Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/311

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0275/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2518000000422 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дүгээр сарын******* -ны өдөр төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , хамт аймгийн сумын баг дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2002 оны******* дугаар сарын 01-ний өдрийн7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 16-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Hyundai 4.5TON  маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы мэдүүлсэн: “Миний буруу. Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж мэтгэлцэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2518000000422 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч  (хавтаст хэргийн 9, 10,*******-12 дахь тал)

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...2,19% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.“ гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн аав*******ы хамт 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос аймаг руу гэх газраас ачаа ачсан. Би ачааг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Hyundai 4.5TON маркийн тээврийн хэрэгсэлд ачсан. Ингээд аймаг руу 20 цагийн орчим хөдөлсөн. Замдаа бол би дандаа машин барьсан. Учир нь аав жолоодох эрхээ хасуулчихсан. Мөн Улаанбаатарт байхдаа найзуудтайгаа таараад жаахан юм уучихсан. Мөн замдаа нэмээд бас жаахан уусан. Хажууд унтаад явж байсан. Тэгээд би Дархан-Уул аймаг сум руу дөхөж яваад хурд сааруулагч дээр харайх үед машины тоормос хэвийн биш болсон. Тэгэхээр нь гар тоормосоор бариулж жаахан явж байгаад сум өнгөрөөд Дарханы урд пост арай хүрэлгүй машинаа баруун шахаж зогсоочхоод машин ачаатай байсан тул аавыг үлдээгээд би  замын унаанд суугаад аймаг руу явсан. Тэгээд гэртээ байж байтал шөнө 02 цагийн үед нэг зугаар залгахаар нь автал цагдаагаас ярьж байна. Машин чинь замын хажууд унасан байна. Ирж машинаа босгох арга хэмжээ ав гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн машинтай аавтайгаа явж байсан. Надад ааваасаа нэхэмжлэх зүйл байхгүй. Машиндаа үнэлгээ хийлгэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “Миний бие 2025 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө*******3 проллтой Буурал хангайн постод 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цаг 20 минутад замын байцаагч, цагдаагийн дэслэгч над руу утсаар залгаад таны үүрэг гүйцэтгэж байгаа постын цаана Улаанбаатар явах чиглэлд замын хажууд автомашин унасан гэх дуудлага ирлээ очоод шалгаадах гэсэн. Тэгээд би очиж шалгахад Hyundai маркийн улсын дугаартай цагаан өнгийн ачааны машин баруун талаараа замын хажуу хэсэг рүү унасан, жолооч нь автомашиныхаа хажууд зогсож байсан тул замын байцаагч, цагдаагийнөд мэдэгдэж үзлэг хийж, жолоочийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Жолоочийн согтолтын зэрэг нь 2,19% байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

*******ы мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  сэжигтнээр, 06 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүү болох хамт аймгаас ачаа ачихаар очсон. Тухайн үед хүүгийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би жолоодох эрхээ хасуулчихсан байгаа тул хүү маань машин бариад би хажууд нь хань болоод явсан. Тэгээд гэх газар очоод ачаагаа ачиж байхад найзуудтайгаа таараад орой унтахдаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд унтаж амраад өглөө босоод дахиж нэг шил архи ганцаараа авч уусан. Тэгээд ачаагаа ачиж эхэлсэн. Би нэлээн согтчихсон байсан ба 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим хотоос гарсан. Замд ямар ч байсан хүүгээр 200 грамм архи нэмж авхуулаад түүнийгээ уугаад унтаад өгсөн. Ингээд замд хүү маань машины нэг юм болохгүй болчихлоо та унтаж байгаарай. Би Эрдэнэт орж сэлбэг авиръя гээд явсан. Би нэг сэрээд гарж бие засчхаад хаана ирээд зогссоноо хартал Дархан-Уул аймаг руу орж ирээд өнгөрөөд Дарханы урд цагдаагийн пост арай хүрэлгүй баруун шахаад зогссон байсан. Би зам орчныг ажихад ард автомашины зогсоол байхаар нь хүүгийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад хойш ухрах үйлдэл хийж байтал хажуу талын сул шороо нурж унаад би машинтайгаа замын баруун тал руу уначихсан юмаа. Тэгээд унах үед нь ерөнхийдөө архи гарч эхлээд юу болчихвоо гэж бодоод машинаасаа гарч чадахгүй байж байтал удалгүй хүн дугараад эхэлсэн. Тэгтэл нэг цагдаа ирсэн байсан ба та урд шилээрээ гараад ирээ хагарчихсан байна гэж хэлсэн. Ингээд гарч ирэхэд тухайн цагдаа танаас архи согтууруулах үнэртэж байна. Дуудлагын дагуу ирлээ гээд намайг согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгасан. Тэгээд тэр багажийг үлээж шалгуулахад 2.19% согтолттой гарж байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 26 дахь тал),

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/ дугаартай жолоодох эрхийг хассан шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* ургийн овогт************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР