Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/078

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн,  ******* овогт ******* *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шар булгийн хаяа” гэх газар 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн орчимд *******той хувийн таарамжгүй байдлаас марган зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... Би 2017 оны 03 дугаар сарын 04-ны орой сумын төв дээрх гэртээ байхад манай төрсөн ах залгаад *******, хоёр авгайтайгаа нийлээд зодчихлоо гээд согтуу байгаа бололтой уйлаад ярьсан. Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урд голруу адуунд явах санаатай сумын төвд явж байсан чинь 5-р багийн гэдэг найзтайгаа таараад хоёулаа урд голруу адуунд явчихаад ирье гэсэн чинь тэгье гээд бид хоёр миний мотоцикльтой сундлаад урд голруу явсан. Адуугаа хайж явсаар ололгүй 1-р багийн “Товгор сайр” гэдэг газар нутагладаг н.Доржсэмбээ гэдэг найзындаа очиж адуугаа сурагласан тэгсэн тэднийх цагаан сараар ирээгүй гээд нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж өгсөн, ...*******ынд орохоор болоод гэрийнх нь үүдэнд тулж очоод тоормос гишгэсэн чинь сайн бариагүй мотоциклийнхоо өвдгөвчөөр гэрийнх нь хаалгыг мөргөөд зогссон,... гэрт нь ороод *******од хандаад чи яахаар хүн зоддог юм чи тийм сүрхий хүн зоддог бол одоо намайг зодоодох гэхэд ******* би зодоо хийгээгүй тэр хоер зодоо хийсэн би салгасан гэж хэлсэн. Тэгээд *******, бид гурав ахынд очоод *******, хоёр ахаас уучлалт гуйгаад эвлэрсэн, бид нар хоорондоо зүгээр яриад сууж байсан чинь ******* би ламд үзүүлсэн чинь газар таарахгүй байна хүүхэд өвчин ороогоод, миний ааш занч эвдэрээд, архи ч ууж чадахаа байлаа гэж хэлсэн учир нь тэр хаваржаан дээр хүн нас барсан гэж яригддаг байсан. Тэгэхээр нь би *******од миний найз буудлаа солиод буучихгүй юу урд далангийнхаа өвөрт юм уу Далай ахын буудал дээр буучихгүй юу гэж хэлсэн чинь ******* уурлаад манай буудал та нарт ямар гай болсон юм гэсэн тэгэхээр нь би чиний төлөө хэлж байгаа юм бишүү гэж хэлээд босоод цохих гэсэн чинь манай бэр эгч больцгоо бурханы өмнө зодоо хийх гэлээ гарцгаа гэээд намайг түлхээд гаргасан тэгсэн ******* гараад ирэхээр нь *******ыг цохисон. Харанхуй байсан учраас хаана нь цохисоныг нь хараагүй ямар ч байсан нүүрэнд нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Тухайн үед шөнө унтаж байхад ******* манайд ирж чи манай ахыг зодсон байна гээд надруу дайрсан. Манай гадаа ирэхдээ мотоциклиороо гэрийн хаалгаруу мөргөсөн. Яагаад хаалгаруу мөргөж байгаа юм гэхэд яадаг юм албаар дайрч байгаа юм чи яахаараа манай ахыг зоддог юм гэсэн. Би зодоогүй гэхэд нүүрэлдүүлнэ гээд манайхаас явцгаасан. Айлд очоод юм ярьж сууж байгаад хаваржаан дээр чинь хэрүүл болно шүү нүү гэсэн. Тэгэхээр нь би юм болохгүй гэхэд миний нүүррүү цохисон, гэрээс гараад дахиад айлын гэр налуулж байгаад 2-3 удаа цохисон гэв.

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

 ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед гэртээ унтаж байхад мотоцикльтой хүн ирээд манай хаалгыг мөргөөд зогссон. Тэгсэн гаднаас ******* нэг танихгүй залуутай хамт согтуу орж ирээд шууд намайг чи босоод ир намайг зодоодох намайг зодчих юм бол би чамайг бурхан дээрээ аваачаад шүтчихье чи яасан их хүн зоддог юм гээд дайрсан. Тэгэхээр нь би зодоогүй тэр хоёрыг маргаж хэрэлдээд байхаар нь би салгаж явуулсан гэж хэлэхэд чамайг зодсон гэсэн гээд хэрүүл нэхээд байсан. Тэгснээ архи байна уу гэхээр нь манай эхнэр 0.33 литрийн архи гаргаж өгсөн тэрнийг уусан. Тэгээд саахалт айлын г дуудсан удаагүй ороод ирсэн чинь ******* хамт явъя /Онхоон/ ахынд очиж нүүрэлдэнэ гэхээр нь тэгье гээд *******, бид 3 хамт мотоцикльтой нь ийнд /Онхооныд / очсон. ийнд /Онхоон/ ороод би чамайг зодоогүй биздээ гэхэд /Онхоон/ за тэр яахав эр хүмүүсийн хооронд байдаг асуудал наашаа суу гэж хэлсэн. Уучлалт гуйгаад ойр зуурын юм яриад байж байснаа ******* намайг танайх одоо байгаа хаваржаан дээрээсээ нүүхгүй бол нэг юм болно доо танайх одоо нүүгээд урд далан руу нүү гэж хэлсэн. Надад одоохондоо буруудсан зүйл байхгүй л байна, яахав байж л байя, миний хаана байх нь та нарт ямар хамаа байхав гэж хэлсэн. ******* гараад явсанаа буцаж орж ирээд шууд нүүрлүү гараараа цохисон. Би нүүрээ дараад гэрээс гарсан миний хамарнаас цус гарсан тэгээд хамраа дараад тонгойсон чинь ******* араас гарч ирээд яахаараа хамаагүй байдаг юм гээд миний нүүрлүү дахиад гараараа 2-3 удаа цохисон. Би гэрлүүгээ явлаа гээд алхах гэсэн чинь ******* би чамд муу юм санаж хэлээгүй шүү гэрт орж цусаа угаа гэсэн би гэрт нь орж цусыг угаачихаад үүдэн шүд хөндүүрлээд байхаар нь бариад үзсэн чинь дээд үүдэн 2 шүд хөдөлчихсөн байсан. ******* намайг хүргэж өгнө гээд мотоцикльдоо сундлаад явсан тэгсэн манайхаас хойш байдаг Тука гэдэг айлд очоод ******* унтаад өгөхөөр нь би Тукыг гуйгаад саахалт айлдаа хүргүүлсэн. Өглөө 08 цагийн үед гэртээ ирээд толинд харсан чинь миний хацар, уруул, ам хавдчихсан байсан. Тэгээд халуураад бие өвдөөд хэвтээд өгсөн манай эхнэр аймагруу эгчрүү залгаж хэлсэн удаагүй аймгаас манай эгч ирээд намайг аймаг авч явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29/

Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... Би 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэрээсээ Баацагаан сумын төв орсон. Тэгээд найз *******тай таараад хамт адуунд яваадахъя гээд мотоцикльтой нь сундлаад сумаас ургаш адуунд нь 17 цагийн үед явсан. Адуугаа хайж яваад олоогүй тэгсэн ******* манай найзынх байгаа юм гээд нэг айлд орсон. Тэгсэн тэр айл нэг шил архи гаргаж ирсэн түүнийг нь бид хоёр хувааж уучихаад тэндээс гараад ******* манай ах ийнд /Онхоон/ очъё гээд ахынд нь очсон чинь унтчихсан байсан. ******* нь ах ийнд /Онхоон/ сууж байгаад *******ынд очъё гэсэн тэгэхээр нь би тэгье гээд хамт дагаад явсан. Тэгсэн замдаа энэ ******* манай ах ийг /Онхоон/ согтуу байхад нь зодсон байна гэж ярьсан. Холгүй нэрийг нь мэдэхгүй нэг хаваржаан дээр очсон тэгэхдээ зогсох гэж байгаад ******* мотоциклийнхоо өвдгөвчөөр гэрийнх нь хаалгыг мөргөчихсөн тэгээд гэрт нь орсон гэрийн хүмүүс унтаж байсан. Тэгсэн ******* гэрийнх нь эзнийг сэрээгээд чи яахаараа манай ахыг зоддог юм намайг зодчих гээд маргасан. Нөгөө хүн нь би зодоогүй гээд байсан. ******* *******, н.Гандалай хоёрыг хамт ийнд / Онхоон/ ахынд очиж нүүрэлдэнэ гэж ярилцаж байсан. Нэг мэдсэн чинь өглөө болчихсон би гэдэг айлд унтаж байсан 08 цагийн үед *******, *******, гурав согтуу ирсэн тэгээд хоорондоо зодоо хийсэн талаар яриад байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

 ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Баацагаан сумын 1-р багийн нутаг “Нүхтийн далан” гэх газар байх гэртээ унтаж байхад 04 цагийн үед манайд миний төрсөн дүү *******, *******, тэднийхтэй саахалт айлын гурав ирсэн. Гурвуулаа архи уучихсан халамцуудуу явж байсан. Би урд нь 2017 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө ******* гэдэг айлд архи ууж байгаад маргалдаж ******* түүний эхнэр, , түүний эхнэр нарт зодуулаад миний нүүр ам хавдаад тэр тухайгаа дүү *******т хэлчихсэн байсан юм. Тэгсэн *******, ******* хоёрыг та хоёрын хэн нь манай ахыг зодсон юм гэхээр нь би хэрүүлийн нэмэр гэж бодоод дуугүй өнгөрсөн юмыг ярьж яах гээд байгаа гэхэд ******* тэгвэл нэг дорын хүмүүс байж бие биенээсээ уучлалт гуйчихгүй яасан гэхэд эхлээд ******* зодсон гэж хэлээд надаас уучлаарай гээд уучлалт гуйсан тэгээд эвлэрцэгээсэн. Ойр зуурын юм яриад сууж байтал ******* би ер нь архи ч ууж чадахаа байлаа ламд үзүүлсэн чинь танай буудал чинь таарахгүй байна гэсэн миний зан ааш ч эвдрээд байна гэсэн. Тэгсэн манай дүү ******* тэгвэл нүүгээд Далай ахын буудал юм уу урд Даланруугаа ороод буучихгүй гэсэн чинь ******* миний буудал та нарт ямар гай болсон юм гээд босоод ирсэн. Манай дүү ******* чиний төлөө хэлж байна гээд гараа далайгаад *******ыг цохих гэхээр нь манай эхнэр та нар бурханы өмнө зодоо хийх гэлээ гэж хэлээд гарцгаа гээд *******ыг түлхээд гэрээс гаргасан. Араас нь ******* гараад явсан тэр гурвын араас бид хоёр хамт гарахад ******* манай эхнэрийн дээгүүр гараараа *******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. *******ын хамраас цус гарчихсан байхаар нь би гэрт орж цусаа угаа гээд *******ыг гэрлүүгээ дагуулаад орсон. В. ******* орж ирээд уучлалт гуйгаад тэд нар хоорондоо эвлэрсэн удаагүй үүр цайгаад өглөө болсон тэд нар мотоцикльтой явцгаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/

Гэрч мөрдөн байцалтын шатанд өгсөн

... Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Баацагаан сумын 1-р багийн нутаг “Нүхтийн далан” гэх газар байх гэртээ нөхрийн хамт унтаж байсан чинь 04 цагийн үед манай нөхрийн төрсөн дүү *******, *******, гурав мотоцикльтой ирсэн ба гурвуулаа архи уучихсан согтуу байсан.

... ******* ламд үзүүлсэн чинь буудал чинь таарахгүй байна гэсэн миний зан ааш ч эвдрээд, архи ч ууж чадахаа байлаа гэж хэлэхэд ******* тэгвэл нүүгээд Далай ахын буудал юм уу урд Даланруугаа ороод буучихгүй гэсэн чинь ******* миний буудал та нарт ямар гай болсон юм гээд босоод ирсэн ******* гараа далайгаад чиний төлөө хэлж байгаа юм бишүү гээд босоод ирэхээр нь би зодоо хийх нь гэж бодоод *******ын урдуур ороод та нар бурханы өмнө зодоо хийх гэлээ гарцгаа гээд *******ыг түлхээд гэрээс гаргасан тэгсэн чинь араас ******* гараад ирсэн чинь ******* миний дээгүүр гараараа *******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон тэгсэн манай нөхөр больцгоо гээд салгасан. *******ын хамраас цус гарсан, мөн үүдэн хоёр шүд хөдөлчихсөн байна нэг нь ч яахав алтан дээр хөдөлгөчихсөн юм нэг шүдийг нь сая хөдөлгөчихлөө гэж байсан бид нар шүдийг нь үзээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

******* *******т цохиулсаны дараа хамраас нь цус гарчихсан, дээд уруул нь хэгзэрчихсэн харагдсан. Маргааш нь аймгийн төвөөс *******ын эгч нь ирчихсэн дуудаж байна гэхээр нь очиход *******ын нүүр нь хавдчихсан, үүдэн хоёр шүд нь хөдөлсөн ярьж, юм идэж болохгүй байна гэж байсан.

Намайг тэр шөнө очиход ******* нь *******, түүний эхнэр хоёроос хаалгыг чинь мөргөчихлөө гээд уучлалт гуйж байсан. Тэгэхэд хаалга нь жоохон дотогшоо орчихсон *******, эхнэртэйгээ хаалгаа гадагш түлхээд хэвэнд нь оруулж байсан. Хаалга нь эвдэрч гэмтсэн зүйл харагдаагүй.

...*******, ******* бид гурав н.Цэрэндоржийнхоос мотоцикльтой хөдлөөд манайд ирсэн. Би гэртээ хоцорч *******, *******, *******тай хамт явж байсан залуутай гурвуулаа гараад явсан бөгөөд түүнээс хойш хаашаа явсаныг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 41-42/

Шинжээч эмч М.Навчаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

*******од анх үзлэг хийхэд дээд эрүүний үүдэн баруун нэгдүгээр шүд маш эмзэглэлтэй хөдөлгөөнтэй унахад бэлэн болчихсон байсан. Мөн дээд эрүүний зүүн нэг, хоёрдугаар шүд хөдөлгөөн орсон эмзэглэлтэй байсан. 131 дугаар дүгнэлтэнд 1, 12, 22 дугаар шүд гэсэн байгаа нь шүдний нарийн мэргэжлийн эмч нарын хэллэгээр бичигдсэн байна. Үзлэг хэсэгт 22 дугаар шүдийг уналт гэж бичигдсэн нь миний гаргасан дүгнэлтэнд 22 дугаар шүд нь нэгэнт унахад бэлэн болсон шүдийг шинжээч эмчийн дүгнэлтээр уналт гэж тайлбарлагддаг учир уналт гэдгээр дүгнэлт гаргасан.

*******ын биед үзлэг хийхэд биед нь дээрх гэмтлүүдээс өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Хэрэг учрал 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болсон гэх боловч үзүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирж үзүүлсэн. Энэ хугацаанд үзүүлэгчийн биед бага хэмжээний хөхрөлт няцралт байсан бол эдгэрэх бүрэн боломжтой хугацаа юм... гэх мэдүүдэг / хх-ийн 61-62/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн № 131 дугаартай

1.*******ын биед 11,12-р шүдний хугарал, 22-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.

3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар, тоггонги алдалтанд 10% нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-ийн 57-58/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-15/, баримт бичиг хуулбарлаж авсан тэмдэглэл / хх-ийн 16-17/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/ эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 23-24/ шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82-83/, Баацагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.04.08-ны өдрийн 33 тоот тодорхойлолт /хх-ийн 79-80/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шар булгийн хаяа” гэх газар 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн орчимд *******той хувийн таарамжгүй байдлаас марган зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын “...******* гараад ирэхээр нь харанхуй байсан учраас хаана нь цохисоныг нь хараагүй ямар ч байсан нүүрэнд нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

Хохирогч *******ын “...******* гараад явсанаа буцаж орж ирээд шууд нүүрлүү гараараа цохисон. Би нүүрээ дараад гэрээс гарсан миний хамарнаас цус гарсан тэгээд хамраа дараад тонгойсон чинь ******* араас гарч ирээд яахаараа хамаагүй байдаг юм гээд миний нүүрлүү дахиад гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг

Гэрч ийн... ******* манай эхнэрийн дээгүүр гараараа *******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ... / хх-ийн 34-35/

Гэрч ын … ******* миний дээгүүр гараараа *******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, ... *******ын хамраас цус гарсан, мөн үүдэн хоёр шүд хөдөлчихсөн байна нэг нь ч яахав алтан дээр хөдөлгөчихсөн юм нэг шүдийг нь сая хөдөлгөчихлөө гэж байсан бид нар шүдийг нь үзээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн № 131 дугаартай ...*******ын биед 11,12-р шүдний хугарал, 22-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо, …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 83/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч *******ыг согтуурлын үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан хүндрүүлэх, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхыөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... шүүгдэгч *******т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийн хүлээн зөвшөрөхгүй, танхайран сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн тул зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү .. гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн энэ гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй, харин хохирогчийн буруутай үйлдлээс хувийн таарамжгүй харьцаа үүсч тодорхой сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******од хэрэгт нотлох баримтаар авагдсан эм авсан 133550 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-т зааснаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авахдаа иргэний хуулинд заасан талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчим, сайн дурын үндсэн дээр хэлцлийг хийсэн бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр болох 300000 төгрөг, Цагдаагийн хэлтэст хохирогч, гэрчийн мэдүүлэг өгөхөөр / малаа харуулах гэж гэртээ хүн хүргэж өгсөний болон буцсаны/ ирж очсоны бензин шатахууны зардал 343000 төгрөг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 8102000 төгрөгийн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй ба хохирогч ******* нь шүдэндээ ямар эмчилгээ хийлгэсэн нь эргэлзээтэй , UB OSSTEM килинк эмнэлгийн эмчилгээний бичилт байхгүй, шүд суулгуулахаар 7000.000 төгрөгийг гэрээ хийсэн баримт нь албан ёсны тамга тэмдэггүй, гарын үсгийн тайлалгүй, тухайн эмнэлгийн даргын гарын үсэггүй, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр № 160-2 дугаартай “ Имплант хийлгэх гэрээ” байгуулсан боловч гэрээ байгуулсан сүүлийн хуудсанд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэж сар, өдөр зөрүүтэй бичигдсэн, гэрээнд зурагдсан гарын үсэг болон 7000000 төгрөг тушаасан баримтад ******* өөрөө зураагүй ба түүний төлөөлж Очирхуяг гэх хүн зурсан / иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар төлөөлөл хийгдээгүй / , 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдсөн НӨАТ-ын тухай хуулиар бүх баримтад НӨАТ-ын баримт өгөхөөр тусгасан байхад уг баримт хавсаргаагүй, Улаанбаатар хотруу явсан талаар хот хоорондын зорчигч тээврийн тасалбар байхгүй, хэрэгт авсан зарлагын баримтаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 121550 төгрөг, нийт 133550 төгрөгийн / хх-ийн 24-25/ эмийг авч хэрэглэсэн ба 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 90450 төгрөгийн эмийн ямар эмчийн заавраар авч хэрэглэсэн талаар эмчлэгч эмчийн тодорхойлолт байхгүй, ба дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардал 7259000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Харин 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******, Очирхуяг нар нь Улаанбаатар хотруу явсан ба 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр UB OSSTEM килинк эмнэлэгт шүдний чулуу түүлгэх эмчилгээ хийлгэсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан гэмтэлд хамаагүй тухайн 110000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын хамтын өмчлөлийн “...20 толгой эм ямааг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч .*******т буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч В. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар шүүгдэгч *******ыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шүүгдэгч *******ын хамтын өмчлөлийн “...20 толгой эм ямааг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэрэгийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 100 дугаар зүйлийн 100.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч *******ын 8102000 төгрөг нэхэмжилсэнээс өмгөөлөлийн хөлс 300000 төгрөг, хохирогч, гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирж очсоны бензин шатахууны зардал 343000 өгрөг нийт 643000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин цаашид гарах эмчилгээний болон бусад зардал 7259000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА