Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:*******7/2025/0085/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000316 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дүгээр сарын******* -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,******* , , яс үндэс халх, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хүүхдийн хамт тоотод оршин оршин суух хаягтай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны******* дугаар сарын 16-ны  өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас  зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 18-наас 19-ний шилжих шөнө 00 цагийн үед хувийн маргааны улмаас иргэн зодож эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2518000000316 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “…2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 00 цагийн үед гэрийнхээ гадна машинаас буугаад гэр рүүгээ орох гээд явж байсан чинь нэг согтуу нөхөр орцны үүдэнд сууж байгаад шүлсээ хаяхаар нь “чи наад шүлсээ болиоч ээ” гээд хэлчхээд орц руугаа орсон. Тэгээд орцоор дээшээ өгсөж байсан чинь 3 давхарт миний цамцны араас татаад унагаасан. Тэгээд миний дээрээс толгой руу баахан нүдээд цохиод байсан. Тэгээд намайг цохиж байхад нөгөө нөгөө залуугийн гарч ирээд салгасан. Тэгээд салаад би доошоо буугаад орцны үүдэнд зогсож байгаад цагдаа дуудсан, гараараа толгой руу, нүүр рүү олон удаа цохисон, толгой руу 1 удаа өшиглөсөн. Миний сэтгэцэд өөрчлөлт орсон юм байхгүй. Шинж тэмдэг байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй танилцлаа. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

Гэрч  мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь орцонд хүмүүс орилоод байсан. Тэгээд манай нөхөртэй адилхан байхаар нь гараад харсан чинь нөхөр******* хүнтэй ноцолдож байсан. Тэгээд салгаад гэртээ оруулж ирсэн. Араас нь удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр 22-23 цагийн орчимд гэртээ байж байсан чинь манай аав******* нь орцныхоо кодыг хийж чадахгүй байна гарч ирээд аваач гэж над руу залгасан. Намайг гэрээс гарахад манай хөрш 29 тоотын ах налтай зөрсөн. Тэгээд би аавыгаа аваад гэр рүүгээ орж ирээд хаалгаа хаах гэсэн чинь тэр 29 тоотын ах намайг “ зайл юугаа хараад байгаа юм гөлөг чинь”  гэж хэлсэн. Тэгээд манай аав сонсчхоод чи хүүхэд юу гээд байгаа юм гээд гэрээсээ гарч ирээд тэр ахтай барилцаж авсан. Тэгээд зодолдоод эхлэхээр нь би орилоод ээжийгээ дуудаад манай ээж гарч ирээд ээж бид 2 тэр 2-ыг салгасан. Тэр үед манай аав тэр ахын хамар руу цохиод манай аавын уруул руу нь цохисныг нь харсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

*******ын согтуурал шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),  

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 366 дугаартай: “ биед хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сахиулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

Саран элит клиникийн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

*******ын мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн үед тэр залуу буюу орцны үүдэнд шүлсээ хаялаа гэж манай охин хэлэхэд манай охины өөдөөс чамд ямар хамаатай юм гэж орилсон. Тэгээд миний охин руу орилохоор нь миний уур хүрээд тэр залуу орц руу орохоор нь араас нь ороод цохисон. Тухайн үед согтуу байсан болохоор яаж цохисон талаар санахгүй байна. Тэр үед охин хажууд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч  биед учирсан хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, баруун зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт**************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР