| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0049/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/062 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,
Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл
Хохирогч*******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьдаа хашаа байшингийн хөрөнгөтэй, ******* овогт ******* *******, *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын үүдэнд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 22 цагийн орчим иргэн*******ой хувийн таарамжгүй байдлын улмаас марган нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой намайг тэнд хүрээд ирээрэй маргааш явна гэхээр нь би ажлынхаа газрын хамт ын байрлаж байсан “*******" зочид буудалд очсон. Намайг хамт ******* зочид буудлын 4 давхарт байх өрөөнд нь ороход , жолооч, хамт явсан 2 эмэгтэй хүн байсан. Тэр дөрвөөс гадна гэх хүн сууж байсан. Тэд нар дундаа нэг шил архи тавьсан ууцгааж байсан. Намайг ороод удаагүй байхад манай газрын дарга хурандаа , нягтлан Дорж нар ирж яваа гээд нөгөө хоёр эмэгтэй өрөөндөө орлоо гээд орсон. түрүүлээд харьлаа гээд тэндээс гараад явчихсан. Би орохдоо нэг шил архи авч орсон байсан. Би бол нээх согтоогүй ба надтай хамт байсан хүмүус нөгөө өрөөнд манай дарга, нягтлан нартай уулзахаар орсон. нь даргын өрөө рүү орчихоод эргэж миний байсан өрөөнд орж ирсэнээ танай дарга хурандаа байх нь надад ямар хамаатай юм, танай онцгойхон ер нь яадгийн” гээд над руу дайраад миний малгайг авч шдээд байсан. Тэгээд буудлаас гарч явахдаа******* нь надаас “танай онцгойхон” гээд хэрүүл нэхээд байсан. Би чамтай хэрүүл хиймээргүй байна найз тай уулзах гэж ирсэн гэтэл намайг бариад авсан, миний малгайг газар унагасан. Малгайгаа аваад түүний хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Нүдний хэсэг рүү нь цохиогүй., нүдэнд нь хүрээгүй...” гэх мэдүүлэг. / хх-ийн 87-89 /
Хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Цагаан цахирын уурхайд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Далд уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулагдсан. Сургалт дуусч ******* зочид буудалд , Онцгой байдлын уул уурхайн аврах ангиас ирсэн 4 хүн, бид 5 сууж байсан. Гаднаас ******* орж ирсэн. Бид нар танилцаад *******ийн авч ирсэн архийг уусан. Ажил мэргэжлийн талаар ярих нь ярьсан. Гэхдээ бие биерүүгээ дайрсан зүйл байгаагүй. Бид нарыг сууж байхад Онцгой байдлын албаны дарга, няравын хамт орж ирж, 2007 онд манай уурхай дээр 60 ямаа үхсэн хэрэг гарч байсан. Цианит алдсан гэж ярьж байсан. Би өрөөрүүгээ оронгуутаа Онцгой байдлын албаны дарга өнгөрсөн юм яриад байх юм, бид нар өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллаж байгаа гэж би хэлсэн. Хурандаа юу юм, цол хамаагүй гэж би хэлээгүй. Зочид буудал дотор ******* бид хоёрын хувьд бие биерүүгээ дайрч маргалдсан зүйл байхгүй. бид хоёр явлаа гэхэд ******* ажлын ахынхаа хамт гаргаж өгсөн. Зочид буудлын шатаар буухад бид хоёр найзууд шиг тэврэлдээд явж байсан. Гадаа гараад заамдаж авсан зүйл байхгүй. Үүдэнд явж байгаад гэнэт л цохисон. Эмч миний нүдийг хараад гараараа биш өшиглүүлсэн юмуу, эсвэл төмөр чулуугаар цохиулсан юмуу гэж хэлсэн гэв.
Хохирогч*******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн
“...Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд уул уурхайн аврах ангиас 4 ажилтан ирж сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтад би ажилчдаа хамруулж, уурхайгаа төлөөлөн оролцсон. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* зочид буудалд 19 цаг өнгөрч байхад уул уурхайн аврах ангиас ирсэн хүмүүсийг гаргаж өгөхөөр бага зэрэг идэж уух зүйл, архи авч очсон. Буудалд нөгөө 4 хүн хоёр өрөөнд байрлаж байсан ба инженер , жолооч Жаргал хоёр 1 өрөөнд, нөгөө өрөөнд нь хоёр эмэгтэй нь байрлаж байсан. Би очоод эмэгтэйгийн өрөөнд нь орж нөгөө өрөөнөөс 2 эрэгтэй нь орж ирээд тэнд архи задалж юм ярьж суусан. Намайг орсоноос хойш 40 орчим минутын дараа Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын аврагч ******* ажлынхаа нэг ахын хамт орж ирсэн. Тэр 2 мөн архи авч ирж өгсөн ба гаргаж өгөхөөр ирсэн байсан. Тэр өрөөнд бид нар 2 шил 0.75 летрийн архи уусан санагдаж байна. Тэгээд эрэгтэйчүуд нь нөгөө өрөөнд орсон. Тэнд ороод мөн нэг шил архи задлаад бид нар хэсэг хугацаанд юм ярьж суусан. 21 цаг өнгөрч байхад би уурхай руугаа явна гээд манай уурхайн ажилтан ыг машинаа аваад ир гэж дуудсан. 15 минутын дараа уг өрөөнд ороод ирэхээр нь би нэг шил архи аваад ир гэж архинд явуулсан, удалгүй архи авч орж ирээд түүнийг задалсан. Архинаас уугаагүй. Тэгээд сууж байтал Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, нягтлангийн хамт ирсэн гэж Бямбатат инженер гарч эмэгтэйчүүд байрлаж байсан өрөөнд орсон. Өрөөнд ******* бид хоёр хэсэг ярьж суусан ******* бид хоёр өөр өөрсдийнхөө ажлын талаар ярьж байсан. Тэгэж ярьж байхад бид хоёр бага зэрэг маргалдсан ба миний ярьж байсан зүйл *******т таалагдаагүй юм шиг байгаа юм. Би нилээд согтсон байсан гэхдээ болсон явдлын талаар санаж байгаа. Би явахаар болж *******, ажлын газрын ахтайгаа, бид нар буудлаас гарсан. ******* өрөөнөөс гарахдаа л зуүн гараараа миний мөрөн дээгүүр давуулан тэврээд гадагш гарч байсан ба буудлаас гараад шатаар дөнгөж буугаад л миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Би гадагш гарч байхдаа янз бүрийн зүйл ярьсан байхыг үгүйсгэхгүй гэхдээ би *******ийг цохиогүй, намайг шууд цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-34 /
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Онцгой байдлын Ерөнхний газрын харъяа уул уурхайн аврах ангиас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын цагаан цахир гэх газар гар аргаар алт олборлож байгаа хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд сургалт зохион байгуулахаар ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагт манай ажил дээр сургалт зохион байгуулсан. Тус өдрийн 21 цагийн орчимд газрын дарга хурандаа Б. бид хоёр сургалтын баг байрлаж байсан “*******” зочид буудалд очсон. Сургалтын ажлын хэсэгт уул уурхайн аврах ангийн нягтлан бодогч цуг ирсэн байсан ба миний хувьд гаргаж өгөхөөр очсон. Зочид буудалд 4 давхарт 2 өрөөнд нийт 4 хүн байрлаж байсан. Ерөнхий инженерийн өрөөнд манай ажлын *******, нар цуг сууж байсан. Би юу хийж яваа юм гэхэд “манай найз ирсэн, гаргаж өгч байна” гэсэн. Уг өрөөнд мөн зодуулсан гээд байгаа цагаан цахирын инженер******* сууж байсан.******* гэх залуу согтуу байсан ба хэл ам нь их сонин болчихсон байсан. Тэгэж байхад манай даргатай хүртэл ажлын талаар маргалдах шинжтэй болоод байсан. Тэгээд уг залууг уул уурхайн инженер залуу ыг явууллаа гээд дагуулаад өрөөнөөс гарсан. Инженер нь буцаад бид нарын сууж байсан өрөө рүү 10-20 минутын дараа эргээд ороод ирсэн.******* нь бид нарын сууж байсан өрөөнд гаднаас “намайг танайхан цохичихлоо” гээд орилж хашгараад ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гэж асуухад танайхан намайг цохисон гээд дайраад байсан. Би гараад нөгөө өрөөнд ороход сургалтаар ирсэн багийн жолооч ганцаараа сууж байхаар нь*******ыг хэн цохисон гэж асуухад ******* цохисон, гэхдээ наадах чинь өөрөө хэрүүл өдөж байгаад цохиулсан гэж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ыг хүлээгээд гэртээ байж байтал оройхон намайг дуудсан. Би явж очоод утсаар инженер рүү залгатал “*******” зочид буудлын 405 тоот өрөөнд ороод ир гэсэн. Тэр өрөөнд*******, уул уурхайн аврагч ангийн гэх хоёр эрэгтэй хүн, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын аврагч ******* гэх залуу гэсэн нийт 4 эрэгтэй хүн байсан. Би ороод сууж байтал ууж байсан архи нь дууссан. Гэтэл******* намайг чи доош буугаад 8 ширхэг шилтэй шар айраг, нэг шил 0.5 летрийн архи аваад ир гэсэн. Би архи, шар айргийг авч ирж өгсөн. Би орж гараад л хүлээгээд л байсан. Явахгүй архи уугаад байсан ба өөрийнхөө ажлын талаар яриад, тэгэхээр ******* нь өөрийнхөө ажлын тапаар яриад би биенийхээ ажлыг доош нь хийгээд байх шиг байсан. Тэр хоёр их согтсон байсан ба би зарим зүйлийг нь ойлгохгүй байсан. Тэгээд 01 цаг нилээд өнгөрч байхад буудлаас гарсан. Би түрүүлээд урд нь цүнхтэй хувцсаа бариад алхсан, миний араас , ******* хоёр гар гараа хүзүүгээрэй давуулсан байдалтай явж байсан. Би түрүүлж буудлаас гараад машинд хувцсаа тавих гээд хаалгыг таттал цоожтой байхаар нь эргээд буудлын үүдэнд очсон.*******, ******* хоёр гараад ирчихсэн хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэр хоёр нэг нэгнийхээ ажлыг доош хийгээд маргалдаад байх шиг байсан. Гэтэл гэнэт ******* нь*******ын баруун нүд орчимд нь нэг удаа гараараа цохичихоод яваад өгсөн.******* доош суусан ба ёолоод байсан. Би босгож ирээд хартал түүний баруун нүд нь тагларч хавдсан нүднээс нь бага зэрэг цус гарсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/
Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манай байгууллагад Налайх дүүргээс сургалтаар жопоочтойгоо нийт 4 хүн ирсэн. Ирсэн хүмүүс дотор зун Солонгос улс руу ******* бид хоёртой хамт явсан гэх хүн ирсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 20 цаг өнгөрөөгөөд байрлаж байсан Баянбупаг зочид буудалд ******* бид хоёр гаргаж өгөхөөр очсон. маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу буцах гэж байсан. ******* бид хоёр нэг шил архи авч орсон. Бид хоёрыг ын өрөөнд ороход сургалтаар ирсэн хүмүүс болон Баянхонгор аймгийн цагаан цахир гэх газарт инженер хийдэг гэх залуу мөн гаргаж өгөхөөр ирсэн байсан. Тэд нар нэг шил архи уугаад бараг дууссан байсан. ******* бид хоёр авч орсон архийг задалж ууж байхад манай дарга, хурандаа Т., нягтлангийн хамт ирж байгаа гэхээр нь *******, ,*******, жолооч бид нар гарч нөгөө өрөө рүү орж хоёр эмэгтэй нь өрөөндөө үлдсэн. Бид нар нөгөө өрөөнд ороод ******* бид хоёрын авч ирсэн архийг уусан. Тэгэж байхад******* “танай онцгойнхон яадаг юм” гээд хэруүл өдөж байсан. ******* өмнөөс нь ганц хоёр үг хэпж байсан. Тэр хоёр маргалдах гээд байсан. Тэгэж байхад гэх жолооч залуу орж ирээд гарсан. Тэр залуугаар архи авахуулсан. Би тэгээд л гэртэй харихаар гарч явсан. ******* нь*******ыг цохисныг би хараагүй. Би турүүлээд буудлаас гарч гэрээдээ явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны едрийн № 70 дугаартай
1.О. нь 2006.08.16-ны баруун нүдний алим руу нэвтэрч эвэрлэг урагдаж, солонгон бүрхэвч хавчигдсан болор цайсан гэмтлийн улмаас баруун нүд хараагүйдэж улмаар хагалгаанд орж эмчилгээ хийгдсэн байна. Тухайн үеийн дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 2016 оны 11 дүгээр сарын 09- ний өдөр бүрэн эдгэрээгүй байжээ.
2.Хэрэг учрал болох үед буюу 2016.11.09-ний өдөр хохирогч*******ын биед учирсан гэмтэл болох 2016.11.11-ний өдрийн нүдний эмчийн үзлэгт: Нүдний алимны доргилт, салстын доорхи цус харвалт гэсэн оношоор эмчилгээ шинжилгээ бичигдсэн байна. УНТЭ-н нүдний тасагт хэвтэж эмчлүүлсэн онош нь Нүдний алимны доргилт, салстын доорхи цус харвалт гэсэн оноштой хэвтэж эмчлэгдсэн байна. Тухайн энэ гэмтэл нь түүний 10 жилийн өмнө авсан гэмтэлтэй холбоогүй байна. Сүүлд зодуулсаны улмаас авсан гэх гэмтэл нь нүдний алимны доргилт, салстын доорхи цус харвалт өмнөд камерийн цус хуралт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт / хх-ийн 76-78/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 20-21/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 27-28/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15651 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-58/, хохирогч*******ын амбулаториор түр эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 67-74/, комьпютер томографийн оношлогоо / хх-ийн 75 /, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №70 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-78/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 97/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 98 /, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2017.01.07-ны өдрийн 18-01/01 тоот тодорхойлолт /хх-ийн 96/, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 109/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын үүдэнд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 22 цагийн орчим иргэн*******той хувийн таарамжгүй байдлын улмаас марган нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******... Би газар унасан малгайгаа аваад түүний хамар хэсэг рүү нэг удаа зөөлөн цохисон. Түүний нүд хэсэгт нь цохиогүй, нүдэнд нь хүрээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/
Хохирогч*******... ******* өрөөнөөс гарахдаа л зуүн гараараа миний мөрөн дээгүүр давуулан тэврээд гадагш гарч байсан ба буудлаас. гараад шатаар дөнгөж буугаад л миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. би *******ийг цохиогүй, намайг шууд цохисон.. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч ын... , ******* хоёр гараад ирчихсэн хоорондоо маргалдаад зогсож байсан, …гэнэт ******* нь баруун нүд орчимд нь нэг удаа гараараа цохичихоод яваад өгсөн. доош суусан ба ёолоод байсан,би босгож ирээд хартал түүний баруун нүд нь тагларч хавдсан нүднээс нь бага зэрэг цус гарсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/
Гэрч ... нь бид нарын сууж байсан өрөөнд гаднаас “намайг танайхан цохичихлоо” гээд орилж хашгараад ороод ирсэн, би гараад нөгөө өрөөнд ороход жолооч ганцаараа сууж байхаар нь ыг хэн цохисон гэж асуухад ******* цохисон, гэхдээ наадах чинь өөрөө хэрүүл өдөж байгаад цохиулсан гэж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны едрийн № 70 дугаартай... Сүүлд зодуулсаны улмаас авсан гэх гэмтэл нь нүдний алимны доргилт, салстын доорхи цус харвалт өмнөд камерийн цус хуралт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******т бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 109/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хохирогч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Ганзоиргийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийн хүсэл зоригийн дагуу шүүгдэгч *******той сайн дураараа эвлэрсэн талаар бичгээр хүсэлтээ илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй гэсэн ба дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...Panasonic маркийн 42 инчийн зурагт нэг ширхэг, BSB маркийн хөргөгч нэг ширхэгийг тус тус битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт хоёр ширхэгийг шүүгдэгч *******ийн хэрэгт хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгонТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт хоёр ширхэгийг хэрэгт хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...Panasonic маркийн 42 инчийн зурагт нэг ширхэг, BSB маркийн хөргөгч нэг ширхэгийг тус тус битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА