| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0249/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/286 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0249/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* ургийн овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518001230260 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** /РД:******* /, 1997 оны************** -ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , , хамт Дархан-Уул аймгийн сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын байрлах “ ” ХХК-ийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 08 дугаар сарын 01-30-ны өдрийг хүртэл хугацаанд байгууллагын орлогоос 16,921,075 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
“ ” ХХК-ийн 2024 оны******* дугаар сарын 04-ний өдрийн 24/61 дугаартай албан тоот / хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...Манай компани нь шатах тослох материалын жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг юм. Манай компанид 2023 оны 8 дугаар сараас ******* нь “ ” ХХК-ний Дархан салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 2024 оны******* 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.******* нь “ ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнд 2024 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд нийт 38,141,670 төгрөгийн шатах тослох материал өгснөөс 29,392,000 төгрөгийг байгууллагын дансанд хийж үлдэгдэл төлбөр болох 8,749,670 төгрөгийг данс болон бэлнээр авсан байсан. Өдөр тутмын мэдээ хөтөлсөн баримтыг тулгалт хийж үзэхэд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэн орлогын3,850 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 30,000 мянган төгрөг, 2024 оны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 158,574 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5,930 төгрөг, 2024 оны******* 07-ны өдрийн 447,650 төгрөг, 2024 оны******* 15-ны өдрийн 865,650 төгрөг, 2024 оны******* 16-ны өдрийн 444,210 төгрөг, 2024 оны******* 17-ны өдрийн 691,200 төгрөг, 2024 оны******* 18-ны өдрийн 726,950 төгрөг, 2024 оны******* 19-ний өдрийн 208,200 төгрөг, 2024 оны******* 20-ны өдрийн 383,550 төгрөг, 2024 оны******* 21-ний өдрийн 653,417 төгрөг, 2024 оны******* 22-ны өдрийн 111,020 төгрөг, 2024 оны******* 23-ны өдрийн 547,300 төгрөг, 2024 оны******* 24-ний өдрийн 154,180 төгрөг, 2024 оны******* 27-ны өдрийн 266,956 төгрөг, 2024 оны*******-ны өдрийн 308,000 төгрөг, 2024 оны******* 29-ний өдрийн 192,070 төгрөг, тос зарсан мөнгө болох 339,000 төгрөг нийт 6,947,706 төгрөгийг хувьдаа завшсан байсан бөгөөд нийт 15,697,376 төгрөг хувьдаа завшсан байсан нь тогтоогдсон тул цагдаагийн газарт гомдол гаргасан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Гэрч : “... ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын байрлах “ ” ХХК-ний Дархан шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын мөнгөн хөрөнгийг хувьдаа ашигласан байсан... нийт 15,697,376 төгрөг хувьдаа завшсан байсан нь тогтоогдсон бөгөөд ******* нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Гэрч : “...нийт 15,697,376 төгрөгийг хувьдаа завшсан байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд үүнээс 9,000,000 сая төгрөгийг нь төлж барагдуулаад үлдэгдэл мөнгийг нь өнөөдрийн байдлаар төлсөн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Гэрч : “...Би “ ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын байрлах “ ” шатахуун түгээх станцаас 2024 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд 38,141,670 төгрөгийн шатах тослох материал авсан би тухайн үедээ 38,141,670 төгрөгийн буцааж бэлнээр өгсөн. Одоо надад тухайн байгууллагатай холбоотой өр төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дугаар тал/,
“ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 016 дугаартай тушаалууд / хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
“ ” ХХК-ийн шалгалтын акт / хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
“ ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 251800123 дугаартай: “... " ХХК-ний төлөөлөгчд зээлээр олгосон гэх шатахууны тооцоог шинжилж үзэхэд нийт 38,143,330,70 /гучин найман сая нэг зуун дөчин гурван мянга гурван зуун гучин төгрөг далан мөнгө/ төгрөгийн шатахууныг ******* зээлээр олгосон байна... Үүнээс “ ” ХХК-ийн дансанд " " ХХК-ийн төлөөлөгч гэх хувийн данснаас 3 удаагийн гүйлгээгээр 29,392,300 /хорин есөн сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун төгрөг/шилжүүлсэн байна. Үлдсэн 8,751,030.70 /найман сая долоон зуун тавин нэгэн мянга гучин төгрөг далан мөнгө/ төгрөг төлөгдөөгүй байна... Аудитад хүлээлгэн өгсөн баримтын хүрээнд шалгаж үзэхэд бэлнээр орсон шатахууны орлогоос 6,629,509.60 /зургаан сая зургаан зуун хорин есөн мянга таван зуун есөн/ төгрөгийг тушаагаагүй байна. " " ХХК-ийн тосны тооцооны анхан шатны баримтыг тулган үзэхэд тосны орлогоос 349,000 /гурван зуун дөчин есөн мянган/ төгрөг дутагдуулсан байна. Нийт төлж барагдуулах дүн 15,729,540.30 /арван таван сая долоон зуун хорин есөн мянга таван зуун дөчин төгрөг гучин мөнгө/ байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 50-57 дугаар тал/,
“ ” ХХК-ийн санхүүгийн баримтууд /хавтаст хэргийн-46 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага,
өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.
Завших гэдэг нь гэмт этгээд бусын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч нь “ ” ХХК-ийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул бусад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* ургийн овогт******* бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР