Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/0232/Э  

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Э.Улаанаа,

Гэрч ***,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** *** холбогдох эрүүгийн 2418003030229 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ***, *** хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг *** дугаар хэсэг *** дугаар гудамж ** тоотод оршин суудаг, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай

*** (РД: ***)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Хохирогч *** мэдүүлэг (хх-н 27, 92-93, 111-112 дугаар тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай дүгнэлт (хх-н 13-14 дүгээр тал), гэрч *** мэдүүлэг (хх-н 29, 95 дугаар тал), насанд хүрээгүй гэрч *** мэдүүлэг (хх-н 31-32, 109-110 дугаар тал),  гэрч *** мэдүүлэг (хх-н 79 дүгээр тал), гэрч *** мэдүүлэг (хх-н 81 дүгээр тал), гэрч *** мэдүүлэг (хх-н 83 дугаар тал), гэрч *** мэдүүлэг (хх-н 85 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 120-121 дүгээр тал), яллагдагч *** мэдүүлэг гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Үйл баримт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “Би тухайн орой *** ахын гэрт ороод ална, шулна гэсэн зүйл огт яриагүй. Тэр байтугай хараалын үг ч хэлээгүй. Манай Зүүнхараад байдаг эгчтэй дүүгийн маань талаар ярьсан байна, жагсаалт нь хүртэл байна гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй.

...Эхлээд орохдоо *** бид гурав хамт орсон. Би түрүүлээд миний араас тэр хоёр орсон. Хаалгаар давхцаж орох боломжгүй.

...Би сандал шидээгүй. Энэ сандал байгаагүй. Тэдний гэрт ороод гарах хүртлээ бичлэг хийгээд гарсан. Хамгийн сүүлд бид нарыг гаргаж өгөөд сайхан амраарай гээд салсан.

...Хохирогч манай дүүгийн хашаанд 2 удаа халтирч унасан гэсэн. Тэгээд гарахдаа нөхөртэйгөө 3 удаа зодолдсон гэж байсан. Намайг гүтгэж байгаа.” гэж,

Шүүх хуралдаанд хохирогч *** “2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд *** манай гэрт орж ирсэн. Би тухайн өдөр ажил дээр хүлээн авалттай байсан учраас гэртээ нэлээд ядарч ирсэн. Охин маань ундаа авах гээд дэлгүүр явчихсан байсан. Нөхөр бид хоёр гэртээ байсан. Намайг унтаж байхад хашааны хаалга дуугарах шиг болсон. Би охиныгоо ирж байна гэж бодсон. Тэгээд хэсэгхэн зуур унтчихсан. Тэр үед *** орж ирээд ширээн дээр байсан эд зүйлсийг авч шидсэн. Стаканыг маань хагалсан. Би Зүүнхараад байдаг эгч рүү нь огт яриагүй. Худлаа ярьж байгаа юм. Манай гэрт улаан өнгийн 2 ширхэг ижил сандал байдаг. Нөхөр маань *** боль гэхэд үгэнд нь орохгүй байсан. Намайг нүд амыг чинь ухаад шоронд орно, ах дүү байхгүй гээд доромжлоод байсан. Над руу сандал шидсэн нь үнэн, би үнэхээр их гомдолтой, айдастай байна. Дандаа заналхийлдэг. Намайг айлын тог тасалсан гээд байгаа, би цахилгаанчин биш учраас тогонд цохиулаад үхэх учраас тийм зүйл хийхгүй.

... Учир зүггүй ширээн дээр байсан аяга, эд зүйл авч шидсэн. Эхлээд улаан сандлыг шидсэн.” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 22-23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваа, 5-05 тоотод ***рүү сандал шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь:

Шүүх хуралдаанд Гэрч *** өгсөн: “Эхнэр бид хоёр байсан. Эхлээд *** ганцаараа орж ирсэн. 5 минутын дараа *** хоёр орж ирсэн.

... Бид хоёр орондоо орчихсон байсан. Би охиныгоо орж ирж байна гэж бодсон. Гэтэл *** писдануудаа гээд орж ирсэн. Ширээний доор байсан сандлыг аваад шидсэн” гэх мэдүүлэг,

Гэрч *** өгсөн: “*** ах эхлээд орсон. Нөхөр бид хоёр машинаа байрлуулчхаад буусан. Би нойл орчхоод орсон. Сандал шидсэн эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч *** өгсөн: “Би ахтайгаа хамт зэрэгцээд орсон. Сандал шидээгүй, аяга шидсэн зүйл ч ярьдаг. Тийм зүйл байгаагүй.

... Эхлээд ах орсон. Араас нь цуваад орсон. Машинаа хашааны үүдэнд байрлуулчхаад орсон. “ гэх мэдүүлэг.

Гэрч *** өгсөн: “Энэ сандал байдаг эсэхийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч *** өгсөн: “Дөрвөлжийн иймэрхүү сандал байдаг” гэх мэдүүлэг.

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

- Хохирогч *** өгсөн: “2024 оны 10 сарын 30-ны өдөр 22 цаг 00 минутын үед гэртээ нөхөр хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байхад хашааны хаалга дуугараад байсан. Тэгэхээр нь би хашааны эзэн ирж байгаа юм байх гэж бодсон чинь биш манай бэрийн төрсөн ах нь болох *** гаднаас орж ирээд ширээн дээр байсан аяга таваг, тавагтай боорцог, ширээний хажууд байсан модон сандлыг авч шидсэн. Тэгсэн модон сандал миний баруун гуяыг оносон. Тэгэхээр нь би орноос босоод ирсэн чинь намайг чиний нүдийг ухна гэртэй чинь шатаана гэж орилж хашгирч байгаад гарч явсан. Манай нөхөр шар сандлыг газар тавихад *** “чи муу балай авгай хоёр хүүхдийнхээ амьдралд гай болдог биз дээ” гээд над руу салаавч гаргаад байхаар нь би хөл өвдөөд байхаар нь орноос босоод “чи одоо болиоч” гэхэд миний хацар руу алгадаад авсан. Гаднаас *** дүү *** авгай *** орж бас араас манай охин *** орж ирсэн. *** тэр үед ширээн дээр байсан халуун савтай цай авч намайг шалзалж ална гээд шидэх гэхэд *** эхнэр **а “та боль” гээд болиулсан шөнө 02 цаг хүртэл юм яриад гараад явсан. Би *** зодуулснаас хойш гэртээ ганцаараа байвал *** гэрийн хаяг мэддэг болсон учраас орж ирээд алах гэж байгаа юм шиг санагддаг болсон. Унтаж байгаад цочиж сэрдэг болж шөнө нойргүй хонох тохиолдлууд гарч байсан. Заримдаа ажил дээрээ хоол хийж байгаад болсон асуудлыг бодоод ямар хоол хийж байгаагаа мартах болсон. Сэтгэцийн хохирол барагдуулахтай холбоотой хууль, дүрэм, журамд заасан хэмжээгээр нь миний сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна" гэх мэдүүлэг (хх-н 27, 92-93, 111-112 дугаар тал),

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 997 дугаартай “*** биед баруун өгзөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хх-н 13-14 дүгээр тал),

- Гэрч *** өгсөн: “...*** ганцаараа орж ирээд шууд манай эхнэр *** рүү хандаж пизда балай авгай минь юу юу гээд хов яриад байгаа юм бэ? гээд шууд ширээний хажууд байсан улаан шар өнгийн модон сандлыг аваад миний дээгүүр давуулаад авгай руу шидсэн чинь манай эхнэр *** баруун ташаа дээр нь оночихсон. Тухайн үед би орноос шидсэн сандлыг нь газар авч тавиад манай эхнэр босоод яаж байна чи *** гэхэд шууд манай эхнэрийг заамдаж аваад хацар руу нь нэг алгадаад авсан. Тэгээд байж байхад гаднаас *** дүү ***авгай ***ирж араас манай зээ охин *** орж ирсэн. Тухайн үед ** ширээн дээр байсан халуун савтай цайг аваад эхнэр рүү балай авгай минь чамайг шалзлаад өгье гээд шидэх гэхэд дүү ***, түүний эхнэр *** нар нь “та боль” гэж хэлээд болиулсан.” мэдүүлэг (хх-н 29, 95 дугаар тал),

- Насанд хүрээгүй гэрч *** өгсөн: *** ах нэлээд урласан байдалтай гэрийн голд байрлах ширээний хажууд суучихсан байсан. Харин эмээ *** нь 2 баганын голд ширээний хажууд суучихсан *** ахтай маргалдаад байсан. *** ах эмээтэй ширээний наана цаанаас "Чи миний дүү сохор доголонгоор нь дууддаг, байнга зоддог” гэсэн зүйл ярьж байснаа ширээний цаанаас зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа зүүн хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгээд *** ах дахиад эмээг алгадах гэхэд эхнэр Лхам нь барьж авч болиулсан. Тэгээд *** ах "Дахиж ийм асуудал гаргавал гэртэй чинь шатаана. Хоёр нүдийг чинь ухна. Цайгаар чинь шалзалж ална" гэх зэргээр хэлж эмээ рүү хуруугаа чичилж байснаа "Чамайг алчихсан байхад би шоронд орсон ч гэсэн мөнгийг нь өгөөд гараад ирнэ. Өмнө нь ч гэсэн би мөнгийг нь өгөөд гараад ирсэн юм" гэж хэлж доромжилж байснаа ширээн дээр байсан халуун савтай цайг бариад эмээ рүү цацах гэхэд эхнэр *** нь барьж авч болиулсан бөгөөд ширээн дээр халуун савтай цайнаас өөр зүйл байгаагүй. Энэ мэтчилэн хэрүүл маргаан болж байгаад шөнийн 02 цагийн үед ** ах, *** ах, *** болон *** ах, бэр эгч ** нар манай гэрээс гараад явсан. Тэгээд тэр хүмүүс гарсны дараа эмээ *** надад хандан "Чамайг ирж байгаа юм болов уу гэтэл *** орж ирээд намайг хэвтэж байхад учир зүггүй над руу аяга, таваг, сандал шидээд, сандал миний баруун өгзөг ташаа хэсэг рүү оночихлоо" гээд баруун ташаа өгзөг хэсгээ надад гаргаж харуулсан. Тэгтэл тэр хэсэгт нь бага зэрэг хавдаад, цайвар ногоон туяатай болчихсон байсан бөгөөд эмээ уйлаад байсан. Намайг гарахаас өмнө манай аяга халбага, тавагтай боорцог ширээн дээр байсан. Тэдгээр зүйлс намайг орж ирэхэд байхгүй болсон байсан. Мөн гэрт байдаг улбар шар өнгийн 2 модон сандлын 1 нь харагдахгүй байсан. Хүмүүсийг гарсны дараа эмээ бид 2 гэрээ цэгцлэхгүйгээр шууд гэрээс гараад цагдаа руу явсан. Цагдаа руу явах замд эмээ надад хэлэхдээ "ширээн дээр байсан аяга таваг болон модон сандлыг *** над руу авч шидсэн. " гэх мэдүүлэг (хх-н 31-32, 109-110 дугаар тал), 

- Гэрч *** өгсөн: “..*** нь бид нар руу залгаад дүү *** ав гэж яриад байхаар нь би нөхөр ***, ах *** хамтаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 00 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Баяндавааны 5 дугаар гудамжны *** тоотод иргэн *** гэрт очсон. *** гэрт очиход нөхөр нь байсан сүүлд хүүхэд нь болох *** ирсэн. Гэрт нь ороод ах *** *** рүү хандан та яагаад том эгч *** руу байн байн дүүгээ ав гэж яриад байгаа юм бэ гэж хэлэхэд *** нь би тэгж яриагүй, залгаагүй, эгч чинь худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлээд хоорондоо ярилцаж байхад манай том хүү над руу залгаад дүү уйлаад байна гэж хэлэхээр нь би явъя гэж хэлээд гараад явсан. **, ах *** нар хоорондоо хоёр талынхаа дүү нарыг өмөөрөөд маргалдаад байсан. Тэрнээс айхтар хэрүүл маргаан зодоон болоогүй.” гэх мэдүүлэг (хх-н 79 дүгээр тал),

- Гэрч *** өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 00 минутад ажилдаа яваад 19 цаг 00 минутад гэртээ ирсэн. Тэгээд эхнэр, хүүхэдтэйгээ усанд ороод гэртээ ирээд байж байтал хадам ах *** над руу залгаад хүрээд ир, би аавынд чинь байна гэж хэлэхээр нь би за гэж хэлээд эхнэр *** аваад Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Баяндавааны 5 дугаар гудамжны 05 тоотод аав *** гэрт очсон. Би аавындаа очиход аав ээж 2, хадам ах *** дүү *** нар байсан. Тэгээд ээж*** над руу болон эхнэр *** руу дайраад, загнаад байхаар нь би эхнэрийн хамтаар гараад явахад миний араас ***нар гарсан. Намайг очсоноос хойш хадам ах *** нь ээж **** биед халдаагүй.” гэх мэдүүлэг (хх-н 81 дүгээр тал),

- Гэрч *** өгсөн: “намайг очиход гэр доторх эд зүйлс зүгээр байсан. Ямар нэгэн эмх замбараагүй болсон зүйл байгаагүй. Газраар аяга таваг унасан зүйл харагдаагүй. Хадам ээж ***энэ намайг цохичихлоо эд зүйлс авч шидлээ гэж яриагүй.” гэх мэдүүлэг (хх-н 83 дугаар тал),

- Гэрч *** өгсөн: “...хэрүүл маргаан болоогүй. Манай ах *** ***н нар хоорондоо манай дүү ***нарын талаар ярилцаж байгаад гараад явсан. Дүү *** *** нараас болж манай ах *** очиж уулзаж ярилцсан. Манай ах *** ** биед халдаагүй. Тэнд ямар нэгэн зодоон болоогүй.” гэх мэдүүлэг (хх-н 85 дугаар тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 120-121 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч ****нь тухайн өдөр сандал шидсэн, аяга таваг шидсэн, хэрүүл маргаан үүсгэсэн гэх үйлдлүүдийг хийгээгүй гэж мэдүүлэх боловч шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.

Харин гэрч **** нар нь тухайн сандал шидсэн гэх цаг хугацаанд хажууд нь байгаагүй энэ талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэхгүй хэдий ч шүүх хуралдаанд гэрч *** нар нь хэрэг учрал болсон гэх  *** гэрт тухайн цагт хэн түрүүлж орсон талаар мэдүүлжээ.

Гэрч *** нь тухайн үед автомашинаа байрлуулсан талаар, *** араас орсон хугацааны талаар дэлгэрэнгүй мэдүүлээгүй ч гэрч *** шүүх хуралдаанд өгсөн “нөхөр бид хоёр автомашинаа байрлуулчхаад би бие засчхаад араас нь орсон” гэх мэдүүлэг нь гэрч *** шүүх хуралдаанд өгсөн “Эхнэр бид хоёр байсан. Эхлээд *** ганцаараа орж ирсэн. 5 минутын дараа*** хоёр орж ирсэн” гэх мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй, цаг хугацааны хувьд давхцаж байгаа, мөн гэрч ****  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинэчлэн өгсөн мэдүүлэг, хохирогч *** өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, түүний мэдүүлэгт эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж үйл баримтыг тогтоосон болно.

  1. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч ****биед “биед баруун өгзөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 997 дугаартай дүгнэлт  (хх-н 13-14 дүгээр тал)-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч *** биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч: “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хувийн байдлыг харгалзан гаргаж буй улсын яллагчийн санал үндэслэлтэй байна” гэх саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулсан. Миний үйлчлүүлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яаманд жолооч ажилтай учраас хөдөө, орон нутаг руу албан томилолтоор ажилладаг. Энэ байдлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим байдаг. Өөрөөр хэлбэл *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Хохирогч *** нь шүүгдэгч ****эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд хоёрдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээгээр тус тус нэхэмжилсэн.

Хохирогч **** нь эмчилгээний зардалдтай холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийг сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгон цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх нь зөв.

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд  сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Хохирогч *** нь эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГЭРШИХБӨРТЭ