,489.68 төгрөгийг, мөн зээлийн хүү болон хугацаа хэтрүүлсэн хүү нийт 736,886.3 төгрөгийн хүүгийн тодорхой хувь болох 221.065,89 төгрөг, нийт 355,555.57 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Бээс гэрээний дагуу ашигласан зээлийн үлдэгдэл 1,043,653.51 төгрөг, хүүний төлбөр 515,820.41 төгрөг, нийт 1,559,473.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 355,555.57 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Э.Бэд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 01 сарын 27, 2022 оны 04 сарын 15-ны өдрүүдэд тус тус гардуулсан ч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 1-2, 19, 21-26, 50-64, 97-104 дүгээр тал/
2022 оны 05 сарын 30-ны өдрийн 09 цагт болох хуралдааны товыг хариуцагч Э.Бэд түүний оршин суудаг хэмээн өөрөө тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Шинэ гэр хотхон, 55А байр, 61 тоот хаяг руу 2022 оны 05 сарын 24-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2022 оны 05 сарын 25-ны өдөр хариуцагч Э.Б өөрөө гардаж авсан,
Хариуцагч Э.Бийн 96037333 дугаарын утас руу 2022 оны 05 сарын 19, 2022 оны 05 сарын 20, 2022 оны 05 сарын 26-ны өдөр тус тус зурвас бичиж шүүх хуралдааны тов мэдэгдсэн,
Мөн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн цагт шүүх хуралдаан болох талаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад 2022 оны 05 сарын 24-ний өдөр хариуцагч Э.Бэд шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай албан тоотыг хүргүүлсэн зэргээр хариуцагч Э.Бэд боломжит бүх нөхцлөөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй байсан талаараа шүүхэд мэдэгдээгүй байна.
/ХХ-ийн 97-104 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг болон нэхэмжлэгч талын үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Бээс 1,559,473.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 355,555.57 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,588.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 39,901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН