| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2023/0217/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/290 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2023/0217/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 23020009900092 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улсын иргэн,******* овогт************** , /РД:******* /,******* оны******* сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хамт аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: “...Би байгууллагад 15 жил ажилласан. 2019 онд гэх мэргэжил эзэмшээд хоёр жилийн дараа 2021 онд Дархан-Уул аймгийн дэслэгч цол аваад ирээд удаагүй байхад энэ хэрэг болсон. 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Дархан их дэлгүүрийн өмнө хүүхэд мөргүүлсэн гэх дуудлага ирсэн. Тэгээд очиход явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон. Явган зорчигч тухайн 9 настай байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсэгт заасан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэх заалтыг зөрчсөн байсан. Мөн 5.12 дугаар зүйлд заасан үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглон гэх заалтыг зөрчсөн байхад хэргийн газрын үзлэг хийгээд, шинжээч дуудаад байж байтал хохирогчийн ээж аав нь ирээд байгууллагаар шалгах шаардлагагүй, хоорондоо тохирчихъё гэж хэлсэн. Томилогдоод удаагүй байсан учир тухайн алдааг гаргасан. ...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зам тээврийн осол гарсан талаар ямар байдлаар тухайн мэдээллийг 102-оос хүлээн авсан. Би жолоочтойгоо очоод шинжээчийг дуудсан. Хэргийн газар очоод хэмжилт, зам тээврийн осол гарсан талаар бүдүүвч зураг зэргийг тухайн үед гаргасан. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүдүүвч зураг болон хэмжилтийг тухайн үед хийсэн. Одоо баримт байхгүй. Тухайн үед 100,000 төгрөгөөр торгосон гээд хаасан. Би хэнд давуу байдал мэдүүлснээ мэдэхгүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах мөн хуулийн 7.1.6 дугаар зүйлд заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7 дугаар зүйлд заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийглэн хүндэтгэж, сахин биелүүлэх мөн хуулийн 37.1.2 дэх хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.3 дахь хэсэгт заасан эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 37.1.13 дахь хэсэгт заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт чиг үүргийг хэрэгжүүлэн хангах, 36 дугаар зүйлд заасан Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглогдсон албаны хөнгөлөлт эдлүүлэх албан тушаалын эрх урвуулан ашиглах зэргийг зөрчсөн. Мөн Замын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ажиллагаанд дагаж мөрдөхийг зөрчиж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байж 2022 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Дархан их дэлгүүрийн арын авто зам дээр нь улсын дугаартай "Тоёота Вангуард" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ насан хүрээгүй явган зорчигч мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдлийг байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж, шалгуулахгүй дарагдуулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн. ...Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Гэмт хэрэг гаргаснаас найм дахь удаагийн шүүх хуралдааныг хийж байна. Монгол Улсын шүүх хүртэл энэ хэрэг явсан. Миний үйлчлүүлэгчийг маш олон хуулийн зүйл, заалтаар гэм буруутай болгож яллах дүгнэлтээ уншлаа. Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж байна. Миний үйлчлүүлэгч 7.1.3, 7.1.6, 7.1.7 гэх мэтчилэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон гэх зүйлчлэл тохирохгүй. Улсын яллагчийн дүгнэлтээс үзэхэд хэнийх нь мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутай болохыг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл *******ын мэдүүлэг, мэдүүлэг, мэдүүлэг, мэдүүлэг, мэдүүлэг зэргээр хангалттай сайн тогтоогдож байгаа учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр зүйлчлэх үндэслэл байна гээд яллах дүгнэлт үйлдээд байна. Тухайн дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг аль хэсгээр буруутгаад байгаа нь тодорхойгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бусдад гэм хор, гэмтэл учирсны улмаас давуу байдал бий болгочихсон гэж байгаа. Гэтэл үүнийг мөрдөн байцаалтын шатанд хэн нь гэм буруутай болох мөн зам тээврийн осол мөн эсэхийг тогтоогоогүй. Гэрч , нарын аль гэм буруутай болох нь тогтоогдсон боловч торгууль ноогдуулаагүй байгаа нь давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй. Тухайн гэмт хэрэг, зөрчлийн зорилго нь нийгмийн хор аюул бага шууд таслан зогсоох боломжтой зөрчилд заавал шийтгэл оногдуулах хуулийн зорилго байхгүй. Хуулийн зорилго нь гэмт хэрэг гарсан тухай хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ үйлдэл эс үйлдэхүйгээ сайн тогтоож байж холбогдох хуулиар буруутгана. Монгол Улсын хэмжээнд хоорондоо зохицох боломжтой нөхцөл байдал байгаа тохиолдолд тохиролцуулаад шууд явуулдаг. Иймд бусдыг торгоогүй, шалгаагүй гэх байдлаар ял шийтгэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй ажиллагаанд зөрчил үйлдсэн хүн бүрийг сануулаад явуулах тохиолдолд давуу байдал бий болгосон гэж үзэхээр байгаа. Ингэж хавтгайруулан ойлгож болохгүй. Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах гэдэг нь ямар гэмт хэрэг үйлдсэн, хэзээ, яаж тогтоосон эсэхийг нь тогтоох хэрэгтэй. Гэтэл энэ хуулийн хувьд 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хориглосон заалт байгаа. Хориглосон заалтын 7.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авилгийн зөрчлийг ч бас давхар хориглоно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр хэсэг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрийн албан хаагчийн тоо бүртгэл гэсэн заалт нь шинэчилсэн найруулгаар хүчингүй болсон байхад миний үйлчлүүлэгчийг тухайн зүйл заалтаар буруутгах нь үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа огт тогтоогдоогүй харин цагаатгах талын нотлох баримт бүрдсэн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч хэнд, хэний зөвшөөрлөөр ямар давуу байдал бий болгосон нь тодорхойгүй байсан учир холбогдох хүмүүсээс мэдүүлэг авсан байдаг. Ямар нэгэн байдлаар миний үйлчлүүлэгч бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Хүн яллах гэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүх талаас нь лавтай сайн шалгаж яллах нь зүйтэй. Иймд миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй байна гэж үзэж байна...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч******* дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.6, 7.1.7, Төрийн албаны тухайн хуулийн заалт, албан хаагчийн ёс зүйн дүрэм гэх мэт маш олон заалт дурдсан байна. Яг энэ заалтууд нь ямар буруутай үйлдлээр илэрч байгаа нь тодорхойгүй байна. Яллах дүгнэлтэд дурдагдсанаар жолоочад давуу байдал бий болгосон гэж байна. Авлигын эсрэг хуулийн 3.1.4 дэх хэсэгт албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохыг хэлнэ гэж заасан. ******* гэх хүнд ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон бэ? Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Тухайн асуудлын хувьд буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байгууллагаар шалгуулахгүй гэх хүсэлт өгсөн. Үүгээр цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөл байдал бүрдээгүй. Зөрчил бүрийг шалган гэж тухайн асуудлыг хэт хавтгайруулж болохгүй. Жишээлбэл олон нийтийн сүлжээгээр албан хаагч нарыг маш их сайшааж байна учир нь намайг бүсээ зүүгээгүй байхад торгохгүйгээр сануулаад өнгөрсөн гэж байна. Энэ байдал нь тухайн цагдаад ямар давуу байдал бий болгосон бэ? Одоо яллаж байгаа дүгнэлтийн хувьд бүх төрийн албан хаагчийг давуу байдал бий болгосон гэж үзэж болохоор байна. Энэ асуудлаас болоод ажиллах хүнгүй болж байна. ямар ашигтай байдал бий болсон бэ? Үүнийг тогтоосны үндсэн дээр гэм бурууг тогтоох ёстой. ...Яллах дүгнэлт дээр байгаа хуулиудын зүйл заалт бүр нь яаж нотлогдоод байгааг улсын яллагч тайлбарлаж чадсангүй. Давуу байдал бий болгосон гэж байна. Давуу байдал бий болгоно гэдэг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ. ******* нь тухайн хүмүүст ямар ашигтай байдал бий болгож өөртөө ямар ашиг хонжоо харсан юм. Үүнийг тодорхойлох хэрэгтэй. хууль, дүрэм мэдэхгүйгээсээ болж бусдад давуу байдал бий болгосон гэж байна. Хүн шинээр ажилд томилогдохдоо бүх хууль дүрмийг мэдэх алба байхгүй. Иймд холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдоогүй байх тул хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Дархан их” дэлгүүрийн урд төв зам дээр нь улсын дугаартай Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа насанд хүрээгүй явган зорчигч мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдлийг байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж шалгуулалгүй дарагдуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн байдлын танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 35-46 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулах авах тухай 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 960 дугаартай мөрдөгчийн саналын дагуу ирүүлсэн арилжааны банкнуудын лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 9-24 дэх тал),
Эд зүйлд үзлэг хийсэн: “...дуудлага мэдээллийн жагсаалт хэсгийн 36 дугаарт “утасны дугаар- , дуудлага өгсөн хүний нэр- , дуудлагын төрөл-Замтай холбоотой, утга-Зам тээврийн осол болсон байна, хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ-39 д/ч ******* очиж шалган буруутай жолооч ЗХТ-р 100 нэгжээр торгосон. Хоорондоо тохирсон, сум, дүүрэг-Дархан сум, баг, хороо-14, хаяг-ДИД-ийн урд, ирсэн цаг-18:15, очсон цаг-18:22, цохолт-танилцав... гэх газрын шуурхай удирдлагын 2022 оны 02 сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 сарын-ны өдөр хүртэлх хугацааны нөхцөл байдлын танилцуулга, байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан материал болох газрын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ, танилцуулга, 2022 оны 03 сарын дуудлага мэдээллийн жагсаалт, торгуулийн хуудасны бүртгэл, гэрэл зураг...” тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-47 дахь тал),
/, / улсын дугаартай тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын улмаас саатуулах байранд саатуулсан талаар бүртгэл хөтлөгдсөн байна... гэх “ ” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны “Саатуулсан тээврийн хэрэгслийн бүртгэл”-ийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан бүртгэлийн дэвтрийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал),
С. нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр 18:10 цагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн талаар бүртгэгдсэн байна... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 202203020001 дугаартай хуудас, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон 202203020001 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаснуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 68-72 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 сарын 28, 2023 оны 03 сарын 22, 2024 оны 07 сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 сарын 02-ны өдрийн орой 18:00 цаг өнгөрч байхад гэр лүүгээр харихаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр Дархан их дэлгүүрийн арын авто замаар өөрийн эзэмшлийн Toyota Wanguard маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байтал гарцгүй газраар гэнэт сургуулийн хүүхэд автомашины урдуур гүйж гарч ирсэн. Би тоормосоо гишгэж тээврийн хэрэгслээ зогсоох үйлдэл хийхдээ тухайн хүүхдийг шүргэсэн ба тухайн үед хүүхэд уначхаад босоод гүйгээд явчихсан. Тэгээд би хүүхдийн араас “зүгээр үү” гэж хашхирч асуухад хүүхэд цаашаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд би гэрийнхээ гадаа ирэхэд араас үл таних залуу машинтай ирээд “та хүүхэд шүргэчхээд яваад өглөө, тэр хүүхдийнхээ гэрт нь очиж эцэг, эхтэй уулз” гэж хэлээд намайг дагуулаад машинд шүргүүлсэн хүүхдийн гэрт очсон. Намайг дагуулж явсан автомашинтай залуу бол тэр хүүхдийг сургуулиас нь авч гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ үзүүлдэг хүн байсан бөгөөд намайг автомашинаараа хүүхэд шүргэсэн асуудлыг хараад байгууллагад дуудлага өгсөн байсан. Замын зохицуулагч ачигч машинаар ослын үед миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Миний бие машинд шүргүүлсэн хүүхдийн эцэг, эхийн хамт байгууллагад очсон ба зохицуулагч ослын талаар асууж тодруулсан. Тухайн үед алба хаагч надаас болон машинд шүргүүлсэн хүүхдийн эцэг, эхээр бичгийн цаасан дээр тайлбар бичүүлж авсан. Тухайн үед албан хаагчийн зүгээс надад ямар нэгэн торгууль шийтгэл оногдуулаагүй, хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Мөн миний гаргасан осолтой холбоотой торгууль, шийтгэл нэрээр надаас бэлнээр, бэлэн бусаар мөнгө, эд зүйл авсан асуудал байхгүй. ...2022 оны 03 сарын 02-ны өдөр Дархан их дэлгүүрийн арын авто зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа насанд хүрээгүй явган зорчигч мөргөсөн зам тээврийн осолтой холбоотойгоор байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Тэгээд 2022 оны 03 сарын 03-ны өдөр журмын хашааны төлбөрийг төлөөд машинаа авсан. Осол гарсан оройдоо “... овогтой миний бие 2022-3-2-ны 1740 цагт Д.И.Д-ийн хойд зам дээр анхаарал болгоомж алдан хүүхэд шүргэсэн. Хүүхдийн эрүүл мэнд (гэмтэл) оношлуулах эмчлүүлэхэд гарах зардлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж амлаж байна. Өргөдөл гаргасан 2022-3-2...” гэсэн бичгийг надаар бичүүлж авсан. Мөн хүүгийн эцэг, эхээр бас бичүүлж авсан санагдаж байна. ... газрынхан хэдэн жилийн өмнө Залуучууд театрт урлагийн үзлэг хийж байсан. Тэр үед би Залуучууд театрт дуучин байсан бөгөөд тэр үед танилцаж байсан. Намайг 2022 оны 03 сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд мөргөсөн асуудалд газраас ******* гэж хүн ирж байсан. танихгүй. Тухайн осол болсон өдөр насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх нь гомдол саналгүй гэж бичиг байгууллагад бичиж өгсөн. Тэгэхээр нь би болон ослын дуудлагаар ирсэн ******* нараас ахынхаа бичиг баримтыг буцаагаад өгчих гэж байгаад *******аас бичиг баримтаа авсан.ээр дамжуулж *******аас бичиг баримтаа авсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52,164-165 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 сарын 02-ны өдөр хичээлээ тараад гэртээ харихаар явж байгаад Дархан их дэлгүүрийн арын автозамаар гарах үедээ машинд мөргүүлж зам тээврийн осолд өртсөн. Тухайн үед машинд мөргүүлснээс болж миний зүүн хөлийн шагай хэсэгт шалбарч, улайж хөхрөлт үүссэн. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний машинд мөргүүлсэн газрын алба хаагчид ирж хэмжилт хийж шалгасан. Тухайн ослын талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал),
Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 сарын 30, 2023 оны 03 сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хүү 2022 оны 03 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр Дархан их дэлгүүрийн арын авто зам дээр автомашинд мөргүүлсэн зам тээврийн ослыг газрын хэн гэдэг алба хаагч шалгаж, хэрхэн шийдвэрлэсэн гэдгийг мэдэхгүй. Тухайн осол болсон өдрийн орой нь манай нөхөр бид хоёроос болсон ослын талаар тайлбар мэдүүлэг авсан. Дахиж бол цагдаагаас дуудаагүй. Зам тээврийн осол гаргасан гэх жолоочид байгууллагаас хуулийн дагуу торгууль, шийтгэл оногдуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн осол гарсан өдөр тэр жолоочийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг журмын хашаа руу ачигч машинаар ачаад явж байсан. Манай хүү автомашинд мөргүүлсэн зам тээврийн осолд холбогдуулан байгууллагаас шүүх эмнэлгийн байгууллагад гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулж, танилцуулсан зүйл байхгүй. ... Өөрийн хүү автомашинд мөргүүлсэн асуудалтай холбоотойгоор зам тээврийн осол болсон өдрийн маргааш нь гэж санаад байна, гэхдээ он, сар, өдрийг одоо санахгүй байна, биеийн байцаалтаа өгөөд мэдүүлэг өгч байсан. Хэн гэдэг алба хаагч надаас мэдүүлэг авсныг санахгүй байна. Би “... газар хүсэлт гаргах нь: Цагдаагийн байгууллагад миний бие овогтой нь Toyota vanguard В, гэсэн дугаартай машинтайад гомдолгүй. Хүүхдийн бүх эмчилгээний зардлыг асуудалгүй даана гэсэн учраас энэ хэргээс татгалзаж байна. Цаашид байгууллагаар шалгуулах шаардлагагүй болно. Өргөдөл гаргасан гэж бичгийг бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63, 186 дахь тал),
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 сарын 22, 2024 оны 07 сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс газрын Замын тасагт ажиллаж байна. намайг ажлын өрөөндөө сууж байхад “ах нь хүүхэд мөргөсөн асуудалд холбогдчихлоо, яах бол асуугаад өгөөч” гэхээр нь би *******аас ямар учиртай болохыг нь асуусан. Миний хувьд *******аас арга хэмжээ авхуулахгүй байхаар гуйж, түүний бичиг баримтыг авч өгсөн асуудал байхгүй. асуудлыг ******* нь хэрхэн шийдвэрлэсэн талаар би мэдэхгүй. Хүүхэд мөргөсөн дуудлагад очсон зохицуулагч ослын газрын үзлэг хийж, хэмжилт хийнэ. Тухайн осолд орсон хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулаад хүнд болон хүндэвтэр гэмтэл гарсан тохиолдолд харьяаллын дагуу Мөрдөн байцаах тасагт материалыг шилжүүлнэ. Харин хөнгөн болон гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тохиолдолд бид нар өөрсдөө шалгаад 5 хоногийн хугацаанд шалгаж шийдэхгүй тохиолдолд Зөрчлийн хэрэг нээж шалгана. Хэрэв 5 хоногтоо амжсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг юм. ...Өмнө манай газрын урлагийн үзлэг болоход хувцас шаардлагатай болоод манай тасгийн дарга тийм хүнтэй уулзаад хувцас аваад ир гээд намайг Залуучууд театр луу явуулсан. Тэгэхэд би гэж хүнтэй уулзаад хувцас авч байсан. Түүнээс би гэж хүнийг сайн танихгүй. Тухайн үед би *******ын өрөөгөөр орсон билүү эсхүл манай өрөөнд орж ирсэн эсэхийг нь сайн санахгүй байна. нь “хүүхэд шүргэсэн, яах бол асуугаад өгөөч” гэхээр нь *******аас ямар учиртай болохыг нь асуусан. Миний хувьд *******аас гуйж арга хэмжээ авхуулахгүй, түүний бичиг баримтыг буцааж авч өгсөн асуудал байхгүй. асуудлыг зохицуулагч ******* хэрхэн шийдвэрлэсэн талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “... гэж хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2022 оны 03 сарын 02-ны өдөр улсын дугаартай Toyota Wanguard маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дархан их дэлгүүрийн арын зам дээр насанд хүрээгүй мөргөсөн гэх ослын дуудлагыг бүртгэлд оруулахгүй байх үүргийг Замын тасгийн зохицуулагч *******ад өгсөн асуудал байхгүй. Би зохицуулагч *******тай утсаар ярьсан, юу гэж ярьсан талаараа одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал),
Цагдаагийн ахлах ахлагч**************ыг Автобаазын Ашиглалтын хэлтсийн цагдаа жолоочийн ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 11 сарын 11-ний өдрийн Б/1264 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/293 дугаар тушаалаар аймаг дахь газар, хэлтсүүдийн нэршлийг аймгийн газар, хэлтэс болгон өөрчилсөн холбогдуулан *******ыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын зохицуулагч, дэслэгч албан тушаалаас чөлөөлж, Дархан-Уул аймгийн Замын тасгийн зохицуулагч, дэслэгч албан тушаалд томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр 14-ний Б/1796 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал (1 дэх хавтаст хэргийн0-132 дахь тал),
Дагвадорж овогтой миний бие 2022-3-2-ны 1740 цагт Д.И.Д-ийн хойд зам дээр анхаарал болгоомж алдан хүүхэд шүргэсэн. Хүүхдийн эрүүл мэнд (гэмтэл) оношлуулах эмчлүүлэхэд гарах зардлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж амлаж байна... гэх гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал/,
Миний бие овогтой нь Toyota vanguard В, гэсэн дугаартай машинтайад гомдолгүй. Хүүхдийн бүх эмчилгээний зардлыг асуудалгүй даана гэсэн учраас энэ хэргээс татгалзаж байна. Цаашид байгууллагаар шалгуулах шаардлагагүй болно... гэх гаргасан хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал),
Нутаг дэвсгэр хариуцсан байгууллагын зохицуулагч албан тушаалын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 208-212 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн алан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хуульлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэмлэхийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай үйлдлийг ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэж “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг ойлгоно. гэж тус тус заажээ.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж, албаны эрх мэдэл нь хууль, эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдаж, хууль, эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой.
******* нь Дархан-Уул аймаг дахь ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Дархан их” дэлгүүрийн урд төв зам дээр нь улсын дугаартай Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа насанд хүрээгүй явган зорчигч мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдлийг байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж шалгуулалгүй дарагдуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан” гэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа нь түүний албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг шаардахгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа дүгнэлтдээ: “... *******ын хувьд байгууллагад 15 жил ажилласан. Гурван бага хүүхэдтэй, бага хүүхэд нь төрөөд 7 сар болж байгаа. Өөрийн нөхцөл байдлаас албаны ажилд алдаа гаргасан гээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хамгийн бага хэмжээгээр хасаж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч******* дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтийн албанд ажиллах эрхийг хамгийн бага хэмжээгээр хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгуулах санал гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******ад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 27 сарын хугацаанд 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг сиди болон 1 ширхэг сиди-тэй мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт**************ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 27 /хорин долоо/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг сиди болон 1 ширхэг сиди-тэй мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР