| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/00155/И |
| Дугаар | 101/ШШ2022/01979 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/01979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....................,
Хариуцагч: .......................,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..............., хариуцагч ..............., гэрч .................., нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................., шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Найз .................., 650,000 төгрөгийг аман хэлцэл хийж найзын хүрээнд зээлсэн. Миний бие хүнээс 10 хувийн хүүтэй зээлж өгсөн ба өдөр бүр 20,000 төгрөг төлнө гэсэн. Өдөр өдөрт нь өгөөгүйгээс миний бие хүү, алдангийн өрд орж ээмгээ ломбардад тавьж төлсөн. Гэрээгүй ч миний бие зээлсэн 650,000 төгрөг, хүү 325,000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 1,045,200 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ......................, шүүхэд гаргасан тодруулсан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................., би найз ...................., 2018.05.30-нд виз гаргуулахаар ..................., ******* дансанд 250,000 төгрөг, 2018.05.30-нд ..................., ******* дансанд 320,000 төгрөг ....................., 30,000 төгрөг бэлэн, нийт 600,000 төгрөг зээлсэн.
2019.04.13-ны өдөр ................., ******* дансанд 100,000 төгрөг, ................, 410,000 төгрөг бэлэн, нийт 510,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Өдөрт 20,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон. Нийт 1,110,000 төгрөг болсон.
Үүнээс дансаар 2018.04.16-нд 20,000 төгрөг авсан, 2018.04.17-нд бэлнээр 30,000 төгрөг, 2018.04.18-нд 50,000 төгрөг бэлнээр, 2018.04.19-нд 5,000 төгрөг, 2018.06.26-ны өдөр 50,000 төгрөг бэлнээр, нийт 155,000 төгрөг авсан. Айпоне 5 маркийн айди кодгүй утас авсан нь үнэн, уг утсыг 200,000 төгрөгөөр тооцно. .................., өгөх хувцасны өр 105,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 650,000 төгрөг үлдсэн.
2019.04.13-ны өдрөөс 2021.07.13-ны өдрийг хүртэлх 650,000 төгрөгийн сарын хүү 65,000 төгрөг, 25 сарын хүү 1,625,000 төгрөг, хүү алданги нь үнийн дүнгээс давсан тул хүүний үнийн дүнг 50 хувиас илүүгүй болох 650,000 төгрөгийн 50 хувь 325,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд үндсэн мөнгө 650,000 төгрөг, хүү 325,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 1,045,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ..........................., шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие найз болох ................. 2018.05 сарын сүүлээр над руу ................, бид хоёр .................., таньдаг хүнээс Солонгос руу гаргаж өгнө гээд мөнгө авсан, чамд таньдаг хүн байвал хэлээд өгөөч, найз нь чамайг шагнана шүү гээд нөхөр болох .................., дансаар 250,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөнөөс 100,000 төгрөг би авсан, шагнал гэж өгсөн. 50,000 төгрөгөөр ................, хүүхдийг хоолонд оруулж, палааж авч өгсөн. 100,000 төгрөгийг ............., .................... гэх хүмүүст өгсөн учир би хариуцахгүй. Энэ 250,000 төгрөгийг би төлөхгүй. 30,000 төгрөгийг бэлнээр аваагүй. 320,000 төгрөгийг ..................., гэх хүнд Юүби утас гэж шилжүүлсэн байна. Би Хаан банкны интернет банкаар 320,000 төгрөг шилжүүлсэн гэх ******* дансыг хийж үзэхэд овог нь Б ...ж орсон овогтой байна. Энэ нь миний төрсөн эгч ................ биш, түүний данс биш. Миний төрсөн эгч ............., гэж байсан боловч нас барсан. Адилхан нэртэй болохоор гүтгэж байна. Нийт 650,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй.
2019.04.13-нд ......................, дансаар ...................,дансанд 100,000 төгрөг бэлэн 400,00 төгрөг авсан нь үнэн. 410,000 төгрөг гэж худал бичсэн байна. 400,000 төгрөг авсан. Мөнгө авсан орой Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны ард байрлалтай караокед 2 найз дуудаж очсон. Тэнд гарсан тооцоог найз хийчих надад одоо мөнгө байхгүй гээд .............., надаар 30,000 төгрөг төлүүлсэн. Дараа нь надад буцааж өгөөгүй. Миний бие 500,000 төгрөг авснаас хойш 50,000 төгрөгөөр 3 удаа 150,000 төгрөг өгсөн, Айпоне маркийн гар утсыг нөхрөөс булаан авч танай эхнэр надад өртэй гэж хэлсэн, үүнийг 250,000 төгрөгөөр тооцно. Дарь эхийн 21-р хороонд амьдардаг миний таньдаг ..............., эгчээс 2018 оны 10 сард дүүгээ Япон явуулах гэж байна гэж хэлж миний нэрийг барьж 265,000 төгрөг бүхий бараа зээлж авсан байсан. 12 сард өгнө гээд өгөхгүй байсаар дараа нь 70,000 төгрөгийн куртикийг нь буцаан өгч 190,000 төгрөгийг нь буцаан өгөөгүй. Би .................. эгчид 100,000 төгрөгийг 4 хувааж өгсөн. Оюунгэрэлд бэлэн 150,000 төгрөг, айпоне маркийн 250,000 гар утас, .................. эгчид төлсөн 100,000 төгрөг нийт 500,000 төгрөг төлсөн гэж үзэж байна. Өргүй болсон гэж бодож явсан. Эдгээрийг 1 сар 14 хоногийн хооронд төлж дууссан гэж бодож байна. ................, миний зүгээс ......................, нас барсан эгч болон ..................., нэр төр, цаг зав, ажил төрлийг алдагдуулсанд гомдолтой байна. Оюунгэрэл ямар шалтгаанаар худал хуурмаг зүйл бичиж байгааг тодруулж өгч тусална уу. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03-ны 8811 дугаартай захирамж 2 хуудас, Баянзүрх дүүргийн дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021.09.13-ны өдрийн 26ж 2-3/4799 дугаартай албан тоот 1 хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.30-ны 1933 дугаартай шийдвэр 2 хуудас, ..............., иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, ..................., Хаан банкны 5017147712 тоот дансны хуулга 2 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: ............., иргэний үнэмлэхийн лавлагаа, ..............., Хаан банкны депозит дансны хуулга 17 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ............... хариуцагч ................ холбогдуулан үндсэн зээлд 650,000 төгрөг, хүүнд 325,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 1,045,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч зарим мөнгийг зээлээгүй, хүү төлөхгүй, зарим мөнгийг төлж дуусгасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч ................. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч .................... виз гаргуулах зорилгоор нөхөр ..................., дансаар 250,000 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, гэрч .................... мэдүүлэг, .................. дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч .................., хариуцагч ..............., нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч .................... ...би 250,0000 төгрөгийг виз гаргуулах зорилгоор авсан нь үнэн, 100,000 төгрөг шагналд авсан, 50,000 төгрөгийг хүүхдэд нь хоол, палааж авч өгсөн, 100,000 төгрөгийг өөр хүнд өгсөн... гэх, нэхэмжлэгчийн ...50,000 төгрөгийг хоол, палааж авч өгснийг зөвшөөрөхгүй, виз гараагүй учир 250,000 төгрөгөө авна... гэх тайлбараас түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч ..................., нэхэмжлэгч ....................., 250,000 төгрөг авснаа буцаан төлөх үүрэгтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ................., 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч ....................., 320,000 төгрөгийг дансаар, 30,000 төгрөг бэлнээр, нийт 350,000 төгрөгийг хүүтэй зээлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 350,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.
..............., Хаан банкны 5017147712 тоот данснаас 2018.05.30-ны өдөр ******* данс уруу Юүби утас гэсэн утгатай шилжүүлсэн 320,000 төгрөгийг нэхэмжлэгч ................, хариуцагч ................, зээлсэн, хариуцагч уг дансаар шилжүүлэн авахыг зөвшөөрсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч ................, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч ......................, бэлнээр 400,000 төгрөг, нөхөр ..................., дансаар 100,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирч бэлнээр болон шилжүүлгээр өгсөн болох нь зохигчийн тайлбар, ...................., дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 410,000 төгрөг бэлнээр өгснөө нэхэмжлэгч нотлоогүй тул хариуцагчийн 400,000 төгрөг авсан гэж тайлбараар тооцов.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх ба хариуцагч хүү төлөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгч ................., 500,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч .................... ...5,000 төгрөгийг таксинд суугаарай гэж өгсөн учир бэлнээр 150,000 төгрөг төлсөн... гэх тайлбараар хариуцагчийг бэлнээр 150,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэв.
Хариуцагч нэхэмжлэгчид дансаар 20,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй тул дансаар 20,000 төгрөг төлсөн гэж тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч .............., ............. төлөх өрд хариуцагч ................, 100,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул 100,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэж тооцов.
Нэхэмжлэгч ................., хариуцагч ..................., айпоне 5 маркийн гар утсыг гэрээс нь авч явсан болох нь зохигчийн болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагч 250,000 төгрөгөөр утсаа үнэлнэ гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн ...уг утсыг авсан нь үнэн, 200,000 төгрөгт тооцож зээлээс хасна... гэх тайлбарыг үндэслэн айпоне 5 маркийн хуучин утсыг 200,000 төгрөгөөр тооцож зээлийн төлбөр төлснөөр тооцох нь зүйтэй байна.
Дээрх тооцооллоос 500,000 төгрөгийн зээлээс хариуцагч ................., 470,000 төгрөгийг буцаан төлсөн, 30,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ................., тус шүүхэд хариуцагч ..............., холбогдуулан 2021.05.27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хариуцагчийн хаягийг дурдаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03-ны өдрийн 8811 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар найзууд болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчийн гэрт нэхэмжлэгч очдог, хаягийг мэддэг, хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03-ны өдрийн 8811 дугаартай захирамжид хариуцагчийн хаягийг дурдаагүй гэсэн байхад нэхэмжлэгч ................., хариуцагч ....................., хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэлээ гаргахгүйгээр шүүхэд хандан эрэн сурвалжлуулсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд эрэн сурвалжлуулахад төлсөн гэх 70,200 төгрөгийг тооцож гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд хариуцагч ...................., үндэслэлгүй хөрөнгөжсөн 250,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 30,000 төгрөг, нийт 280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..................., олгож, нэхэмжлэлээс бэлнээр зээлсэн 40,000 төгрөг, дансаар зээлсэн 330,000 төгрөг, хүү 325,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 765,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .............-аас 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..............-д олгож, нэхэмжлэлээс 765,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. 9,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ