| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/01562/И |
| Дугаар | 183/ШШ2017/02752 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/02752
| 2017 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/02752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэхэмжит талбай 11, өөрийн байранд байрлах, “Улаанбаатар хотын банк” ХХК /рд:2637545/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав 14, Зайсан скуэр төвийн 5 давхарт*******од байрлах, “Байгаль энд*******” ХХК/рд:5911478/,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо,******* хороолол, 34 дүгээр байрны хажууд байрлах “ЧДЧГ” ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 2 дугаар байрны*******од оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Холбоос овогт Баярхүүгийн*******/рд:ЧЖ84070922/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 2 дугаар байрны*******од оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Анхны баяр овогт Зоригтын*******/рд:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 281 754 966 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Б.Зоригтбаатар, хариуцагч “Байгаль энд*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Нарандэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн нь ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ9201/150116 тоот зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон иргэн нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗБГ9201/150116 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 0075 УБК Улсын дугаартай тоёота тундра маркийн автомашин,******* ХХК нь Баянзүрх дүүрэг Хан-Уулын дархан цаазат газар, Зуун мод аманд байрлах 3 га талбайтай ГД:497 улсын бүртгэлийн дугаартай газрыг тус тус барьцаалсан, “Байгал энд*******” ХХК нь батлан даалтын үүрэг хүлээсэн болно. нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200 000 000 төгрөг, үндсэн хүү 71 131 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 623 124 төгрөг, нийт 281 754 966 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 281 754 966 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 25%-иас хэтрэхгүй хэмжээгээр тооцож болно гэж заасны дагуу тооцсон. Мөн хариуцагч, нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “Байгаль энд*******” ХХК-ийн захирал У.Нарандэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль энд*******” ХХК-ийн хувьд батлан даалтын гэрээнд гарын үсэг зурагдаагүй. Бүх хувьцаа эзэмшигч нарын хурлаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч “Байгал энд*******” ХХК, “ЧДЧГ” ХХК,, нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 200 000 000 төгрөг, үндсэн хүү 71 131 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 623 124 төгрөг нийт 281 754 996 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЧДЧГ” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.
Шүүх хариуцагчд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, хариуцагчт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус хариуцагчийн эдлэх эрх, үүргийн тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд, нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ9201/150116 тоот зээлийн гэрээ, ЗБДГ9201/150116 тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, үүгээр тус банк нь 200 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үндсэн хүүг, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцож төлүүлэхээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уулын Дархан цаазат Зуун модны өмны 3 га талбайтай, ГД-497 улсын бүртгэлийн дугаар бүхий газар,ын өмчлөлийн Тоёота тундра загварын УБК улсын дугаартай арлын дугаартай автомашиныг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 200 000 000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэг үйл баримтад талууд маргаагүй.
Талуудын байгуулсан гэрээний 3.4-т “Зээлийн дансны үлдэгдлээс энэхүү гэрээний 3.3 дугаар зүйлд заасан үндсэн хүүг, хугацаандаа төлөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож төлүүлнэ” гэжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснээр зээлдэгч нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчгаас үндсэн зээл 200 000 000 төгрөг, үндсэн хүү 71 131 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 623 124 төгрөг нийт 281 754 966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчинд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч “Байгал энд*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...“тус компанийн хувьд батлан даалтын гэрээнд гарын үсэг зурагдаагүй. Бүх хувьцаа эзэмшигч нарын хурлаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Зээлийн батлан даалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан батлан даалтын гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Дээрх гэрээний 4.2.2-т “Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн эсвэл хугацаанд нь зохих ёсоор төлөөгүй тохиолдолд ...зээлдэгчийн банкинд төлөх ёстой үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах, зээлийн батлан даалтын барьцааны гэрээнд тавьсан хөрөнгийг үл маргах журмаар банкинд шилжүүлэх...” гэжээ.
Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч ”Байгал энд*******” ХХК-иар үүргийг хамтран гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч “Байгал энд*******” ХХК-ийн Голомт банк дахь,тоот харилцах дансны орлого, борлуулалтын болон үйл ажиллагааны орлого, бусад бүх хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчын өмчлөлийн Тоёота тундра загварын УБК улсын дугаартай арлын дугаартай автомашиныг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ЧДЧГ” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 566 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 566 725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч, “Байгал энд*******” ХХК-иас үндсэн зээл 200 000 000 төгрөг, үндсэн хүү 71 131 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 623 124 төгрөг нийт 281 754 966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчинд олгож, хариуцагч “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох хариуцагч “Байгал энд*******” ХХК-ийн Голомт банк дахь,тоот харилцах дансны орлого, борлуулалтын болон үйл ажиллагааны орлого, бусад бүх хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчын өмчлөлийн Тоёота тундра загварын УБК улсын дугаартай арлын дугаартай автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Íийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 566 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 566 725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ